| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0011/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 10
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Ч.Ш ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бямба овгийн Ч.Ш т холбогдох 1828002000176 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1991 оны 01 дүгээр сарын 27-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Бульдозерын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Гоёот баг ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бямба овгийн Ч.Ш , регистрийн дугаар ........................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Шугшаагийн 05-12 тоотод гэртээ эхнэр М.Б г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ш ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 сарын 12 өдөр архи ууж эхнэрээ зодсон энэ үйлдэлдээ харамсаж байна гэв...”
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 сарын 12-ны өдөр манай нөхөр намайг хүнтэй хардаад байсан тэгээд хэрүүл маргаан болхооргүй жижиг зүйл дээр уурлаж намайг зодсон. Эхлээд ууж байсан аягатай усаа цацаж намайг цохиж авсан тэгээд миний цээж рүү өшиглөж намайг газар унагаасан тэгээд миний дух болон толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Дараа нь намайг босч ирэхэд дахиад миний цээж рүү өшиглөж унагаахаар нь би босоод гэрээсээ гараад зугтсан тэгээд би цагдаад ирж цагдаад нөхөртөө зодуулсан талаараа гомдол гаргасан...Намайг ер нь байнгын хүнтэй хардаж хэл амаар доромжлоод байдаг...Би өмнө нь нөхөртөө зодуулж байсан. Зодуулах болгондоо цагдаа болон эмнэлэгт нэг ч удаа очиж байгаагүй яагаад гэвэл хүүхдүүд бага тэгээд би ажил хийх боломжгүй хүүхдүүдээ хардаг, манай нөхөр ажил хийж бид нарыг тэжээдэг болохоор цагдаад дуудлага өгч байгаагүй. Өмнө нь намайг зодож миний нүдийг хөхрүүлж байсан тэгээд би хэд хоног гэрээсээ гараагүй...Би өмнө нь анх удаа 2011 онд зодуулсан тэгээд тэр талаараа хадамж ээждээ хэлж байсан ба тухайн үед манай хадам ээж тоогоогүй танай гэр бүлийн асуудал надад хамаагүй гэж байсан. Намайг зодуулж байхыг харсан гэрч гэх хүн байхгүй дандаа л гэртээ шөнө оройн цагаар зодож байсан болохоор харсан хүн байхгүй би Гурвантэст таньж мэдэх найз нөхөд, ах дүү хамаатан байхгүй болохоор нөхөртөө зодуулснаа хэлээд байх хүн байдаггүй...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Би нөхөртэйгээ эвлэрсэн...Өөрөө ярихдаа бол одоо архи уухгүй дахиж зодохгүй гэж байсан...” гэжээ /хх-7-8/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би 2012 онд том охиноо гаргасан тэрний дараагаас манай нөхөр Ч.Ш нь 2012 оны 03 сард хүүхдээ нялх байхад нь архи уугаагүй эрүүл байсан тэр үед хүүхдийн бие өвдөж байсан болохоор цай хоол хийж чадаагүй байхад хөдөөнөөс ирчхээд намайг гээд уурлаж намайг зодож эхэлсэн гараад зугтаах гэхэд гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжчихээд тэгээд минии толгой руу цохиж, гэдэс рүү өшиглөж, тийрч унагааж зодож байсан. Тухайн үед нь би эмнэлэг, цагдаад хандаж байгаагүй. Ер нь би зодуулсан дараагаа эмнэлэг болон цагдаад огт хандаж байгаагүй. 2012 оноос хойш ер нь Ч.Ш намайг байнгын хэл амаар доромжилж, дарамтлаж байсан болохоор би 2012 онд 12 сард би Ч.Ш аас салаад Цогтцэций суманд очиж амьдарч байсан. 2013 оны 4 сард нь Ч.Ш нь намайг дахиж зодохгүй гээд гуйгаад би буцаж Гурвантэс суманд ирж хамт амьдарч байсан. Тэрнээс хойш гайгүй байж байгаад 2016 оны 12 сард өвөл би Ч.Ш т хандаж чи байнгын хүүхдийнхээ хажууд архи уулаа гэж хэлсэн тэгэхэд уурлаад гэртээ байж байхдаа миний зүүн нүд рүү гутлаараа цохиж гэмтэл учруулж байсан миний нүд тухайн үед хөхөрч хавдаад юм харж чадахааргүй болж байсан. Миний нүд бараг сарын дараа эдгэж байсан. Тэрнээс хойш намайг зодоод байх нь гайгүй болсон гэхдээ уурлахаараа. Эсвэл архи уусан үедээ хүнтэй хардахаараа намайг хэл амаар доромжилж нэг хоёр удаа цохиж авдаг болсон...Манай нөхөр ер нь бол гэртээ байхдаа л намайг зоддог, зодуулах үедээ би гэрээсээ гарч зугтах гэхээр хаалгаа дотроосоо түгжээд хаалганы өмнө зогсож байгаад намайг зоддог... Ер нь хардалтаас Б ог. Гэртээ дагуулж ирсэн найз нөхөд болон хажуу хашааны хүмүүстэй хардаад байдаг. Би гэрээсээ бараг гардаггүй. Гурвантэс суманд найзалдаг хүн ч байхгүй. Хүүхдүүдээ хараад гэртээ байж байдаг. Намайг гэртээ байхад л хүнтэй хардаад байхаар миний дургүй хүрээд хэрүүл маргаан хийж тэгээд намайг зоддог, биеэ үнэлэгч гэж доромжилдог, чам шиг янханыг тэжээдэг нь би юм уу гээд намайг зайл холд гэж хөөдөг. Би 3 хүүхдээ дагуулаад очих газар байхгүй болохоор дарамтлуулаад амьдарч байгаа...Манай нөхөр намайг заримдаа 7 хоногт 2-3 удаа цохиж зоддог. Сардаа 4-5 удаа цохиж зоддог...Хамт амьдарснаас хойш намайг байнгын хардаж, элдэв янзаар харааж доромжилж, зайл холд гэж хөөж сэтгэл санааны байнгын дарамтанд байлгадаг. Ер нь бол намайг дарамталж дээрэлхсэн байдалтай харьцдаг. Ч.Ш ын байгаа байдал нь тийм дээрэлхүү зантай... Эдийн засгийн хувьд дарамтанд оруулж байгаагүй. Ч.Ш тогтвортой ажил хийдэггүй хааяа ажил хийж мөнгө олдог ба тэр мөнгөө хүүхдүүд болон бусад хэрэгтэй зүйлээ авч зохицуулдаг... Ч.Ш нь ямар нэгэн байдлаар миний бэлгийн эрх чөлөөнд халдаж байгаагүй...” гэжээ. /хх-9-10/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байсан. Манай нөхөр Ч.Ш нь гэртээ согтуу орж ирээд хоолоо идчихээд намайг чи Б оотой гадаа гарч уулзсан уу чи намайг унтаж байхад Б оотой унтсан уу гэхээр нь би огт хэрүүл хийгээгүй хэвтэж байсан тэгэхэд дунд хүү Баяржаргалыг загнаад уйлуулахаар нь чи хүүхэд яагаад уйлуулаад байгаа юм бэ чи дандаа яах гэж хүүхэд уйлуулж байдаг юм гэхэд босч ирэхээр нь би босоод суухад миний шанаа руу цохиж газар унагаасан тэгээд намайг босоод ирэхэд миний цээж рүү тийрч унагасан тэгээд босоод ирэхэд дахиад тийрч унагасан тэгээд миний нүүрлүү аягатай ус цацаж, нүүрлүү нулимаад намайг янхан, гичий банзал гэж хараагаад намайг боож миний өмсөж байсан ягаан фудволкны захыг урсан. Миний хоолойг багалзуурдаад газар унагасан тэгээд хүүхдүүдийн хажууд намайг үстэж чирээд чамайг алчийлдаа гээд над руу дайраад байхаар нь би гэрээсээ гарч зугтаад цагдаа дээр ирсэн. Ер нь манай нөхөр намайг байнгын дарамтлаж дорд үздэг. Хамт архи ууж байсан хүндээ эхнэр авах уу эхнэр авбал байгаа шүү гэж намайг хэлдэг. Байнгын биеэ үнэлэгч минь манай гэрээс зайлаарай гэж надад хэлдэг намайг цагдаад өгвөл чамайг хүүхдээ зоддог гэж зөрүүлж гомдол гаргана гэж дарамталдаг. Өөрөө байнга хүүхдүүдээ зоддог намайг хүүхдээ загнахаар мангар тэнэгээр минь дууддаг. Хүүхдүүддээ дандаа намайг буруутгадаг болохоор хүүхдүүд маань миний үгэнд ордоггүй...Намайг өнөөдөр хүнтэй хардаж, хүүхдээ уйлуулаад байхаар нь би уурласан тэгэхэд намайг цохиж зодож эхэлсэн. Миний хүзүү хоолой хавдсан, Дух бас хавдсан байгаа миний толгой хүзүү л их өвдөж байна. Өмнө нь байнга намайг зоддог байсан ер нь бол байнгын боож миний толгой руу цохиж өшиглөж газар унагааж байгаад хоолой боож намайг ёс бус үгээр доромжилдог. Өмнө нь байнга зодож цохидог байсан. Ээж нь гэрт орж ирчхээд байхад л намайг зодоод байдаг байсан ээж нь сайн мэдэж байгаа, Би ээж аавд нь хэлэхээр огт тоодоггүй...Өмнө нь нэг удаа намайг зодохдоо гутлаар миний зүүн талын нүдрүү цохиж гэмтээж байсан...Манай нөхөр ажил хийдэггүй. Хамт амьдрахад хэцүү байдаг. Ямар нэгэн юм болбол дандаа миний буруу Б ог ер нь догшин ширүүн зантай байнгын намайг дээрэлхэж харгис зоддог хүний нөхөр шиг байдаггүй. Намайг эрүүл, согтуу байсан ч хамаагүй намайг дандаа зоддог. Би 3 хүүхдээ бодоод хамт амьдарч байна бусдаар бол салаад явмаар байна. Нэг бол гэрээс гараад архидаад явчихдаг эсвэл гэртээ янз янзын хүмүүс дагуулж ирээд архидаад байдаг. Өөрийгөө сэтгэцийн өвчтэй болохоороо намайг зодохдоо сэтгэцийн өвчтэй хүнийг чи яахыг нь харалдаа чамайг алсан байсан ч гомдолгүй шүү гэж дарамталдаг...Би Ч.Ш тай хамт амьдраад 8 жил болж 3 хүүхэдтэй болсон. Би Ч.Ш тай амьдрахаасаа өмнө Улаанбаатар хотод ажил хийдэг байсан тэгээд Гурвантэс суманд тогоочийн ажил хийж байгаад анх танилцаж байсан...Энэ хүнийг дахин өөртөө ойртуулахгүй салмаар байна. Байнгын дарамтанд байсаар байгаад надад хэцүү байна...” гэжээ. /хх-11-12/,
Гэрч Г.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 218 оны 11 сарын 02-ны өдөр Гурвантэс сумын Гоёот багт байх хөдөө гэртээ очиж байж байгаад 11 сарын 15-ны өдөр Гурвантэс сумын төвд гэртээ ирсэн. Манай хүү Ч.Ш нь өөрийн эхнэр М.Б г зодсон талаар би мэдэхгүй байна. Намайг ирсэнээс хойш тэр 2 ямар нэгэн зүйл хэлээгүй...Ч.Ш нь анх 2009 онд М.Б тай гэр бүл болсон. Одоо 3 хүүхэдтэй том хүүхэд нь одоо 7 настай, дундах нь 3 настай бага нь 10 сартай байгаа. Анх л гэр бүл болсоноос хойш 2 жилийн хугацаанд хэрүүл маргаан хийгээд л байдаг байсан ба арай ч нэгнийгээ зодож цохидоггүй байдаг байсан. Харин манай бэр М.Б нь Ч.Ш ын хүзүү, нүүрийг нь самардчихсан байдаг л байсан. Сүүлийн үед хоорондоо хэрэлдэж маргалдахаа больсон байсан ойрд би хэрүүл маргаан хийлээ гэж сонсоогүй. Би ч тэгээд хүүхдийнхээ амьралд нээх их ороод байдаггүй болохоор мэдэхгүй байна...Миний мэдэхийн нилээн хэдэн жилийн өмнө М.Б гийн зүүн мөр нь байхаа хөхөрсөн байсныг нь харж байсан тэрнээс өөрийг нь мэдэхгүй байна. надад бол болсон зүйлээ барагтай бол яриад байдаггүй...” гэжээ. /хх-13/,
Шүүгдэгч Ч.Ш ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гарсан Б оо гэх хүнээс мотор авахаар явсан. Б оо нь манай моторыг хэрэглэж дуусаагүй байхаар нь гэр лүүгээ буцаад явж байхад Эрдэнэсан гэх Гурвантэс сумын залуу намайг дуудсан очиж уулзахад гэрт ус хүргээд өгөөч гэхээр нь би хамт явж гэрт нь усыг нь хүргэж өгсөн. Эрдэнэсан Ерөөлийн 0,75 литрийн архи гаргаж ирээд А гэх залуутай бид З хувааж уусан. Эрдэнэсан, Анхаа 2 өмнө нь архи уучихсан байсан. Эрдэнэсангийн гэрээс нь гараад гэр лүүгээ явж байхад Ч , А 2-той засмал зам дээр таарсан Ч намайг манай гэрт очъё гэхээр нь хамт яваад А гын гэрт очсон тэгэхэд тэр 2 дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл архи гаргаж бид 3 уусан. Би уг архинаас 2-3 удаа ууж байгаад тасраад А гийн гэрт нь унтчихсан байсан. Тэгээд би орой харанхуй болсон хойно сэрсэн тэгээд гэр лүүгээ алхаад очсон. Тэгэхэд манай эхнэр над руу уурлаж намайг хэл амаар доромжлоод эцэг эх шигээ мангар, сэтгэцийн өвчтэй шар хаданд очвол таарна гээд байсан тэгээд олон юм яриад байсан миний уур хүрээд яг юу болсныг санахгүй байна. Намайг хүүхдүүдтэйгээ байж байхад манай эхнэр цагдаатай хамт ирсэн... Манай эхнэр намайг байнга л сэтгэцийн өвчтэй энэ тэр гээд янз янзаар хэлээд байдаг тэрийг нь сонсоод тэвчээд яваад байдаг байсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрсэн тэгээд эхнэрийгээ яаж зодсоноо санахгүй байна. Манай аав ээжийг бас доромжлоод байсан. Би Шүүхийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн...Би өмнө нь хэдэн удаа эхнэрийгээ зодож байснаа санахгүй байна. 2012 онд гэр бүл болж амьдарч эхэлснээс хойш манай эхнэр их шартай над руу дайраад миний нүүр болон хоолойг самардаж байсан...Манай эхнэр их ууртай уурлахаараа над руу гартаа таарсан юм аа аваад шиддэг байсан. Сүүлийн үед манай эхнэр над руу юм авч шидэх нь гайгүй болоод уурласан дараагаа надаас миний буруу гэж уучлалт гуйдаг болсон. Манай эхнэр л над руу байнга уурлах хэрүүл маргаан эхлүүлдэг...Би эхнэрийгээ хардаад байдаггүй. Манай эхнэр заримдаа хүнтэй харддаг. Би эхнэрийгээ эдийн засгийн болон бэлгийн дарамтанд оруулж байгаагүй. Би ажил хийж олсон мөнгөө гэр бүлдээ зарцуулдаг...” гэжээ. /хх-27-28/,
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. М.Б гийн биед тархины доргилт, дух, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ, 2. Дараах гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-15/
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 36/18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...А. Чүлтэм овогтой Ч.Ш нь сэтгэцийн хувьд эрүүл, Б. Чүлтэм овогтой Ч.Ш нь хэрэг хариуцах чадвартай, В. Чүлтэм овогтой Ч.Ш нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэжээ. /хх-17-18/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,
Хувийн баталгаа /хх-25/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн мэдэгдэл /хх-26/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-29/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-30/,
Өмнөговь аймгийн Гоёот багийн засаг даргын тодорхойлолт /хх-31/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-32-33/,
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд “...Драгер багажаар шалгахад 1,03 хувийн, тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэжээ /хх-34/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-36-44/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-45/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-46-47/,
Шүүгдэгч Ч.Ш ын №715846 дугаартай жолооны үнэмлэх мөн Бульдозерын операторын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-50/,
Шүүгдэгч Ч.Ш ын Бульдозерын операторын мэргэжлийн сертификатын хуулбар /хх-51/,
Шүүгдэгч Ч.Ш ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-54/,
Шүүгдэгч Ч.Ш ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-55/,
Шүүгдэгч Ч.Ш ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-57-87/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-88/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б гийн цагдаагийн газарт гаргасан өргөдлийн хуулбар /хх-90-91/,
2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №01 дугаартай яллагдагчид холбогдох хэргээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-85/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Шугшаагийн 05-12 тоотод гэртээ эхнэр М.Б г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ч.Ш т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ч.Ш ын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Шугшаагийн 05-12 тоотод гэртээ эхнэр М.Б г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б гийн “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр намайг хүнтэй хардаад байсан тэгээд хэрүүл маргаан болхооргүй жижиг зүйл дээр уурлаж намайг зодсон. Эхлээд ууж байсан аягатай усаа цацаж намайг цохиж авсан тэгээд миний цээж рүү өшиглөж намайг газар унагаасан тэгээд миний дух болон толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон...би босоод гэрээсээ гараад зугтсан тэгээд би цагдаад ирж цагдаад нөхөртөө зодуулсан талаараа гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-7-8/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 555 дугаартай шинжээчийн “... М.Б гийн биед тархины доргилт, дух, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дараах гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-15/, Аюулын зэргийн “Эрсдэлийн төвшин дунд” үнэлгээ /хх-32-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Ш нь хохирогч М.Б тай 7 жил хамт амьдарч дундаасаа 3 хүүхэд төрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн засаг даргын ам бүл 5, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх тодорхойлолт /хх-31/, хохирогчийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд /хх-90-91/, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд заасан.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байх ба шүүгдэгч Ч.Ш нь эхнэр М.Б г бусадтай хардаж бие махбодын хүчирхийлэл үйлдэж биед нь хохирол /гэмтэл/ учруулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б гийн “...2018 оны 11 сарын 12-ны өдөр манай нөхөр намайг хүнтэй хардаад байсан тэгээд хэрүүл маргаан болхооргүй жижиг зүйл дээр уурлаж намайг зодсон. Эхлээд ууж байсан аягатай усаа цацаж намайг цохиж авсан тэгээд миний цээж рүү өшиглөж намайг газар унагаасан тэгээд миний дух болон толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Дараа нь намайг босч ирэхэд дахиад миний цээж рүү өшиглөж унагаахаар нь би босоод гэрээсээ гараад зугтсан тэгээд би цагдаад ирж цагдаад нөхөртөө зодуулсан талаараа гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-7-8/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №555 дугаартай шинжээчийн “...М.Б гийн биед тархины доргилт, дух, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дараах гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-15/ хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-46-47/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-35/ шүүгдэгч Ч.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Ч.Ш ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ч.Ш ын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-7-8/ гэж мэдүүлсэн байх тул бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бямба овгийн Ч.Ш ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ч.Ш нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ш т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ