Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн 1810024330776 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв”-ийн зүүн хойд талд иргэн ...ыг бусадтай андуурч, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө намайг эгч дуудсан. Намайг очих үед эгч газар сууж байхаар нь юу болсон талаар асуухад “согтуу залуу хөл дайрчихлаа” гэхээр нь “ямар хүн дайрсан юм бэ” гэхэд цаашаа явж байсан хоёр залууг заахаар нь араас нь очсон. Гэтэл тэр хоёр залуу “яасан юм бэ” гэхээр нь “хүний хөл дайрчихлаа” гэхэд “хаана, ямар хүний хөл дайрсан юм” гээд тулаад ирэхээр нь сандраад баруун гараараа цохиход тэр эрэгтэй нүүрээ дараад цаашаа явсан гэв.

 

Хавтас хэргээс:

Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед урьд нь хамт ажиллаж байсан Эрдэнэсувд эгч над руу яриад “Номин-Эрдэнэ, Эрдэнэханд бид гурав пабд сууж байна, чи ирээд Номин-Эрдэнийг гэрт нь хүргээд өгөөч” гэж гуйсан. Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Хүрэл хөшөөтэй автобусны буудал руу таксигаар очоод, явган хүний гүүрэн гарцаар замын урд талд гартал Эрдэнэсувд эгч Хаан банкны хойд талын автозогсоол дээр цайвар өнгийн “Тоёота Приус” маркийн машины хажууд газар хөлөө жийгээд сууж байсан. Би Эрдэнэсувд эгчээс юу болсон талаар асуухад “энэ машин миний хөлийг дайрчихлаа, сая 2 хүн ирээд энэ машины жолоочийг аваад зугтаачихлаа” гээд хойшоо зам руу явж байгаа 3 эрэгтэйг заасан. Би тэр гурван эрэгтэйн хойноос явж байх замд Амгаланбаатар гарч ирснээ “яасан юм бэ, юу болсон бэ” гэхэд Эрдэнэханд эгч “танай 3-н найз хүн дайрчихаад зугтаачихлаа” гэхэд Амгаланбаатар “хаана, хэнийг дайрчихаад байгаа юм бэ, зүгээр л байна шүү дээ” гээд маргалдаж байснаа намайг цохих гэж байгаа юм шиг тулаад ирэхээр нь би сандарсандаа баруун гараараа Амгаланбаатарын хамар, баруун хацар орчимд нь гараа атгаж байгаад нэг удаа цохиход түүний хамарнаас цус гарсан. Тэрээр хамраа дараад цаашаа явсан. Би нөгөө хөөж байсан 3-н залуугийнхаа хойноос явсан боловч олоогүй. Буцаад иртэл Эрдэнэханд, Номин-Эрдэнэ хоёр Амгаланбаатарын энд тэндээс нь зуурчихсан “зугтаасан 3-н найзыгаа авчир” гээд байхаар нь би тэднийг салгасан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн…гэжээ. /хх-ийн 36-34-р хуудас/,

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабд ахлагчийн сургуулийг хамт төгссөн ангийн хамт олонтойгоо уулзсан. Уг уулзалтанд 17 орчим хүн ирсэн ба бид нар 750 граммын савлагаатай “Чингис” архи 5-6 шилийг хувааж уугаад, хоол идсэн. Шөнө 00 цагийн үед арга хэмжээ тарсан. Би найз Дэлгэрдалайн хамтаар урагшаа зам гараад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Соёлын төвийн хойд талд очсон. Бид хоёрыг тэнд очиход манай ангийн Нямсүрэн зогсож байсан. Түүний хажууд эмэгтэй хүмүүс орилолдоод нэг нь газар суучихсан байхаар нь би Нямсүрэнгээс “яасан бэ, юу болсон бэ” гээд зогсож байхад баруун талаас Аргуун ирснээ ямар ч үгийн зөрүүгүй миний баруун нүд рүү нэг удаа цохитол хамраас цус гарсан. Би түүнд “чи яаж байгаа юм бэ” гээд хамарныхаа цусыг тогтоох гээд сандал дээр очиж суухад Аргуун “чи яахаараа хүн дайрчихаад зугтаадаг юм бэ” гээд надтай маргалдаж байснаа явсан. …Сүүлд нь Аргууны танилыг манай найз Нямсүрэн машинаараа шүргэсэн гэдгийг мэдсэн. …Аргуун нь миний баруун нүдний орчим гараараа нэг удаа цохисны улмаас баруун нүдний доод зовхи язарсан. Уг шарх одоо эдгэрээд, одоо сорив тогтсон. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй…гэжээ. /хх-ийн 6-7, 38-р хуудас/,

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би машинаа ухраагаад нөгөө тийш нь харуулж тавьбал гарахад амар юм байна гэж бодоод машинаа ухрааж байхад 37 орчим насны эмэгтэй /Эрдэнэсувд/ хажуунаас “хөл дайрчихпаа, урагшлаач” гэхээр нь машинаа урагшлуулж зогсоолд байрлуулчихаад нөгөө эмэгтэй /Эрдэнэсувд/ рүү очиход тэрээр хөлөө бариад доошоо суучихсан байсан. Тэр эмэгтэйтэй /Эрдэнэсувд/ хамт явж байсан эгч нь бололтой эмэгтэй /Эрдэнэханд/ намайг “чи согтуу байна” гээд цагдаа дуудсан. Тэр үед Амгаланбаатар, Дэлгэрдалай нар ирээд юу болсон талаар асуухаар нь би “хүний хөл дайрчихлаа” гээд яриад зогсож байхад хөлөө дайруулсан эмэгтэйтэй /Эрдэнэсувд/ хамт явж байсан 20 гаран насны залуу /Аргуун/ ямар ч үгийн зөрөөгүй Амгаланбаатарын баруун нүд орчимд нь гараараа нэг удаа цохиход Амгаланбаатарын хамарнаас цус гарсан. …Би хүний хөл дайрсан асуудлаараа Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгагдаж, 10 хоногийн баривчилгаагаар шийтгэгдсэн. Амгаланбаатар Аргуунд зодуулсны улмаас түүний баруун нүд нь хөхөрч, хавдаад, баруун нүдний доод зовхи орчим язарсан…гэжээ. /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Орой 23 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Соёлын ордны зүүн талд байрлах Хаан банкны хойд талд хүргүүлээд танил дүү Аргууныг дуудсан. Номин-Эрдэнэ, Эрдэнэсувд бид гурав Аргууныг хүлээгээд зогсож байхад Хаан банкны хойд талын зогсоол дээр байсан улсын дугааргүй, саарал өнгийн “Тоёота приус 20” маркийн машин ухрахаар нь би машины багаж хэсэгт цохиод “хүн байна” гэсэн дохио өгсөн. Тэгтэл нөгөө машин цаашаа явж тойроод буцаж эргэж ирэхдээ зүүн урд талын дугуйгаараа дүү Эрдэнэсувдын зүүн талын тавхайн дээр гараад зогсчихсон. Эрдэнэсувд орилохоор нь би нөгөө машины жолоочид “чи хүний хөлөн дээр зогсчихпоо” гэхэд жолооч /Нямсүрэн/ машинаа ухраалгүй хөлөн дээгүүр нь машинтайгаа гарчихсан. Би тэр жолоочид /Нямсүрэн/ “чи хүний хөлөн дээгүүр гарчихлаа” гэхэд “хаана, юун хүн дайрах” гээд инээгээд байсан. Тухайн үед жолооч согтуу байсан. Жолоочтой /Нямсүрэн/ маргалдаж байхад хаанаас ч юм гэнэтхэн 2-3 залуу гарч ирээд бид нартай маргалдсан. Тэр үед Аргуун ирж таарсан ба болсон асуудлыг сонсчихоод сүүлд ирсэн хоёр нүд нь хөхөрсөн өндөр залууг /Амгаланбаатар/ Эрдэнэсувдыг дайрсан жолооч гэж андуураад хамар орчимд нь нэг удаа цохисон. Тухайн үед хөх нүдтэй, өндөр залуугийн /Амгаланбаатар/ хамарнаас цус гарч байсан…гэжээ. /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед эгч Эрдэнэханд, дүү Номин-Эрдэнэ нарын хамт Сүхбаатар дүүрэгт байрлах “Брау хаус” пабд тус бүр 500 граммын савлагаатай, 2 ширхэг пиво уусан. Орой 23 цаг өнгөрч байхад пабаас гараад таксинд суугаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Соёлын ордны зүүн талд байрлах нэрийг нь мэдэхгүй пабд сууж 500 граммын савлагаатай пиво тус бүр нэгийг уусан. Би танил дүү Аргуун руу яриад “эгч, дүү хоёрыг гэрт нь хүргээд өгөөч, бид нар Соёлын төвийн төвийн хажууд сууж байна” гэж хэлсэн. Бид гурав Аргууныг хүлээгээд гадаа зогсож байхад Хаан банкны хойд талын зогсоол дээр байсан улсын дугааргүй, саарал өнгийн, “Тоёота Приус-20” маркийн машин ухрахаар нь Эрдэнэханд бид хоёр машины багаж хэсэгт цохиод “хүн дайрлаа” гэхэд нөгөө машин хойшоо чигээрээ ухраад миний зүүн хөлийн тавхайн дээр гараад зогсчихсон. Би “хөл дайрчихлаа” гээд орилоход эгч /Эрдэнэханд/ нөгөө машины жолоочид /Нямсүрэн/ “чи хүний хөлөн дээр зогсчихлоо” гэхэд жолооч /Нямсүрэн/ машинаа хөдөлгөөд хөлөн дээрээс нь буусан. Би газар суугаад байж байхад Аргуун ирсэн. Түүнд болсон асуудлын

 талаар хэлэхэд Аргуун жолооч залууд /Нямсүрэн/ “чи миний эгчийн хөлийг дайрчихлаа” гэхэд “яасан юм бэ, юу болсон юм бэ” гээд инээгээд, бидэнтэй маргалдаж байсанаа цаашаа зугтаачих шиг болсон. …Сүүлд Аргуун нэг залууг цохичихсон, тэр залуу нь миний хөлийг дайрсан жолооч залуугийн найз гэдгийг мэдсэн…гэжээ. /хх-ийн 46-р хуудас/

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед урьд нь хамт ажиллаж байсан Эрдэнэханд, Эрдэнэсувд эгч нартай уулзаад, пабд сууж, пиво ууцгаасан. Пабаасаа гараад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Соёлын ордны зүүн талд байрлах нэрийг нь мэдэхгүй пабд сууж дахин пиво уусан. Орой 23 цагийн үед паб хаагаад гарсан. Бид пабаас гараад явж байхад Хаан банкны хойд талын зогсоол дээр байсан улсын дугааргүй, саарал өнгийн, “Тоёота Приус-20” маркийн машин ухраад Эрдэнэсувд эгчийн хөлийг дайрчихсан. Бид нар машины жолоочтой /Нямсүрэн/ маргалдаж байхад Аргуун ирсэн. Түүнд болсон асуудлын талаар хэлэхэд жолооч залуу /Нямсүрэн/ хаашаа ч юм алга болоод, жолоочийн залуугийн найз бололтой 2 залуу гарч ирснээ өндөр залуу нь /Амгаланбаатар/ “яасан, юу болсон юм бэ, яагаач үгүй л байна шүү дээ” гээд Аргуунтай маргалдсан. Тэгснээ өндөр залуу /Амгаланбаатар/ гэнэтхэн “хамарнаас цус гарчихлаа, чи яаж байгаа юм бэ” гээд доошоо тонгойгоод цусаа гоожуулчихсан зогсож байсан…гэжээ. /хх-ийн 47-48-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12520 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ын биед баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 16-р хуудас/,

Шинжээч эмч А.Амгаланболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Шинжээчийн 12520 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тийм учраас дээрх гэмтлүүдийг тусад нь ялгаж, салгаж гэмтлийн зэрэгт хамааруулах боломжгүй…гэжээ. /хх-ийн 41-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/,

...д шийтгэл оногдуулах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 683 дугаартай шийтгэвэр /хх-ийн 54-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 20-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/, Төмөр замын дээд сургуулийн тодоройлолт /хх-ийн 50-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв”-ийн зүүн хойд талд хохирогч ...ыг бусадтай андуурч, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж биед нь “баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч ...ын … Шөнө 00 цагийн үед найз Дэлгэрдалайн хамт зам гараад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Соёлын төвийн хойд талд очсон. Бид хоёрыг тэнд очиход манай ангийн Нямсүрэн зогсож байсан. Түүний хажууд эмэгтэй хүмүүс орилолдоод нэг нь газар суучихсан байхаар нь би Нямсүрэнгээс “яасан бэ, юу болсон бэ” гээд зогсож байхад баруун талаас Аргуун ирснээ ямар ч үгийн зөрүүгүй миний баруун нүд рүү нэг удаа цохитол хамраас цус гарсан. Би түүнд “чи яаж байгаа юм бэ” гээд хамарныхаа цусыг тогтоох гээд сандал дээр очиж суухад Аргуун “чи яахаараа хүн дайрчихаад зугтаадаг юм бэ” гээд надтай маргалдаж байснаа явсан. …Аргуун нь миний баруун нүдний орчим гараараа нэг удаа цохисны улмаас баруун нүдний доод зовхи язарсан. Уг шарх одоо эдгэрээд, одоо сорив тогтсон…гэжээ. /хх-ийн 6-7, 38-р хуудас/,

Гэрч ...гийн … Би машинаа ухраагаад нөгөө тийш нь харуулж тавьбал гарахад амар юм байна гэж бодоод машинаа ухрааж байхад 37 орчим насны эмэгтэй /Эрдэнэсувд/ хажуунаас “хөл дайрчихпаа, урагшлаач” гэхээр нь машинаа урагшлуулж зогсоолд байрлуулчихаад нөгөө эмэгтэй /Эрдэнэсувд/ рүү очиход тэрээр хөлөө бариад доошоо суучихсан байсан. …Амгаланбаатар, Дэлгэрдалай нар ирээд юу болсон талаар асуухаар нь “хүний хөл дайрчихлаа” гээд яриад зогсож байхад хөлөө дайруулсан эмэгтэйтэй /Эрдэнэсувд/ хамт явж байсан 20 гаран насны залуу /Аргуун/ үгийн зөрөөгүй Амгаланбаатарын баруун нүд орчимд нь гараараа нэг удаа цохиход Амгаланбаатарын хамарнаас цус гарсан. …Амгаланбаатар Аргуунд зодуулсны улмаас түүний баруун нүд нь хөхөрч, хавдаад, баруун нүдний доод зовхи орчим язарсан…гэжээ. /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч ...ын … Орой 23 цаг өнгөрч байхад Номин-Эрдэнэ, Эрдэнэсувд бид гурав Аргууныг хүлээгээд зогсож байхад Хаан банкны хойд талын зогсоол дээр байсан улсын дугааргүй, саарал өнгийн “Тоёота приус 20” маркийн машин ухрахаар нь би машины багаж хэсэгт цохиод “хүн байна” гэсэн дохио өгсөн. Тэгтэл нөгөө машин цаашаа явж тойроод буцаж эргэж ирэхдээ зүүн урд талын дугуйгаараа дүү Эрдэнэсувдын зүүн талын тавхайн дээр гараад зогсчихсон. Эрдэнэсувд орилохоор нь би нөгөө машины жолоочид “чи хүний хөлөн дээр зогсчихпоо” гэхэд жолооч /Нямсүрэн/ машинаа ухраалгүй хөлөн дээгүүр нь машинтайгаа гарчихсан. Би тэр жолоочид /Нямсүрэн/ “чи хүний хөлөн дээгүүр гарчихлаа” гэхэд “хаана, юун хүн дайрах” гээд инээгээд байсан. Аргуун болсон асуудлыг сонсчихоод сүүлд ирсэн хоёр нүд нь хөхөрсөн өндөр залууг /Амгаланбаатар/ Эрдэнэсувдыг дайрсан жолооч гэж андуураад хамар орчимд нь нэг удаа цохисон. Тухайн үед хөх нүдтэй, өндөр залуугийн /Амгаланбаатар/ хамарнаас цус гарч байсан…гэжээ. /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч ...ын …Бид гурав Аргууныг хүлээгээд гадаа зогсож байхад Хаан банкны хойд талын зогсоол дээр байсан улсын дугааргүй, саарал өнгийн, “Тоёота Приус-20” маркийн машин ухрахаар нь Эрдэнэханд бид хоёр машины багаж хэсэгт цохиод “хүн дайрлаа” гэхэд нөгөө машин хойшоо чигээрээ ухраад миний зүүн хөлийн тавхайн дээр гараад зогсчихсон. Би “хөл дайрчихлаа” гээд орилоход эгч /Эрдэнэханд/ нөгөө машины жолоочид /Нямсүрэн/ “чи хүний хөлөн дээр зогсчихлоо” гэхэд жолооч /Нямсүрэн/ машинаа хөдөлгөөд хөлөн дээрээс нь буусан. Аргуунд болсон асуудлын талаар хэлэхэд тэрээр жолооч залууд /Нямсүрэн/ “чи миний эгчийн хөлийг дайрчихлаа” гэхэд “яасан юм бэ, юу болсон юм бэ” гээд инээгээд, бидэнтэй маргалдаж байсанаа цаашаа зугтаачих шиг болсон. …Сүүлд Аргуун нэг залууг цохичихсон, тэр залуу нь миний хөлийг дайрсан жолооч залуугийн найз гэдгийг мэдсэн…гэжээ. /хх-ийн 46-р хуудас/

Гэрч Д.Номин-Эрдэний …Хаан банкны хойд талын зогсоол дээр байсан улсын дугааргүй, саарал өнгийн, “Тоёота Приус-20” маркийн машин ухраад Эрдэнэсувд эгчийн хөлийг дайрчихсан. Бид нар машины жолоочтой /Нямсүрэн/ маргалдаж байхад Аргуун ирсэн. Түүнд болсон асуудлын талаар хэлэхэд жолооч залуу /Нямсүрэн/ хаашаа ч юм алга болоод, жолоочийн залуугийн найз бололтой 2 залуу гарч ирснээ өндөр залуу нь /Амгаланбаатар/ “яасан, юу болсон юм бэ, яагаачгүй л байна шүү дээ” гээд Аргуунтай маргалдсан. Тэгснээ өндөр залуу /Амгаланбаатар/ гэнэтхэн “хамарнаас цус гарчихлаа, чи яаж байгаа юм бэ” гээд доошоо тонгойгоод цусаа гоожуулчихсан зогсож байсан…гэжээ. /хх-ийн 47-48-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12520 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ын биед баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 16-р хуудас/,

Шинжээч эмч А.Амгаланболдын …Шинжээчийн 12520 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тийм учраас дээрх гэмтлүүдийг тусад нь ялгаж, салгаж гэмтлийн зэрэгт хамааруулах боломжгүй. /хх-ийн 41-р хуудас/ гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ... нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч ...ын нүүрэнд цохисны улмаас хөнгөн гэмтэл учирсан нь шүүгдэгч ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч ... нь “......д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 19-р хуудас/ мөрдөн байцаалтын шатанд гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ...ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ... нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналын талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Т Ноосимпэкс” ХХК-ний “Chill lounge” ресторанд ажилладаг /хх-ийн 69-р хуудас/, Тээврийн дээд сургуулийн Төмөр холбооны ангид суралцдаг /хх-ийн 50-р хуудас/ зэрэг  хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ...ы орлого олох болможийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.