Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 59

 

                                                                        

 

 

 

 

 

Ялаас өршөөн хасах

 тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Ялтан Г.Отгонболдын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтан Г.Отгонболдын өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан давж заалдах гомдлоор Г.Отгонболдод холбогдох Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах тухай прокуророос тогтоол баталж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжтай хэргийн материалыг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигин овогт Гонгорын Отгонболд, 1985 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Говьсүмбэр суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, 31 настай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 127-3-41 тоотод оршин суух, одоо ШШГЕГ-ын харьяа, хорих 409 дүгээр ангид ял эдэлж байгаа гэх,

 

            2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ял,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 cap хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Отгонболдын бүгд биечлэн эдлэх ялыг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, /РД: ЕЙ85091719/,

 

 Нийслэлийн прокурорын газраас: Ялтан Г.Отгонболдын эдлээгүй үлдсэн хорих ялыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хасах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоол баталж, ялтны хувийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас шилжүүлсэн ялтан Г.Отгонболдод холбогдох ялаас өршөөн хэлтрүүлэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Нийслэлийн прокуророос ирүүлсэн ялтан Г.Отгонболдын хувийн хэргээс харахад тэрээр урьд 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ял, 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой, Дорноговь аймгийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 383 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1 жил 10 cap 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсаны дараа дахин 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 cap хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Отгонболдын бүгд биечлэн эдлэх ялыг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 1 cap хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ, дээрх шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Отгонболдыг 6 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба одоо уг ялыг эдлэж байгаа болох нь нотлогдож байна.

 

Ялтан Г.Отгонболд нь дээрх ялыг эдлэж байх хугацаанд дахин Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар нь бүлэглэж, давтан үйлдлээр 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн орчимд байрлах байрнаас хохирогч Ж.Отгон-Эрдэнийн  1.060.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэг,

 

Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар нь бүлэглэж, танхайн сэдэлтээр 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 8 дугаар гудамжинд иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы түвшинд, цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы түвшинд, өвчүүний дунд хэсэгт, толгойн оройн хэсэг чихний ар хэсэгт тус тус хутгалж, түүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг,

 

Г.Отгонболд нь 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа буюу давтан үйлдлээр 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Э.Эрдэнэсайханы амь биед аюултайгаар хүч хэрэглэн хоолойг нь боож “Samsung” маркийн гар утсыг дээрэмдэн авч 160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

 

Мөн давтан үйлдлээр Ж.Тайванжаргалтай бүлэглэн 2011 оны 8 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн 58-01 тоотод иргэн Х.Бадамын гэрээс 32 инчийн LG загварын хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлан авч 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогдож энэ хэргийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн ба шүүх энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаарх баримт ялтан Г.Отгонболдын хувийн хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл ялтан Г.Отгонболдын дээрх холбогдсон хэргийг шүүх хэрхэн эцэслэн шийдвэрлэснээр түүнийг “Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамааруулах эсэх нь тодорхой болох бөгөөд одоогоор 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамруулах тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа тул 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 242 тоот тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд ялтан Г.Отгонболдод холбогдох ялаас өршөөн хэлтрүүлэх тухай прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож, энэ захирамжид Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Отгонболдын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шүүгчийн захирамжийг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянуулахаар гомдол гаргаж байна.

 

1. Г.Отгонболдыг 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн хүний амь нас хохироосон, 2008 оны 2 дугаар сарын 5-ны едөр бусадтай бүлэглэн бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдэд анхан шатны шүүхээс хоёр ч удаа хорих ял шийтгэсэн боловч Улсын Дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 64, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоолуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

 

Мөн прокуророос Г.Отгонболдыг бусадтай бүлэглэн хүний амь нас хохироосон, бусдын эд зүйл хулгайлсан хэргээр дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар шүүхийн тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 672 дугаар магадлалаар дээрх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан.

 

2. Г.Отгонболд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ял шийтгүүлсэн. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96/А/ дугаар шийтгэх толтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 12 жил 1 сарын хорих ял шийтгүүлснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх буюу Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ. Тэрээр 6 жил 1 сарын хорих ял шийтгүүлснээс хойш өдий хүртэл тасралтгүй цагдан хоригдож ял эдэлж байна.

 

Г.Отгонболд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй байх тул “Өршөөл үзүүлэх тухай” 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас “2 жилийн хорих ялыг өршөөн хасах үндэслэлтэй” гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул энэ талаар анхаарч зохих ялыг өршөөн хасч өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ялтан Г.Отгонболдод холбогдох “ялаас өршөөн хасах” эсэхийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Ялтан Г.Отгонболдыг Ж.Буянбаатартай бүлэглэж, давтан үйлдлээр 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн орчимд байрлах байрнаас хохирогч Ж.Отгон-Эрдэнийн  1.060.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэг,

Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар нь бүлэглэж, танхайн сэдэлтээр 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 8 дугаар гудамжинд иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы түвшинд, цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы түвшинд, өвчүүний дунд хэсэгт, толгойн оройн хэсэг чихний ар хэсэгт тус тус хутгалж, түүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргүүдийг үйлдсэн хэмээн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар шүүхийн тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 672 дугаар магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. /хх-194-199/

Дээрх хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримтууд ялтан Г.Отгонболдын хувийн хэрэгт авагдаагүй, Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаар “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах тухай” тогтоолд дурдаж буй зүйлийн талаар тусгагдаагүй тул шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Учир нь ялтан Г.Отгонболдын үйлдсэн гэх хэргүүдийг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэсэн тохиолдолд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийг хэрэглэсэн эсэхийг тодруулсны эцэст өршөөлд хамааруулах, ялтны хорих ялаас өршөөн хасах асуудалд хууль зүйн дүгнэлт хийх ёстой юм.

Энэ нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 10.10 дах хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасантай нийцэх юм.

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхийн оронд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолд дурдсан ялтан Г.Отгонболдын ял шийтгэгдсэн зарим хэргийг мөрдөн байцаалтад буцсан, түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоол гарснаас хойш тухайн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар шүүхийн тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 672 дугаар магадлалаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байхад ялтны хувийн хэргийг сайтар судлалгүй, хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэлт хийснийг цаашид анхаарвал зохино.  

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр ялтны материалыг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Ялтан Г.Отгонболдын өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: