Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1329

 

МАГАДЛАЛ

 

 

2016.07.08                                              дугаар 1329                              Улаанбаатар хот

 

 

 

 

Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01324 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Б.Алтантуул, Ч.Нэргүй нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 185 381 648 төгрөг, 498 270 ам.доллар буюу нийт 14 168 692 579,71 төгрөг гаргуулах, барьцааны болон фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Гантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс

Хариуцагч Б.Алтантуул, “Төмөрт төгс хийц” ХХК, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хас банкны төлөөлөгч Т.Тайшир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Төмөрт транс" ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч "Төмөрт төгс хийц" ХХК Б.Алтантуул, батлан даагч "Төмөрт өргөө" ХХК, "Төмөрт хурд" ХХК, "Уугангэгээ" ХХК, Ч.Нэргүй нартай тохиролцож дараах зээлийг авсан. 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр барьцаат зээлийн 1440000117 дугаар гэрээ байгуулж, 700 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн суурь хүү дээр 0.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хувьсах хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн 1440000437 /1440001056/ дугаар гэрээ байгуулж 4 000 000 ам.долларын зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. 1440000437 дугаар барьцаат зээлийн гэрээний 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн үлдэгдэл 3 675 000 ам.долларыг 6 923 700 000 төгрөгт хөврүүлсэн 1440000437 дугаар барыдаат зээлийн гэрээний 1.1-д заасан 16.8 хувийн хүүтэй, гэснийг 20.4 хувь байна гэж өөрчилсөн. Зээлийн дансны дугаарыг 1440001056 болгон өөрчилсөн. 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн 1440000777 /1440001156/ дугаар гэрээ байгуулж, 4 000 000 000 төгрөгийг зээлийг 9 сарын хугацаатай, жилийн 22.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 1440000777 дугаар зээлийн гэрээний 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Зээлийн дансны дугаарыг 144000156 болгон өөрчилсөн. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн 1440000980 дугаар гэрээ байгуулж, 780 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан. "Төмөрт транс" ХХК, "Төмөрт төгс хийц" ХХК, Б.Алтантуул, "Төмөрт өргөө" ХХК, "Төмөрт хурд" ХХК, "Уугангэгээ" ХХК, Ч.Нэргүй нар нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437, 1440001056, дугаар гэрээ, зээлийн 1440000777, /1440001156/, 1440000980 дугаар гэрээнүүдэд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалуулсан. Барьцаалуулсан хөрөнгүүдийн улсын бүртгэл, газрын албанд бүртгүүлсэн болно. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Ажилчны гудамж 28, 28/1-д байрлах, 594 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай барилга, улсын бүртгэлийн 0713000617 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүн баян, 5 дугаар баг 2 м.кв талбай бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга бүртгэлийн Ү-2205043695 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах, 675 м.кв төмөр хийцийн үйлдвэрийн сэндвичэн барилга, улсын бүртгэлийн Ү-2205016717 Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ТП25/4 тоотод байрлах, 2 880 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Ү-2205046761 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ТП25/5 тоотод байрлах, 30 м.кв, 280м, 65м, 2 770 м.кв 120м инженерийн байгууламжийн зориулалттай цахилгааны дэд өртөө, төмөр зам, бетон хашаа, бетон зам талба дулааны сүлжээ, Дорноговь аймаг, Сайншанд сум, 5 дугаар багт байрлах, нэгж талбарын 101004697 дугаар бүхий 7 875 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар /ГД-0174077, Г-0713002194/, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ 4 станцын урд байрлах, нэгж талбарын 8025/5275 дугаар бүхий 5 000 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2205002418, ГД-0357991/ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1843/0109 дугаар бүхий 2 912 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2201026690, ГД-000305825/, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах. нэгж талбарын 168030/0079 дугаар бүхий 25 226 м.кв орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар. 2205005251. ГД-000305884/, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168030/0075 дугаар бүхий 7 157 м.кв талбай бүхий контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2205002417, ГД-0379122/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаар бүхий 30 000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2201026471, ГД-0295237/, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо Нүхт цогцолборт байрлах, 465 000 000 төгрөгийн дуусаагүй хувийн орон сууц, "Төмөрт транс" ХХК-ийн 400 000 000 төгрөгийн бараа материал, 200 000 000 төгрөгийн борлуулалтын орлого. "Төмөрт транс" ХХК-ийн 5 000 000 000 төгрөгийн бараа материал, авлага, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байр, төмөр, төмөр бэлдэц, хар цагаан арматур худалдан авсан үнээр, "Төмөрт транс" энд "Валфер интернэйшнл" ХХК-ийн байранд байрлах, 1 200 000 000 төгрөгийн арматурчлалын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах, үйлдвэрт ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжүүд, бар код уншигчууд /бар код бичих, хэвлэх/, Стил 1, 2/ марк серийн дугаар 3806, 3807 хос дан нуруутай гүүрэн кран/, формет 16 /марк, серийн дугаар 193178, хомут бэлтгэх/, flexiptus/марк, серийн дугаар 921017, арматур таслан ангилагч/, superflex /марк, серийн дугаар 507009, арматур таслагч/, CS 40 SX /марк, серийн дугаар, 910010, арматур нугалагч/, Cesoiatt 245 /марк серийн дугаар 900060, арматур таслагч/, Р130Е /марк, серийн дугаар 932014, арматур нугалагч/ тус тус барьцаалуулсан. "Төмөрт транс" ХХК-ийн 3 000 000 000 төгрөгийн бараа материал, 2 000 000 000 төгрөгийн дансны орлого. Фидуцийн гэрээгээр De long маркийн 12.7 тонн даацтай, 47-97 УНН, 69-27 УНМ, 37-24 УНМ, 48-20 УНМ, 15-32 УНН, 14-65 УНМ, 13-38 УНН, 83-42 УНН, 47-63 УНМ, 64-86 УНН, 10 ширхэг автомашиныг Хас банкны өмчлөлд шилжүүлсэн. Барьцаат зээлийн 1440000117, 1440000437, /1440001056/, зээлийн 1440000777, /1440001156/, 1440000980 гэрээнүүдийн гол нөхцөл нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь cap бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 04 дүгээр сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөөр байна.

Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж олон удаагийн уулзалтууд хийж байсан боловч гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлж, тодорхой үр дүнтэй арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн 1440000777, /1440001156/ дугаар гэрээний хугацаа дуусч зээлийн нийт төлбөрийг төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн барьцаат зээлийн 1440000117, 1440000437, /1440001056/, зээлийн 1440000980 гэрээний дагуу cap бүр төлөх үүргээ 122-464 хоног хугацаа хэтрүүлж байгаа нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437, /1440001056/, зээлийн 1440000980 дугаар гэрээнүүдийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээнд байна. Зээлдэгч "Төмөрт транс" ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч "Төмөрт төгс хийц" ХХК, Б.Алтантуул, батлан даагч "Төмөрт өргөө" ХХК, "Төмөрт хурд" ХХК, "Уугангэгээ" ХХК, Ч.Нэргүй нар нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437, /1440000777, /1440001156/ гэрээ, зээлийн 1440000980 гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг шүүх хурал болох өдрөөр цуцлах болно. Зээлийн үлдэгдэл 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар: 1440000117 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 398 567 642 төгрөг, хүү 80 475 485 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 764 646 төгрөг, нийт 482 807 773 төгрөг, 1440000437 дугаар гэрээний төлбөл зохих хүү 495 650 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 620 ам.доллар нийт 498 270 ам.доллар, 1440001056 дугаар гэрээ төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 6 923 583 000 төгрөг, хүү 847 448 586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 533 613 төгрөг, нийт 1 781 565 199 төгрөг, 1440000777 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн хүү 807 141 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61 551 781 төгрөг, нийт 868 693 574 төгрөг, 1440001156 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үнсэн төлбөр 2 895 732 420 төгрөг, хүү 291 742 280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 482 703 төгрөг нийт 3 240 957 403 төгрөг, 1440000980 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 780 000 000 төгрөг, хүү 31 357 699 төгрөг нийт 811 357 699 төгрөг, бүгд нийт 13 185 381 648 төгрөг, 498 270 ам.доллар болоод байна. Иймд зээлийн нийт төлбөр болох 13 185 381 648 төгрөг, 498 270 ам.долларыг "Төмөрт транс" ХХК, "Төмөрт төгс хийц" ХХК, Б.Алтантуул, "Төмөрт өргөө" ХХК, "Төмөрт хурд" ХХК, "Ууган гэгээ" ХХК, Ч.Нэргүй нараас гаргуулж, барьцааны болон фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Төмөрт транс" ХХК-ийн төлөөлөгч Ч.Нэргүй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Талуудын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1440000117 тоот, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн: 1440000437 тоот, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1440000777 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1440000980 тоот зээлийн гэрээнүүд тус тус байгуулагдан зээл олгогдож, хариу төлбөрүүд хийгдэж байсан. Гэвч Зээлийн гэрээний дагуу төлбөр хийх хугацаа болоогүй буюу гэрээ цуцлагдаагүй байхад Хас банкнаас гэрээнээс татгалзан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 1440000117 дугаар барьцаат зээлийн гэрээнд "жилийн суурь хүү дээр 0.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хувьсах хүүтэй" гэж зээлийн хүүгийн хэмжээг тогтоож өгсөн байна. Гэтэл Монгол банк, Банкны тухай хууль, журмуудад хувьсах хүү гэсэн ойлголт байхгүй байна. Энэхүү гэрээний хүүтэй холбоотой заалт нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг зөрчиж байгаа тул анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Зохигчдын хооронд нэхэмжлэлд дурдсан 1440001056 болон 1440001156 дугаар гэрээ байгуулагдаагүй учраас тэдгээрээс ямар нэг эрх, үүрэг, хариуцлага хүлээхгүй. Мөн 1440000437 болон 1440000777 дугаар зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тухай тодорхой заалт үгүй байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрх байхгүй болно. 1440000980 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлт хуваарийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хийгдэхээр талууд харилцан тохиролцсон байна. Гэвч Хас банкнаас гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээнээс татгалзсан нь "Төмөрт транс" ХХК-ийг санхүү бизнесийн хувьд хүнд байдалд оруулсан ажиллагаа явуулж байна. "Төмөрт транс" ХХК нь нэхэмжлэгч Хас банктай байнга хамтран 1440000118 тоот зээлийн гэрээ байгуулагдан, эргэн зээл авч, тухай бүрт нь эргэн төлж барагдуулж байсан. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед бодитой шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаанд зарим нэгэн хүндрэл гарч борлуулалт эрс муудсаны улмаас авсан зарим зээлүүдийн эргэн төлөлтөд саатал үүссэн.Хэдий тийм боловч бид өөрсдийн нөөц бололцоогоо шавхан зээлүүдийн төлбөрийг үргэлжлүүлэн төлж байна. Үүссэн нөхцөл байдалд талууд бодитой дүгнэлт хийн хамтран ажиллахгүйгээр энэхүү асуудал шийдвэрлэгдэхгүй гэж үзэж байна. Манай компани зээлийн талаар Хас банкинд тодорхой санал хүргүүлсэн бөгөөд харилцан санал солилцож байна. Зээлийн гэрээний 780 000 000 төгрөгийн зээл нь зээлдэгчийн дансанд гэрээнд заасан хугацаа хоцрон 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олголт хийгдсан. Ийнхүү хариуцагч зээл орж ирснээс хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 11, 12 дугаар сарын хүү болох 6 731 506.85 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн. Мөн гэрээнд зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үндсэн зээл төлөгдөж эхлэхээр талууд харилцан тохиролцсон. Гэтэл Хас банкнаас гэрээний хугацаа дуусаагүй, үндсэн зээлийн төлбөр хийгдэж эхлээгүй байхад гэрээнээс татгалзан шүүхэд нэхэмжлэл гарган гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж манай компанийг хохиролд ороход хүргэж байна. Иймд хариуцагч "Төмөрт транс" ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч "Төмөрт хийц" ХХК нарыг зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болгож байна. Зээлдэгч нь дээрх зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн мөнгө гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулагдсан. Гэтэл нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй байхад гэрээг цуцалж буй үйлдэл нь компани зээлийг ашиглах боломжийг шууд хязгаарлаж байна. Зээлээр бий болсон хөрөнгө борлогдоогүй, зарим нь ашиглалтад ороогүй байна. Иймд Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтантуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие Хас банк болон "Төмөрт транс" ХХК нарын хооронд байгуулагдсан 1440000437, 1440000777 тоот зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэхдээ энэхүү зээлийг миний бие нь ашиглаагүй, "Төмөрт транс" ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Миний бие банкны санал компанийн эрх ашгийн үүднээс хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Хас банк гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгч нарыг маш хүнд байдалд оруулж байна. Тодруулбал 1440000437 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар зээлийн гэрээ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болох байсан төлөх боловч зээлдэгчид гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүг хугацаандаа төлж байсан. Зээлээ цаашид ч төлөх болно. Хас банкнаас олгосон зээлийн мөнгө хуваарийн дагуу шилжиж ороогүй бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1440000777 тоот зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт заагдсан зээлдэгчийн 5000321978 тоот дансанд 4 000 000 000 төгрөг нь хугацаандаа олгогдоогүй буюу 2014 оны 05 дугаар оарын 16-ны өдөр бүрэн хийгдсэн байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан зээлдэгчид шилжуулэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан. Мөн банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" гэж заасны дагуу үүнээс харахад "Төмөрт транс" ХХК-ийн зээлийн дансанд гүйлгээ хийгдэж, зээл олголт зээлдэгчид шилжсэнээр буюу 2014 оны 05 дугаар сарын 16-нд бүрэн олгосноор гэрээ байгуулагдсанд тооцохоор байна. Мөн 1440000777 тоот зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлүүлэх заалт байхгүй. Компани болон миний бие нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "Төмөрт өргөө" ХХК-ийн захирал Ц Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хас банкнаас "Төмөрт өргөө" ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж, энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ" гэж заасны дагуу "Төмөрт өргөө" ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн зээлийн болонбатлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй тул манай компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "Төмөрт хурд" ХХК-ийн төлөөлөгч Ч.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хас Банкнаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр "Төмөрт транс" ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч "Төмөрт төгс хийц" ХХК, Б.Алтантуул, батлан даагч "Төмөрт өргөө" ХХК, "Төмөрт хурд" ХХК, "Ууган гэгээ" ХХК, Ч.Нэргүй нарт холбогдуулан барьцаат зээлийн 1440000117, 1440000437 (1440001056) дугаар гэрээ, зээлийн 1440000777 (1440001156), 1440000980 дугаар гэрээнүүдийн үүргийн биелэлтэнд нийт 13 185 381 648 төгрөг болон 498 270 ам.доллар буюу нийт 14 168 692 579.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг тус шүүхэд гаргасан байна. Хас банкнаас "Төмөрт хурд" ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж. энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. “Төмөрт хурд" ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн Зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Иймд компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "Ууган гэгээ" ХХК-ийн төлөөлөгч Ч.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хас банкнаас "Ууган гэгээ" ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж, энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 'Уугангэгээ" ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй болно.Иймд компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Хас банктай 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1440000437-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1440000777 тоот Батлан даалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн БГ140000437-01 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан болно. Мөн зээлдэгч "Төмөрт транс" ХХК-ийг Хас банктай байгуулсан 1440000777, ЗГ1440000980 тоот зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хас банкны шаардлагыг өөрийн барьцаалуулсан эд хөрөнгөөр хангах тухай "Барьцаалуулагчийн батлах мэдэгдэлийг 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. "Төмөрт транс" ХХК нь тэрхүү зээлийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Мөн компани зээлсэн мөнгөө төлөх үүрэгтэй бөгөөд зээлээ төлж чадна. Улс оронд үүссэн эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан зээл төлөгдөхгүй байна. Энэ нь зээлдэгч, зээлдүүлэгчийн аль алиных нь буруу биш юм. Компанийн барьсан барилга, бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ борлогдохгүй байна. Гэтэл Хас банк шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Манай компани болон Хас банк энэхүү асуудлыг хамтран шийдвэрлэх үүрэгтэй байсан. Хас банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасанд бид харамсаж байна. Талууд харилцан санал солилцож байгаа тул энэ нь шүүхээр шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна. Мөн Хас банкнаас "Төмөрт транс" ХХК-тай байгуулсан 1440000437 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, 1440000980 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр хийгдэх хугацаа эхлээгүй байх үед Хас банк гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "Төмөрт төгс хийц" ХХК, "Төмөрт хурд" ХХК, "Ууган гэгээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, "Төмөрт транс" ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээний хугацаа 2019 онд дуусах байсан. Тиймээс нэхэмжлэл гаргасан буюу 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэж ойлгож байна. Гэрээнээс татгалзаж байгаа учраас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар талууд өгсөн авснаа буцааж өгөх ёстой гэж ойлгож байна. Тиймээс үндсэн зээлийн 13 000 000 000 төгрөгийг буцааж өгөх хууль зүйн талаас нь дүгнэлт хийхийг хүсэж байна. Хүү бодохдоо суурь хүү, хувьсах хүүг хооронд нь нэмээд нэг хүү гаргаж ирсэн. Иргэний хууль, Банкны тухай хууль журмаар суурь хүү хувьсах хүү гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хүүгийн зохицуулалт нь хууль зөрчсөн гэж ойлгож байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсан үеэс хүчин төгөлдөр бус байна. Гэрээ байгуулаагүй зээлийн асуудал гарсан ба 1440001056, 1440001156 тоот гэрээ байгуулсан гэдэг боловч ийм гэрээ байхгүй. Ийм учраас уг 2 гэрээний хүү 847 448 586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 533 610 төгрөг 140001156 гэрээний хүү 291 742 284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 480 703 төгрөг болон бусад хүүтэй холбоотой зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгийг "Төмөр транс" ХХК авсанд маргаан байхгүй. Зээлдэгч нь "Төмөр транс" ХХК юм. Тиймээс зээлийг "Төмөрт транс" ХХК төлнө. Үүргийн гүйцэтгэлийн хангахад Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн  87.1.1-д "хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөренгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцдүүд хамаарахгүй/ гэж заасан байна. Тиймээс их хэмжээний хэлцэлд үүнд орно. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана" гэж заасан байдаг. "Төмөрт транс" ХХК-ийн баримтууд дотор төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байхгүй байдаг тиймээс 2011 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт, 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүх барьцааны гэрээгээр хариуцагчийн бүх хөрөнгийг барьцаалсан байдаг. Тиймээс 25 хувиас давсан байна. Баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээ нь анхнаасаа хууль зөрчсөн байна. Тиймээс барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, барьцаат ипотекийн гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус учраас үүргийн гүйцэтгэл хангах үйл ажиллагаа явуулах боломжгүй. Б.Алтантуул, Ч.Нэргүй гэх хүмүүст тухайн үед их хэмжээний хөрөнгө байгаагүй бөгөөд дүр үзүүлсэн хэлцэл талуудын хооронд хийгдсэн байна. Тиймээс суурь хүү, хувьсах хүү тооцсон, зарим гэрээ байхгүй зэргээс үүргийн гүйцэтгэлийн хангах нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж байгаа гэж ойлгож байгаа учраас энэ тал дээр маргаан байхгүй. Үндсэн зээлийн 13 000 000 000 төгрөгийг хариуцагч "Төмөрт транс" ХХК төлөхөд маргахгүй гэжээ.

Хариуцагч "Төмөрт транс" ХХК, Б.Алтантуул, Ч.Нэргүй нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Төмөрт транс" ХХК нь Хас банктай нийт 4 гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн зээлийг төлөх дээр маргахгүй сайгаа. Хүү болон нэмэгдүүлсэн хүү бодсон аргачлалын хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нийт 13 000 000 000 төгрөгийн үндсэн зээл авсан байдаг. Барьцаат зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Алтантуул, "Төмөрт төгс хийц" ХХК нь оролцсон, хамтран үүрэг гүйцэтгэгчид боловч ззэлийг авч ашиглаагүй байдаг. Харин бүх зээлийг "Төмөрт транс" ХХК авсан байдаг. Ийм учраас "Төмөрт транс" ХХК-иас нэхэмжлэх шаардлагатай байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу "Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална" гэсэн байдаг. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны тушаалаар банкны хүү бодох аргачлалыг баталсны дагуу арилжааны банкууд удирдлага болгон хэрэгжүүлдэг. 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 110 тоот гэрээний 1.1-т жилийн үндсэн хүүг тогтоохдоо жилийн 15.6 хувьсах хүүтэй гэж заасан байдаг. Иргэний хуульд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү гэсэн 2 ойлголт байдаг. Монгол банкны ердийн хүү, нийлмэл хүү нэмэгдүүлсэн хүү гэж байдаг боловч хувьсах хүү нь Иргэний хуульд заагаагүй байхад хувьсах хүүг бодсон нь хууль бус байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу 140000117, 140000437, 140000980 гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү бодсон байгаа нь хууль бус гэж үзэж байна. 140000437 тоот гэрээний хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусах байсан. Нэхэмжлэлд 144/1056/1156 гэрээний үүргийн гүйцэтгэлд тэрбум гаран төгрөг нэхсэн байгаа. Гэтэл 140001056, 140001156 тоот гэрээг байгуулсан гэж үзэхгүй байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.2-т заасныг зөрчиж байна. 140000437 тоот гэрээний 4 000 000 ам.долларыг төгрөгт шилжүүлээд 6 923 700 000 төгрөг шилжүүлсэн байгаа. Гэрээний 1.2-д зааснаар "2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жилийн хүү нь 16.5 байна" гэсэн боловч уг хүүг 20,4 хүү гээд 2 дахин нэмсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 980/437 хугацаа дуусаагүй байхад хүү тооцсон нь хууль бус байна. 140000980 гэрээний тусгай нөхцөлийн 1.2-т зааснаар 777 гэрээний нэмэлтэд зааснаар Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын борлуулалтын орлогоос харгалзахгүй төлнө гэсэн байдаг. Мөн Сонгинохайрхан дүүргийн 96 айлын орон сууц, зочид буудлыг борлуулсан тохиолдолд хөрөнгө борлуулсан орлогоос хүүг тооцно гэсэн байдаг бөгөөд үүнд нэмэгдүүлсэн хүүг бодсон байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч "Төмөрт өргөө" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

140000117 тоот гэрээний зээлийг "Төмөрт өргөө" ХХК-иас гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зээлийг "Төмөрт транс" захиран зарцуулсан бөгөөд манай компани аваагүй. Батлан даалтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Төмөрт транс" ХХК, Б.Алтантуул, "Төмөрт төгс хийц" ХХК-иас 13 989 853 505 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 178 839 074 төрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны хариуцагч "Төмөрт хурд" ХХК, "Төмөрт өргөө" ХХК, "Уугангэгээ" ХХК, Ч.Нэргүй нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Төмөрт транс" ХХК, Б.Алтантуул, "Төмөрт төгс хийц" ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол

1 .Улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Ажилчны гудамж 28, 28/1-д байрлах 694 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай барилга,

2.Улсын бүртгэлийн Ү-0713000617 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүн баян 5 дугаар баг, 2.340 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга,

З.Улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах 675 м.кв төмөр хийцийн үйлдвэрийн сэндвичэн барилга,

4 Улсын бүртгэлийн Ү-2205016717 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж ТП 25/4 тоотод байрлах 2.880 м.кв агуулахын зориулалттай барилга,

5.Улсын бүртгэлийн Ү-2205046761 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс /16100/. Москвагийн гудамж ТП 25/5 тоотод байрлах м.кв, 280м 65м 2 770 м.кв 120м инженерийн байгууламжийн зориулалттай цахилгааны дэд өртөө. төмөр зам бетон хашаа, бетон зам талбай, дулааны сүлжээ,

6.Дорноговь аймгийн Caйншанд сумын 5 дугаар багт байрлах нэгж талбарын 101004697 дугаар бүхий 7.875 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар /ГД-0174077. Г-0713002194/,

7.Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8025/5275 дугаар бүхий 5.000 м.кв эзэмших эрхтэй газар /Г-2205002418, ГД-0357991/,

8.Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаар бүхий 2.912 м.кв эззмших эрхтэй газар С-2201026690, ГД-000305825/,

9.Сонгинохайрхан 19 хороо, 21 хороолол /18080/ Үйпдвэрчний гудамж, 55, 1392 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга,

10.Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168030/0079 дугаар бүхий 25,226 м.кв орон сууцны зориулалттай эзэмших зрхтэй газар /Г-2205005251, ГД-000305884/,

11.Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаар бүхий 7.157 м.кв контор үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар /Г-2205002417, ГД-0379122/,

12.Сонгинохайрхан 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаар бүхий 30.000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2201026471, ГД-0295237/,

13. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нүхт цогцолборт байрлах 465 000 000 төгрөгийн дуусаагүй хувийн сууц,

14.”Төмөрт транс” ХХК-ийн 400 000 000 төгрөгийн бараа материал, 200 000 000 төгрөгийн борлуулалтын орлого,

15.”Төмөрт транс” ХХК-ийн 5 000 000 000 төгрөгийн бараа материал, авлага. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байр, төмөр, төмөр бэлдэц, хар цагаан арматур худалдан авсан үнээр,

16.”Төмөрт транс энд Валфер интернэйшнл” ХХК-ийн байранд байрлах 1 200 000 000 төгрөгийн арматурчлалын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд,

17. Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үйлдвэрт ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжүүд,

18.Бар код уншигчууд /Бар код бичих, хэвлэх/,

19.Стил 1,2/Марк, серийн дугаар: 3806, 3807 Хос дам нуруутай гүүрэн кран/,

20.Formet 16 /Марк, серийн дугаар: 193178, Хомут бэлтгэх/,

21. Flexiptus /Марк, серийн дугаар: 921017, Арматур таслан ангилагч/,

22.Superflex /Марк, серийн дугаар: 507009, Арматур таслагч/,

23.CS 40 SX /Марк, серийн дугаар: 910010, Арматур нугалагч/,

24.CESOIATT 245 /Марк, серийн дугаар: 900060, Арматур таслагч/,

25.Р130Е  /Марк, серийн  дугаар: 932014, Арматур нугалагч/ барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний зүйл болох De long маркийн 12.7 тонн даацтай, 47-97 УНН, 69-27 УНМ, 37-24 УНМ, 48-20 УНМ, 15-32 УНН, 14-65 УНМ, 13-38 УНН, 83-42 УНН, 47-63 УНМ, 64-86 УНН, 10 ширхэг автомашинуудыг Хас банк бодитойгоор гаргуулан авснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 001 412 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 107 217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Төмөрт транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх зээлийн гэрээний талуудыг буруу тодорхойлж, банк хууль, журамд заагаагүй хувьсах хүү гэж хүү тооцож байгаад хууль зүйн дүгнэлт хийлгүй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зээлдэгч "Төмөрт Транс" ХХК нь 2011-2014 оны хооронд №1440000117, №1440000437 №1440000777 болон №1440000980 тоот Зээлийн Гэрээ болон Барьцаат Зээлийн гэрээнүүдийг Хас банктай тус тус байгуулсан бөгөөд №1440000437 №1440000777 болон №1440000980 тоот гэрээнүүдийн дагуу зээлсэн бүх үндсэн зээлүүдийг "Төмөрт Транс" ХХК нь дангаараа төлөх нь үнэн, энэ талаар маргаан байхгүй гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан. Хэдийгээр улс орны эдийн засгийн хямралын улмаас "Төмөрт Транс" ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлөлт саатсан бөгөөд дээрх бүх зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад Хас банк бүх гэрээнээс татгалзаж, нэг дор зээлийг төлүүлэхээр нэхэмжилж буй нь компанийг хүнд байдалд оруулж байна.

Дээрх гэрээнүүдийн дагуу зээлсэн бүх мөнгө "Төмөрт Транс" ХХК-д орсон ба зориулалтын дагуу компанийн үйл ажиллагаанд зарцуулагдан эргэн төлөлтийг хийж байна. "Төмөрт төгс хийц" ХХК болон Б.Алтантуул нарын дансанд дээрх зээлийн мөнгө ороогүй тул ашиглаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх "Төмөрт төгс хийц" ХХК болон Б.Алтантуул нарыг зээлийг авч ашигласан эсэх, Иргэний хуульд заасан зээлийг төлөх үүрэг бүхий зээлдэгч мөн эсэхэд дүгнэлт хийлгүй, тэдгээрээр төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 зүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. 1440000117 тоот зээлийн гэрээний хүү тогтоосон байдал нь дараах хууль тоггоомжийг зөрчсөн тул уг гэрээний хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. "Төмөрт Транс" ХХК 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хас банктай 1440000117 тоот "Барьцаат зээлийн гэрээ" байгуулсан байдаг бөгөөд уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т "Банк нь зээлдэгчид 700 000 000 төгрөгийн зээлийг 360 хоногт Банкны 15 хувийн жилийн суурь хүү дээр 0.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгоно" гэжээ. Банк хүүг тогтоохдоо жилийн суурь хүү дээр дахин хувь нэмж тооцоод хувьсах хүү гэж гаргаж ирсэн. Гэтэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт "Зээлийн хүүгийн хэмжээ бодох аргачлалыг Монгол банк батална" гэж заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А-236 дугаар тушаалаар банкны хүү бодох аргачлал баталсныг арилжааны банкууд мөрдөж ажилладаг. Энэхүү журамд зааснаар банк ердийн хүү, нийлмэл хүү, нэмэгдүүлсэн хүү, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар банк үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааснаас хувьсах хүү гэсэн ойлголт байхгүй юм. Иймд банкны суурь хүүг хууль, журамд заагаагүй үндэслэлээр, хууль бусаар нэмэгдүүлэн хувьсах хүү гэж тогтоож хүү тооцож байгаа нь дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул 1440000117 тоот гэрээний хүү гэж 80 475 485 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Хас банк анх гэрээ байгуулахдаа нэмэгдүүлсэн хүүг хувьсах хүү нэрээр тооцож авсан байна.

            "Төмөрт транс" ХХК болон Б.Алтантуул нарт ....зээлийг олгосон (шилжүүлсэн) болох нь Барьцааны болон Зээлийн гэрээ, дансны хуулгаар нотлогдсон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Хас банк болон "Төмөрт транс" ХХК, Б.Алтантуул нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн. Б.Алтантуул нь Хас банктай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №1440000437, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №1440000777 тоот гэрээнүүдэд үндсэн зээлдэгч Төмөрт транс ХХК-ийн хамтаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зуржээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт "Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно", 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" гэж заасны дагуу Хас банк дээрх гэрээнүүдэд заасан бүх зээлийг "Төмөрт транс" ХХК-ийн нэр дээр 14400001056, 14400001156 тоот дансуудыг нээж, олгосон нь Хас банкны дансны хуулгаар тогтоогдсон.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1- т зааснаар "Банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжуулэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ", мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн унэ нь хуу болно" гэж тус тус заасан. Хас банк Б.Алтантуулд мөнгийг олгоогүй, тэрээр зээлийг хүлээж аваагүй, ашиглаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийг буцаан төлөх үүрэг бүхий зээлдэгч биш байна. Анхан шатны шүүх Б.Алтантуул, "Төмөрт төгс хийц" ХХК нарыг зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт "Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ", мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Зээл эргүүлэн төлөх үүрэг нь мөнгийг хүлээн авснаар үүсдэг. Б.Алтантуул нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийг аваагүй тул мөнгийг эргүүлэн төлөх үүргийг хүлээхгүй байна. Мөн Б.Алтантуул нь Зээлийн 1440000437, 1440000777 тоот гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах "Баталгаат Ипотекийн гэрээ", Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээнүүдийг байгуулж зээлийн батлан даалт, баталгаа гаргаагүй, мөн барьцааны эд хөрөнгөөр хариуцахаар гэрээ байгуулаагүй байх тул Б.Алтантуул Зээлийн 1440000437 болон 1440000777 тоот гэрээнүүдийн үүргийг хүлээх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлийн 1440000117 тоот гэрээний хүү 80 475 485 төгрөгийг хасаж тооцож, Б.Алтантуулыг төлбөр төлөх үүргээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Гантөгс нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар 1440000117 гэрээнд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү 3 764 646 төгрөг, 1440000437 гэрээнд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү 2 620 ам.долларыг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны албан ханш 1973,45 төгрөгөөр хөрвүүлж 5 170 439 төгрөг, 1440000437 гэрээнд өөрчлөлт оруулж 1440001056 дугаар данстай гэрээ байгуулснаас хойш тооцогдсон нэмэгдүүлсэн хүү 10 533 613 төгрөг; 1440000777 гэрээнд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү 61 551 781 төгрөг, 1440000777 гэрээнд өөрчлөлт оруулж 1440001156 дугаар данстай гэрээ байгуулснаас хойш тооцогдсон нэмэгдүүлсэн хүү 53 482 703 төгрөг, нийт 134 503 182 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн барьцаат зээлийн 1440000117 дугаар гэрээний 2.1.2, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн 1440000437 дугаар гэрээний 3.1.2, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн 1440000777 дугаар гэрээний 3.2.1, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн 1440000980 дугаар гэрээний 3.1.2-д "төслийг үе шаттай санхүүжүүлэх бол хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл, төслийн ажлын хэрэгжилтийн явцын тайлан бэлтгэн нийлүүлэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх, ажил гүйцэтгэх гэрээний дүгнэлт, протокол, санхүүжилтийн хэрэгцээ, шаардлагатай холбогдох бусад материалыг үндэслэн графикийн дагуу зээлийг олгох, 3.2.3-д "зээлдэгчийн эргэлтийн хөрөнгө, бизнесийн ажиллагаа сайжруулахтай холбоотой арга хэмжээ авахыг шаардах, санхүү бүртгэл удирдлагыг сайжруулах, туслалцаа үзүүлэхээр заасныг зөрчиж, хариуцагч барьцаат зээлийн гэрээний графикийг зөрчиж байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулж. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж дахин зээл олгож байсан нь ХасБанк нь үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж гэрээ болон хуульд заасан үйлдлийг хийх боломжтой байсан боловч хийгээгүй гэх үндэслэл болж байх тул төлбөрийн хэмжээг багасгаж нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв" гэж дүгнэсэн. Эдгээр дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй гэдэг нь харагдаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй". Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт "зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно" гэж тус тус заасан. 1440000117 гэрээний 3.1, 1440000437 гэрээний 4.1, 1440000777 гэрээний 4.1 дэх хэсгүүдэд тус тус зээлийн үндсэн төлбөр, хүүг гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар зааж, тохиролцсон. Хуульд заасан агуулгын хүрээнд байгуулагдсан гэрээ байсаар байхад шүүх ямар хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь тодорхойгүйгээр нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх заалтыг зөрчсөн буюу буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагч “Төмөрт хурд” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Ууган гэгээ” ХХК, Ч.Нэргүй нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна" гэж заасан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28.3 дахь хэсэгт "Батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэж заасан байдаг. “Төмөрт хурд” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Ууган гэгээ” ХХК, Ч.Нэргүй нар нь зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээх ёстой юм. Мөн шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсгийг дээрх шийдвэртээ үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь харин ч дээрх хуулийн заалтуудыг дагуу хожим шаардлага гаргах боломжийг хязгаарлах үр дагавар үлдээж байгааг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэрэгсэхгүй болгосон 134 503 182 тегрөгийг хариуцагч нараас гаргуулах, хариуцагч “Төмөрт хурд” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Ууган гэгээ” ХХК, Ч.Нэргүй нарыг зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээлгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Хас банк ХХК банк нь /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр/ хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Ууган гэгээ” ХХК, иргэн Ч.Нэргүй, Б.Алтантуул, нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 14 168 692 579,71 төгрөгийг  гаргуулах, барьцааны болон фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Ууган гэгээ” ХХК, иргэн Ч.Нэргүй нар зээл аваагүй, хариуцагч биш тул хариуцахгүй гэж маргасан, хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, иргэн Б.Алтантуул нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг үндэслэлгүйгээр цуцласан, санхүүгийн түр зуурын хүндрэлээс үүдэн төлбөр төлөх хуваарь түр зөрчигдсөн, хуульд байхгүй хувьсах хүү гэсэн нэр томъёог ашиглан хүү тогтоосон нь хууль бус, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж маргажээ.

1. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК болон хариуцагч “Төмөрт транс” ХХК-ийн хооронд 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1440000117 тоот гэрээ байгуулагдаж, 700 000 000 төгрөгийн зээлийг 360 хоногт, банкны 15.0 хувийн жилийн суурь хүү дээр 0.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгожээ. /х.х-ийн 25 дугаар хуудас/

Дээрх зээлийн гэрээнд “Төмөрт транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Лхамжав, дэд захирал Ц.Гантулга, ерөнхий нягтлан бодогч Б.Алтантуул нар тус компанийн албан тушаалтныхаа хувьд гарын үсэг зурсан байх тул уг гэрээг эдгээр иргэдтэй биш, харин хуулийн этгээд болох “Төмөрт транс” ХХК-тай байгуулсан гэж үзнэ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.

Талууд гэрээндээ ямар нэр томъёо ашигласнаас үл хамааран хариу төлбөр буюу зээлийн үнэ, хүүгийн талаар тохиролцсон, банк нэг талын санаачилгаар, дур мэдэн хүүгийн хэмжээг тогтоож, өөрчлөөгүй, талууд хувьсах нэртэй хүүгийн хэмжээг жилээр 15.6 хувь байхаар бичгээр тохиролцож гарын үсэг зурсан нь /х.х-ийн 24, 29-р тал/ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох хийгээд иргэний хуулийн диспозитив зарчимд нийцжээ.

Хэргийн 30 дугаар талд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг талууд тохиролцсон, гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дуусахаар байх боловч хариуцагч санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон шалтгаанаар гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж зээлийн хүүг төлүүлэхээр 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ханджээ.

            Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн бодолтын тооцоог хариуцагч няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байх тул, анхан шатны шүүхээс зээлийн бодолтыг шалгаж нягталсан тооцоог буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн дүгнэв. Харин дээрх зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг зээлийн гэрээний тал бус барьцаалуулагч нарт хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийг гэрээний тал болох зээлдэгчид хүлээлгэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг зөвхөн үүрэг гүйцэтгэгчээс шаардах зарчимд нийцнэ.

            Иймд дээрх 700 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тал болох хариуцагч “Төмөрт транс” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 398 567 642 төгрөг, хүү 80 475 485 төгрөг, нийт 479 043 127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            2. 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1440000437 тоот гэрээгээр нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас хариуцагч “Төмөрт транс” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Алтантуул нар 4 000 000 ам.долларыг 360 хоногт банкны 16.8 хувийн тогтмол хүүтэй, 60 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлж, талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бичгээр тохиролцсон байна. /х.х-ийн 66 дугаар хуудас/         

            Мөн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1440000437 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлийн дагуу 4 000 000 ам.долларын зээлийн үлдэгдэл болох 3 675 000 ам.долларыг 6 9 23 700 000 төгрөгийн зээлд шилжүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь хэмжээ 20.4 хувь байхаар, бусад заалтууд хэвээр байхаар тохиролцож талууд гарын үсгээ зуржээ.

            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хийх хэлцлийн хувьд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан нь хуульд нийцжээ.

            Энэхүү гэрээний хугацаа нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байх боловч мөн л хариуцагчийн санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан цуцлагдсан, хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан хэргийн 236 дугаар хуудасны зээлийн тооцооллыг няцаагаагүй, уг гэрээний үндсэн зээл төлөгдсөн байх тул хүү 495 650 ам.доллар буюу 7 771 031 586 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Алтантуул нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцнэ.

            3. 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1440000777 тоот гэрээг “Хас банк” ХХК нь хариуцагч “Төмөрт транс” ХХК, иргэн Б.Алтантуул нартай байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр 4 000 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт банкны 22.2 хувийн тогтмол хүүтэй, 9 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг талууд бичгээр тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. /х.х-ийн 88 дугаар хуудас/      

            Иймд үндсэн зээл 2 895 732 420 төгрөг, хүү 291 742 280 төгрөг нийт 3 187 474 700 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            4. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК-тай 1440000980 тоот зээлийн гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, 780 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, зээлийн жил/ 365хоног/-ийн хүү нь 7 хувь байхаар, эргэлтийн болон үндсэн хөрөнгийн зориулалтаар олгосон. Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бичгээр тохиролцсон, гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусчээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зээлийн бодолтыг, түүнчлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн үйл баримт зэргийг няцааж маргаагүй, харин энэ зээлийн тухайд нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан боловч зээлийн тооцооллоос үзэхэд нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр тооцоогүй байна.

            Иймд зээл 780 000 000 төгрөг, хүү 31 357 699 төгрөг, нийт 811 357 699 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК-иудаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

            Дээрх 4 удаагийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул нар Иргэний хуулийн 153,156,165, 235 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, фидуцийн гэрээ байгуулсанд талууд маргаагүй. Эзэмших эрхтэй газрын эзэмших эрхээ барьцаалахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар газрын албанд бүртгүүлсэн, зохигчид барьцааны болон фидуцийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь батлан даагч нар үүргээ хууль болон гэрээнд заасны дагуу биелүүлж  зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээх зохицуулалт бөгөөд барьцаалуулагч нарт хамаарахгүй юм.

Хэргийн баримтаас үзэхэд Төмөрт- Өргөө ХХК, иргэн Ч.Нэргүй нар  нь  Төмөрт транс ХХК-ийн зээлийн 1440000117, 1440000118 тоот  гэрээнүүд буюу  479 043 127 төгрөгийн үүргийг, иргэн Ч.Нэргүй нь 1440000777 тоот зээлийн гэрээ буюу 3 187 474 700 төгрөгийн үүргийг “Төмөрт хурд” ХХК нь ЗГ1440000980 тоот зээлийн гэрээнд буюу 811 357 699 төгрөгийн үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч нар хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангах юм. Иймд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

             Хас банк, Төмөрт транс ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 26-нд  фидуцийн гэрээ байгуулагдаж /хх.-ийн 134/ нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд гэрээнд заасан эд хөрөнгийг шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний үүргийг хангуулахаар  шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцнэ.                                                     

            Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Төмөрт транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/01324 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “…2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1440000117 тоот зээлийн гэрээний үүрэгт 479 043 127 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК-иас,  2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1440000437 зээлийн гэрээний үүрэгт 7 771 031 586 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул нараас,  2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1440000777 тоот зээлийн гэрээний үүрэгт 3 187 474 200 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул нараас, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1440000980 тоот зээлийн гэрээний үүрэгт 811 357 699 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК-иудаас тус тус гаргуулж…” гэж,  4 дэх заалтад “…2 553 165 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК-иас, 20 920 794 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул нараас 55 108 430 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК-иудаас тус тус гаргуулж…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Алтантуулын төлсөн 23 474 372 төгрөг, “Төмөрт транс” ХХК-ийн төлсөн 560 327 төгрөг, нэхэмжлэгч Хас банкны төлсөн 830 466 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                          Ш.ОЮУНХАНД