Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн дугаарmga хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч ... нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт шөнийн клубын гадна талд хохирогч ...тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтас хэргээс:

Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 00 цагийн үед манай “Сэлмэдэс” сагсан бөмбөгийн баг тамирчид ялалтаа тэмдэглэхээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт" клуб руу орсон. Манай багийн тамирчид болох Энхүүш, жижиг Самбуу, том Самбуу, Билэгсайхан, Дөлгөөн, Гүнбарс, Төгсжаргал, Оюунбат бид нар “Минт” клуб руу орж 1 литрийн “Жэйк Данэйлс” виски нэг шилийг хувааж уугаад, 330 граммтай “Хайнекан” пиво хүн тус бүр нэг шилийг уусан. Бүжиглэж байхад Энхүүш гэртээ харих гээд явсан. Шөнө 04 цагийн үед би ганцаараа баарнаас гарахад гадна талын шатан дээр Түшигтэй “мөрлөлөө, зам тавьж өгсөнгүй” гэсний улмаас маргалдсан. Бид хоёр бие биенээ заамдсан ба Түшиг миний зүүн нүд орчмыг гараараа базахаар нь би түүний гар руу цохиод, бид хоёр шатны уруу давхарладаад унасан. Тэр үед би баруун талаараа, Түшиг зүүн талаараа газар унасан. Түшиг бид хоёр газраас босч иртэл Түшигийн найз Балжинням хамт явсан хүмүүстэйгээ нийлээд миний нүүр, ам руу өшиглөөд, цохиод байхаар нь би нүүрээ дараад газар хэвтсэн. Энэ үед найз Оюунбат ирээд намайг хамгаалж Түшиг болон түүний найзуудтай зууралдаж, ноцолдсон. Тэр үед би зугтаад таксинд суугаад гэртээ харьсан…гэжээ. /хх-ийн 71-72-р хуудас/,

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Автомашины зогсоолын орчимд очингуутаа үгийн зөрүүгүй баруун гараараа баруун шанаа, хацар, нүд орчимд нэг удаа хүчтэй цохисон. Би түүнийг хоёр гараараа заамдтал цаанаас Хүлэг-Эрдэнэтэй хамт клубээс гарч ирсэн 25-27 орчим насны 3 залуу шатаар бууж ирснээ зүүн чамархай, дагз руу гараараа нилээн олон удаа цохисон. Би Хүлэг-Эрдэнийг заамдсан чигээрээ ухарсаар байгаад машинд тулаад зогстол машинаас 40 орчим насны ах бууж ирснээ “та нар боль, наанаасаа холд, машин эвдэллээ” гээд байсан. Хүлэг-Эрдэнэ болон түүний найзууд нь намайг заамдаж татаад замын хажуугийн цэцгийн мандал дээр унагаасан. Тэр үед би толгойгоо гараараа хамгаалаад, газар атираад хэвтэхэд тэд миний хөл, нуруу, өгзөг, зүүн чамархай руу өшиглөж, дэвсээд байсан. Би тухайн үед толгойгоо гараараа хамгаалаад хэвтэж байсан болохоор хэн нь миний хаашаа цохиж зодож байгааг хараагүй. Цаанаас Балжинням хойноос нь тэврээд, зарим нь толгой руу нь цохиж байгаа харагдсан…гэжээ. /хх-ийн 12-13, 53-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Минт баарны үүдэнд төв засмал зам дагаад нэгдүгээр эгнээнд таксинд явах гээд зогсож байхад хажуу талаас хүмүүс зодолдоод машин руу ороод ирэхээр нь машинаасаа бууж салгасан. Гэтэл хоёр залуу зодолдож ноцолдож байгаад миний “Приус 20” маркийн 91-54 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын арын гэрэлний дээд талын төмрийг хонхойтол цохисон…гэжээ. /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Шөнө 02 цагийн үед явах гээд Төгсжаргалын хамт гартал кпубын гадаа 30 орчим насны, цайвар өнгийн царайтай, бараан өнгийн куртиктэй 2 залуу Төгсжаргалыг заамдаад цохиж байсан. Тэднийг салгах гэтэл миний хойноос нэг хүн ар дагз руу гараараа цохиод, нуруу руу жийхэд нь би газар унасан. Би дээшээ хартал 2 танихгүй залуу намайг өшиглөхөөр нь “больё оо” гэж орилтол тэр залуучууд өөр хүмүүстэй зодолдоод явсан. …Би боржур дээр сууж байхад нэг танихгүй ах ирээд “яагаад зодоон хийгээд байгаа юм бэ, хариач, та нар одоо тар” гэж хэлээд намайг таксинд суулгаж өгсөн…гэжээ. /хх-ийн 20-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Балжинням бид хоёр гартал кпубын урагшаагаа ертөнцийн зүгээр зүүн урд талд автомашины зам дээр Түшиг гараараа нүүрээ хаасан байдалтай, доошоо хараад хэвтчихсэн, түүнийг тойроод 4 залуу тал талаас нь өшиглөж байхаар нь очтол хоёр залуу нь зугтаасан. Таксины жолооч нарт “цагдаа дуудаарай” гэж орилсон. Балжинням бид хоёр барьж авсан 2 залуугаа явуулахгүй зууралдаж байхад нөгөө зугтсан 2 залуу нь ирсэн. Өндөр биерхүү залуу нь “эр юм бол үзье” гээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Биднийг зууралдаж байхад Түшигийг газраас босоод ирэхэд түүний баруун нүд хавдаад тагларчихсан, хамар, уруул нь хавдаад, нүүр ам нь нил цус болчихсон байсан…гэжээ. /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22 цаг 30 минутын орчимд найз Түшиг, Балжинням, Батбилэг, Билгүүнсайхан нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд орсон. Бид нар бааранд ороод 1 шил архи хувааж ууж, бүжиглэж байгаад шөнийн 02 цагийн болж байхад гэр гэр рүүгээ явахаар болоод Түшиг бид хоёр түрүүлээд уг баарнаас гарсан. Харин Балжинням, Батбилэг нар өлгүүрээс гадуур хувцсаа авахаар үлдсэн ба Билгүүнсайхан бид нарыг гарахаас 30 орчим минутын өмнө явчихсан байсан. Түшиг бид хоёр найзуудыгаа хүлээгээд баарны гадаа хаалганы хажууд зогсож байтал баарнаас үл таних 7-8 орчим залуучууд гарч ирээд хамгийн урд явж байсан Хүлэг-Эрдэнэ Түшигийг зогсож байхад мөр рүү нь түлхэж, зүүн нүднийх нь орчимд нэг удаа гараараа цохисон. Би салгах гээд дундуур нь орсон чинь Хүлэг-Эрдэнэ Түшигтэй “ярилцъя” гэж хэлээд ертөнцийн зүгээр зүүн талын зам руу дагуулж явсан. Замын ойролцоо очоод шууд Түшигийн нүүр рүү нь дахин нэг удаа гараараа цохихоор нь би гүйгээд очтол тэр залуутай хамт явсан үл таних 180 см орчим өндөртэй 2 залуу над дээр ирсэн. Нэг нь Хүлэг-Эрдэний хамт нийлж миний баруун талын нүд, дух орчимд 5-6 удаа гараараа цохихоор нь би нүүрээ хамгаалж гараараа дарсан. Тэр залуучуудыг дийлэхгүй байсан учраас зугтан нөгөө 2 найзыгаа дуудахаар буцаж “Минт” баар руу орж гадаа болж байгаа асуудлын талаар хэлсэн. Тэгээд Балжинням, Батбилэг бид гурав баарнаас гарч ирэхэд Түшиг баарны ертөнцийн зүгээр зүүн талын зам дээр газар уначихсан байхад нь Хүлэг-Эрдэнэ толгой руу нь өшиглөж байсан. Бид гурав гүйгээд очтол Хүлэг-Эрдэнэ хамт байсан 2 найзынхаа хамт цаашаа холдож зогсчихоод бид нарыг “хүрээд ир” гэж дуудсан. Тэр үед тэд нартай хамт явж байсан нэг найзыг нь манай найз Батбилэг барьчихаад зогсож байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн…гэжээ. /хх-ийн 55-56-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1379 дугаартай дүгнэлтэнд:

1. …… биед хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний салст, дээд, доод зовхи, хацар, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 7-р хуудас/,

Шүүгдэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 76-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” шөнийн клубын гадна талд хохирогч ...тэй шалтгаангүйгээр зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ...ийн …Автомашины зогсоолын орчимд очингуутаа үгийн зөрүүгүй баруун гараараа баруун шанаа, хацар, нүд орчимд нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би түүнийг хоёр гараараа заамдтал цаанаас Хүлэг-Эрдэнэтэй хамт клубээс гарч ирсэн 25-27 орчим насны 3 залуу шатаар бууж ирснээ зүүн чамархай, дагз руу гараараа нилээн олон удаа цохисон. Хүлэг-Эрдэнэ болон түүний найзууд нь намайг заамдаж татаад замын хажуугийн цэцгийн мандал дээр унагаасан. Тэр үед би толгойгоо гараараа хамгаалаад, газар атираад хэвттэл тэдгээр залуучууд хөл, нуруу, өгзөг, зүүн чамархай руу өшиглөж, дэвсээд байсан. Би тухайн үед толгойгоо гараараа хамгаалаад хэвтэж байсан болохоор хэн нь миний хаашаа цохиж зодож байгааг хараагүй…гэжээ. /хх-ийн 12-13, 53-р хуудас/,

 

Гэрч ...ийн ... Балжинням бид хоёр гартал кпубын урагшаагаа ертөнцийн зүгээр зүүн урд талд автомашины зам дээр Түшиг гараараа нүүрээ хаасан байдалтай, доошоо хараад хэвтчихсэн, түүнийг тойроод 4 залуу тал талаас нь өшиглөж байхаар нь очтол хоёр залуу нь зугтаасан. Таксины жолооч нарт “цагдаа дуудаарай” гэж орилсон. Балжинням бид хоёр барьж авсан 2 залуугаа явуулахгүй зууралдаж байхад нөгөө зугтсан 2 залуу нь ирсэн. Өндөр биерхүү залуу нь “эр юм бол үзье” гээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Биднийг зууралдаж байхад Түшигийн газраас босоод ирэхэд түүний баруун нүд хавдаад тагларчихсан, хамар, уруул нь хавдаад, нүүр ам нь нил цус болчихсон байсан…гэжээ. /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Гэрч ...ын ... Баарнаас үл таних 7-8 орчим залуучууд гарч ирээд хамгийн урд явж байсан Хүлэг-Эрдэнэ гэх залуу Түшигийг зогсож байхад нь мөр рүү нь түлхэж, зүүн нүднийх нь орчимд нэг удаа гараараа цохисон. Би салгах гээд дундуур нь орсон чинь Хүлэг-Эрдэнэ Түшигтэй “ярилцъя” гэж хэлээд ертөнцийн зүгээр зүүн талын зам руу дагуулж явсан. Замын ойролцоо очоод шууд Түшигийн нүүр рүү нь дахин нэг удаа гараараа цохихоор нь би гүйгээд очтол тэр залуутай хамт явсан үл таних 180 см орчим өндөртэй 2 залуу над дээр ирсэн. Нэг нь Хүлэг-Эрдэний хамт нийлж миний баруун талын нүд, дух орчимд 5-6 удаа гараараа цохихоор нь би нүүрээ хамгаалж гараараа дарсан. …Түшиг баарны ертөнцийн зүгээр зүүн талын зам дээр газар уначихсан байхад Хүлэг-Эрдэнэ нь толгой руу нь өшиглөж байсан…гэжээ. /хх-ийн 55-56-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1379 дугаартай дүгнэлтэнд:

1. ……. биед хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний салст, дээд, доод зовхи, хацар, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч ... нь хохирогч ...ийг зодож биед нь “хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний салст, дээд, доод зовхи, хацар, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч ...ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч ... нь “...тэй эвлэрч хохиролд 1.960.000 төгрөг авсан тул гомдолгүй” /хх-ийн 83-р хуудас/ гэж прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч ...ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

           

Шүүгдэгч ...ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч ...т танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул  Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.

         

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.