Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018\ШЦТ401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0356/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818004650302 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрөг угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 сарын 31-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлогдож байсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 22-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас заримыг буюу 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, О.Г,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Г нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух айл гэрийн хаалгаа онгорхой орхисныг далимдуулан нэвтрэн орж орон дээр унтаж байсан иргэн О.Өын өмчлөлийн “Самсунг эс 5” загварын гар утсыг хулгайлан авч 240,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О.Өын гэрээс эд зүйл алдагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Өаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-42-р хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Өын “...2018 оны 06 сарын 04-ний өдөр гэртээ унтаж байсан чинь аав, ээж хоёр гараад явсан. Би гэртээ ганцаараа 14 цаг хүртэл унтсан. 15 цагийн орчим аав ирээд “гар утсаа яасан юм, утас чинь холбогдохгүй” байна гэхээр нь гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Намайг унтаж байхад Ганбаа ах манайд ирсэн юм байна лээ. Тэгэхэд манай гэрээс нэг залуу гарч байсан гэсэн. Тэгээд ямар хүн байна гээд асуусан чинь******* төстэй хүнийг хэлсэн. Тэгэхээр нь*******авсан юм байна гэж бодсон, ...Би 2018 оны 04 сарын 20-ны өдөр 250,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

 

Шүүгдэгч *******2018 оны 07 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 оны 06 сарын 04-ний өдөр 13-14 цагийн орчим зүс таних Өтай уулзах гээд хашааны хаалгыг нь цохиод хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь гэрт нь яваад ороход Ө гэртээ ганцаараа унтаж байсан. Өыг сэрээх гэсэн чинь орон дээр нь Самсунг эс-5 маркийн гар утас байхаар нь авч гараад Ихэр могой худалдааны төв дээр танихгүй хүнд 90,000 төгрөгөөр зарсан" гэх мэдүүлэг/хх-ийн 14-р хуудас/,

 

Гэрч ******* “...Би тэр үед хүүхдэд нь тэр гарч явсан хүний талаар хэлэхэд “өчигдөр манай гэрт ороод гарч явсан хүн байна” гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

 

 “Капитал зууч" ХХК-ийн 2018 оны 06 сарын 05-ны өдрийн “...Самсунг эс 5 маркийн гар утас зах зээлийн үнэ цэнэ 240,000 төгрөг” гэх эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар худгийн орчим Д.Дын эзэмшлийн "Самсунг нөт 1” загварын гар утсыг нь “хүнтэй яриад өгье” хэмээн хуурч залилан авч 60,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Дын “...*******х “...утсаа аваад гараад ирээч” гэхээр нь би гэрлүү буцаж ороод утсаа авчирч өгөөд худаг руу усанд яваад буцаад ирэхэд ******* ах зогсож байсан газраа байхгүй байсан. Тэгэхэээр нь тэр хавиар хайгаад олдохгүй болохоор нь гэртээ ороод эгч ******* хэлэхэд ******* эгч ******* ахын найз охин руу залгахад ******* ах утсыг нь аваад “байна уу” гэхээр нь утсаа авья гэж хэлсэн чинь “ах нь удахгүй утсыг чинь аваад өгье” гэж хэлээд утсаа таслаад холбогдохгүй болохоор нь цагдаад хандсан юм ...Би 2018 оны 03 сард Дархан захаас 60,000 төгрөгөөр худалдаж авсан, алдсан утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх- ийн 164-р хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 08 сарын 17-ны өдрийн “...Нөт 1 маркийн гар утас 60,000 төгрөг” гэх эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан / хх-ийн 173-174-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Цэргийн 30 айлын орон сууцны орчимд насанд хүрээгүй иргэн З.Цийн эзэмшлийн "Самсунг E5" загварын гар утсыг нь “хүнтэй утсаар яриад өгье" хэмээн хуурч залилан авч 290,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

         

“Ачит-3” барьцаалан зээлдүүлэх газраас хохирогч З.Цийн “Самсунг Е5” загварын гар утсыг хураан авч хохирогч З.Цт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37-39-р хуудас/,

         

Насанд хүрээгүй хохирогч З.Цийн “...Би цэргийн 30 айлын гадаа сагсан бөмбөг тоглож байгаад орой 22-23 цагийн орчим явах гэж байхад нэг ах “гар утсаар чинь яриад өгье” гэхээр нь үгүй гэсэн чинь хажууд хараад зогсоод байсан. Тэгэхээр нь явах гэсэн чинь “гар утсаараа ганц яриулчихаач” гэхээр нь би айгаад гар утсаа өгчихсөн, ...харсан чинь миний гар утсыг авсан хүн алга болчихсон ...би гар утсаа 2018 оны 05 дугаар сарын сүүлээр 300,000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч ******* “...Манай хүү *******найз ******* ирээд “нөгөө гар утсыг авсан хүн Арвин далай баарны үүдэнд соггуу байна” гэхээр нь би хүү ******* болон түүний найз ******* дагуулаад нөгөө бааранд очоод камер шүүж үзье гээд байж байтал нөгөө гар утсыг нь авсан гэх залуу ороод ирэхээр нь би барьж аваад цагдаа дуудаж өгч явуулсан ...Би хүүгийнхээ гар утсыг бүрэн бүтэн хүлээж авлаа. Нэхэмжлэх зүйл байхгүи” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч ******* “...Манай Ачит-3 нэртэй Дархан сумын 5 дугаар багийн 20/2 дугаар байранд байрлах ломбарданд 2018 оны 06 сарын 04-ний өдөр 45,000 төгрөгийн барьцаанд тавьсан Самсунг Е5 маркийн гар утсыг 2018 оны 06 сарын 26-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр хурааж авсан тэгэхээр би үндсэн 45,000 төгрөг болон түүний хүү, алданги 10,000 төгрөг нийт 55,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

 

Гэрч ******* “...Тиймээ би ******* гэх залуугаас гар утас худалдаж авсан. Хуучин Дарханы 18-р байрны хажуугийн Ачит нэртэй ломбарданд тавьсан байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

          

“Капитал зууч" ХХК-ийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн “...Самсунг E5 гар утсын үнэ цэнэ 290,000 төгрөг”эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан / хх-ийн 60- 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 5/7 дугаар байрны гадна иргэн ******* эзэмшлийн "Venus Е2” маркийн гар утсыг нь “хүнтэй яриад өгье" хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 280,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ******* “...******* нь “гар утсаа өгч байгаач утсаар ярьчихаад өгье” гэж хэлж авч явж байгаад цаашаа зугтаагаад явчихсан юм. ******* нь миний гар утасны хохиролд Самсунг галакси эс-6 эдж маркийн гар утас өгсөн. Тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/-р хуудас/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 09 сарын 14-ний өдрийн эд зүйл үнэлсэн “...Венус Е2 маркийн гар утсын зах зээлийн үнэ цэнэ 280,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 138- 139-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар мөн шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, 3 удаагийн давтан үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 630,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* З.Ц, О.Ө нарын, шүүхийн шатанд Д.Д, иргэний нэхэмжлэгч Б.Т нарын хохирол төлбөрийг барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш хэргийг санаатай үйлдсэн байх тул түүнд оногдуулах ялыг тэнсэх, хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусхорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчгийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмгөлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах”гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.

 

  1. О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г-л оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ******* энэ хэрэгт цагдан хоригдсон 39 хоногийг хорих ялын 39 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД