Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2017/0012/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч Дугараа овогтой Ганцэцэгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаарын захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 тоот захирамжаар Дархан сумын 15 дугаар баг, Онгот гудамжны 4-2 тоотод гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөхөөр Дархан-Уул аймгийн Ганзрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хуулийн дагуу бичичг баримт бүрдүүлж өгснөөр 700 м.кв газрыг эзэмшиж, өмчлөхөөр Засаг даргын захирамж гарсан. Дээрх материалыг бүрдүүлэн өгснөөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 4505900672 тоот нгэж хувийн хэрэг бүхий кадастрын зураг, гэр хороололын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар материалаа 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өргөдлөө гаргаж өгсөн боловч гэрчилгээ гаргахгүй 4 сар болсон. Холбогдох хүмүүсээс нь удаа дараа асуусан боловч дээрээс гаргаж болохгүй гэсэн хариу хэлсээр өдийг хүрч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 тоот захирамжаар уг газрыг хүчингүй болгож, уг хүчингүй болсон захирамжийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн.

            Иргэн миний бие Засаг даргын дээрхи захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь иргэн Д.Ганцэцэг надад эзэмшүүлсэн газрыг хуулийн аль заалтад хамруулж миний газар эзэмших эрхийг шууд хүчингүйд тооцож байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байх

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

тул доорхи гомдлын шаардлагыг гаргаж байна.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын А/437, А/438 дугаарын захирамжийн өөрт холбогдох хэсгийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Д.Элдэвсайхан, Ц.Чулуунцэцэг нараас шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:- Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжаар Д.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Д.Элдэвсайхан, Ц.Чулуунцэцэг нар нь  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хариуцагч  Дархан-Уул  аймгийн  Засаг даргаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 1-111 тоот итгэмжлэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганцэцэгээс Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Д.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчид улсын орлогоос 35100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  35100 төгрөгийг тус тус гаргуулж  буцаан  олгосугай.

 

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              З.ЭНХТУЯА