Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...т холбогдох эрүүгийн ……. дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч ... нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Гэгээнтэн” хотхоны урд зам дээр иргэн ...тэй “зам тавьсангүй” гэх шалтгаанаар харилцан маргалдах явцад түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

            Хавтас хэргээс:

Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: … ..., ..., ... бид нар Доржпүрэвийн Грейс микро машинд суугаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх Гэгээнтэн хотхоны урд талын 4-н замын уулзвар дээр 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр явж байхад саарал өнгийн “Приус 20” маркийн машинтай хоёр хүн шахаад явахаар нь Доржпүрэв харилцан шахалцаад түгжрэлд зогссон. “Приус 20” маркийн машинаас 50-н насны хөгшин ах /.../, 20 орчим насны залуу /Очирпүрэв/ хоёр бууж ирээд хөгшин ах /.../ нь машины жолоочийн эсрэг талын хаалганы цонхыг цохисон. ... машинаас буугаад хөгшин ахад /.../ “яагаад байгаа юм бэ” гээд заамдалцаад авсан. Гэтэл хөгшин ах /.../ ...гийн нүүр рүү цохихоор нь би очоод хөгшин ахын /.../ толгой, нүүр орчим руу 2-3 удаа цохиж, хувцаснаас нь татаад газар унагаасан. Хөгшин ахтай /.../ хамт явсан залуу /Очирпүрэв/ нь над руу дайрахаар нь би толгой, нүүр, шанаа орчим руу нь болон биеийн хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон. Надтай хамт явсан ..., ..., ... нар зодоонд оролцоогүй…гэжээ. /хх-ийн 54-55-р хуудас/,

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би аав ...гийн хамт 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 20 цаг 30 минутын үед ... улсын дугаартай саарал өнгийн “Тоёото приус 20” маркийн автомашинтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” супермаркетын гэрлэн дохиотой уулзвар дээр цагаан өнгийн “Хьюндай микро” маркийн машинтай “зам тавьж өгсөнгүй” гэх асуудлаас болж аав ... нөгөө машины жолоочтой цонхоороо маргалдсан. Тэгтэл нөгөө машин манай автомашины урдуур шахаж зогссон. Уг автомашины жолоочийн эсрэг талд зорчиж явж байсан үл таних 7 эрэгтэй нэг эмэгтэй бууж ирсэн ба би нэгэнтэй нь заамдалцаад зогсож байтал миний толгойн дагз орчим руу нэг зүйл цохих шиг болоод би ухаан балартсан. Нэг мэдсэн замын цагдаа ирж биднийг салгаж байсан. ...Миний нүүрийг маажсан сорив, толгой дагз болон биеийн зүүн тал маш их хөндүүртэй байна…гэжээ. /хх-ийн 59-60-р хуудас/,

Гэрч Р.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 20.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15-р хороо Гэгээнтэн хотхоны хойд 4-н замын уулзар дээр урдаас хойшоо ... улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хүү Мөнгөн жолоодож, би хажууд нь сууж явсан. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож явсан цагаан өнгийн микро автобус “машин шахлаа” хэмээн гэрлэн дохион дээр зогсоход 6 залуу 1 эмэгтэй бууж ирээд “яаж яваад байгаа юм бэ” гэхэд өндөр бор царайтай залуу бууж ирээд хүү Мөнгөнтэй юм ярих шиг болохоор нь очтол Мөнгөнийг өндөр бор залуу гараараа цохисон…гэжээ. /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч ….. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн “Оргил” худалдааны төвийн уулзвар дээр 15 цагаас 22 цагийн хооронд үүрэг гүйцэтгэсэн. 21 цаг 30 минутын үед уулзварын голд хөдөлгөөн зохицуулж байхад уулзварын зүүн талд Гэгээнтэн цогцолборын урд талын замын хажууд явган хүний зам дээр хэдэн хүмүүс зодолдоод эхэлсэн. Би очоод “та нар одоо больцгоо” гээд маргааныг зогсоосон. Би тэр хүмүүсийг эвлэрүүлээд хэв журмын цагдаа дуудсан. Нөгөө хүмүүс надад “бид учир зүйгээ олчихье” гэсэн…гэжээ. /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч ……… мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Голдан Будда” буюу Очир группээс актлагдаж зарахаар 04-19 УНУ улсын дугаартай “Хьюндай Грийс” маркийн микро автомашиндаа ажилчид болох Очирпүрэв, ..., ..., эмэгтэй ... нарыг суулган өөрөө жолоодон 20 цагийн үед ажлаасаа гарсан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэгээнтэн хотхоны урд талын 4-н замын уулзвар дээр 20 цаг өнгөрч байхад ирээд зогсоход “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл шахаад эгнээний урдуур орох гэхээр нь би оруулалгүй зөрүүлээд шахахад “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд сууж явсан 50 гаруй насны бор царайтай эрэгтэй хүн /.../ “урдуураа оруулчихгүй, гөлөг чинь” гэхээр нь “багтахгүй ш дээ” гэж хэлээд цааш явсан. Тэгтэл өнөө ах /.../ намайг “тэгвэл урагшаа сайн яваач” гэхээр нь “түгжрээд явж байна ш дээ” гэхэд машинтайгаа хажууд ирээд “сэгсийсэн хар гөлөг чинь урдуураа оруулчихгүй” гэхээр нь түүний сууж явсан “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн “Грийс микро” машинаар шахаад хөдөлсөн. Түгжрэлд жолооч /Мөнгөн/ нь надтай хэрэлдээд байсан. 50 гаруй насны ах /.../ машинаасаа бууж ирээд манай машины хаалга цохиод “гараад ир” гэхэд хойно сууж явсан Очирпүрэв, ..., ... ... нар буусан. Би машинаасаа буугаагүй. Очирпүрэв ..., ... ... нар нөгөө 2 хүнтэй /……, .../ муудалцаж барилцаад авсан. Би машинаа түгжрэлээс гаргаж замын хажууд байрлуулаад очиход Очирпүрэв жолоочийг /Мөнгөн/ нэг цохисон…гэжээ. /хх-ийн 33-35-р хуудас/,

Гэрч П.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Будда тур Очир” ХХК ажлаа тараад Доржпүрэвийн эзэмшлийн 04-19 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ..., Очирпүрэв, ... нарын хамт суусан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт явж байтал Доржпүрэв ах замын эгнээ, байрлалаа булаацалдан “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй шахалцсан. Тэгтэл “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээс 50 гаруй насны ах /.../ “ална тална” гээд орилоод машинаасаа бууж ирээд биднийг “буугаад ир” гээд машин цохисон. ..., ..., Очирпүрэв бид буугаад очтол “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч 20 гаруй насны залуу /Мөнгөн/, настай ах /.../ хоёр зогсож байсан. 50 гаруй насны ах /.../ уурлаад “та нарыг ална тална” гээд миний хамар хэсэгт цохиход би манарч тонгойсон. Очирпүрэв намайг өмөөрөн уурлаж намайг цохисон 50 гаруй насны ахын /.../ шанаа хэсэгт нэг удаа цохиод доошоо дарахад хажууд нь байсан 20 гаруй насны залуу /Мөнгөн/ өмөөрч Очирпүрэв рүү дайрсан. Очирпүрэв Мөнгөний нүүр, хамар, уруул хэсэгт 4-5 удаа цохисон…гэжээ. /хх-ийн 37-р хуудас/,

Гэрч О.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Будда тур Очир” ХХК ажлаа тараад Доржпүрэвийн эзэмшлийн 04-19 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ..., Очирпүрэв, ... нарын хамт суусан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт явж байтал Доржпүрэв ах замын эгнээ, байрлалаа булаацалдан “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй шахалцсан. Тэгтэл “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээс 50 гаруй насны ах /.../ “ална тална” гээд орилж машинаасаа бууж ирээд биднийг “буугаад ир” гээд машин цохисон. ..., ..., Очирпүрэв, бид буугаад очтол “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч 20 гаруй насны залуу /Мөнгөн/, настай ах /.../ хоёр зогсож байсан. 50 гаруй насны ах /.../ уурлаад “та нарыг ална тална” гээд ...г цохиход Очирпүрэв уурлаж ...г өмөөрөн 50 гаруй насны ахын /.../ шанаа хэсэгт нэг удаа цохиод доошоо дарахад 20 гаруй насны залуу /Мөнгөн/ өмөөрч Очирпүрэв рүү дайрсан. Очирпүрэв Мөнгөний нүүр, хамар, уруул хэсэгт 4-5 удаа цохиж барьцалдаад авахаар нь ..., ..., бид гурав салгасан…гэжээ. /хх-ийн 39-41-р хуудас/

Гэрч М.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Будда тур Очир” ХХК ажлаа тараад Доржпүрэвийн эзэмшлийн 04-19 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ..., Очирпүрэв, ... нарын хамт суусан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт явж байтал Доржпүрэв ах замын эгнээ, байрлалаа булаацалдан “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй шахалцсан. Тэгтэл “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээс 50 гаруй насны ах /.../ “ална тална” гээд орилж машинаасаа бууж ирээд биднийг “буугаад ир” гээд машин цохисон. ..., ..., Очирпүрэв, бид буугаад очтол “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч 20 гаруй насны залуу /Мөнгөн/, настай ах /.../ хоёр зогсож байсан. 50 гаруй насны ах /.../ уурлаад “та нарыг ална тална” гээд ...г цохиход Очирпүрэв уурлаж ...г өмөөрөн 50 гаруй насны ахын /.../ шанаа хэсэгт нэг удаа цохиод доошоо дарахад 20 гаруй насны залуу /Мөнгөн/ өмөөрч Очирпүрэв рүү дайрсан. Очирпүрэв Мөнгөний нүүр, хамар, уруул хэсэгт 4-5 удаа цохиж барьцалдаад авахаар нь ..., ..., бид гурав салгасан…гэжээ. /хх-ийн 42-44-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10447 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ий биед тархи доргилт зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, уруулын зүүн хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 15-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10513 дугаартай дүгнэлтэнд:

1. Р....гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 18-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/,

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ...ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Гэгээнтэн” хотхоны урд зам дээр хохирогч ...тэй “зам тавьсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдах явцад түүнийг цохиж биед нь тархи доргилт зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, уруулын зүүн хажуу хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ...ий …Би аав ...гийн хамт 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 20 цаг 30 минутын үед ... улсын дугаартай саарал өнгийн “Тоёото приус 20” маркийн автомашинтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” супермаркетын гэрлэн дохиотой уулзвар дээр цагаан өнгийн “Хьюндай микро” маркийн машинтай “зам тавьж өгсөнгүй” гэх асуудлаас болж аав ... нөгөө машины жолоочтой цонхоороо маргалдсан. …Би нэгэнтэй нь заамдалцаад зогсож байтал миний толгойн дагз орчим руу нэг зүйл цохих шиг болоод ухаан балартсан. ...Миний нүүрийг маажсан сорив, толгой дагз болон биеийн зүүн тал маш их хөндүүртэй байна…гэжээ. /хх-ийн 59-60-р хуудас/,

Гэрч Р....гийн …Замын хөдөлгөөнд оролцож явсан цагаан өнгийн микро автобус “машин шахлаа” хэмээн гэрлэн дохион дээр зогсоход 6 залуу 1 эмэгтэй бууж ирээд “яаж яваад байгаа юм бэ” гэхэд өндөр бор царайтай залуу бууж ирээд хүү Мөнгөнтэй юм ярих шиг болохоор нь очтол Мөнгөнийг өндөр бор залуу гараараа цохисон…гэжээ. /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч А.Билгүүний …2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн “Оргил” худалдааны төвийн уулзвар дээр 15 цагаас 22 цагийн хооронд үүрэг гүйцэтгэсэн. 21 цаг 30 минутын үед уулзварын голд хөдөлгөөн зохицуулж байхад уулзварын зүүн талд Гэгээнтэн цогцолборын урд талын замын хажууд явган хүний зам дээр хэдэн хүмүүс зодолдоод эхэлсэн. Би очоод “та нар одоо больцгоо” гээд маргааныг зогсоосон…гэжээ. /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч П.Доржпүрэвийн …Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэгээнтэн хотхоны урд талын 4-н замын уулзвар дээр 20 цаг өнгөрч байхад ирээд зогсоход “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл шахаад эгнээний урдуур орох гэхээр нь би оруулалгүй зөрүүлээд шахахад “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд сууж явсан 50 гаруй насны бор царайтай эрэгтэй хүн /.../ “урдуураа оруулчихгүй, гөлөг чинь” гэхээр нь “багтахгүй ш дээ” гэж хэлээд цааш явсан. …Түгжрэлд жолооч /Мөнгөн/ нь надтай хэрэлдээд байсан. …Би машинаа түгжрэлээс гаргаж замын хажууд байрлуулаад очиход Очирпүрэв жолоочийг /Мөнгөн/ нэг цохисон…гэжээ. /хх-ийн 33-35-р хуудас/,

Гэрч П....гийн …50 гаруй насны ах /.../ уурлаад “та нарыг ална тална” гээд миний хамар хэсэгт цохиход би манарч тонгойсон. Очирпүрэв намайг өмөөрөн уурлаж намайг цохисон 50 гаруй насны ахын /.../ шанаа хэсэгт нэг удаа цохиод доошоо дарахад хажууд нь байсан 20 гаруй насны залуу /Мөнгөн/ өмөөрч Очирпүрэв рүү дайрсан. Очирпүрэв Мөнгөний нүүр, хамар, уруул хэсэгт 4-5 удаа цохисон…гэжээ. /хх-ийн 37-р хуудас/,

Гэрч О....гийн … 50 гаруй насны ах /.../ уурлаад “та нарыг ална тална” гээд ...г цохиход Очирпүрэв уурлаж ...г өмөөрөн 50 гаруй насны ахын /.../ шанаа хэсэгт нэг удаа цохиод доошоо дарахад 20 гаруй насны залуу /Мөнгөн/ өмөөрч Очирпүрэв рүү дайрсан. Очирпүрэв Мөнгөний нүүр, хамар, уруул хэсэгт 4-5 удаа цохиж барьцалдаад авахаар нь ..., ..., бид гурав салгасан…гэжээ. /хх-ийн 39-41-р хуудас/

Гэрч М....гийн …50 гаруй насны ах /.../ уурлаад “та нарыг ална тална” гээд ...г цохиход Очирпүрэв уурлаж ...г өмөөрөн 50 гаруй насны ахын /.../ шанаа хэсэгт нэг удаа цохиод доошоо дарахад 20 гаруй насны залуу /Мөнгөн/ өмөөрч Очирпүрэв рүү дайрсан. Очирпүрэв Мөнгөний нүүр, хамар, уруул хэсэгт 4-5 удаа цохиж барьцалдаад авахаар нь ..., ..., бид гурав салгасан…гэжээ. /хх-ийн 42-44-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10447 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ий биед тархи доргилт зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, уруулын зүүн хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 15-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ... нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч ... нь “...гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 60-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ...ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ... нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналын талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ...т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон АШУҮИС-ийн 3 дугаар дамжааны оюутан, зөөгч хийдэг ба сард 200.000-300.000 төгрөгийн орлоготой зэрэг  хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ...ын орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.