Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                             Хэргийн индекс:114/2017/0013/З

              Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч “Дархан цонх констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 тоот захирамжийн “Дархан цонх констракшн” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “Дархан цонх констракшн” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Манай компани Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2008 оноос эхлэн газар эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 7200 м.кв газар эзэмшихээр хүсэлт гаргасан боловч 1000 м.кв газрыг олгосон ба Газрын албатай урьдчилан тохиролцож зургаа гаргаж улмаар Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/176 дугаар захирамжаар 4505900352 дугаар  нэгж талбарын дугаартай 7200 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшсэн болно.

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар захирамж гаргаж  ...газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар цуцалсан нь ... хууль бус байна.  Иймд “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 тоот захирамжийн “Дархан цонх констракшн” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү”гэжээ.

Нэхэмжлэгч  “Дархан цонх констракшн” ХХК-ийн захирал Б.Тайваннямаас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:-  “Дархан цонх констракшн” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 тоот захирамжийн “Дархан цонх

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шүүхийн шийдвэр.doc

констракшн” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар нэхэмжлэгч “Дархан цонх констракшн” ХХК нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь  ...татгалзах...” гэж заасан эрхийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр  шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч “Дархан цонх констракшн” ХХК-ийн захирал Б.Тайваннямд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үр дагаварыг тайлбарлаж, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, 114/2017/0013/3 дугаар бүхий индекстэй захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгох  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

           

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Дархан цонх констракшн” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар захирамжийн “Дархан цонх констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              З.ЭНХТУЯА