| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2016/0025/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 27
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Б-д холбогдох эрүүгийн 172 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, Дорнод аймгийн багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаа шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл гэх, ЖВ регистрийн дугаартай, Б овогт О.Б.
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт байрлах хүүхдийн цэцэрлэгийн ард талд байсан иргэн Б.Баасанжаргалын эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж гаргах мэдүүлэг байхгүй” гэв.
Хохирогч Б.Баасанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд би эхнэрээ ажлаас нь авахаар өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтойгоо очоод цэцэрлэгийн урд талын хаалганы хажууд мотоциклоо тавьж жолоогоор нь цоожлоод ороод улмаар эхнэртэйгээ уулзаад 30 минут болоод гараад ирэхэд миний мотоцикл алга болсон байсан. Ингээд би мотоциклын мөрийг харахад хойд зүг рүү чиглэж байгаад хар зам дээр мөрийг нь алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Гэрч Х.Түмэндэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэгт 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цэцэрлэгээ чимэглээд нэлээд оройтсон ба нөхөр Б.Баасанжаргалыг дуудсан. Улмаар Б.Баасанжаргал нь 21 цагийн орчим намайг авахаар мотоциклтойгоо ирээд намайг хүлээнгээ цэцэрлэг дотор 30 гаруй минут болсон. Бид харихаар гарахад манай нөхөр энд тавьсан миний мотоцикл байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт байрлах хүүхдийн цэцэрлэгийн ард талд байсан хохирогч Б.Баасанжаргалын эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны намар сар, өдрийг нь санахгүй байна. Гэрээсээ гараад гадуур явж байгаад орой болоод нар орсон. Улмаар гэртээ харих гээд Баян-Уул сумын 5 дугаар баг захын голоор урагшаа явж байгаад цэцэрлэгийн урд талд мотоцикл байхаар нь ... унаад урагшаа Баян-Уул сумын урд зүгт байдаг “Хуурай хөндий” гэх газарт хүн оршуулдаг газарт очсон. Тухайн газрын урд талд хуучин гол байсан хонхор газарт өвсөөр хучаад орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Б.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим би эхнэрээ ажлаас нь авахаар өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтойгоо очоод цэцэрлэгийн урд талын хаалганы хажууд мотоциклоо тавьж жолоогоор нь цоожлоод ороод улмаар эхнэртэйгээ уулзаад 30 минут болоод гараад ирэхэд миний мотоцикл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Х.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэгт 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цэцэрлэгээ чимэглээд нэлээд оройтсон ба нөхөр Б.Баасанжаргалыг дуудсан. Улмаар Б.Баасанжаргал нь 21 цагийн орчим намайг авахаар мотоциклтойгоо ирээд намайг хүлээнгээ цэцэрлэг дотор 30 гаруй минут болсон. Бид харихаар гарахад манай нөхөр энд тавьсан миний мотоцикл байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч О.Б нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулбал зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 2080000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖВ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, /хохирогчид 2080000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖВ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР