Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 11

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ,

Гэрч Д.Ч ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

            Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх ямаат овгийн Улаанхүүгийн У.Э т холбогдох 1828000000130 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 11-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Засаг дарга ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн ...................... газар оршин суух, ял шийтгэлгүй, Хөх ямаат овгийн Улаанхүүгийн У.Э , регистрийн дугаар ..................

Шүүгдэгч У.Э нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19-20 цагийн орчимд Өмнөговь Ханхонгор сумын Мандах багийн төвд П.Т ын биед халдан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 14-нд гэртээ байхад Б , П.Т т 2 баг дээр ирсэн байна гэж утсаар ярьсан. Тэр үед нь манай урдуур нүүж явсан айлын машин шаварт суучихаад Дамчаахүүгийн эхнэр Оюун машинаа унаж явсан юм. Би тэр шаварт суусан машиныг татаж өгчихөөд баг руу явахад Б , П.Т т 2 өмнөөс хүрээд ирсэн. Ой хийгээд сандал ширээ сумын тамгын газраас авсан байсан түүнээс үлдсэн 6 ширээ, 4 сандлыг авах гэж Б , П.Т т 2 ирсэн байсан. Тэгээд уулзаад баг руу очиж баруун талын баг дотор байсан 4 ширээг ачиж байгаарай гэж хэлчихээд зүүн талын агуулахаас 2 ширээ, 4 сандал гаргаж өгөх гэтэл зүүн талын түлхүүрээ мод усалж байгаарай гэж Ц.М  д түлхүүрээ өгсөн байсан. Тэгээд би багаас 4 км явж Ц.М  ыд очиж түлхүүрээ авах гэтэл гэртээ байхгүй саахалт айл А-ынд байна гэсэн тэгээд хүрээд очиход Ц.М   шавартай байна 2-уулаа машинаар явъя гээд би мотоциклио орхиод машинаар явсан. Тэгээд баг дээр хүрээд ирэхэд Б , П.Т т 2 алга байсан утсаар ярихад бид 2 аймаг орж явна гэсэн тэгэхээр нь зүүн талын агуулахад байгаа 2 ширээ, 4 сандлыг яах юм бэ гэхэд одоо эргээд очъё гэсэн тэр зуур би Ц.М  ыд очоод мотоциклио унаад эргээд баг дээр ирсэн. Тэгээд би зүүн талаас энэ сандал ширээ гэж зааж өгчихөөд явж бие засчихаад ирсэн юм. Тэгэхэд П.Т т баруун конторын үүдэнд машиныхаа хажууд шээгээд зогсож байсан. Би жорлон тэр байна яагаад наанаа шээж байгаа юм гэхэд би хаана бие засахаа өөрөө мэдэж байна танай гэрт шээсэн юм уу гэсэн тэгээд миний уур хүрээд түр зуурын жорлонгийн мод байсан тэрнээсээ мод аваад дал нурууг нь хавсраад цохьсон тэгээд 2, 3 алхаад П.Т т доошоо суусан би сандал ширээ зөөлцөж байхад машинд ороод суугаад байсан...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б тай хамт явж замдаа Т-ийнд 1 шил архитай очиж 3-уулаа хувааж уучихаад баг руу очсон. Ярих зүйл У.Э тай ижил гэхдээ би багийн төвийн яг үүдэнд шээгээгүй зайтай шээсэн тэгээд аймаг явж байгаад хүүхдийн паркийн хажууд ирээд бензин дуусаад бензин авах гээд 5 литрийн сав бариад клонк руу явж бензин авахад гар өвдөөд байсан. Архи уусан байсан болохоор тухайн үед юм мэдэгдээгүй. Гомдол санал заавал энэ хүнийг шоронд явуулах гээд байгаа зүйл байхгүй гол нь эрүүл мэнд биеэ эрүүл болгож авах хүсэлтэй байгаа...” гэв.

Гэрч Д.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 14-нд манай нөхөр танай багийн дарга намайг зодчихлоо гээд ирсэн. 15-нд бүтэн өвдөж хэвтсэн, 16-нд гүйлгээд эмч дуудаж үзүүлсэн гүйлгэдэг ханиад хүрсэн байна гэж дусал бичиж өгчихөөд явсан. 17-нд мөн бүтэн хэвтэж байгаад 18-нд ажилдаа явсан. Ажил руугаа явснаасаа хойш бие өвдөөд байна тосгон явж үзүүллээ жин цохьсон юм болов уу гэж байсан. Тэгээд Цогт-Цэций явж үзүүлээд ирсэн. Тухайн үед ар нуруу нь дагаад хөхөрсөн байсан. Эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө эмчид үзүүлэхэд тархи толгойдоо асуудал байна. Аймаг яв гэсэн тэгээд эмчид үзүүлж, рентген зураг авахуулсан. Сумын эмч мэдрэлийн юм байна мэдрэлд үзүүл гэсэн чинь эмч эзгүй байж таарсан. Үйл явдал болсны маргааш өглөө нь яагаад манай нөхрийг зодчихсон юм бэ? гэж У.Э тай ярихад хог чинь дургүй хүргээд байсан юм тэгүүл нэмээд очоод хоёуланг нь алаад хаячихна шүү хэлдэг газар нь хэлээд явдаг газар нь яв гэсэн...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 сарын 14-ний өдөр Ханхонгор сумын Байгаль орчны байцаагч Ц.Б  гэдэг хүн Ханхонгорын Мандах баг дээр хамт 2-уулаа очоод ширээ сандал авчиръя гээд баг руу нь очсон тэгтэл багийн дарга нь алга байсан тэгээд Б  тэр багийн дарга луу хаана байна хурдал гээд утастаж ярьсан тэгээд 1 цагийн дараа Багийн дарга У.Э  гэх хүн нь согтуу мотоцикльтой ирж харагдсан. Тэгэхэд нь би байшингийнх нь баруун урд бие засаж дуусаад эргэж байтал тэр У.Э  гэдэг хүн муу сайн дарга нар юу гээд байгаа юм гэж хэлээд байшингийн өмнө байсан 2 метр урттай шургаа барьж ирээд намайг баруун мөрөн дээгүүр хүзүү мөр хавьцаа цохиж унагаасан юм. Тэгээд би өнхрөөд ойчтол тэр У.Э  гэдэг хүн намайг барьж байсан модоороо ахиад цээж рүү цохьсон тэгэхэд тухайн багийн иргэдийн нийтийн хурлын дарга сумын байгаль орчны байцаагч Б  гэх хүн ирж салгасан. Тэгээд У.Э  гэх хүн надад хандаж цагдаа дуудах уу гэхээр нь би хоёрын хооронд зүйл дээр цагдаа дуудахгүй гэж хэлсэн тэгж хэлтэл У.Э  өөрсдөө тэр ширээ сандлаа ачаарай гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд сүүлд нь Б  бид 2 ширээ сандлаа ачиж байтал миний баруун гар хөдлөхгүй байсан тэгээд зүүн гараараа ачаад бид 2 Ханхонгор сум луу явсан. Тэр шөнө чацага алдаад бөөлжиж хоносон. Маргааш өглөө нь баруун гар огт хөдлөхгүй байсан. Тэгэхэд манай эхнэр У.Э  гэх хүн рүү залгаад яах гэж зүгээр байсан хүн зодоод явуулчиваа гэж хэлтэл хогчино тэр чинь дургүй хүргээд байсан наадахыг чинь очоод алаад хаячийлдаа гэж манай эхнэрт хэлсэн байсан. Тэгээд 2-оос 3-н өдөр бие өвдөөд бөөлжөөд чацага алдаад байсан тэгээд удалгүй бие гайгүй болоод 2018 оны 08 сарын 18-нд би Тавантолгой руу ажил руугаа явсан. Дахиад 2-оос 3-н хоног бие өвдөөд байсан тэгээд манай ахлах менежер явж эмчлүүл гэсэн тэгээд гэртээ ирээд байж байсан. Хэд хоногийн дараа 2018 оны 09 сарын 03-нд би ухаан алдаад ойчсон байсан. Ханхонгор сумын эмч Нарангэрэл намайг БОЭТ-д авч ирсэн байсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа би ухаан орсон. Тэгээд эмнэлэгт ирсэнээс хойш 12 хоногийн дараа эмнэлгээс өнөөдөр гарч байна. Гадуур эмчилгээтэй байна...У.Э ыг Б  утсаар хурдан ир гээд загнаад байсан тэгээд тэрэнд уурласан уураа согтуугаараа гаргасан байх...У.Э  архи ууж халамцуухан тухайн үед мэдэгдэх байсан...” гэжээ. /хх-9-10/,

Гэрч Э.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ханхонгор сумын Мандах багийн ойн баяр наадам болсон юм. Ойн баяр наадмаар хэрэглэх гэж сумын сургуулиас сандал ширээ авсан байсан юм. Тэр сандал ширээгээ багийн төвөөс очиж авах ажлаар 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд Мандах багийн төв рүү Ханхонгор сумын төвөөс явахдаа би өөртөө хань болгож сандал ширээ ачих ажилд туслуулахаар П.Т тыг дагуулж авч явсан юм. П.Т т бид хоёр аймгийн төвөөр дайрч бензин аваад Мандах багийн төв дээр 17 цагийн орчимд очиход багийн дарга У.Э  багийн төв дээр байхгүй, авч явах сандал ширээ багийн агуулахад хураалттай агуулах нь цоожтой байсан. Би хоёр ч удаа багийн Засаг дарга У.Э  луу утсаар залган ирээчээ хурдал гэж дуудахад одоо очлоо байж бай гээд байсан. У.Э  удаж удаж 19 цагийн орчимд багийн төв дээр архи уучихсан халамцуу байдалтай мотоцикль унаад ганцаараа ирсэн. Тэгээд У.Э  ирж П.Т т У.Э  бид гурав машин дээр сандал ширээг ачиж эхэлсэн. Би машины тэвшин дээр гарч авч өгсөн сандал ширээг машин дээр байрлуулж ачиж байсан У.Э  П.Т т хоёр сандал ширээг зөөж машины тэвшин дээр гаргаж өгч байсан. Сандал ширээг ачиж дуусах гэж байх үед П.Т т бие засахаар явсан араас нь У.Э  П.Т тад хандан хөөе энэний цаанаас өргөөтөх гэж хэлэхэд П.Т т байз шээгээдхэе гэж хэлсэн. Тэгтэл У.Э  агуулахын үүдэнд байсан мод /шургаа/-ийг авч П.Т тыг бие засаад цаашаа хараад зогсож байхад нь араас нь хүзүү мөр орчимд нь цохиход П.Т т доошоо суусан. Би машин дээрээс бууж У.Э ыг П.Т таас холдуулж түлхээд П.Т тыг авч машин дотор оруулж суулгасан. У.Э  надтай дуугарахгүй зогсоод байсан. Би ачаагаа баглаж хүлээд Ханхонгор сум руу явсан. Шууд сум руу явахад ус шавар их байсан болохоор аймгийн төвөөр дайрч явахаар болсон. Тэгээд аймгийн төвийн Соёл амралтын хүрээлэнгийн хажууханд ирэхэд машины бензин дууссан юм. П.Т т сав аваад бензин авч ирэхээр явсан. П.Т т бензин аваад ирэхдээ баруун гар жаахан хөндвөртэй болсон байна 5 литрийн савтай бензин даахгүй гар өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд машиндаа бензинээ хийгээд шууд Ханхонгор сумын төвд ирж би П.Т тыг гэрт нь буулгасан...Миний ойлгосоноор У.Э  П.Т тыг сандалны цаанаас өргөөтөх гэж хэлэхэд нь байз бие засаадхая гэж хэлсэнээс нь болж У.Э  П.Т тыг цохьсон байх гэж би бодож байна. П.Т т У.Э  хоёр сандал ширээ зөөхдөө хоорондоо хэрэлдэж муудалцаагүй байсан юм...Миний харснаар У.Э  П.Т тыг нэг удаа хүзүү мөр орчимд нь том шургаа модоор араас нь цохьсон. Өөр цохиогүй байх. Би хараал машинаас  бууж очсон юм...” гэжээ. /хх-15-16/,

Гэрч Д.Чигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 сарын 14-ний өглөө 11 цагийн үед гэрт байхад Б  гэх хүн ирээд манай нөхөр П.Т тыг Мандах баг явж ирэх гэсэн юм хамт яваад ирээч гэж гуйсан тэгээд манай нөхөр Мандах баг руу Б ийн хамт яваад орой 23 цагт архи уучихсан согтуу ирсэн тэгээд танай Мандах багийн дарга У.Э  намайг зодчихлоо гэж хэлчихээд унтаад өгсөн. Маргааш өглөө сэрэхээр нь юу болсон талаар асуухад Мандах баг дээр У.Э ыг хүлээгээд ирэхгүй байсан тэгээд явж явж ирчихээд намайг шээгээд зогсож байхад шургаагаар миний шилэн хүзүү хэсэг рүү цохьсон гэж хэлсэн. Би Мандах багийн дарга У.Э тай 08 сарын 15-ны өглөө утсаар ярихад муу сайн юм дургүй хүргээд байсан юм гэж хэлсэн тэгээд утсаа тасалчихсан...” гэжээ. /хх-19-20/,

Гэрч Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Намайг ажил дээр очиход П.Т т ажил дээрээ бие эвгүйрхээд байна гэж байхаар нь би та үзүүлж эмчлүүлээд ир гээд явуулсан...П.Т т аймаг явах үед л миний бие өвдөөд байна гэж хэлж байсан...” гэжээ. /хх-21/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 09 сарын 02-ны орой 19 цаг 40 минутанд намайг ажил дээрээ байхад хүлээн авах дээр П.Т  гэх хүн ухаангүй таталт өгсөн ирсэн тухайн хүний биед үзлэг хийхэд маш хүнд бие чичирхийлсэн таталттай амнаас нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарсан шингэний сүвээс шингэн гарсан байсан. Тухайн хүнийг эмчимт эмчилгээний тасагт оруулахад зүрх түр зогссон учир сэхээн амьдруулах лавшруулсан тусламж үзүүлээд зохиомол амьсгалын апратанд авсан. Эмч нарийн хамтарсан үзлэг хийхэд тархиний цусан хураа, хатуу арьсний гадна болон дотор цусан хураа, зүүн талын саа, чихрийн шижин хэв шинж хоёр, артерийн даралт ихсэх өвчин 2-р зэрэг, эрсдэл 4 байсан учир цагдаагийн байгуулгад мэдэгдсэн...Тухайн хүний биед учирсан гэмтэл нь асуумжаар авахад хүнд цохиулсан гэж байсан учир гадны нөлөөтэй гэмтэл. П.Т т нь чихрийн шижин, артерийн даралт ихсэн үндсэн архаг хууч өвчинтэй хүн байсан...Асуумжаас хархад 10-аас 14-н хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-17/,

Гэрч Т.Ба-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 09 сарын 02-ны орой 19 цаг 40 минутанд Ханхонгор сумаас толгойдоо гэмтэл авсан гэх хүүхэн хараа баруун талдаа өргөшсөн олон удаа таталт өгсөн П.Т т гэх хүн ирсэн. П.Т тын зүүн гар болон хөл нь суларсан саажилттай ухаангүй хүнд хүн байсан учир тархиний хүнд гэмтэл, тархиний няцрал, хатуу хальсний дээд болон доорх цусан хураа, гэмтлийн гаралтай цус харвалт гэх онош тавьсан. Ар гэрийн зөвшөөрлөөр 2018 оны 09 сарын      03-ны үдээс хойш 16 цагт П.Т т гэх хүний биед тархиний мэс засалд орсон. Мэс заслаар тархиний баруун талын хатуу хальсний доор архаг цус хуралт их хэмжээтэй гарсан бөгөөд цус хуралтыг авч тархийг чөлөөлсөн...Архаг цус хуралт нь 14 хоногоос 1 сарын хугацаан дотор үүсэх боломжтой бөгөөд ар гэрийн асуумжаар 08 сарын 14-ний өдөр толгой хэсэгтээ модоор цохиулж гэмтэл авсан гэж байсан... П.Т тын цусан хураа нь тархиний баруун талдаа хатуу хальсний доор байсан бөгөөд тухайн гэмтэлийг толгойн баруун хойд талд цохиж байж учруулна...Далны дээд хэсэгт цохиход тухайн гэмтэл учрахгүй харин шилэн хүзүүнд цохиход учирч болно. П.Т тын дал хэсэгт ямар нэг гэмтэл байгаагүй...” гэжээ. /хх-18/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.У.Э ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 сарын 14-ний өдөр 16 цагийн үед манай гэрийн хажуугийн худаг дээр багийн хурлын дарга Б  болон Шөвөө хочтой П.Т т гэх хүний хамт санд ширээ Багийн төвөөс авхаар ирсэн байсан тэгэхээр нь би тэр хоёрыг дагуулаад Мандах багийн төв дээр очсон тэгээд баруун талын конторыг онгойлгож энэ 4-н ширээ ач гэж хэлсэн тэгээд зүүн талын конторын түлхүүр авхаар багийн төвөөс айлруу нийт 10 км яваад ирсэн тэгэхэд П.Т т, Б  хоёр явчихсан байсан тэгэхээр нь Б ийн утас руу залгахад авахгүй байсан тэгэхээр нь буцаад явж байхад Б  миний утас руу залгасан авахад аймгийн төв рүү орж явна гэж хэлсэн тэгэхээр нь зүүн контороос 2-ширээ 4-н сандал авах ёстой гэж хэлэхэд буцаад очно гэж хэлсэн тэгээд би айлд очоод хоол идээд байж байхад Б  Мандах баг дээр ирчихсэн байна гэж хэлсэн тэгэхээр нь би явж очиход Б  баруун талын конторын үүдэнд машинтайгаа зогссон байхаар нь би зүүн талын конторын үүдэнд зогсоод энд гэж хэлэхэд Б  машинаа бариад тэнд хүрч ирсэн тэгэхэд П.Т т ажлаа хийдэггүй хүлээлэглээ ийм хүн багийн дарга байснаас байгаагүй нь дээр ажлаа хийдэг хүн байх хэрэгтэй гэж хэлсэн тэгэхэд нь би юм хэлээгүй түлхүүр авч явж байгаад ирлээ гэж хэлсэн тэгээд багийн төвөөс 120 орчим метр зайд байдаг жорлон ороод бие засчихаад ирэхэд П.Т т зүүн талын конторын үүдэнд шээгээд зогсож байсан тэгэхээр нь жорлон тэнд байна тэнд очиж бие засдаг гэж хэлэхэд П.Т т миний өөдөөс би хаана ч шээнэ шээх газраа би мэдэж байна гэж хэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд зүүн конторын хаалганы баруун талд байсан 5-аас 7 см өргөн 1 метр гаран урттай шургааг мод аваад П.Т тын хоёр далыг хавсараад дээхэн талд нь цохьсон тэгэхэд П.Т т цааш хоёроос гурав алхаад газар суусан тэгэхээр нь би дотор байсан ширээ сандалыг гаргаж өгч байхад П.Т т машинд ороод суучихсан байсан тэгэхээр нь би П.Т ттай уулзаад цагдаад мэдэгдэх үү цагдаа дуудъя гэж хэлсэн тэгэхэд П.Т т цагдаа дуудаж сүр болоод яах уу гайгүй юм чинь гэж хэлсэн тэгээд би яваад өгсөн...П.Т т надад ажлаа хийдэггүй багийн дарга байснаас байгаагүй нь дээр гэж хэлсэн тэгэхэд нь би П.Т тад юм хэлээгүй тэгээд би багийн төвөөс 120 орчим метр алхаад жорлон ороод ирэхэд П.Т т багийн төвийн зүүн талын конторын үүдэнд шээгээд зогсож байхад нь уур хүрээд жорлон тэнд байна гэж хэлэхэд би хаана шээхээ би мэднэ гэж хэлэхэд нь уур хүрсэн юм...” гэжээ. /хх-29/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 418 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “ П.Т ын биед хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ. /хх-23/,

Гэрч Ц.Ц.М  ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ өдөр би Мандах багаас баруун тийш 8 км зайд гэртээ байж байгаад ойролцоо байдаг А ын гэх айлд очоод байж байтал У.Э  над руу утсаар яриад багийн төвийн түлхүүр авмаар байна дотроос нь сандал ширээ ачих машин ирчихлээ гэж ярьсан тэгээд байж байтал У.Э  мотоцикльтой ирсэн тэгээд би өөрийнхөө машиныг жолоодоод У.Э тай хамт баг дээр очсон тэгсэн чинь нөгөө сандал ширээ ачих машин нь байхгүй байсан тэгээд У.Э  бид хоёр буцаад А ын гэрт очоод хоол идэх гэж байтал нөгөө машин нь ирчихлээ гээд утсаар ярьсан тэгээд У.Э  мотоциклио унаад явсан...У.Э  тухайн үед архи уугаагүй эрүүл байсан....” гэжээ. /хх-177/,

Гэрч У.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би нөхрийн хамт Ханхонгор сумын Мандах багийн нутагт хүү Түмэндэлгэрийн гэрт нөхөр бид хоёр байсан. Тэр өдөр үдийн үед байх цагийн нь сайн санахгүй байна Ханхонгор сумын тамгын газрын Б  гэдэг залуу /би Бэхээ гэдэг нэрээр нь танина/ бас нэг танихгүй хүнтэй хоёул ирсэн тэгээд тэр хоёр цай унд уучихаад манай нөхөртэй 1 шип архи хувааж уучихаад явсан...Тэр гурав хувааж ууж дуусгаад явсан...Анх манайд ирэхэд нь согтуу юм болов уу гэж бодож байсан яг архи уусан үгүйг нь мэдэхгүй байна....” гэжээ. /хх-178/,

Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...14 цагийн үед байх П.Т т, Б  2 машинтай багийн төвөөс сандал ширээ ачих гэж явна гэж ирсэн. Тэгээд манайд орж ирчихээд П.Т т гарч машинаасаа нэг шил 0.5 граммын Ерөөл архи надад авчирч өгсөн. Түүнийг нь би задалж П.Т т Б  нартай хувааж уусан. Тэгээд тэр 2 удалгүй багийн төв рүү явсан. Эргэж манайд ирээгүй...” гэжээ. /хх-179/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 сарын 14-ний өдөр миний бие малынхаа бэлчээр дээр явж байсан. Өдөр 16 цагийн үед манай эхнэр Ж.О нь өөрийнхөө машинаар Засаг дарга У.Э ын гэрийн гадуур замаар явж байгаад шаварт суучихлаа хүрээд ирээч гэсэн юм. Би гэрээрээ ороод татлаг аваад эхнэр дээрээ очсон юм. Очиход У.Э  болон манай эхнэр хоёр байсан.Тэгээд У.Э ын машинаар өөрийнхөө машиныг татаж гаргачхаад бид 2 гэр лүүгээ явсан....Үгүй эрүүл байх шиг байсан....” гэжээ. /хх-180/,

Гэрч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08-р сарын дундуур байсан байхаа. Миний бие Хондлойгоос Хүйтэн гэх газар луу нүүж явсан юм. Би машинаа барьж яваад багийн засаг дарга болох У.Э ийн гэрийн гадуур явж байхад машинтай шаварт суучихсан юм. Би У.Э ийг дуудаад мөн нөхөрөө гэрээс нь утсаар дуудсан юм. Тэгээд У.Э ын машинаар татуулаад шавраас гарсан. Манай нөхөр ирээд бид 2 гэр лүүгээ явсан. Тэр үед У.Э  баг явах ажилтай гэж ярьж байсан....” гэжээ. /хх-182/,

Гэрч Г.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...У.Э  нь манай сумын Мандах багийн засаг даргаар ажиллаж байгаа, садан төрлийн холбоо байхгүй, П.Т тыг танина 20 гаран жилийн өмнөөс таньдаг болсон. П.Т т нь Цогт-Овоо суманд багийн засаг даргаар ажиллаж байсан тухайн үед би Ханхонгор суманд Өгөөмөр багийн засаг даргаар ажиллаж байх үедээ танилцаж байсан...П.Т т нь гүндүүгүй төлөв зантай хүн байдаг, архинд жаахан дуртай. өөрөөр догшин зан авир гаргаад байдаггүй хүн байдаг...П.Т т архи уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй, үгээр хүн өдсөн байдалтай байдаг, бусдаар өөр ааш авир гаргаад байдаггүй...У.Э  нь архи уудаг, архи уухаараа хүн өдөөд агсан тавьж чадах, тавьтаргүй зан ааштай тэрийгээ өөрөө мэдээд архи уухгүй биеэ бариад явдаг хүн байгаа юм, манай сумын багийн засаг даргын ажил эрхэлж байгаа, ажилдаа бол сайн...” гэжээ. /хх-193/,

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Өмнөговь аймаг, Ханхонгор сумын Засаг даргын тодорхойлолт /хх-38-40/,

У.У.Э ын бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/,

У.У.Э аас П.Т ад хохирол төлсөн орлогын мэдүүлэг /хх-42-43/,

У.У.Э ын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-44-46/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ийн нэхэмжилсэн төлбөрийн баримт /хх-49-63/,

Хохирогч Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ийн нэхэмжилсэн төлбөрийн өргөдөл /хх-64-65/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/,

БОЭТ-д хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ын хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-74-154/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-169-172/,

Хохирол, төлбөр төлсөн талаарх нотлох баримт  зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.У.Э т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч У.У.Э ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч У.У.Э т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Э нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19-20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн төвд шургаа модоор П.Т ын биед халдан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч У.У.Э ын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч У.Э нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19-20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн төвд П.Т ын биед халдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ын мэдүүлэг /хх-9-10/, гэрч Д.Чигийн мэдүүлэг  /хх-19-20/,  гэрч Э.Б-гын  мэдүүлэг /хх-15-16/, гэрч Т.Т-ийн  мэдүүлэг /хх-21/, гэрч Д.Б-гийн  мэдүүлэг /хх-17/, гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т  нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч У.У.Э т шургаа модоор мөр, хүзүү орчимдоо цохиулсан үйл явдлаас хойш 19 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  биеийн байдал нь хүндэрч ухаангүй байдалтай Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Б-ийн мэдүүлэг, өвчний 1343/341 дугаартай түүх, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч У.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ын хүзүү, мөр орчимд шургаа модоор цохиход тухайн үед хохирогч доошоо сууж байгаад машиндаа суугаад явсан. Тухайн үед бензин нь дуусаад 5 литрийн бензин өргөхөд баруун гар нь өргөж даахүй, бөөлжиж, гүйлгэсэн байдалтай гэртээ байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Тавантолгой руу ажилдаа явсан нь тогтоогдсон.

Улмаар гэмт хэрэг гарснаас хойш хохирогч, иргэний нэхэмжлэгч  П.Т  нь ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл авсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч У.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ыг зогсож байхад араас нь шургаа модоор хүзүү, мөр орчимд цохиж байгаа үйлдлээ хууль бус аюултай гэдгийг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул санаатай гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.  

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 418 дугаар шинжээчийн “ П.Т ын биед хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн /хх-23/ дүгнэлтээр хүнд хохирол болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У.У.Э ын санаатай гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Т ын эрүүл мэндэд тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол учирсан байна гэж үзлээ.

Гэрч Т.Ба, гэрч Д.Бг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Т ын тархины баруун талын хатуу хальсны доорх архаг цус хуралт их хэмжээтэй гарсан бөгөөд цус хуралтыг авч тархийг чөлөөлсөн...архаг цус хуралт нь 14 хоногоос 1 сарын хугацааны дотор үүсэх боломжтой...“ гэсэн мэдүүлэг /хх-18/, мөн гэрч Л.Б-гийн “...уг гэмтэл нь 10-аас 14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-17/-ээр хохирогчид учирсан тархины цусан хураа гэмтэл нь шүүгдэгчийн модоор хүзүү, мөр орчимд цохьсон үйлдлийн улмаас тодорхой хугацааны дараа үүсэх боломжтой байна гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч У.Э нь модоор хохирогчийн хоёр далыг хавсраад дээхэн талд нь цохьсон хүзүүнд цохиогүй талаар мэдүүлсэн боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч  П.Т ын “...У.Э  дарга муу сайн дарга нар юу гээд байгаа юм гэж хэлээд байшингийн өмнө байсан 2 метр гаруй шургаа барьж ирээд намайг баруун мөр, хүзүү хавьцаа цохиж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Ц.Б ийн “...У.Э  агуулахын үүдэнд байсан модыг авч П.Т тыг бие засаад цаашаа хараад зогсож байхад нь араас нь хүзүү мөр орчимд нь цохиход П.Т т доошоо суусан...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Т.Ба-ийн “...далны дээд хэсэгт цохиход тухайн гэмтэл учрахгүй, харин шилэн хүзүүнд цохиход учирч болно...” гэсэн мэдүүлэг /хх-18/-ээр шүүгдэгчийн 2 далыг хавсарч цохьсон  нь үгүйсгэгдэж байна.

Шүүх шүүгдэгч У.У.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч У.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-66/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

            Харин шүүгдэгч У.У.Э ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч У.У.Э ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн ял шийтгэлийн хувьд заавал нийгмээс тусгаарлах санал хүсэлтгүй гэх байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.Э ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн  5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон орлого олох боломжийг нь харгалзан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоож шийдвэрлэлээ.

Торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.У.Э т мэдэгдэх нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т  нь эмчилгээний зардалд нотлох баримтаар 1.847.406 төгрөг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэж шүүгдэгч У.У.Э аас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т  нь шүүгдэгч У.У.Э аас 24 сарын цалин 36.000.000 төгрөг, эрүүл мэндийн даатгал 57.600 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 748.800 төгрөг, 6 сарын дараа толгойдоо нөхөөс тавиулах төлбөр 2.600.000 төгрөг нийт 39.406.400 төгрөгийг нэхэмжилсэн боловч  энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 Хавтаст хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ын Бэтеллэйнд ХХК-нд жолоочоор ажилладаг, сарын цалин 1.000.000-1.500.000 төгрөг гэсэн тодорхойлолтоор цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ад хохирол төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн болох нь Капитрон банкны орлогын мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогч нарын хохирол төлбөрт 3.000.000 төгрөг авсан, өгсөн талаарх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч У.У.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т  нь тус гэмт хэргийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авч мэс засалд орсон байх ба цаашид мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн мэдүүлэг, тайлбар, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна...учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т  нь цалин хөлстэй холбоотой хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөхгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.3 метр урттай, 5 сантиметр диаметртэй шургаа модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон яллах дүгнэлтэд гэрчийн нэрийг  Д.Чи гэж бичсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн биеийн байцаалтыг шалгахад  Д.Ч  гэж байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөх ямаат овгийн Улаанхүүгийн У.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.Э ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч У.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т ад хохирол төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т нь цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.3 метр урттай, 5 сантиметр диаметртэй шургаа модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ