| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2019/00002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 21.11.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 02
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Боржигон овгийн Б-н О-г хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр хутгалж алахыг завдсан, оргон зайлах, хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 -д зааснаар Б.О-д 09 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.О-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ы энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 369 хоногийг хорих ялд нь оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-с 2999862/хоёр сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж,
-Хохирогч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Дөмбөнгийн 3б-5 тоотод оршин суух, Божиндоо овогт Б-н О-м/ПИ-00000000/-д олгож, сэтгэл санааны хохирол 50000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Хохирогч Б.О-м, хохирогч Л.Г-х нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг, хохирогч С.Х- гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн Б.О-ы өмсөж явсан хөх өнгийн жинсэн өмдийг буцаан олгож, хохирогч Б.О-н хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан ягаан өнгийн майк 1 ширхэг, эрээн хээтэй ханцуйтай нимгэн даавуу цамц 1 ширхэг, цагаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар эрээн даавуун өмд 1 ширхэг, гадна хэсгийн түрүүнд шар үстэй хүрэн өнгийн 1 хос 2 ширхэг гутал, Б.О-ы бусдыг хутгалсан шар өнгийн 6 мм-н зузаан иштэй, 9,5 см ажлын хэсэгтэй 19 см урт хэмжээтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
14.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Г.ДЭЛГЭРСАЙХАН