Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 9

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: С.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туслагч овгийн С.Ж т холбогдох 1828000670170 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 22-нд Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Хүрмэн сум, 3 дугаар баг Хүрмэн Баруун сууц 13 тоот бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6 дугаар баг ............ тоотод оршин суух, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Туслагч овгийн С.Ж , регистрийн дугаар ..................

Шүүгдэгч С.Ж  нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны үед Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайханы ......................... оршин суух Л.Б , Ц.Д  нарын гэрээс 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ж  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй гэв” гэв.

            Хохирогч Ц.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай өвгөн Л.Б  бид хоёр хамт амьдардаг, манай хашаанд хажуу гэрт сургуулийн 12-р ангийн 2 хүүхэд байдаг. Манай өвгөн Л.Б  бид хоёр 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өглөө аймгийн төвөөс 50 км зайд байх хөдөө гэр лүүгээ явж ямаа самнах гэж явсан хойгуур манай гэрийн цоожийг эвдээд гэрт байсан авдарнаас 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдсан байсан. Би хөдөө гэр лүүгээ явахдаа зүүн талын хашааны Н.Ц  гэх манай хамаатны хүүхэнд гэрээ захиж үлдээгээд явсан, хөдөө очоод нэг хоноод маргааш орой нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танай гэрт хулгай орсон юм шиг байна гэж Н.Ц  утсаар ярьсан, тэгээд тэр шөнөдөө хөдөө гэрээсээ гараад аймгийн төвд байх Дунд сайханы 5-16 тоотод байх гэрт ирэхэд 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдсан байсныг мэдсэн...Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга алдсан, өөр эд зүйл алдаагүй... Нэг ширхэг мөнгөн аягыг нь манай шавь нар надад дурсгал болгон бэлэглэж байсан, Ц.Д д дурсгав гэсэн бичигтэй, хэдэн оны төгсөгчдөөс дурсгав гэсэн байлаа тэрийгээ сайн санахгүй байна. Бусад аяга нь бүгд ижил хэмжээтэй, орчин цагийн бага гарын, үйлдвэрийн мөнгөн аяга байгаа...Л.Б  бид хоёрыг хөдөө явах гэж байгааг хажуу айлын Н.Ц , өөр хүн мэдээгүй, өвгөн бид хоёрыг хөдөө явахын урьд өдөр манай хамаатны С.Ж  гэх залуу согтуу ирээд надаар загнуулж байгаад явсан, урьд өмнө С.Ж  манай гэрээс хулгай хийж байсан болохоор, хөөгөөд явуулсан...Би хулгайд алдсан мөнгөн аягануудаа 150.000 төгрөгөөр үнэлж байна, нийт 4 ширхэг мөнгөн аяга 600.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ. /хх-17-19/,

Хохирогч Ц.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн дахин мэдүүлэгт: “...С.Ж  манайд учруулсан хохирлоо бүрэн төлж дуусгасан...” гэжээ. /хх-20/,

Гэрч Н.Н.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04-р сарын 11-ний өдөр манай хажуу айлын Л.Б , Ц.Д  гэх хоёр хөгшин хөдөө гэр лүүгээ ямаа самнах гэж явсан, манай гэрийг харж байгаарай гэж хэлээд явсан, тэгээд би орой хөдөө ойрхон яваад гэртээ ирсэн, тэгсэн манай нөхөр С.Т  хажуу айлын хоёр хөгшин буцаад ирсэн юм шиг байна, гэрийн хаалга нь онгорхой байна гэж хэлсэн, тэгээд ойр би гэрээс гараад бие засах гээд явах цуур хажуу айл руу хархад гэрэл нь асахгүй байхаар би хүүхэд явуулаад үзээд ир гэж хэлээд хүүхэд явуулсан, төд удалгүй хүүхэд ирээд гэрийн үүд нь онгорхой байна, гэрт нь хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь хоёр хөгшин лүү утсаар яриад хэлсэн, тэгээд цагдаад хэлсэн...” гэжээ. /хх-21-22/,

Гэрч Л.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн Дунд сайханы 5-16 тоот хөгшин Ц.Д гийн хамт амьдардаг 2018 оны 04-р сарын 11-ний өдөр хөгшин Ц.Д  бид хоёр өөрийн эзэмшлийн машинаар аймгийн төвөөс 50 км зайд байх өөрийн малруугаа очиж ямаа самнах гэж явсан, бид хоёр гэрээ цоожлоод хажуу айлын Н.Ц  гэх хамаатны хүндээ гэр харж байгаарай гэж хэлээд явсан, тэгээд маргааш нь буюу 2018 оны 04-р сарын 12-ны орой Н.Ц  хөгшин бид хоёрын гар утас руу залгаад танай гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн, тэгээд хөгшин бид хоёр аймгийн төв рүү тэр шөнөдөө гараад гэртээ ирэхэд үүдний амбаарын цоож байхгүй, гэрийн үүдний цоожийг хажуу тийш нь мурийлгасан, гэрт ороод эд зүйлээ бүртгэхэд гэрийн хойд талд байсан авдрын цоожийг онгойлгоод авдаранд байсан орчин цагийн 4 ширхэг бага гарын мөнгө аяганууд байхгүй байсан... Нэг мөнгөн аяган дээр нь Ц.Д д ангийн хүүхдүүдээс гэсэн бичигтэй дурсгалын аяга байсан, бусад аяга нь цулгай, нэг хэмжээтэй, хээ угалз байхгүй орчин цагийн бага гарын мөнгө аяга байсан...” гэжээ. /хх-23-24/,

Гэрч С.С.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04-р сарын 11-ний өдөр хажуу айлын хүн Л.Б  ах, Ц.Д  эгч хоёр хөдөө явлаа гээд манай гэрийг харж байгаарай гэж хэлээд явсан, тэгээд маргааш нь буюу 2018 оны 04-р сарын 12-ны 18 цагийн үед би хашаандаа юм хийж байхад Л.Б  ахын гэрийн үүд онгорхой машин нь харагдахгүй байсан, тэгээд би эхнэр Н.Ц д хоёр хөгшин ирсэн юм байхдаа гэрийн үүд нь онгорхой харагдаад байна гэж хэлэхэд манай эхнэр Н.Ц  хүүхэд явуулж үзүүлье гэж хэлээд хүүхэд гүйлгэсэн тэгсэн хүүхэд ирээд гэрийн үүд нь онгорхой байна, хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь би эхнэрээ хоёр хөгшин лүү залгаж хэл гээд утсаар яриулсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн. Өөр зүйл мэдэхгүй, би Л.Б  ахын гэрт очиж хараагүй, ямархуу байдалтай байсан талаар мэдэхгүй. Сүүлд Л.Б  ахтай уулзахад 4 ширхэг мөнгө аяга алга болсон байна гэж байсан...” гэжээ. /хх-25-26/,

Гэрч З.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...С.Ж  манайд 2018 оны 04-р сарын 12-ны өглөө 10 цагийн үед манай гэрт 1 шил архитай ганцаараа ирэхээр нь би С.Ж ийн хамт далангийн гол дээр хамт 1 шил архи хувааж уугаад гэрт ирсэн, тэгээд гэрт хоол хийж өгөөд байж байхад С.Ж  дахиад Улаанбаатар нэртэй 1 шил архи гаргаж өгөөд хүнтэй уулзаж ирнэ гээд гэрээс гараад явсан, тэгээд орой унтах гэж байхад С.Ж  ирсэн, тэгээд бас нэг шил архи хувааж уугаад унтсан, маргааш нь буюу 2018 оны 4-р сарын 13-ны өглөө дотор засахаар би гарч яваад нэг юм аваад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан 2 цагийн дараа буцаад ирэхдээ 2 ширхэг орчин цагийн бага гарын мөнгөн аяга авч ирсэн, надад С.Ж  миний аяга, хамт яваад лаборданд тавья гэж хэлэхээр нь хамт гэрээс явган яваад гэрийн хойд талаас такси аваад Хаан болорын хавьд буугаад мөн дахиад такси замаас бариад Гандирсийн хойд далд байдаг нэрийг нь мэдэхгүй ламбордны гадаа очоод, С.Ж  надаас бичиг баримт чинь байна уу гэж асуусан, тухайн үед би бичиг баримтаа гэртээ орхисон байсан болохоор буцаж гэрлүү яваад бичиг баримтаа явах замдаа Ялгуу нэртэй дэлгүүр орж 1 шил архи аваад манай гэрт очоод буусан, тэгээд авсан архи С.Ж  бид хоёр хувааж уугаад сууж байгаад би баруун гэрлүү ороод сууж байх хойгуур С.Ж  гэрээс гараад явсан байсан, удалгүй нөгөө 2 ширхэг мөнгөн аягаа хүнд зарчихсан гэж хэлээд ирсэн, тэгээд үлдсэн архи хувааж уугаад, маргааш нь айлын ямаа самнаж өгнө гээд гэрээс гараад явсан. Тэрнээс хойш уулзаагүй, утсаар холбоо бариагүй... С.Ж  өнгөрсөн 5 дахь өдөр аваад ирсэн тэгэхлээр 2018 оны 04-р сарын 12-ны өглөө аваад ирсэн санагдаж байна...Үйлдвэрийн бага гарын мөнгөн аяга байсан, нэг мөнгөн аяган дээр 70 хэд гэж байлаа төгсөгчдөөс дурсгав гэсэн бичигтэй аяга байсан, нөгөө аяга нь цулгай мөнгөн аяга байсан... Миний аяга гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэжээ. /хх-29-31/,

Шүүгдэгч С.Ж  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байхаа би худалдааны төвөөр ганцаараа тэнэж архи Дунд сайханы 5-16 тоот байх манай талийгаач эмээгийн эгч Ц.Д  гэх хөгшний гэрт очиход гэр нь цоожтой байхаар нь гэрийн цоожийг хайчаар хөшиж ороод гэрийн хойд талд байх эрээн авдарнаас 4 ширхэг мөнгөн аяга аваад хашааны үүдээр гараад тэр шөнөө явган алхаад Зүүн сайханд байх найз З.Б-ын гэрт очсон, З.Б ганцаараа байсан. Тэгээд бид хоёр нэг шил архи хувааж уугаад тэндээ хоносон маргааш өглөө нь буюу 2018 оны 04 дүгээр сарны 13-ны өдөр З.Б бид хоёр такси дуудаад Худалдааны төв рүү явж 68 нэртэй Ломбард орж уг хулгайлсан мөнгөн 4 ширхэг мөнгөн аягыг тавих гэсэн боловч иргэний үнэмлэх нэхээд байхаар нь буцаад З.Бын иргэний үнэмлэхийг авах гэж гэрт нь очоод буцаж гарах гэж байгаад би ганцаараа явган алхаад төв рүү очоод Очир нэртэй худалдааны төвийн 1 давхарт байрлах алт мөнгөний дарханд 4 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад 60.000 төгрөгөөр зарсан, модон тагш нарыг нь тэндээс гараад Монос нэртэй эмийн сангийн зүүн талд хаясан 4 дүгээр сургуулийн интернет тоглоомын газар ороод зар харж байхад хөлсөөр ямаа самнуулах хүн хайж байна гэсэн зарын дугаарыг аваад. Баялаг нэртэй дэлгүүрээс нэг шил архи аваад З.Бын гэрт очиж хамт уусан, тухайн үед З.Б надаас мөнгөн аяга нараа хаана зарав гэж асууж байсан, би танихгүй хүнд зарсан талаар хэлж байсан санагдаж байна. тэгээд би ямаа самнуулах хүний дугаар луу залгахад аймгийн төвд байна одоо Булган сум явлаа хамт явах уу гэж асуухаар нь З.Бын гэрийн хаягийг зааж өгөөд хамт булган сум руу явсан, тэгээд танихгүй хөдөөний айлд очиж 5 хоног ямаа самнаж байгаад, Улаанбаатар хот явсан...Би санахгүй байна нэлээн орой орсон санагдаж байна...Би тухайн үед согтуу байсан, хажуу айлд хүн байсан талаар мэдэхгүй байна...Гэрийн үүдний амбаарын доогуур хаясан санагдаж байна. Хуучирч зэв идсэн хайч байсан, бариул хэсэг нь даавуугаар ороосон байсан... Сүүлийн үеийн үйлдвэрийн дунд гарын хээ угалз байхгүй мөнгөн аяга нар байсан. өөр зүйл анзаараагүй согтуу байсан болохоор...З.Б мэдээгүй байхаа, З.Б надаас юун мөнгөн аяганууд юм гэж асуухад миний өөрийн аяга гэж хэлсэн санагдаж байна...” гэжээ. /хх-34-36/

 “Ашид билгүүн” ХХК-ийн 199 дугаартай “...орчин цагийн бага гарын 4 ширхэг мөнгөн аяга тус бүр 125.000 төгрөг, нийт 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-40-42/,

 

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шүүгчийн захирамж /хх-49-50/,

Шүүгдэгч С.Ж ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би өнөөдөр Эрдэнэбаатар мөрдөгчид гэрчээр мэдүүлэг өгсөн болохоор одоо надад дахин нэмж хэлээд байх зүйл байхгүй...” гэжээ. /хх-53-55/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар С.Ж  нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 49 дугаартай шийтгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн /хх-59/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол /хх-61-64/

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-65/

С.Ж ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81/ зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч С.Ж т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.Ж  нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны үед Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайханы 5-16 тоотод оршин суух Л.Б , Ц.Д  нарын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.

Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

Шүүгдэгч С.Ж  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Ц.Д гийн “...Манай өвгөн Л.Б  бид хоёр хамт амьдардаг, өвгөн Л.Б  бид хоёр 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өглөө аймгийн төвөөс 50 км зайд байх хөдөө гэр лүүгээ явж ямаа самнах гэж явсан хойгуур манай гэрийн цоожийг эвдээд гэрт байсан авдарнаас 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдсан байсан...өвгөн бид хоёрыг хөдөө явахын урьд өдөр манай хамаатны С.Ж  гэх залуу согтуу ирээд надаар загнуулж байгаад явсан, урьд өмнө С.Ж  манай гэрээс хулгай хийж байсан болохоор, хөөгөөд явуулсан...Би хулгайд алдсан мөнгөн аягануудаа 150.000 төгрөгөөр үнэлж байна, нийт 4 ширхэг мөнгөн аяга 600.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-17-19/, Гэрч Н.Н.Ц гийн “...2018 оны 04-р сарын 11-ний өдөр манай хажуу айлын Л.Б , Ц.Д  гэх хоёр хөгшин хөдөө гэр лүүгээ ямаа самнах гэж явсан, манай гэрийг харж байгаарай гэж хэлээд явсан...манай нөхөр С.Т  хажуу айлын хоёр хөгшин буцаад ирсэн юм шиг байна, гэрийн хаалга нь онгорхой байна гэж хэлсэн, тэгээд ойр би гэрээс гараад бие засах гээд явах цуур хажуу айл руу хархад гэрэл нь асахгүй байхаар би хүүхэд явуулаад үзээд ир гэж хэлээд хүүхэд явуулсан, төд удалгүй хүүхэд ирээд гэрийн үүд нь онгорхой байна, гэрт нь хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь хоёр хөгшин рүү утсаар яриад хэлсэн, тэгээд цагдаад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/, Гэрч Л.Б ийн “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн Дунд сайханы 5-16 тоот хөгшин Ц.Д гийн хамт амьдардаг 2018 оны 04-р сарын 11-ний өдөр хөгшин Ц.Д  бид хоёр өөрийн эзэмшлийн машинаар аймгийн төвөөс 50 км зайд байх өөрийн малруугаа очиж ямаа самнах гэж явсан, бид хоёр гэрээ цоожлоод хажуу айлын Н.Ц  гэх хамаатны хүндээ гэр харж байгаарай гэж хэлээд явсан…гэртээ ирэхэд үүдний амбаарын цоож байхгүй, гэрийн үүдний цоожийг хажуу тийш нь мурийлгасан, гэрт ороод эд зүйлээ бүртгэхэд гэрийн хойд талд байсан авдрын цоожийг онгойлгоод авдаранд байсан орчин цагийн 4 ширхэг бага гарын мөнгө аяганууд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-23-24/, Гэрч С.С.Т ын “...хүүхэд гүйлгэсэн тэгсэн хүүхэд ирээд гэрийн үүд нь онгорхой байна, хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь би эхнэрээ хоёр хөгшин лүү залгаж хэл гээд утсаар яриулсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/, Гэрч З.Бын “...С.Ж  2 цагийн дараа буцаад ирэхдээ 2 ширхэг орчин цагийн бага гарын мөнгөн аяга авч ирсэн, надад С.Ж  миний аяга, хамт яваад лаборданд тавья гэж хэлэхээр нь хамт явсан...С.Ж  гэрээс гараад явсан байсан, удалгүй нөгөө 2 ширхэг мөнгөн аягаа хүнд зарчихсан гэж хэлээд ирсэн, тэгээд үлдсэн архи хувааж уугаад, маргааш нь айлын ямаа самнаж өгнө гээд гэрээс гараад явсан. Тэрнээс хойш уулзаагүй, утсаар холбоо бариагүй... С.Ж  өнгөрсөн 5 дахь өдөр аваад ирсэн тэгэхлээр 2018 оны 04-р сарын 12-ны өглөө аваад ирсэн санагдаж байна...Үйлдвэрийн бага гарын мөнгөн аяга байсан, нэг мөнгөн аяган дээр 70 хэд гэж байлаа төгсөгчдөөс дурсгав гэсэн бичигтэй аяга байсан, нөгөө аяга нь цулгай мөнгөн аяга байсан... Миний аяга гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг  /хх-29-31/, шүүгдэгч С.Ж  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн  “...Би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байхаа би худалдааны төвөөр ганцаараа тэнэж архи Дунд сайханы 5-16 тоот байх манай талийгаач эмээгийн эгч Ц.Д  гэх хөгшний гэрт очиход гэр нь цоожтой байхаар нь гэрийн цоожийг хайчаар хөшиж ороод гэрийн хойд талд байх эрээн авдарнаас 4 ширхэг мөнгөн аяга аваад…Очир нэртэй худалдааны төвийн 1 давхарт байрлах алт мөнгөний дарханд 4 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад 60.000 төгрөгөөр зарсан, модон тагш нарыг нь тэндээс гараад Монос нэртэй эмийн сангийн зүүн талд хаясан ...” гэсэн мэдүүлэг /хх-34-36/, “Ашид билгүүн” ХХК-ийн №199 дугаартай “...орчин цагийн бага гарын 4 ширхэг мөнгөн аяга тус бүр 125.000 төгрөг, нийт 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-40-42/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэж орсон талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч С.Ж ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ж  нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг гэсэн боловч Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор ам бүл 1 гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч С.Ж  нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-59/ тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Ж  нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаа эдлээгүй болох нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/53 дугаартай “...С.Ж  нь 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан 49 дугаартай шийтгэх тогтоол болон гүйцэтгэх хуудас манай байгууллагад ирээгүй тул тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй болно...” гэсэн шүүхэд ирүүлсэн албан бичиг, мөн шүүгдэгчийн өөрийнх нь тайлбар, мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч С.Ж  нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар тооцон /240 цаг : 8 цаг =30 хоног/ 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Ялтан оногдуулсан ялыг эдлэж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэсний дагуу шүүгдэгч С.Ж өд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй ял болох 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д гийн эд хөрөнгөд 500.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нь хохирлыг төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.Д гийн “...хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-17-20/, шүүгдэгчийн “...хохирлыг би өөрөө төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан даавуу, эсгийгээр ороосон бариултай зэвтэй төмөр хайч, цоожны толь төмөр, хятад цоож зэргийг устгуулахаар Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ж  нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 29 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Ж  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Туслагч овгийн С.Ж ийг хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Ж ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Ж т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцон 30 хоног буюу 1 сар  хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж т оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан улаан даавуу, эсгийгээр ороосон бариултай зэвтэй төмөр хайч, цоожны толь төмөр, хятад цоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч С.Ж ийн цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаандоруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.Ж нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ