| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2019/00003/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 03
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Прокуророос С.Х-н 1 морь хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсныг хэрэгсэхгүй болгосугай.
2.С.Х-г иргэн Б.Т-н 1 тооны морь хулгайлсан, иргэн Ш.Э-н 61 тооны буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт С-н Х-г 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Х-д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар С.Х-н энэ хэрэгт цагдан хоригдсон 181 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Х-с 2.300.000 төгрөг гаргуулж Ш.Э-т, 1.500.000 төгрөг гаргуулж Б.Тт тус тус олгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсаргасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА