Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Б.Батдорж, В.Энхболд,     

Шүүгдэгч Н.М-н өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, Д.Содномдорж,

Хохирогч Б.Ж, хохирогч Ш.Н-н хууль ёсны төлөөлөгч Г.М,

Гэрч Э.П,

Шүүгдэгч Н.М, Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж, Н.М нарт холбогдох эрүүгийн 201622000666 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.М.

Монгол улсын иргэн, Б.Ж.

Шүүгдэгч Б.Ж нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Ц.Ж-н дэлгүүрт Ш.Н-тай архины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг түлхэж унагаасны улмаас “...сэтгэцийн тэнэгрэл, дагз хэсгийн цусархаг няцрал дэмийрэл, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугарал, хамрын хоёр хажуу хана хуучин хугарал бүхий” хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн Б.Ж-н толгой тус газар машины төмөр маньюлаар цохиж “тархинд зүүн талын чамархай ясны хугарал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ж нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Ц.Ж-н дэлгүүрт Ш.Н-тай архины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн Б.Ж-н толгой тус газар машины төмөр маньюлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:  

Шүүгдэгч, хохирогч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд хоёулаа дэлгүүр дотор зууралдаад би Н-н толгой хэсэг рүү баруун гараараа цээж рүү нь түлхсэн чинь унаад босоод ирэхдээ толгойноос нь цус гараад байсан. ...2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Ц.Ж-н дэлгүүрийн үүдэнд Н-тай тааралдсан. Н тухайн үед саарал куртиктэй танихгүй залуутай хамт явсан. Би тухайн үед “дүү нь жаахан юм уучихлаа, жаахан уучихмаар юм байна уу” гэсэн чинь юу байдаг юм пизда минь гээд миний ам руу цохиод авсан. ...би зодох нь гэж бодоод зугатаад гудамжны эвдэрхий кабин руу нуугдсан. Тэгтэл Н Ж аа, пизда хааччихав аа гээд орилоод байсан. Би нэлээд сууж байгаад чимээгүй болчихоор нь Ж-н дэлгүүрт ортол  ...Н босч ирээд “чи муу хаашаа зугтаачихдаг пизда вэ” гээд дайраад унасан. Би цээж рүү нь цаашаа байгаач гээд хүчтэй түлхсэн чинь шалан дээр унасан. Тэгээд босоод ирэхдээ толгойноос нь цус гарчихсан цусаараа нүүрээ арчаад урдаас тургиад болохоо байсан. Тэгээд би Н-н бүснээс бариад нэг гарыг нь гараараа бариад дэлгүүрээс авч гараад дэлгүүрийн шатан дээрээс буугаад 2-3 алхаж байгаад тавьчихсан. Тэгтэл Н-н хүүхэд Б гэх залуу зүүн талаас машины маньюл барьчихсан ирээд яасан овоо муу пизда вэ гэснээ миний зүүн шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд ухаан алдаад уначихсан мэдэх зүйл байхгүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед хүргэн Ц-с 5 настай хүү М-г дагуулаад харих замдаа дэлгүүр орсон. Ороод зогсож байтал Ж орж ирээд надаас архи нэхсэн. Тэгэхээр нь би чамд юу авч өгдөг юм гэхэд энэ ямар хэгжүүн өвгөн бэ гээд намайг шууд цохиж унагаасан. Тэгээд ноцолдоод дэлгүүрээс гарсан юм. Дэлгүүрээс гараад юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б О-той маньюл сольсон талаар сонссон. Манай хадам ээж Э Б хүрч ирээд маньюлаа хөнгөн маньюлаар солиод аваад явсан гэж манайд ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Оноос өмнө би гэртээ байж байтал О-н ээж Э орж ирээд юм ярьж байгаад Н-н хүү манайд хүрч ирээд нэг том хар маньюл О-д өгөөд цагаан маньюлтай харьцуулаад жингийн харьцаа ярьж хөнгөн хүнд юм яриад солиод явсан. Тэр хоёр маньюл хөнгөн хүндээрээ ялгаатай байдаг юм уу гэж надаас асуухаар нь би тэр хар маньюл бол мэдээж хүнд шүү дээ гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ‘...Би дэлгүүрээс ганцаараа гарсан. Харин гадаа гарахад дэлгүүрийн хаалганы хажууд доошоо хараад нэг хүн унасан байсан. Нэг хүн хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би хүн алж байгаа юм уу гэхэд тэр хүн гартаа төмөр мэт зүйл барьсан намайг хальт цохихоор нь зугтаад явсан’ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Одоогоос арваад хоногийн өмнө байх Б над руу утсаар миний машины гупер салсан байна чи хөгшиндөө маньюлаа өгөөч гэхээр нь очоод машинаас ав гэсэн. Тэгээд Б очоод манайхаас маньюл аваад өөрийнхөө маньюлийг үлдээгээд явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед би дэлгүүрээ хаах гээд байж байтал Н нэг жаахан хүүхэд дагуулчихсан танихгүй хоёр хүнтэй орж ирээд манайхаас чихэр аваад гарсан. Тэгээд удалгүй 30 минутын дараа ганцаараа орж ирсэн. Тэгэхэд гаргүй С орж ирээд сууж байсан. Дараа нь манай дэлгүүрт Ж гуай ганцаараа орж ирсэн. Н манайхаас архи авах гээд лангууны урд мөнгө гаргачихсан зогсож байсан чинь Ж гуай гэнэт Н-г цохиод унагаачихсан юм. Тухайн үед Н гуайн нүүр цус болсон байдалтай босч ирсэн юм. Тэгэхээр нь Ж гуайг дуудаад тэр хүмүүсийг гаргаад хаалгаа түгжээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/,

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цаг өнгөрч байсан байх манай охин Б ээж ороод ирээч дэлгүүрээ хаая гэхээр нь орсон чинь дэлгүүрт 3 согтуу хүн байсан. Ж, Н, С нар байсан. Н-н нүүр ам нил цус болсон байсан. Нөгөө хоёр нь зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цаг өнгөрч байхад манай дэлгүүрийн худалдагч Б утасдаад дэлгүүрээ хаамаар байна ороод ирээч гэхээр нь ортол манай дэлгүүр дотор С, Н, Ж, худалдагч, түүний ээж нар байсан. Энэ хүмүүс маргалдаад байна гаргамаар байна гэхээр нь гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн73-75 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан машины маньюлд туршилт хийсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-22 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 243 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ж-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 244-245 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн комиссын: Б.Ж-н биед учирсан зүүн талын чамархай ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 397 дугаартай: ‘’Ш.Н-н биед сэтгэцийн тэнэгрэл, дагз хэсгийн цусархаг няцрал дэмийрэл, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугарал, хамрын хоёр хажуу хана хуучин хугарал бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сэтгэцийн тэнэгрэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.5-д зааснаар гэмтлээс үүссэн үлдэц уршиг тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины дагз хэсгийн цусархаг няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.М нь хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгдөггүй боловч миний автомашин маньюлтай байсан, маньюл болохгүй байсан тул сольсон. Хохирогч Б.Ж нь Н.М намайг цохисон гэж мэдүүлж байгаа зэргээс хохирогч Б.Ж-н эрүүл мэндэд шүүгдэгч Н.М хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ж, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000666 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Ш.Н-н хууль ёсны төлөөлөгч Г.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэгт “Оюу” эмийн сангийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эм тарианы үнэ 211.900 төгрөгийн зарлагын баримт, “Онош үүдэн” эмнэлгийн огноо дугааргүй, тархины КТГ-ын 65.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Тунамал” эмийн сангийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эм тарианы үнэ 499.300 төгрөгийн зарлагын баримт, “Энхтөгөлдөр” эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Шүүхийн шинжилгээний албаны Төрийн сангийн 170012006 дансанд хохирогчийн нэрээр “Төрийн банк-нд 3000 төгрөг тушаах гэсэн хуудас, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ш.Н нэрээр бичигдсэн орон нутаг, аймаг хоорондын 20.000 төгрөгийн зорчих тасалбар, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Ш.Н нэрээр бичигдсэн орон нутаг, аймаг хоорондын 20.000 төгрөгийн зорчих тасалбар, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нэгдсэн эмнэлгийн Ш.Н-н эмчилгээний бодит зардал 316.000 төгрөгийн нэхэмжлэх, /1-р хх-ийн 168-170 дугаар хуудас/, “Дуб” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн толгойн КТГ-ын төлбөр 120.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн М нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Ш.Н сэтгэл зүйн оношлогооны төлбөрийн 20.000 төгрөгийн баримт, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Н нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн М нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар /2-р хх-ийн 51-52 дугаар хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн М нэрээр бичигдсэн 38.700 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Н нэрээр бичигдсэн 38.700 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Н нэрээр бичигдсэн 38000 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, “Оюу” эмийн сангийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эм тарианы үнэ 661.900 төгрөгийн зарлагын баримт, “Марал од гариг” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24.000 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, “Хөгжил мөрөн” 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эмийн үнийн 105.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Хөгжил мөрөн” 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эмийн үнэ 53.600 төгрөгийн ПОС системийн баримт, Автотээврийн Үндэсний төвийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн М нэрээр бичигдсэн 38.000 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, Автотээврийн Үндэсний төвийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Н нэрээр бичигдсэн 38.000 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2018 оны 04 дүгээр сарын 25-нд Жаргалаас Мөрөн, 04 дүгээр сарын 28-нд Мөрөнгөөс Жаргал ороход Ш.Н, Н.М, Г.М нар нь ... ХӨА дугаартай пургон машинаар явсан нь үнэн болохыг тодорхойлов. Нэг хүн 20.000 төгрөг. Нийт 120.000 төгрөг. жолооч Ч.Э гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны хооронд Жаргалаас Мөрөн, Мөрөнгөөс Жаргал сум руу Ш.Н, Г.М, Н.М нар нь ... ХӨА дугаартай автомашинаар 5 удаа явсан нь үнэн болохыг тодорхойлов. Нэг хүний зардал 20.000 төгрөг. Нийт зардал 300.000 төгрөг. Жолооч Б.Э гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нийт 2.848.900 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

“Онош үүдэн” эмнэлгийн тархины КТГ-ын 65.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Тунамал” эмийн сангийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эм тарианы үнэ 499.300 төгрөгийн зарлагын баримт, “Энхтөгөлдөр” эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ш.Н нэрээр бичигдсэн орон нутаг, аймаг хоорондын 20.000 төгрөгийн зорчих тасалбар, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Ш.Н нэрээр бичигдсэн орон нутаг, аймаг хоорондын 20.000 төгрөгийн зорчих тасалбар, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нэгдсэн эмнэлгийн Ш.Н-н эмчилгээний бодит зардал 316.000 төгрөгийн нэхэмжлэх, “Дуб” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн толгойн КТГ-ын төлбөр 120.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Ш.Н сэтгэл зүйн оношлогооны төлбөрийн 20.000 төгрөгийн баримт, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, Шүүхийн шинжилгээний албаны Төрийн сангийн 170012006 дансанд хохирогчийн нэрээр “Төрийн банк-нд 3000 төгрөг тушаах гэсэн хуудас, “Хөгжил мөрөн” 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эмийн үнийн 105.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Н нэрээр бичигдсэн 38.700 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Н нэрээр бичигдсэн 38000 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, “Оюу” эмийн сангийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эм тарианы үнэ 661.900 төгрөгийн зарлагын баримт, Автотээврийн Үндэсний төвийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Н нэрээр бичигдсэн 38.000 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2018 оны 04 дүгээр сарын 25-нд Жаргалаас Мөрөн, 04 дүгээр сарын 28-нд Мөрөнгөөс Жаргал ороход Ш.Н, Н.М, Г.М нар нь .... ХӨА дугаартай пургон машинаар явсан нь үнэн болохыг тодорхойлов. Нэг хүн 20.000 төгрөг. Нийт 120.000 төгрөг. жолооч Ч.Э гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны хооронд Жаргалаас Мөрөн, Мөрөнгөөс Жаргал сум руу Ш.Н, Г.М, Н.М нар нь ... ХӨА дугаартай автомашинаар 5 удаа явсан нь үнэн болохыг тодорхойлов. Нэг хүний зардал 20.000 төгрөг. Нийт зардал 300.000 төгрөг. Жолооч Б.Э гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт нийт 2.418.000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, гэм хорын хохиролд хамааралтай байх тул шүүгдэгч Б.Ж-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-т олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн эм тарианы үнийн болон замын зардлын нийт 430.900 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа үлдэх 9.582.000 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Ш.Н-н хууль ёсны төлөөлөгч Г.М нь дээрх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ж-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд:

“Монос Мойл” эмийн сангийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эмийн үнэ 11.160 төгрөгийн ПОС системийн баримт, “Мөнхийн тун мед” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эмийн үнэ 3.350 төгрөгийн ПОС системийн баримт, “Мөнхийн тун мед” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эмийн үнэ 6.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Мөнхийн тун мед” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эмийн үнэ 4.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Мойл” эмийн сангийн 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эмийн үнэ 33.230 төгрөгийн ПОС системийн баримт, “Фрэндшип Наран” гэх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн толгойн компьютер томографийн зураг авахуулсны хөлс 80.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Хүрмэн” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эм тарианы үнэ 35.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Мөнхийн тун мед” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эмийн үнэ 15.750 төгрөгийн ПОС системийн баримт, “Өлзийдэн” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эмийн үнэ 10.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Хийлс Эйд” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн толгойн бүтэн компьютер томографийн зураг авахуулсны хөлс 110.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Уст Дулаан Хайрхан” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эм тарианы үнэ 306.900 төгрөгийн зарлагын баримт, “Онош үүдэн” эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн сээр нурууны компьютер томографийн зураг авахуулсны хөлс 55.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Уст Дулаан Хайрхан” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эм тарианы үнэ 651.000 төгрөгийн зарлагын баримт, “Толбот хайтан тун” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эм тарианы үнэ 52.000 төгрөгийн зарлагын баримт, “ТЭУ” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ухархайн эмчилгээний хөлс 850.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Монгол мед” эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн нүдний үзлэгт 20.000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, “Фрэндшил наран” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Жамъянсүрэн нэрээр бичигдсэн 5.000 төгрөгийн кассын орлогын ордер, “Фрэндшил наран” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Жамъянсүрэн нэрээр бичигдсэн 75.000 төгрөгийн кассын орлогын ордер, “Хийлс Эйд” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн толгойн бүтэн ухархайн компьютер томографийн зураг авахуулсны хөлс 110.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “IT” лабораторийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б.Ж нэрээр бичигдсэн 33.000 төгрөгийн лабораторийн шинжилгээнд илгээх хуудас, “Илизаров” эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Ж нэрээр бичигдсэн титанан ялтас хийлгэсэн 300.000 төгрөгийн орлогын ордер, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 38.000 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Э нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэс заслын төлбөр 76.200 төгрөгийн ПОС системийн баримт, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 100.000 төгрөгийн ПОС системийн баримт, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нүдний эмчилгээний төлбөр 48.300 төгрөгийн ПОС системийн баримт, “Уст Дулаан Хайрхан” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн эм тарианы үнэ 107.000 төгрөгийн зарлагын баримт, “Уст Дулаан Хайрхан” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эм тарианы үнэ 219.500 төгрөгийн зарлагын баримт зэрэг нийт 3.453.823 төгрөгийн баримтыг гаргаж өгснөөс шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 “Уст Дулаан Хайрхан” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эм тарианы үнэ 306.900 төгрөгийн зарлагын баримт, “Онош үүдэн” эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн сээр нурууны компьютер томографийн зураг авахуулсны хөлс 55.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Уст Дулаан Хайрхан” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эм тарианы үнэ 651.000 төгрөгийн зарлагын баримт, “ТЭУ” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ухархайн эмчилгээний хөлс 850.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Фрэндшил наран” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 5.000 төгрөгийн кассын орлогын ордер, “Хийлс Эйд” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн толгойн бүтэн ухархайн компьютер томографийн зураг авахуулсны хөлс 110.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Илизаров” эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Ж нэрээр бичигдсэн титанан ялтас хийлгэсэн 300.000 төгрөгийн орлогын ордер, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 38.000 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ж нэрээр бичигдсэн 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар, нийт 2.382.400 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, гэм хорын хохиролд хамааралтай байх тул шүүгдэгч Н.М-с гаргуулж хохирогч Б.Ж-д олгох нь зүйтэй.

Хохирогч Б.Ж-с гаргаж өгсөн эм тарианы үнэ болон эмчилгээ, замын зардлын 1.071.423 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэв.

Хохирогч Б.Ж-н нэхэмжилж байгаа үлдэх 7.617.600 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч нь дээрх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.М-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.М, Б.Ж нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 147, 149 дүгээр хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ж нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, малгүй, өрхийн орлого нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь Жаргалант сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 150 дугаар хуудас/-аар,

Шүүгдэгч Н.М нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь Жаргалант сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 153 дугаар хуудас/-аар тогтоогдож байх ба шүүгдэгч нарын гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Эрүүгийн 201622000666 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 килограмм 515 граммын жинтэй автомашины төмөр маньюл 1 ширхэг, 2 килограмм 205 граммын жинтэй автомашины төмөр маньюл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Н.М нь 25 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Б.Ж, Н.М нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Н.М нарыг тус бүр 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-н цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 375 /гурван зуун далан тав/ нэгж буюу 375.000 төгрөгийг хасч, 9.625 /есөн мянга зургаан зуун хорин тав/ нэгж буюу 9.625.000 /есөн сая зургаан зуун хорин тав/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ж, Н.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-с 2.418.000 /хоёр сая дөрвөн зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-т, шүүгдэгч Н.М-с 2.382.400 /хоёр сая гурван зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж-д тус тус олгосугай.  

      6. Эрүүгийн 201622000666 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Н.М нь 25 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, хохирогч Б.Ж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ж, Н.М нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн 201622000666 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 килограмм 515 граммын жинтэй автомашины төмөр маньюл 1 ширхэг, 2 килограмм 205 граммын жинтэй автомашины төмөр маньюл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН