Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00012

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Д.И , Х.С , шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.И , Х.С  нарт холбогдох эрүүгийн 1815003460226 дугаартай, 163/2019/0013/Э индэкстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух, 1982 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Булган аймгийн сумдын шүүхийн шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109-б-т зааснааар Албан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,  1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн сумдын шүүхийн шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж ялын хугацаа дуусч суллагдсан Т овогт Д.И   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгий 11 гудамж, 232 тоотод оршин суух, 2007 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын шүүхийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ӨҮТ хуульд зааснаар суллагдсан, Б овогт Х.С  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.И , Х.С  нар нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагаас иргэн Д.Т ын 5 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С гийн өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумаас хүнээс мал авна гэж явж байгаад айл нүүлгэсэн. Тэгээд байж байтал Д.И  ирээд мал зарна гээд байсан. Би айлаа нүүлгэчихээд Д.И ийн гэрт яваад очсон. Явж очиход надад 5 тооны адуу өнгө зүсийг нь зааж өгөөд 2.700.000 төгрөгөөр үнэ тохироод авсан. Тэгээд би гарал үүслийн бичиг байна уу? гэж шаардахад манай суманд өвчин гарсан тул гарал үүслийн бичиг өгөхгүй байгаа. Миний малчны тамгаар бичиг хийлгээд авчих, мөн би өөрөө хамт Улаанбаатар хот орох болохоор гайгүй биз гэж хэлсэн. Ингээд энэ өдөр адуугаа аваад хот руу Д.И ийн хамт явсан. Маргааш өглөө 10 цагийн үед эмээлт зах дээр 5 адууг аваачиж ченжид 3.200.000 төгрөгөөр зарсан. Сүүлд нэг хүн над руу залгаад мал өгье гэж утасдаад байхаар нь яваад очтол цагдаа нар байсан. Таныг эрэн сурвалжилж байна, та Булган аймгийн Дашинчилэн сумаас мал авсан уу? гэж асуухад нь болсон явдлаа тайлбарлаж хэлсэн. Тухайн үед би хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед Д.И  адууг хонины хашаандаа хашчихсан байсан болохоор энэ хүний мал юм байна гэж бодсон. Би 2018 оны 06 дугаар сард уяач М гэж хүнээс мал авч байгаад Д.И тай танилцсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И ын өгсөн:  2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Х.С г хүнээс мал авч, айл нүүлгэж өгч байх үед таарсан. Тэгэхээр нь би зарах адуу байна гэж хэлээд явсан. Тэр өдөр айлын найранд орчихоод орой гэр лүүгээ ирж явтал манай гэрийн урдхан талд хэсэг адуу байсан. Тэгэхээр нь би адууг авч ирээд хониныхоо хашаанд хашсан. Тэгээд байж байтал Х.С  ирсэн. Хашсан адуунаасаа 5 адуу барьж өгөөд Х.С д 2.700.000 төгрөгөөр зарсан. Манай эхнэр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан тул эхнэр дээрээ очъё гэж бодоод Х.С тэй хамт явсан. Улаанбаатар хот ороод Х.С  нөгөө адууг ченж нарт зарсан. Хулгайн гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

 

1815003460226 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Т-ын өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орчим Улаанбаатар явахдаа малаа өөрийн төрсөн дүү Б ах Б нарт захиж үлдээгээд ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дүү Б над руу утсаар яриад голын хойноос адууг чинь оллоо 6-н адуу дутсан алга болсон байна гээд сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүллээ гэхээр нь хотоос гараад Сүхбаатар дүүргийн 32 дугаар хороо эмээлтийн  ойр хавиар хайгаад явж байхад “Оргилуун” гэх мал нядалгааны хашаан дотор хашаатай байхыг нь олж авсан. Миний алдсан адуунууд саарал гүү задгай онгин тамган дээр монгол гурвын тоог халцгай дарсан, хамар цагаан сартай хээр гүү хүрээтэй Т үсгэн тамгатай сартай хээр морь хүрээтэй Т үсгэн тамгатай бор хээр морь хүрээтэй Т үсгэн тамгатай сартай хар үрээ хүрээтэй Т үсгэн тамгатай Хул байдас хүрээтэй Т үсгэн тамгатай эдгээр адуунуудыг алдсан юм. Эдэн дотроос хул байдас олдоогүй, нөгөө 5 адууг бүрэн олсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-15-19 тал/

 

Гэрч Э.Г-ийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гараад Эмээлт зах руу явж байгаад шинэ 22 товчоо өнгөрөөд эмээлт рүү уруудаж байсан чинь цэнхэр өнгийн супер портер машин дээр 5 тооны адуу ачсан машин явж байсан. Тэгээд Оргил дэлгүүр дээрээс найз Б-ыг аваад нөгөө машины араас нь явж их нуруу өнгөрөөд цагдаагийн хурд хэмжигч камерын хажууд уг машиныг зогсоогоод уулзаж адуугаа зарах уу гэж асуусан чинь 3500000 төгрөгөнд зарна гэж хэлэхээр нь 3250000 төгрөгөнд авъя гэж хэлээд үнэ тохироод дээшээ дагуулаад хажуугийн бойн дээр очсон чинь нөгөө машины жолооч би наад бойн дээр чинь очсон оочир ихтэй гээд адуу авахгүй байна лээ гэхээр нь бойны эзэн А-тай утсаар ярьсан чинь манайх хагас сайн өдөр хүртэл оочиртой байгаа гээд Мандал гээд хүний дугаар өгөхөөр нь ярьж байгаад бойнд нь аваачиж буулгаад мөнгийг нь тэнд тоолж өгөөд гарал үүслийнх нь бичгийг нь эмчид өгөөд уг машиныг явуулсан. Тэгсэн чинь таны адуунууд өнөөдөр орж амжихгүй юм байна маргааш орох юм байна гэхээр нь хашаанд нь үлдээж өглөө ирээд адуун дээрээ байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-23-25 тал /

Гэрч О.Б-ын өгсөн: Өчигдөр орой буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирээд эдгээр адууны гарал үүслийн бичиг хаана байна вэ гэхэд байхгүй гэж хэлсэн тэгээд би гарал үүслийн бичиггүй учраас нядалгаанд оруулахгүй хүлээгээд байж байна. Өөр зүйл мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-26 тал/

Гэрч Б.Б-ын өгсөн:...” Манайх Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Хадаасан толгой гэх газар нутгалж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10-1-нд шилжих шөнө 6 тооны адуугаа алдсан. Би өглөө болгон адуугаа татаж авчирдаг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө адуундаа яваад олоогүй ирсэн. Тэгтэл өдөр хойноос Хишиг-Өндөрийн нутаг болох Хонхор нуурын орчмоос цуваж ирсэн тээгд тоолоход 6 адуу дутахаар нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

Гэрч М.М-ын өгсөн: Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн юм. Би уг тээврийн хэрэгслийг Х.С  гэх залууд хувь лизингээр өгөхөөр тохирсон. Тэгээд мөнгөө төлж бүрэн барагдуулсаны дараа тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөхөөр тохирсон. Би энэ хавар уг тээврийн хэрэгслийг Х.С  гэх залууд өгсөн боловч одоо болтол ямар ч мөнгө өгөөгүй. Иймд би тээврийн хэрэгслийг буцаан авах саналтай байна гэх мэдүүлэг /хх-29 тал/

Гэрч З.А ийн өгсөн: би тэр өдөр яг юу болсон талаар сайн санахгүй байна. Цагдаа нар ирээд хулгайн адуу орж ирсэн байна гээд мэдүүлэг аваад гарал үүслийн бичиг шалгаж байна гэхээр нь манай ажлын технологич Бүрэнжаргалаас юу болсон талаар асуухад манай мал нядалгааны газар хулгайн адуу орж ирсэн байна гэж хэлэхээр нь гарал үүсэл энэ тэрийг нь сайн шалгасан уу гэсэн чинь гарал үүсэл болон эзэн нь байхгүй болохоор нядалгаанд оруулаагүй байсан юмаа гэж хэлэхээр нь би цагдаа нарт болсон явдлын талаар ярьсан гэх мэдүүлэг /хх-30 тал/

Гэрч Э.Г ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эмээлт захын орчим явж байгаад цэнхэр өнгийн портер машинтай адуу ачсан 2 хүнээс 3250000 төгрөгөөр 5 адуу худалдаж авсан. Уг хүмүүсийн нэг нь 170-175 см орчим өндөртэй дугуй шар царайтай махлаг биетэй 40 орчим насны залуу байсан харин нөгөөх нь 50-60 орчим насны дунд зэргийн махтай 160-170 см орчим өндөр настай хөгшин хүн байсан гэх мэдүүлэг /хх-31-32 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 2 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111,116 тал/, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн малын үнэлгээ /хх-38-40 тал/, мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээ /хх-85 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-12-13 тал/, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого /хх-92-93 тал/ эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

   

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.И , Х.С  нар нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагаас иргэн Д.Т-ын 5 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.        

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, тэдгээрийн гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Т ын ... 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дүү Батболд над руу утсаар яриад голын хойноос адууг чинь оллоо 6-н адуу дутсан алга болсон байна гээд сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүллээ гэхээр нь хотоос гараад Сүхбаатар дүүргийн 32 дугаар хороо эмээлтийн  ойр хавиар хайгаад явж байхад Оргилуун гэх мал нядалгааны хашаан дотор хашаатай байхыг нь олж авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг  хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн гэрч Э.Б, О.Б , Б.Б , М, А нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх-02 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-09 тал/ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10 тал/,эд хөрөнгө битүүмжилсэн 5/21 дугаартай прокурорын тогтоол, /хх-11 тал/,  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн малын үнэлгээ /хх-38-39 тал/, мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээ /хх-84 тал/, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого /хх-91-92 тал/, Ашид билгүүн ХХК-ны машины үнэлгээний тайлан /хх-44-47 талд/ , техникийн тодорхойлолт /хх-8 талд/, мал амьтны эрүүл мэнд- гарал үүслийн гэрчилгээ/  № 00027512//хх-85 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.С  түүний өмгөөлөгч мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргажээ.

Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ,  эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч хэрэгт авагдаж , шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судласан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Х.С  нь Д.И аас 5 тооны адуу худалдаж авсан, Д.И  нь Х.С д 5 тооны адуу 2700000 төгрөгөөр зарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Х.С нь гарал үүслийн гэрчилгээгүй мал тээвэрлэж , улмаар гарал үүслийн гэрчилгээ засварлан хуурамч гарал үүслийн бичигтэй  5 тооны адууг  3250000 төгрөгөөр  бусдад зарж борлуулсан болох нь... Гэрч Э.Г ийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гараад Эмээлт зах руу явж байгаад шинэ 22 товчоо өнгөрөөд эмээлт рүү уруудаж байсан чинь цэнхэр өнгийн супер портер машин дээр 5 тооны адуу ачсан машин явж байхаар нь машиныг зогсоод , адуугаа зарах уу гэж асуусан чинь 3500000 төгрөгөнд зарна гэж хэлэхээр нь 3250000 төгрөгөнд авъя гэж хэлээд үнэ тохироод дээшээ дагуулаад хажуугийн бойн дээр очсон чинь нөгөө машины жолооч би наад бойн дээр чинь очсон оочир ихтэй гээд адуу авахгүй байна лээ гэхээр нь бойны эзэн Ариунаатай утсаар ярьсан чинь манайх хагас сайн өдөр хүртэл оочиртой байгаа гээд Мандал гээд хүний дугаар өгөхөөр нь ярьж байгаад бойнд нь аваачиж буулгаад мөнгийг нь тэнд тоолж өгөөд гарал үүслийнх нь бичгийг нь эмчид өгөөд уг машиныг явуулсан. ...Адуу зарж наймаа хийж байсан тэр хүн махлаг, 180 см өндөртэй, 40 орчим насны шар царайтай залуу байсан ба Архангай Өгийнуураас ирсэн адуу байгаа юм,үхэртэй хамт ирсэнийг үхрээ зарчихсан гэж хэлж өгсөн.  Харин адууны эзэн гэж 50 гаран настай бор царайтай дээлтэй хүн байсан.Адуунууд өнөөдөр орж амжихгүй юм байна маргааш орох юм байна гэхээр нь хашаанд нь үлдээж өглөө ирээд адуун дээрээ байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-24-25 тал /,

Гэрч О.Б ын өгсөн: Өчигдөр орой буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирээд эдгээр адууны гарал үүслийн бичиг хаана байна вэ гэхэд байхгүй гэж хэлсэн тэгээд би гарал үүслийн бичиггүй учраас нядалгаанд оруулахгүй хүлээгээд байж байна гэх мэдүүлэг /хх-26 тал/ Гэрч З.А ийн өгсөн: би тэр өдөр яг юу болсон талаар сайн санахгүй байна. Цагдаа нар ирээд хулгайн адуу орж ирсэн байна гээд мэдүүлэг аваад гарал үүслийн бичиг шалгаж байна гэхээр нь манай ажлын технологич Бүрэнжаргалаас юу болсон талаар асуухад манай мал нядалгааны газар хулгайн адуу орж ирсэн байна гэж хэлэхээр нь гарал үүсэл энэ тэрийг нь сайн шалгасан уу гэсэн чинь гарал үүсэл болон эзэн нь байхгүй болохоор нядалгаанд оруулаагүй байсан юмаа гэж хэлэхээр нь би цагдаа нарт болсон явдлын талаар ярьсан гэх мэдүүлэг /хх-30 тал/зэргээр тогтоогдож байх тул  шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон гэж шүүх үзлээ.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

  

Иймд  хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн  шинжийг бүрэн агуулсан  байх тул бусдын малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Д.И , Х.С  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Т ад  3900000 төгрөгийн хохирол учирсан байна.   

 Шүүгдэгч Д.И , Х.С  нарын хулгайлсан 5 тооны адууг хохирогч Д.Т  биет байдлаар буцаан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хохирол хор уршиг арилсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүгдэгч Д.И , Х.С  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.И , Х.С  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.И , Х.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилсэн 5/21 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, бусдын өмчлөлийн болох нь тогтоогдсон Цэнхэр өнгийн “Hyundai Porter” маркийн **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч иргэний нэхэмжлэгч М.М олгохоор шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Т овогт Д.И , Б овогт Х.С  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.И , Х.С  нарыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч  Д.И , Х.С  нарын  нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн орон нутгийн тохижилт үйлчилгээний газарт хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.И , Х.С  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.И , Х.С  нарыг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/21 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, цэнхэр өнгийн “Портер” маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч иргэний нэхэмжлэгч Д.М олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.И , Х.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ