Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 6

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ч.Д  /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Д ид холбогдох эрүүгийн *******28000800175 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, 1 үүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, ................. тоотод оршин суух, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 сарын 02-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* овгийн Ч.Д , /регистрийн дугаар .................../.

           Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

             Шүүгдэгч Ч овогтой Ч.Д нь 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын Урт багийн нутаг дэсгэрт байрлах “” компанийн уурхайн гадна өөрийн итгэмжлэн хариуцсан *******-******* УНО улсын дугаартай Шаанхи маркийн тээврийн хэрэгсэл болон *******-******* БЧ улсын дугаартай чиргүүлийн нийт 22 ширхэг дугуйг завшиж “******* ******* *******” ХХК-д 9.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт хуульд заасан журмаар гаргаж, хүсэлтийг прокурор хүлээн авч 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Д  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүгдэгч Ч.Д   шүүхийн хэлэлцүүлэгт: ”Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

           Эрүүгийн *******28000800175 дугаартай хэргээс:

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах “” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн хашааны урд талд шороон овоолгоны хажууд шороон зам дээр ертөнцийн зүгээр урд зүг рүү харж зогссон байдалтай ************** УНО улсын дугаартай Шаанхи маркийн улаан өнгийн ачааны автомашин зогсож байв. Уг автомашин нь тухайн газарт ямар нэг хариуцсан хүн, жолооч байхгүй байдалтай байв. Мөн уг автомашин нь ************** БЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүл чирсэн байх ба чиргүүл нь ямар нэгэн ачаа ачаагүй байв. Мөн автомашины баруун талын түлшний савны доогуур түлш асгарч газрын хөрс норсон байв. Уг автомашин нь чирэгч толгойдоо 10 ширхэг дугуйтай ба чиргүүлэндээ 12 ширхэг дугуйтай байлаа. Уг автомашины дугуйнуудын 10 дугуй нь RY 378 12,00R20 гэсэн бичигтэй байх байх ба түүний 12 ширхэг нь DOUBLE star 12600R20 гэсэн бичиг бүхий дугуйнуудтай байв. 22 ширхэг дугуй нь чанар муу, хээ нь бүдгэрсэн дугуйнууд байв. /хх 8 дугаар хуудас/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “************** УНО улсын дугаартай БНХАУ-д 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны ******* дугаар сарын 24-ний өдөр Монгол улсад орж ирсэн Шаанхи маркийн улаан өнгийн толгойтой авто чирэгч болон ************** БЧ улсын дугаартай чиргүүл байх. Уг автомашины нийт 22 ширхэг дугуй нь бүгд чанар муутай, дугуйны хээ нь арилсан дугуйнууд байв. Чирэгч толгой нь нийт 10 дугуйтай байх ба хойд 2 ширхэг дугуй нь Наnкоок, 4 ширхэг нь double star, 4 ширхэгийн 2 ширхэг хятад ханз бичигтэй дугуйнууд байв. Мөн чиргүүлийн 12 ширхэг дугуй нь хажуугийн бөөрөн дээрээ AELOUS гэсэн бичигтэй 5 ширхэг, DD77,7 3 ширхэг, үлдсэн 4 ширхэг дугуй нь хятад ханз бичигтэй дугуйнууд байлаа. Дээрх автомашинд байсан 22 ширхэг дугуй нь бүгд чанар муутэй, хээ арилсан, үйлдвэрийн бичиг бүдгэрсэн дугуйнууд байв. Уг автодомашины хөдөлгүүрийг асааж үзэхэд хэвийн ажиллаж байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11, 12-******* дугаар хуудас/

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөг Т.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие тус компанид тээврийн менежерийн ажил хийдэг. 20******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай компаний ************** УНО улсын дугаартай 023 гаалийн дугаартай автомашиныг хариуцан унаж байсан Чүлтэм овогтой Ч.Д нь уг автомашинд байсан нийт 22 ширхэг дугуйг завшиж үрэгдүүлэн оронд нь хуучин 22 ширхэг дугуйг тавиад ******* сумын нутагт байрлах “Мак” компаний пүүний урд зогсоол дээр байр*******улаад өөрөө алга болсон байсны улмаар цагдаагийн байгууллагад хандсан. Ч.Д ид өгөх ёстой цалин мөнгийг хугацаанд өгч байсан. ************** УНО улсын дугаартай нүүрс тээврийн ачааны автомашиныг анх БНХАУ-ын Сэхээ боомт дээр байрлах өөрийн компанийхаа хашаанд Ч.Д ид хүлээлгэж өгч байсан. Мөн Ч.Д той хийсэн хөдөлмөрийн гэрээг мөн адил БНХАУ-ын Сэхээ боомт дээр хийж байсан. Deriuibo /дэриубо/ брэндийн 12.00R20 хэмжээтэй дугуй, JINGZHU/жинзү/ брэндийн 12.00R20 хэмжээтэй дугуйнууд байсан. 20******* оны 04 дүгээр сарын17-ны өдөр Ч.Д ид БНХАУ-ын Сэхээ боомт дээр байрлах өөрийн компаний хашаан дотор 2 ширхэг шинэ дугуйг хүлээлгэж өгсөн. Тухайн уед Ч.Д нь уг 2 дугуйг өөрөө худалдаж авъя гээд авчихаад мөнгөө төлөөгүй. Ч.Д ийг ажилд авсан тухай “******* ******* *******” ХХК-аас тушаал гаргаж байгаагүй. Зүгээр л хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажилд авсан. Ч.Д ийг ажлаас халж чөлөөлсөн тушаал бас гараагүй. Манай компаний удирдлага ийм тушаал огт гаргадаггүй. Анх ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ л хийдэг. Өөр тушаал гардаггүй. 20******* оны 04 дүгээр сарын 15-ны өдөр түүнд 7500 юаний цалин бодож өгсөн. Үүнээс монгол мөнгөөр 600.000 төгрөгийг бодож цалингаас нь хассан. Уг 600.000 төгрөг бол Ч.Д ийн нүүрс тээвэрлэлт хийх явцдаа бичиг баримтын зөрчилтэй шалтгаанаар цагдаад торгуулсан торгуулийн мөнгө юм. Тэгээд түүнд монгол мөнгөөр бодох юм бол 2.150.000 төгрөгийн цалинг гар дээр нь бодож өгсөн. Манай “******* ******* *******” ХХК-ий зүгээс 22 ширхэг дугуйны мөнгө болох 9.900.000 төгрөгийн хохирлыг Ч.Д оор төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй. Уг автомашинд байсан 22 ширхэг дугуйг манай компанийн нүүрс тээврийн автомашины жолооч нар хараад хуучин байна, манай компаний машинуудад байдаг дугуй биш байна гэж шууд мэдэгдэж байна лээ гэж жолооч нар надад хэлж өгсөн. Манай компани БНХАУ-ын Сэхээ боомт дээр ачааны автомашины дугуйг худалдан авч өөрийн компанийн машинуудад нийлүүлэдэг тусгай дэлгүүртэй гэрээ хийсэн байдаг. Манай компаний машинууд бүгд нэг ижил үйлдвэрийн дугуйтай байдаг.  Харин ************** УНО улсын дугаартай автомашинд одоо тавиатай байгаа дугуйнууд шал өөр хуучин чанар муутай дугуйнууд байна.” гэх мэдүүлэг /хх 20-21, 23-24 дүгээр хуудас/

Яллагдагч Ч.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын Шивээхүрэн хилийн боомтоор нүүрс зөөдөг “******* ******* *******” нэртэй ХХК-д жолоочоор ажилд орж гэрээ хийж 2817 УНО улсын дугаартай Шаанхи маркийн ачааны автомашиныг хүлээн авч Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор нүүрс тээвэрлэлт хийсэн юм. Тэгээд 3 сар гаран ажиллаж байгаад 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хятад улсаас Монгол руу орж ирээд Поошиг гэдэг гэр хоолон газарт очоод тэнд байдаг хүнсий дэлгүүрээс нэг шил 0.33 граммын Хараа архийг аваад машиндаа ганцаараа уучихаад Поошиг гэдэг нэртэй хоолон газрын тэнд нэг танихгүй хүнтэй таараад 6 ширхэг дугуйг хуучин дугуйгаар солихоор тэр хүнтэй ярьж тохирсон юм. Тэгээд би машиныхаа сайн дугуйг тайлах гэж байхад тэр за*******у энд хэрэггүй байх хоёулаа “” ХХК-ий нүүрсний пүүний хавьд дугуйгаа сольё гэж хэлэхээр нь би машинаа асаагаад Поошиг гэдэг газраас хөдлөөд хойшоо “” ХХК-ий нүүрсний пүүний ойролцоо очиж зогсоод тэр танихгүй хүнд өөрийнхөө машинд тавьсан байсан 6 ширхэг гайгүй дугуйг тэр хүнд өгөөд оронд нь 6 ширхэг муу дугуй аваад дээр нь 600.000 төгрөг авсан юм. Тэгээд машинаа асаагаад явах гэтэл машины банк цоорчихсон түлш асгарчихсан байхаар нь яахаа мэдэхгүй машиныхаа хажууд зогсож байхад хоёр танихгүй за*******у хүрч ирээд дугуй зарах уу гэхэд би тэр хоёр хүнд дугуй зарна гэж хэлсэн чинь тэр хоёр хүн 10 ширхэг дугуйг тайлж өгөөд бэлэн мөнгө 1 сая төгрөг авсан. Тэгээд удаагүй бас хоёр хүн ирээд мөн дугуй зарж байгаа юм уу гэхэд би тиймээ дугуй зарж байна гэж хэлээд тэр хоёр хүнд 6 ширхэг дугуйг 600.000 төгрөгөөр зарчихсан юм. Би тэгээд тэр шөнө нийт 22 ширхэг дугуй нэг бүрийг нь 100.000 төгрөгөөр бодож нийт 2.200.000 төгрөгөөр зарчихаад маргааш өглөө машинаа тэр “” ХХК-ий нүүрсний пүүний ойролцоо үлдээчихээд өдөр нь замын унаад суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд хотод ирчихээд төрсөн эгч Алтантариатай уулзаад бэлэн 2 сая төгрөг өгсөн. Хүүхдээ эмчлүүл гэж тэр мөнгийг өгсөн юм. Үлдсэн мөнгийг үрээд дуусгасан юм. Надад мөнгөний хэрэг гараад тэгээд гэрээгээр унаж байсан 2817 УНО улсын дугаартай Шаанхи маркийн машины 22 ширхэг дугуйг нь аваад хүнд зарчихсан юм. Энэ тухайгаа машины эзэнд нь хэлээгүй авсан.  Би машины 22 ширхэг дугуйг тэнд нүүрс тээврийн хүмүүст зарсан. Тэр хүмүүсийг би одоо танихгүй, тэр шөнө дугуйгаа зарсан юм. Би “******* ******* *******” ХХК-ий эзэмшлийн автомашиныг унаж байгаад 22 ширхэг дугуйг нь аваад зарчихсан нь үнэн. Дугуйг зарахад нийт 2.200.000 төгрөг болсон нь үнэн. Би хохирлын мөнгө болох 9.900.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.Bottom of Form

” гэх мэдүүлэг /хх 44-45 дугаар хуудас/,

Гэрч Н.Х   мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” Би Өмнөговь аймгийн ******* сумын Шивээхүрэн хилийн боомтоор нүүрс тээвэрлэдэг “******* ******* *******” гээд компанид нүүрсний машины жолооч хийдэг. Ч.Д нь манай компаний ************** УНО улсын дугаартай автомашины жолооч хийдэг. Хамт ажилладаг л харилцаатай. Найз нөхдийн харилцаа бол байхгүй. Би “” компаний гаалийн пүүний хашаанд 20******* оны 04 сарын эхээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна машинтайгаа яваад ортол замын хажууд Ч.Д ийн машин зогсож байсан. Тэр машин нь дарааллаас хол ганцаараа зогсож байхаар нь очоод үзтэл жолооч нь байхгүй кабин нь онгорхой байсан. Тэгэхээр нь би машиныг нь тойрч алхаад дугуйнуудыг нь үзтэл маш олон хуучин дугуй тавигдсан байсан. Яагаад хуучин дугуй байна гэж мэдсэн бэ гэвэл манай “******* ******* *******” компаний машинууд бүгд шинэ дугуйтай байдаг болохоор андашгүй байсан. Яг хэдэн дугуйг нь хуучин дугуйгаар сольж тавьсныг нь би тоолж үзээгүй. Ямар ч байсан 22 дугуйны ихэнх нь л чанар нь муудаж бараг хээгүй болсон дугуйнууд харагдсан. Тэгээд би яваад өгсөн. Дараа нь жолооч нараас сонсож байхад Ч.Д унаж байсан машиныхаа 22 ширхэг дугуйг тонож хуучин дугүй оронд тавиад машинаа хаяад зугтсан байсан гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх 25 дугаар хуудас/,

Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” Ч.Д ийг би танина. 20******* оны 02 дугаар сард намайг “******* ******* *******” компанид ажилд ороход Ч.Д уг компанид ажиллаж байсан. Түүнээс хойш Ч.Д ийг мэддэг болсон. Найз нөхдийн холбоо бол байхгүй. Ч.Д  нь “******* ******* *******” буюу хятад нэршлээр “Хунчан” компаний 023 гэсэн гаалийн дугаартай ************** УНО улсын дугаартай Шаанхи маркийн ачааны автомашиныг унаж нүүрс тээвэрлэлтэнд явдаг байсан. Ч.Д ийн гэр нь Улаанбаатар хотод Баянхошуунд байдаг гэсэн. Гэртээ байгаа байх. Би түүнийг ******* сумаас явснаас нь хойш холбоо бариагүй. Ч.Д нь 20******* оны 04 сарын 19-ний өдөр ******* сумаас явсан байх. 20******* оны 04 сарын 17-ны өдөр БНХАУ-ын Сэхээ боомт дээр би Ч.Д той уулзахад Ч.Д нь өөрийн 023 гаалийн дугаартай машиндаа “******* ******* *******” компаниас 2 ширхэг шинэ дугуйг авчихаад байж байна гэж надад ярьсан. Тэр үед би Ч.Д той хамт архи уугаад сууж байсан юм. Тэгээд Ч.Д надад ярихдаа сая авсан 2 ширхэг шинэ дугуйгаа Монгол руу орж байгаад зарчихаад Улаанбаатар явлаа гэж ярьсан. Тэгэхээр нь би түүнд илүү өөр олон дугуй цавчих юм бол би компанид чамайг хэлнэ шүү гэж хэлсэн. Ч.Д нь “******* ******* *******” компаниас 3 рейсны мөнгийг авах ёстой гэж 20******* оны 04 сарын 17-ны өдөр хэлж байсан. 1 рейс нь ойролцоогоор 1200 юань байдаг юм. Тэгэхээр нийт 3600 гаруй юанийг авах ёстой байх. Мөн барьцаа мөнгөө уг компаниас аваагүй байх. “******* ******* *******” компани нь нүүрс тээврийн 1 рейс тутамд 100 юанийг барьцаа гэж хурааж авдаг. Уг барьцаа мөнгө гэж авдаг учир нь жолооч нар машин тэргээ хаяж явах, эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр зарж үрсэн тохиолдолд барьцаа мөнгөнөөс нь хохирлыг суутгаж төлүүлдэг гэсэн учиртай юм. Мөн уг барьцаа мөнгийг цагаан сараар өгнө гэж гэрээ хийсэн байдаг. Би 20******* оны 04 сарын 20-ны өдөр БНХАУ-ын Сэхээ боомт дээр байж байсан чинь манай “******* ******* *******” компаний тээврийн менежер Э над дээр ирээд манай 023 гаалийн дугаартай ************** УНО улсын дугаартай машин Монголд “” компаний пүүний урд талд эзэнгүй болчихсон зогсож байна гэнэ чи надтай хамт яваач гэж хэлсэн. Тэгээд би менежер Эрдэнэбаяртай хамт Монгол улс руу орж ирээд “” компаний пүүний урд талд зогсож байсан манай компаний 023 гаалийн дугаартай ************** УНО улсын дугаартай машин дээр очсон. Тэгсэн чинь уг машины дугуйнууд нь бүгд өөр дугуйгаар солигдсон байсан. Уг машин нийт 22 ширхэг дугуйтай байдаг юм. Нийт 22 ширхэг хуучин чанар муутай дугуйг сольж тавиад өөрт нь байсан 22 дугуйг авсан байсан. Яагаад гэвэл манай “******* ******* *******” компаний нүүрсний машинууд бүгд DERUIBO нэртэй зөөлөн дугуйтай байдаг ба уг дугуйнууд нь бүгд шинэ байдаг. Миний унаж байгаа 91******* УНЦ улсын дугаартай НС-008 гаалийн дугаартай автомашин ч бас DERUIBO нэртэй зөөлөн шинэ дугуйтай явж байгаа. 20******* оны 02 дугаар сард миний унаж байгаа машин болон Ч.Д ийн унаж байсан 023 гаалийн дугаартай машинууд нь бараг цуг Монгол улс руу 22 ширхэг шинэ дугуйтай нүүрс тээвэрлэлтэнд гарч байсан юм. Гэвч Ч.Д ийн унаж байсан машинд анх байсан 22 ширхэг шинэ дугуй алга. Ч.Д ийг уг 22 ширхэг дугуйг хэрхэн яаж хэнд зарж бор*******улсныг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 26-******* дугаар хуудас/

Гэрч Ч.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Ч.Д нь миний төрсөн дүү байгаа юмаа. Би мэдүүлэг өгнө, татгалзах зүйл байхгүй. Манай хүүхэд Агуубуянжаргал нь нугас булчингийн хатингаршил гэдэг оноштойгоор Хятад улсын Бээжин хот руу очиж шинжилгээ өгөхөөр болсон юм. Зардал нь 6.000.000 төгрөг болсон юм. Тэгээд мөнгө зээлдэг хүнээс хүүтэй 4.000.000 зээлээд би хүүхдээ тухайн үед авч яваад генетикийн шинжилгээ өгөөд буцаж ирсэн юм. Тэгээд зээл нэхэгдээд мөнгө олдохгүй хамаатан саднаасаа мөнгө төгрөг асуусан чинь 20******* оны 04 дүгээр сарын сүүлээр манай дүү Ч.Д цалин мөнгөө авсан гээд надад 2.000.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Тэгтэл саяхан 20******* оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Цагдаагаас манай дүү Ч.Д ийг сураглаж ирсэн. Манай дүү Ч.Д тухайн үед буюу 20******* оны 04 дүгээр сарын сүүлээр надад 2.000.000 төгрөг авчирч өгөхдөө ажлаасаа гарсан. Хөдөө хол байна гэсэн шалтгаанаар ажлаасаа гарлаа гэж хэлж байсан. Бид нар эхээс до*******улаа. Ч.Д нь миний хамгийн бага дүү байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 20******* оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2******* дугаартай дүгнэлтэд: “20******* оны 04 дүгээр сарын байдлаар DERUIBO үйлдвэрийн 1200R20 хэмжээтэй 12 ширхэг дугуй 5.400.000 төгрөг, JINGZHU үйлдвэрийн 1200R20 хэмжээтэй 10 ширхэг дугуй 4.500.000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 9.900.000 төгрөг” гэх дүгнэлт /хх 36 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Д ийн цахим сангийн мэдээлэл /хх 46-47 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь Цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвдоржийн 20******* оны 12 дугаар сарын 15, 20******* оны 05 дугаар сарын 15, 20******* оны 07 дугаар сарын 21, 20******* оны 04 дүгээр сарын 25, 20******* оны 12 дугаар сарын 19-ний өдрийн илтгэх хуудас /хх 48-51, 115 дугаар хуудас/

Автомашины байгаа байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 65-66 дугаар хуудас/

Тээврийн тооцоо, дугуйны зураг болон бусад баримтууд / хх 67-73, 74-75, 82-90 дүгээр хуудас/

Дугуй худалдан авах гэрээ /хх-76-77, 91-92 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Д ийн нарийн сухайт-шивээхүрэн хатуу хучилттай концессын авто зам руу нэвтрэх эрхийн зөвшөөрөл /хх-78 дугаар хуудас/

Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт / хх *******-80, 81 дүгээр хуудас/

Хунчан уул уурхай ХХК-ий ирцийн бүртгэл болон бусад баримтууд / хх 94-111 дүгээр хуудас/

“******* ******* *******” ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 113 дугаар хуудас/

Хохирол төлбөр төлсөн баримт /хх 114 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Д  нь 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын Урт багийн нутаг дэсгэрт байрлах “” компанийн уурхайн гадна өөрийн итгэмжлэн хариуцсан *******-******* УНО улсын дугаартай Шаанхи маркийн тээврийн хэрэгсэл болон *******-******* БЧ улсын дугаартай чиргүүлийн нийт 22 ширхэг дугуйг завшиж “******* ******* *******” ХХК-д 9.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Д ийн хууль бус үйлдлийн улмаас “******* ******* *******” ХХК-д нийт 9.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Д  нь өөрийн үйлдлийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт үйлдлээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Д ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Д ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн *******28000800175  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Арилжааны банкуудын тодорхойлолт, дансны хуулга /хх 55-60, 61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Д ийн ял шалгах хуудас /хх 53 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 20******* оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4894 тоот тодорхойлолт /хх 116 дугаар хуудас/, Шүүгдэгч Ч.Д ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх 117, 1******* дугаар хуудас/,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолийн хуулбар /хх119-126 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүх шүүгдэгч Ч.Д ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээ авах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Д  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Д  хохирол төлбөрт 9.900.000 төгрөг төлсөн болохыг дурдаад, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

             Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсэг  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овгийн Ч.Д ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Д ийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Д  нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Д  хохирол төлбөрт 9.900.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэр эг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ