| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0177/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 188
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч А.Х ын өмгөөлөгч: Н.Сундуй,
Шүүгдэгч Э.Э ын өмгөөлөгч: И.Олонмөнх,
Шүүгдэгч, хохирогч: А.Х , Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Э.Э , Чонос овгийн А.Х нарт холбогдох 1828001960161 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
..................,
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Э овогтой Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт******* гэх газарт иргэн Х.Б ийн гэрт А.Х тай маргалдан харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А овогтой А.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт******* гэх газарт иргэн Х.Б ийн гэрт Э.Э тай маргалдан харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч А.Х , Э.Э нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2018 оны 11 сарын 12-ны өглөө малдаа яваад хонио эргүүлчихээд нутгийн ах Х.Б ийнд өдөр 10-11 цагийн хооронд очсон ба очиход Х.Б ах ганцаараа байсан. Х.Б ах “удахгүй Б ирж миний мотоциклийг янзалж өгнө” гэж ярьж байсан. Тэгээд удалгүй Б ирээд бид 3 Х.Б ийн эвдэрсэн мотоциклийг нь задалсан. Удалгүй Б бид 2 аймаг дээр мотоциклийн сэлбэг авахаар 12 цагийн үед ирээд сэлбэгээ аваад 2 шил ерөөл 0,75 литрийн архи аваад аймгаас 16-17 цагийн үед гараад 19 цагийн үед Х.Б ийнд очиход Х.Б ганцаараа хоол хийх гээд байж байсан. Бид гурав мотоциклийнхоо сэлбэгийг угсрах гэтэл таараагүй. Бид гурав аймгаас авч ирсэн архинаасаа нэгийг нь задлаад уусан. Бид гурав эхний шил архиа уучихаад дараагийн архиа задлаад уугаад сууж байтал 22 цагийн үед гаднаас Э.Б, Э.Э нар орж ирсэн. Тухайн үед тэр хоёр халамцуу байх шиг байсан. Би ч бас халамцуу байсан. Орж ирээд Э.Э шууд л “Гөлөг минь холд. Би Х.Б ахтай нэг шил архи уумаар байна” гэхэд нь би урдаас нь би ахынхаасаа чамаар хөөгдөх болоогүй гэж хэлсэн. Тэгэхэд Э.Э надад хандаж “Чи тэр гүүгээ цагдаа хэлтсээр яваад юу ч олж долоохгүй” гэсэн тэгэхээр нь би “явна явдаг газраар нь явна” гэж хэлэхэд урдаас ам руу бэлэн чихээд байхаар нь би баруун гараараа хацар шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадаад авахад Э.Э нүүрлүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би түр зуур манараад босоход Э.Б миний нүүрлүү цохиод авсан. Б Х.Б нар бид гурвыг ирж салгасан. Би шанаа руу нь нэг удаа алгадсан. Өөр цохиж зодоогүй /хх-ийн 8-р хуудас/
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2018 оны 11 сарын 12-ны өдөр саахалт айл болох Х.Б ийнд оройн 20 цагт найз Э.Бын хамтаар очсон бөгөөд очиход гэрт нь Х.Б , Б , А.Х гурав архи уугаад сууж байсан. Бид хоёр гэрт ороод сууж байтал А.Х хэрүүл өдөөд хэл амаар доромжилж байгаад намайг хажуудаа байсан 0.75 граммын ерөөл архины шилээр толгойн зүүн хэсэгт нэг удаа цохиод авахаар нь миний уур хүрээд А.Х ын нүүрэн хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Бид 2 зууралдаад авсан. Э.Б, Х.Б нар бид хоёрыг салгасан. Тухайн үед Э.Б бид хоёр бараг л эрүүл байсан. Айл руу ирэх замдаа аймгаас авсан архинаасаа жааханг уусан. Бид хоёрыг ирэхэд тэр 3 нэлээн согтуу нэг шил 0,75 граммын архи уугаад шилийг нь хаячихсан, бас нэг шил архи задлаад дээрээс нь жаахан уучихсан сууж байсан. Бид хоёрыг салгаад Х.Б гэртээ харь та 2 гэхээр нь харихаар болсон. Манайд очоод бид 2 унтаад өгсөн. ...Миний толгой руу шилээр цохиж 2-3 удаа нүүр лүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн... /хх-ийн 10-11-р хуудас/
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 сарын 12-ны өдөр өглөөний 11 цагийн үед намайг гэртээ ганцаараа байж байх үед гаднаас А.Х ганцаараа ирсэн ба манайхтай саахалтын айл учир малаа бэлчээчихээд хүрч ирсэн. Бид хоёр мал хуй гээд жаахан юм ярьж суусан. Удалгүй би нутгийн залуу******* руу залгаж “мотоциклио янзлуулах гэсэн юм. Ирэх болж байна уу” гэж утсаар ярьсан. А.Х ирэхдээ эрүүл байсан. Б 30-аад минутын дараа ирсэн. Ирэхдээ мөн эрүүл байсан. Бид 3 миний мотоциклийг засаж байгаад болохгүй болохоор нь аймаг руу сэлбэгэнд явахаар болсон ба А.Х Б тай явахаар болсон. Аймаг руу 13 цагийн үед яваад тэр хоёр орой 18 цагийн үед буцаад эрүүл ирсэн. Тэр хоёр 2 шил архи, мөн мотоциклийн сэлбэг авч ирсэн. Тэгээд бид 3 архиа хувааж уусан. Эхний шил архиа хувааж уугаад дуусч байтал орой 22 цагийн үед гаднаас Э.Э ,******* хоёр согтуу ирсэн. Тэр 2 нэг шил архи авч ирсэн ба бид 8 хувааж ууж байтал А.Х Э.Э 2 хэрэлдэж эхэлсэн. Тэр хоёр хоёулаа энэ гэрт хамт байж таарахгүй би яв, чи яв гээд л маргалдаад байсан. Би нэлээн согтуу байсан учир яг сайн мэдэхгүй байна. Нэг харахад Э.Э , А.Х ыг өшиглөж байхыг нь харсан. Би тэд нарыг одоо яв яв гээд Э.Э Буянаа хоёрыг явуулсан. Гэрт А.Х , Б бид 3 үлдсэн. Тэгээд аймгаас А.Х ын эхнэр ирээд аваад явсан ийм л зүйл болсон. Уусан архины шил зэргээ маргааш нь хогонд хаячихсан... /хх-ийн 22-р хуудас/
Гэрч Э.Э.Б: Миний бие Э.Э ын хамт аймгаас 20 цагийн үед гараад явсан ба замдаа нэг шил архинаасаа 0,75 литрийн соёрхол архинаас тал хүртэл нь уугаад Х.Б ахынд очсон. Очиход тэдний гэрт Б , А.Х , Х.Б гурав нэг шил архи уугаад сууж байсан. Ороод очсон чинь А.Х Э.Э т хандаж “чи манай ахынд яах гэж ирсэн юм бэ” гэхэд Э.Э “би ахындаа ирж болохгүй юу” гэж хэлсэн. Чи ирж болохгүй гээд Э.Э ыг хажууд байсан архины шилээр толгойруу нь нэг удаа цохиод авсан. Э.Э уурлаад баруун гараараа толгойруу нь цохиод авсан. Би Э.Э ыг очиж салгаад авсан. Харин А.Х ыг Х.Б ах салгаж авсан. Х.Б ах бид хоёрыг та 2 одоо гэртээ харьцгаа гээд явуулсан ба би Э.Э ынд очоод унтсан. Маргааш өглөө нь гэрлүүгээ харьсан. Ийм л зүйл болсон. Ахиж тэд нартай огт уулзаагүй. Намайг хараад сууж байхад А.Х нь Э.Э т хандаж чи манай ахынд ирлээ гээд уусан архины шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохиод авхаар нь Э.Э нь гараараа хацар хэсэгт нь нэг удаа цохиод авсан.Тэгээд би салгаад Э.Э ыг аваад явсан. Би 2018 оны 11 сарын 20-ны өдөр шүүх шинжилгээнд үзүүлсэн өдөр эмч надаас баруун хацар дээрх сорвийг асууж байсан.Тэр сорви нь сарын өмнө мотоциклоос унаж байсан сорви байгаа юм гэж л хэлсэн /хх-ийн 28-29-р хуудас/
Шинжээч Ж.Жаргалтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... Тархи доргилт, зүүн орбитын/ ухархай/ дотор ханын жижиг хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр хавсарч үүсгэгдсэн байх боломжтой. ...Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой /хх-ийн 114-р хуудас/
Шүүгдэгч А.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2018 оны 11 сарын 12-ны өглөө 10 цагийн үед малаа бэлчээчихээд манайхаас 4 км-т байх Х.Б гэх айлд очиход Х.Б ганцаараа байсан. Х.Б ах “Б удахгүй ирнэ. Миний мотоциклийг янзлахаар ирсэн” гэсэн. Удалгүй Б ирсэн. Тэгээд бид 3 Х.Б ийн мотоциклийг задалсан ба миний бие Б тай хамт сэлбэгэнд явахаар болсон. Би бас мотоцикльдоо сэлбэг авахаар аймаг руу 12 цагийн үед тэднийхээс гарсан. Бид 2 аймаг дээр ирж сэлбэгээ аваад 2 шил архи аваад буцаад 18 цагийн үед Х.Б ийн гэр рүү явсан. Очиход Х.Б ганцаараа эрүүл сууж байсан. Бид 3 нэг шил архиа хувааж ууж эхэлсэн. Тухайн үед 19-20 цагийн үе болж байсан байх. Эхний шил архиа хувааж уугаад дуусаад ахиад 0,75 литрийн Ерөөл архи гаргаж ирээд бид 3 ууж эхэлсэн. Бид гурав нэлээн халамцуу байсан. Юм яриад хоол идээд сууж байтал гаднаас Э.Э , Э.Б хоёр гаднаас нэлээн халамцуу орж ирсэн. Тэгээд намайг “гөлөг минь чи холд. Би Х.Б ахтай нэг шил хувааж уумаар байна” гэхэд би ахынхаасаа чамаар хөөгдөх алба байхгүй гэж хэлсэн. Тэр 2 гаднаас нэг шил архитай орж ирсэн. Түүнийгээ гаргаж ирээд задлаад бид 5 ууж эхэлсэн. Тэр хугацаанд намайг ална шүү гээд толгойн ар шил дээр малын бэлчээр дээр таарна шүү гэж хэлээд гараа зангидаж байгаад ам руу бэлэнгээ 2-3 удаа хийхээр нь би Э.Э ын нүүрлүү баруун гараараа нэг удаа алгадсан чинь намайг Э.Э миний нүүрлүү 2-3 удаа баруун гараараа цохиж, хөлөөрөө нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөхөөр нь би доошоо хараад нүүрээ хамгаалаад хэвтчихсэн. Тэгээд Э.Б Б , Х.Б нар бид хоёрыг салгасан. Х.Б ах хэвтэж байгаад босч ирээд Э.Э Э.Б нарыг одоо та хоёр яв гээд хөөгөөд явуулсан... /хх-ийн 47-р хуудас/
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2018 оны 11 сарын 12-ны өдөр аймгаас оройны 20 цагийн үед Х.Б ийнд Э.Бын хамтаар очсон ба гэрт нь ороход Б , Х.Б , А.Х гурав архи уугаад сууж байсан. Ороод очиход л согтуу байсан. А.Х агсан тавих гээд үгээр өдөөд байсан. Би А.Х т хандаж “Та эхэлж ирсэнээрээ явж бай, зүгээр байж чадахгүй бол" гэж би хэлэхэд А.Х явах гээд дээлээ өмсөж байтал Х.Б нь “чи энд тэнд очоод хөлдөөд үхчихвэл яах юм, боль чи” гээд явуулаагүй. Чи айлаас хөөдөг хэн юм би ахындаа байна гэх зэргээр маргалдаж байгаад А.Х миний толгой руу хажуудаа байсан 0,75 литрийн Ерөөл архины шилээр миний толгой хэсэг рүү нэг удаа цохихоор нь би А.Х ыг гараараа нүүрлүү нь нэг удаа баруун гараараа гapaa атгаж байгаад цохиод авсан. Тэгэхээр нь би нэг удаа мөр хэсэг рүү нь баруун хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгтэл цаана нь архи уугаад сууж байсан Э.Б, Х.Б хоёр бид хоёрыг салгасан. Б цаана хэвтэж байсан. Х.Б ах бид хоёрыг одоо харьцгаа гээд Э.Б миний мотоциклийг бариад манайх руу явсан. Тэгээд бид хоёр манайд очиж унтсан. Манай гэрийнхэн унтаж байсан. Нэмж архи уугаагүй тэгээд унтацгаасан. Тэр 3 очиход нэг шил 0,75 литрийн ерөөл уугаад дуусаад ахиад нэг шилийг дээрээс нь 3 хуруу л уусан байсан. Э.Б бид 2 Х.Б ийнд очихоос өмнө тал дээр аймгаас авсан архинаасаа бид 2 дээрээс нь 2 хурууг л уусан байсан. Бид хоёр авч очсон архинаасаа бага зэргийг л уусан. Ийм л зүйл болсон /хх-ийн 44-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 554 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: А.Х ын биед тархины доргилт, хамар ясны хугарал, дух, 2 хацар, завж, зүүн хемсөг, доод зовхи дахь зулгаралт, баруун завжны салстын язрал гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 30-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 561 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Э.Э ын биед тархи доргилт, зүүн орбитын дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 32-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /04-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 67-71, 85-104-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт******* гэх газарт иргэн Х.Б ийн гэрт А.Х тай маргалдан харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 554 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: А.Х ын биед тархины доргилт, хамар ясны хугарал, дух, 2 хацар, завж, зүүн хемсөг, доод зовхи дахь зулгаралт, баруун завжны салстын язрал гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 30-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Х ын биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа “Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 өөр өөрсдөө хохирол төлбөрийн асуудлаа даахаар тохиролцсон” гэх тул шүүгдэгч Э.Э ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт******* гэх газарт иргэн Х.Б ийн гэрт Э.Э тай маргалдан харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Х ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 561 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Э.Э ын биед тархи доргилт, зүүн орбитын дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 32-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр өөр өөрсдийнхөө хохирол төлбөрийг өөрсдөө хариуцахаар ярилцаж тохиролцсон. Нэхэмжлэх хохирол төлбөргүй...” гэх тул шүүгдэгч А.Х ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э , А.Х нарын бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А.Х т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах прокурорын саналыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э , А.Х нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА