Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2016/0101/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч “Амьд газар” ХХК болон “Ёлт Гурван баян” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “Амьд газар” ХХК, “Ёлт Гурван баян” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай  захиргааны хэрэгт  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Амьд газар” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 тоот захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг, Найрамдал талбайн баруун талд 1783 м2 газрыг нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалтаар “Амьд газар” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл одоогийн аймгийн Засаг дарга С.Насанбат нь өмнө нь батлагдсан аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тухайн үед аймгийн Засаг дарга А.Энхболдын манай компанид төсөл сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн А/272 тоот захирамжаар олгосон уг газрын захирамж болон 000319875 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгосон. Манай компаний хувьд газраа төсөл сонгон шалгаруулалтынх нь дагуу гэрээ байгуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрлөө авч тодруулах хуудсаа батлуулан хууль, дүрмийн дагуу ажиллаж байсан.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын 2016 оны А/272 тоот

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

захирамжийг хүчингүй болгосон Засаг дарга С.Насанбатын захирамжийн холбогдох хэсэг нь Монгол улсын үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байх тул Засаг дарга С.Насанбатын 2016 оны А/440 дүгээр захирамжийн манай компанид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ёлт Гурван баян” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Тус компани нь аймгийн Засаг даргын 2016 оны А/249 дүгээр захирамжаар Төсөл сонгон шалгаруулалт зарласан байршилд төсөл өгч, улмаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг, 11 дүгээр хороололд 500 м2 “Авто үйлчилгээ”-ний зориулалттай газрыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний 000319881 дугаартай, 04501-2016/19938 дугаартай гэрээгээр эзэмшсэн. Энэхүү эзэмшиж байсан газрыг маань Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/440 тоот захирамжаар хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь төсөл сонгон шалгаруулалтаар олгохдоо зориулалтын бус, эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй, барилга байгууламж барих болон үйл ажиллагаа явуулахдаа шаардагдах мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй, сонгон шалгаруулалтыг явуулахаар анх зарласан өдрөөс хойш 10 хоногийн дараа төсөл сонгон шалгаруулалт явуулах гэсэн үндэслэлүүд  нь газар эзэмшигч манай байгууллагын хувьд буруугүй тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/440 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Д.Элдэвсайхан, Ц.Чулуунцэцэг нараас шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:- “Амьд газар” ХХК болон “Ёлт Гурван баян” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн дээрх компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч “Амьд газар” ХХК болон “Ёлт Гурван баян” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “Амьд газар” ХХК, “Ёлт Гурван баян” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Д.Элдэвсайхан, Ц.Чулуунцэцэг нар нь  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хариуцагч  Дархан-Уул  аймгийн  Засаг даргаас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон 1-30, 1-49 тоот итгэмжлэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Амьд газар” ХХК болон “Ёлт Гурван баян” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “Амьд газар” ХХК, “Ёлт Гурван баян” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 105300 төгрөг,  мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг тус тус гаргуулж  нэхэмжлэгч нарт буцаан  олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              З.ЭНХТУЯА