Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2023/00022

 

 

 

 

 

 

 

 2023             5            12                                                 223/МА2023/00022  

 

 

Н.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2022/01369 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төв аймгийнТын 1 дүгээр багт оршин суух, Ш овогтой Нгийн Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийнТын Т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8,929,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийнТын Т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8,929,128 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын 4,500,000 төгрөг нь 2021 оны 4 дүгээр сар, 5 дугаар сар, 6 дугаар саруудын ажилгүй байсан хугацааны цалин юм. Үүн дээр 2021 оны 7 дугаар сар, 8 дугаар сар, 9 дүгээр саруудын ажилгүй байсан хугацааны цалин болох 4,429,128 төгрөг, нийт 8,929,128 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилж байна.

Төв аймгийнТын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 12.2.3 дахь хэсгийн Г, Е, И, Й болон, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4.8 дахь заалтуудыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Учир нь Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулсан. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Засаг дарга Д.Ганболд, Эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үйлчлэл дараагийн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дуусгавар болсон байхад хүчингүй болсон, дуусгавар болсон гэрээний заалтыг давхар тушаалдаа барьсан нь ойлгомжгүй байна. Урьд нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа яагаад дахин гэрээ байгуулах болсон, уг гэрээг хийснээс хойш 18 хоногийн дараа дээрх гэрээний заалтыг баримтлан халсан зэрэг нь халах шалтгааны эргэлзээг улам ихээр төрүүлж байна. Дээрх байдлуудаас тушаал нь Хөдөлмөрийн хууль болон түүний дагуу гарсан дүрэм, журамд нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хамгийн сүүлчийн буюу 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4.4.8-т Хуулиар хориглосон бусад зөрчил, эрхээ хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол гэсэн заалт нь хэт ерөнхий, намайг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ямар, ямар эрхээ хэрэгжүүлээгүй, ямар, ямар үүргээ биелүүлээгүйг нарийн нэг бүрчлэн дурдаж заагаагүй хэт их ерөнхий, дээрх байдлаас болж байгууллагад ямар ноцтой хохирол учруулсан нь тодорхой харагдахгүй байна. Бидний хардаж байгаагаар шинээр гаргасан Хөдөлмөрийн гэрээний 4.4.8 дахь заалтыг дахин зориуд оруулж халах гэсэн урьдын санаагаа хэрэгжүүлэх гэж оруулаад төд удалгүй 1 сар болоогүй байж тушаал гаргаж халсан нь хэнд ч ойлгогдохоор байна. Шинээр гэрээ байгуулсан 18 хоногийн дараа гаргасан факт харагдахгүй байна. Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот захирамжаар дөрвөн үндэслэлээр намайг ажлаас халсан. Эдгээр дөрвөн үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй.

Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн тээврийн хэрэгслийг албаны бус зориулалтаар ашигласныг доорх тайлбараар үгүйсгэж байна. Жолооч Х.Төрбаярыг ажлын байран дээр архи уугаад ирсэн тул би ажлаас нь халсан. Жолооч Х.Төрбаярын гэрчлээд байгаа намайг дэлгүүрийн бараа дайсан гэх өдөр 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэх худал тайлбар юм. Энэ өдөр нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байсан. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгаас эм аваад хотоор дайраад сумын өвчтөн Б.Уугантулгыг Засаг дарга гуйсан тул замдаа дайрч аваад хүний захисан хэдэн хайрцаг чихэр ачиж ирсэн. Тэр өдөр бидэнтэй хамт ирсэн өвчтөн Б.Уугантулга нь бидэнтэй ирсэн өдрийн маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт хэвтсэнээр нотлогдоно. Сумын эмнэлэгт хэвтэхдээ хийлгэсэн хагалгааныхаа хүндрэлээр биш, бамбайн хордлого уушгины хатгалгаа оношоор хэвтсэн байна. Гэрч, жолооч Х.Төрбаяр нь он сараа зориуд буруу гэрчилж байна. Жолооч Х.Төрбаярын өөрийн гарын үсэг бүхий 2020 оны 11 дүгээр сарын жолоочийн замын хуудас дээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймаг, эм хотоор гэж бичсэнтэй таарч байна. Машинд цуг ирсэн өвчтөн Б.Уугантулгын өвчний түүхэнд хагалгааны хүндрэл гэсэн онош байхгүй байсан. Зөвхөн 3 хоногийн өмнө 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон гэсэн асуумж байна. Энэ хүнд хүндрэлийн онош байхгүй байгаа. Өвчтөн, гэрч Б.УугантулгыгТын Эрүүл мэндийн төвд хэвтсэн стор, намайг ажлаар авч явсан жолоочийн замын хуудас зэрэг баримтуудыг дээрх гэрч нарын мэдүүлгийг няцаах зорилгоор нотлох баримтаар хавсаргав.

Эрүүл мэндийн төвийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн талаар заалтыг доорх үндэслэлээр үгүйсгэж байна. Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн эд хөрөнгийн бүртгэлд уг сэлбэг нь ямар ч бүртгэлгүй байсан талаар гэрч П.Ариунзаяа хэлсэн. Энэ сэлбэгийг хэн гэдэг албан тушаалтан хэдийд хаанаас авч ирж, складад хийсэн нь тодорхойгүй, би складад ийм шинэ сэлбэг байдаг талаар огт мэдэхгүй. Энэ хайрцагтай шинэ сэлбэгийг байгууллагын складнаас би өөрөө авч явж бусдад шилжүүлж, түүний мөнгийг би хувьдаа ашигласан зүйл байхгүй. Байгууллагын складад байсан сэлбэгийг жолооч Х.Төрбаяр няраваас 2020 оны 11 дүгээр сард гаргуулан авч, жолооч Б.Цэрэнбазарт нэг ундаа, нэг блок тамхиар өгсөн байдаг. ...Иймд би цоо шинэ сэлбэг гаргаж өг гэж хэлээгүй. Энэ цоо шинэ сэлбэг складад хайрцагтайгаа байсан талаар би огт мэдэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Төв аймгийнТын Засаг даргатай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүтэн жилээр тайлагнаагүй 0 хувьтай үнэлэгдсэн гэдгийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Т тайлангаа би тухайн цаг хугацаанд нь өөрийн биеэр аваачиж өгсөн. Тэр үед Засаг дарга авч үлдээд би чам руу танилцаад дүгнээд явуулна гэж хэлсэн. Тэгээд 30 минутын дараа өөрийн нийгмийн ажилтан Д.Оюунгэрэлээр манай ажил руу өгүүлсэн байсан. Би тэр үед байхгүй байсан, манай Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч Б.Ганчимэгт орхиод явсан байсан. Гэтэл одоо болохоор миний хугацаандаа аваачиж өгсөн тайланг өөрөө авчхаад буцаасан байж, хугацаанд нь өгөөгүй гэж намайг буруутгаж халах нэг шалтаг болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Засаг даргаар 2021 оны төлөвлөгөөг батлуулсан. Хэрвээ 2020 оны миний тайланг аваагүй зөвшөөрөхгүй байгаа бол миний 2021 оны төлөвлөгөөг батлах ёсгүй байсан.

Хариуцагч талаас нотлох баримт болгож шүүхэд өгсөн төсвийн байгууллагуудын 2020 оны жилийн эцсийн үнэлгээ хүснэгтэд Эрүүл мэндийн төв гээд хэрэгжилт ирүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хүснэгтээр Н.Н гээд 5 үзүүлэлтээр дүгнэлт өгсөн байна. 66,25 хувь, 92,5 хувь, 99,04 хувь, 71,6 хувь, эдгээр 4 тоо нийлэхээр 82,4 хувь болж байна. Яаж бодохоороо намайг 65,8 хувь гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эхний 0 үнэлгээг оруулаад 5 хувааж гаргаад байгаа юм. Ер нь би энэ ажлаас халсантай, нийтдээ 3 удаа ажлаас халагдаж байна. Түрүүчийн хоёр удаагийн халалтыг шүүхээс буруу халсан гэж эргүүлж намайг ажилд тогтоосон. Би хоёр удаа эргэж ажилдаа тогтоолгож ажилгүй байсан мөнгийг хоёр удаа Б.Ганболд надад төлсөн. Энэ байдалдаа шаралхаж надтай цаашдаа хамтарч ажиллахгүй гэдэг. Иймээс дахин ямар нэгэн шалтгаан олж янз бүрийн миний жинхэнэ хийх ёстой ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээс хальж, ямар нэгэн факт энэ тэндээс цуглуулж намайг дахин үндэслэлгүйгээр ажлаас халсан явдалд би гомдолтой байна. Энэ асуудлаас харахад Засаг дарга бид хоёрын дунд ашиг сонирхлын зөрчилтэй асуудал давхар яригдаж байгааг шүүхэд уламжилмаар байна.

Тусгаарлах байранд ажиллагсдын цалин хөлс гэх мөнгийг өөрөө хүлээн авч, эмч ажилтанд дутуу олгосон. Эмч Ч.Мөнхбат тусгаарлах байранд 21 хоног ажиллаагүй. Урьд нь Д.Даваадорж нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ганцаараа ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сараас 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эмч Ч.Мөнхбат 16 хоног ажилласан. Байгууллагаас бүтэн 1 сарын цалин 1,217,148 төгрөг авсан /9 дүгээр сарын цалин гэж/, 2020 оны 10 дугаар сард 1,153,726 төгрөг авсан. Харин Баянхангай амралтад тусгаарлах байранд ажилласны томилолт гэж 900,000 төгрөг тухайн ажиллуулсан компани нь данснаасаа шилжүүлсэн. Энэ хүн надаас 3 хоногийн мөнгө өдрийн 60,000 төгрөгөөр тохирсон гээд 180,000 төгрөг дутуу өгсөн гэж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Амралтын газрын хүн нь Ч.Мөнхбатыг 15 хоног ажилласан гэж хэлсэн. Энэ ковидын үед тангараг өргөсөн эмч цалинтайгаа нийлээд 15 хоногт 2,000,000 гаруй төгрөг авсан. Тухайн эмч хохироогүй. Бид хоёрын хооронд өдрийн 60,000 төгрөгөөр ажиллуулахаар тохирсон зүйл байхгүй. Эдгээр 4 зөрчлөөр байгууллагад онц ноцтой хохирол учирсан байдал тогтоогдоогүй юм. Надтай холбоотой зарим зөрчлийн талаарх баримтуудыг хэрэгт хариуцагч талаас өгсөн боловч яг эдгээр фактуудын үндэслэлийг тушаалд дурдаагүй байна.

Иймд Н.Н намайг Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8,929,128 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Нг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/4 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн болон 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна. Ингэж халахдаа тэврийн хэрэгслийг зориулалтын бусаар ашигласан, байгууллагын эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, мөн Төв аймгийнТын Засаг даргатай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг тайлагнаагүй, тусгаарлах байранд ажилласан эмч, ажилчдын цалин мөнгийг дутуу олгосон, өөрийн дансаар цалинг авсан гэх үндэслэлүүдийг дурдаж, ажлаас халдаг. Сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно, зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай гэж байгаа. Тэгэхээр хариуцагч тал 2020 онд гаргасан сахилыг зөрчлийг одоо гаргасан зөрчилтэй хамтад нь нийлүүлж ярьж байна гэж ойлгож байна. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацааг мөн хуульчилж өгсөн байгаа. Улсын дээд шүүхийн тогтоол дээр ч байдаг. Давтан гаргасан сахилгын шийтгэлийн хугацаа бол өмнө гаргасан сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байна заасан. Тэгэхээр нэг жил байна гэж заасан хугацааг хариуцагч тал баримтлаагүй байна. Зөрчлийг илрүүлснээс хойш эсхүл зөрчлийг мэдсэнээс хойш гэж ярьдаг. Хариуцагчийн төлөөлөгчийн яриад байгаа машиныг зориулалтын бусаар хэрэглэсэн зөрчил нь 2020 оны 11 дүгээр сард мэдсэн хэр нь арга хэмжээ аваагүй байж байгаад Засаг даргаас ирүүлсэн чиглэлийн дагуу Н.Нд арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр Засаг даргаас ирсэн чиг үүргээр хөдөлмөрийн гэрээг цуцалдаг юм гэж байхгүй. Мөн ноцтой зөрчил гэдгийг тайлбарласан байгаа. Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах, түүний ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үр дагаврыг буй болгосон байвал гэж заасан. Гэтэл хариуцагч тал ажлаас халсан үндэслэлээ аймгийн Засаг дарга үүрэг өгсөн, ажилчдаас шаардсан л гэж өнөөдөр шүүх дээр яриад байна. Тэгэхээр эрх бүхий байгууллагын шалгалт гэдэг юм уу, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болж байгаа юм. Мөн Н.Н нь байгууллагын эд хөрөнгийг байгууллагаас гаргах, шилжүүлэх эрх бүхий албан тушаал биш, харин эд хөрөнгийг шилжүүлэх тушаал гаргах албан тушаалтан гэж бодож байна. Тэгэхээр байгууллагын дарга өмч хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэх баримт хэрэг авагдаагүй тул нотлогдохгүй гэж үзэж байна. Амаар л яриад байгаа зүйл. Ялангуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа баримтаа хангалттай гаргаж өгөх ёстой. Гэтэл хариуцагч тал үгүйсгэсэн баримтаа хангалттай бүрдүүлээгүй байна. Ер нь бол ёс зүйн алдаа гаргасан ганц нэг алдаа байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Ёс зүйн зөрчил, хөдөлмөрийн харилцаа гэдэг чинь хоорондоо тэс өөр зүйл. Хэрэв Н.Намжилаа ёс зүйн алдаа гаргасан юм бол тэрийг нь байгууллагын ёс зүйн хороогоороо хэлэлцээд, буруутай эсэхийг нь тогтоогоод, арга хэмжээ авсан бол өнөөдөр арай өөр асуудал яригдах байлаа. Албан хаагчдынхаа дургүй хүндээ гаргасан гомдол, мэдээлэлд тулгуурлан хийгдсэн ажиллагаа гэж хэлмээр байна. Байгууллагын машин хувьдаа ашигласан гэдэг дээр нэмээд хэлэхэд тэр дэлгүүрийн эзэн нь Н.Нгийн найз нь байгаа юм. Мэдээж хэн ч цар тахлын үед найз нөхдөдөө туслах зүйл байна шүү дээ. Энийг байгууллагын эд хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж ярьж болохгүй. Н.Н нь өөрийн үр хүүхдээ тэр машинаар зөөсөн, өөрийнхөө дэлгүүрт бараа материал зөөсөн, өөртөө ашиг олох гэж яваагүй. Хүнд тус болж байгаа ажиллагааг ингэж ярмааргүй байна. Бүх зүйл хориотой байсан тухайн үед хэнд ч гэсэн тус гуйх асуудал гарч байсан. Энийг сүр бадруулаад л ноцтой зөрчил гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дараагаар нь 2020 оны гүйцэтгэлийн тайланг үнэлүүлээгүй, тэг хувьтай гарсан талаар тайлбар хийе. Тэгэхээр Н.Нгийн хувьд Т өөрийн биеэр тайлангаа бариад очсон, араас нь энэ тайланг дүгнэхгүй гээд буцаасан талаар гэрч н.Ганчимэг мэдүүлсэн байгаа. Өөр яаж нотлох юм бэ нэхэмжлэгч өөрөө ч гэсэн энэ талаар мэдүүлээд байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж өөр яаж нотлох вэ хөдөлмөрийн гэрээн дээр ч гэсэн гүйцэтгэлийн тайлан дүгнүүлээгүй бол онц ноцтой зөрчил болно гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлын байранд заагаагүй, чиг үүргээр нь ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн байна. Үүний дараа тусгаарлах байранд ажилласан эмч ажилчдын цалин хөлсийг дутуу олгосон гэдэг дээр нь тайлбар хийе. Улсын төсвөөс тусгаарлах байранд ажиллах эмч, ажилчдад олгох төсөв санхүүг олгоогүй юм билээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар түрүүн уншиж байна лээ. Харин эмч, ажилчид хувийн байгууллагатайгаа өдрийн цалин хөлсөө тохироод ажилла гэсэн юм билээ. Тэрнээс биш дээд байгууллагаас ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байдаггүй. Ер нь бол 180,000 төгрөг дээр л маргаад байдаг юм байна лээ. Тэгэхээр н.Мөнхбат гэж хүн 15 хоног ажилласан. 15 хоногийнх нь мөнгийг Н.Н өгсөн. Харин 3 хоног илүү ажилласан 180,000 төгрөг л нэхээд байдаг юм байна. Энэ мөнгө нь байгууллагад ямар онц ноцтой хохирол учруулаад, энийг ямар эрх зүйн актаар тогтоосон юм бэ? Өнөөдөр энэ талаар нотолсон ямар ч баримт хэрэгт байхгүй. Мөн Ч.Мөнхбат, Д.Ганболд нар нь байгууллагаасаа сарынхаа цалин, нэмээд 900,000 төгрөг, нийт 2,000,000 гаруй төгрөг авсан байгаа. Тэгэхээр энийг хохирсон гэж үзэх юм уу? Яаж хохироод байгааг нотлох хэрэгтэй. Тэгэхгүй хувь хүний хоорондох асуудлыг шүүх дээр ярьж байна. Иймд Н.Нг ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрөө хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийг давтан зөрчил болон ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Н нь Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжил болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/05 тоот Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан хугацаа дуусаагүй байхад 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.8-д заасан Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.4.8-т заасныг үндэслэн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Н.Н нь Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлыг хийж байхдаа дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан. Үүнд:

1. Эрүүл мэндийн төвийн түргэний тэргийг албаны бус зориулалтаар ашигласан. Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон байхад Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн тэргээр дэлгүүрийн бараа болон хүн зөөх, хувийн хэрэгцээндээ унах, түргэний тэргээр Улаанбаатар хот руу гэртээ хүргүүлэх, дуудаж авхуулах зэрэг зөрчлийг удаа дараа гаргаж сумын иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай авах эрхийг ноцтой зөрчсөн.

2. Эрүүл мэндийн төвийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан УАЗ 31-51 маркийн тээврийн хэрэгслийн моторын эд ангийг бусдад шилжүүлсэн.

3. Засаг даргатай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүтэн тайлагнаагүй, 0 хувьтай үнэлэгдсэн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь Хөдөлмөрийн гэрээний 4.4.5-ыг зөрчсөн.

4. Тусгаарлах байранд ажилласан эмчийн цалин, хамгаалах хэрэгслийн мөнгийг өөрийн хувийн дансандаа авч, цалинг дутуу өгсөн.

5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон үед иргэдээс ковидын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахдаа төлбөр авсан, олон удаагийн үйлдлээр иргэдэд шинжилгээний Сөрөг хариуг хуурамчаар бичиж өгсөн.

6. Мөн Н.Н нь ажилдаа ирдэггүй, эмч эмнэлгийн ажилтантай ёс зүйгүй харьцах, ажилчдын ажилласан илүү цаг, үр дүн, шагнал урамшууллыг олгохдоо Удирдлагын багийн хурлаар хэлэлцүүлэхгүй, өөрийн үзэмжээр ганцаараа шийдэж олгож, хасах зэрэг эмч ажилтантай ялгавартай харьцдаг, эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчтөнд өөр эмчилгээ зөвлөх зэрэг алдаа дутагдлыг гаргаж ирсэн.

Н.Нгийн гаргасан дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/293 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам, Засгийн газрын 2021 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Иймд Н.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Нг Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 61 дүгээр зүйлийн 61.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Төв аймгийнТын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8,858,382 /найман сая найман зуун тавин найман мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,746 /далан мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дугаар зүйлийн 61.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Нгийн ажилгүй байсан 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Төв аймгийнТын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аар нөхөн төлүүлж, харин нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараар тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлэх, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийнТын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 187,716 /нэг зуун наян долоон мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийнТын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас улсын тэмдэгтийн хураамж 156,684 /нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 15 өдрийн 15 ШШ2022 01369 дугаартай шүүхийн нийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна

Учир нь Н.Нг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн Харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зерчил гаргасан" бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Гэтэл Н.Н нь Төв аймгийн Эрүүл мэндийн даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж 2020 оны 6-р сарын 04-ний өдрийн 6.05 тоот Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэлийг оногдуулсан байсан./хx103/ Тухайн сахилгын шийтэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан нь Төв аймгийн Аудитын дүгнэлтээр тогтоогддог.

Мөн Эрүүл мэндийн төвийн нийт эмч, эмнэлэгийн ажилчдын 2021 оны 01-р сарын 29-ний өдөр/хх-104/ Т гаргасан өргөдөл гомдлын дагуу нийт ажилчдын хурал хийж 2021 оны 02-р сард Эрүүл мэндийн төв дээр хяналт, шалгалт хийлгэх тухай албан бичиг Төв аймгийн Т хүргүүлсэн. 2021 оны 3-р сарын 02-ны өдөр Төв аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг ирж шалгалт хийж 2020 оны 3-р сарын 18-ны өдрийн 01/413 тоот албан бичгээр хөдөлмөрийн сахилгын болон ёс зүйн хариуцлага тооцуулахаар томилсон эрх бүхий албан тушаалтан болон Т үүрэг болгосон. /хх-117-120/

Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан хугацаа дуусаагүй байхад сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндслэлээр ажлаас халсан.

2021 оны 3-р сарын 15-ны өдрийн Н.Нтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4.5-д зааснаар "байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас болон бүтэн жилийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, албан тушаалтны тодорхойлолтод заасан үүргээ 3 ба түүнээс дээш удаа хэрэгжүүлээгүй хангалтгүй биелүүлсэн нь хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл гэж заасан.

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь "Засгийн газрын бодлого төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд оршино гол баримт бичиг бөгөөд Н.Н нь Төрийн албаны тухай хуулийн 54 зүгээр зүйл 5.1-д "Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ."- гэж заасанг хугацаанд нь хэрэгжүүлээгүй болон хугацаанд тайлагнаагүй, мөн энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-д "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмыг Засгийн газар батална. Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын 2.1-д “Төсвийн шууд захирагч нь гэж заасны дагуу тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид "төлөвлөгөө" гэх) боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ” гэж, мөн тогтоолын 3.3-т байгуулалтын нэгж 6, 12 дугаар сард төлөвлөгөөний биелэлтийг төсвийн шууд захирагчид тайлагнана", 4.10-т “Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно” гэж заасан байхад Н.Н нь байгууллагын удирдлага, төсвийн шууд захирагч байж Төрийн албаны хууль болон Засгийн газрын 217 дугаар тогтоолд заасан хугацаанд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулдаггүй, мөн хугацаанд тайлагнаагүй, өөрөө хэлбэл байгууллага болон өөрийнхөө хийсэн ажлыг хагас буюу бүтэн жилийн биелүүлээгүй байгаа нь Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 217 тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй тус хууль болон тогтоолын дээрхи заалтуудыг зөрчиж байна.

Мөн төрийн ямар албан тушаалтан гэдгээ мэддэггүйгээс, эсвэл гүйцэтгэлийн тайланд ач холбогдол өгдөггүйгээс хэргийн нотлох баримтаар Төрийн жинхэнэ албан хаагчийн жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг нотлох баримтаар өгсөн байна./хх169-190х/

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.12, Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д зааснаар Төв аймгийнТын Эрүүл мэндийн төв нь хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилго, үүргийн албандсэн чиг үүрэг бүхий төрийн байгууллага бол, тус төвийн даргын албан тушаал нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд тус албан тушаалтны хөдөлмөр эрхлэлтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох байтал ганц Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Н.Нтай 2020 оны 3-р сарын 15-ны өдрийн байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хуулийн 4.4.8-д “Хуулиар хориглосон бусад зөрчил, эрхээ хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол” гэж заасан.

Гэтэл Н.Н нь тусгаарлах байранд ажилласан эмч ажилчдын цалин, хамгаалах хувцас хэрэгслийн мөнгө 1,625,400 төгрөгийг Баян хангай хөгжлийн төвөөс өөрийн Хаан банкны 5035049019 тоот дансанд авч /хx168-169/, 2030.10.6-нд өөрийн хүү Г.Төгөлдөрийн хаан банкны дансанд 800,000 төгрөг хийж /хх2-р 26/, 2020.10.6-нд эмч Мөнхбат хаан банкны дансанд 700,000 төгрөгийг Н гэсэн утгатай хийж, 2020.10.16-нд өөрийн данснаас 200,000 төгрөг нийт 900,000 төгрөгийг өгч /3 хоногийн цалинг дутуу олгож/”, хамгаалах хувцас хэрэгслийн мөнгө 725,400 төгрөг хувьдаа ашигласан. Тухайн үед тусгаарлах байранд ажиллаж байсан эмч, ажилчдын хамгаалах хувцас, хэрэгслийн эмнэлгээс хангаж байсан баримт хэрэгт авагдсан эмнэлгийн санхүүгийн баримтаар нотлогдог. Энэ нь Нийтийн албанд нийтийн болох хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д. Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан албан тушаалтан байж тусгаарлах байранд ажилласан эмч ажилчдын цалин, хамгаалах хувцас хэрэгслийн мөнгийг хувийн дансанд авч ашиглах нь эрх мэдлээ хэтрүүлэн Нийтийн албанд нийтийн болох хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуулиудын хориглосон заалтуудыг зөрчсөн байна.

Мөн Н.Н ньТын 12 мянган хүний эрүүл мэндэд яаралтай тусламж үзүүлэх түргэний тэргээр найзынхаа дэлгүүрийн бараа зөөх, хүн тээвэрлэх, хот руу гэрээсээ дуудаж авахуулах, хүргүүлэх, байгууллагын эд хөрөнгийг бусдад шилжүүлэх Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы үеэр иргэдээс ковидын түргэвчилсэн шинжилгээ авахдаа төлбөр авсан, олон удаагийн үйлдлээр иргэдэд шинжилгээний сөрөг хуурамчаар бичиж өгсөн, Улсын 1-р эмнэлэгт хагалгаанд орсон өвчтөн н.Уугантулгыг 2020.11.11-нд УБ хотоос авч ирэхдээ түргэний машинд дэлгүүрийн бараа ачиж, хүмүүс авсан учраас хэвтэж ирэх боломжгүй мөн нэмгэн хувцастай хүйтэнд удаан явснаас хатгаа авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн бичиг өвчтний түүх, өөрийн гэрчийн мэдүүлэг, гэрч С.Бямбасүрэнгийн барааг зөөлгөж авсан гэх мэдүүлэг зэрэг нь Яаралтай түргэн тусламжийн тэргийг зориулалтын бусаар ашигласан нь нотлогдож байна.

Мөн гэрч Х.Төрбаяр, н.Мөнхбат, н.Ариунзаяа, н.Цэрэнбазарын гэрчийн мэдүүлэг машины эд ангийг бусдад өгөх гэж ярилцсан, өгсөн зэрэг зөрчил гаргасан бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болох худийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хууль болон түүнтэй холбогдон гарсан бусад хууль тогтоомж, журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг ялихгүй зөрчил зүйлээс шалтаглаж ажлаас халсан байна гэж дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байхад хэргийг оролцогч нарын хэрэгт өгсөн нотлох баримтыг дутуу үнэлэх, нэг талыг барьсан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бухий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан байхад зарим нотлох баримтыг хувийн нууц, тагнасан гэх үндэслэлээр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг заримыг нь үнэлэлгүй шийдвэр гаргасан.

Мөн шүүх хурал 2022 оны 12 сарын 15 өдөр бөгөөд шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдроос хойш 14 хоногийн дотор гарах байтал 2023 оны 3 сарын 6-ны өдөр гарсан гэж утсаар мэдэгдэж 3-р сарын 10-д гардаж авсан бөгөөд өмнө нь гарсан эсэх талаар нарийн бичгийн 8833 .... дугаарын утас руу асууж байсан ч гараагүй байсан.

Иймд Анхан шатны шүүх нь өөрөө ИХШХШТ хуулийн 119 дүгээр зүйлийн 119,3-т заалтыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлдээ хууль бус бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангахгүй зөвхөн хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг барьж өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээг дүгнэж /хуулиас давсан гэрээ байдаггүй/ шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Н.Нгийн өмгөөлөгч С.Сувдмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8,929,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Төв аймгийнТын засаг дарга нь бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл ажил олгогч буюу байгууллагыг төлөөлж Төв аймгийнТын засаг дарга Д.Ганболд нөгөө талаас ажилтан буюу Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч ажилтай Н.Н нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /1хх 6-8/

Төв аймгийнТын засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 12.2.3 дахь хэсгийн г, ё, и, й болон талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4.8 дахь заалтыг баримтлахдаа:

а/ Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн тээврийн хэрэгслийг албаны бус зориулалтаар ашигласан,

б/ Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлсэн,

в/ Төв аймгийнТын Засаг даргатай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүтэн жилээр тайлагнаагүй, 0 хувьтай үнэлэгдсэн,

г/ Тусгаарлах байранд ажиллагсдын цалин, хөлс гэх мөнгийг өөрөө хүлээн авч, эмч ажилтанд дутуу олгосон зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг зааж Н.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,Тын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас халж шийдвэрлэжээ. /1хх-9/

4. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд байгуулагдсан өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа болон үр дагавар нь шинэ гэрээ байгуулагдсанаар дуусгавар болоогүй гэсэн нь зөв боловч 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулснаас хойш тухайн гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Н.Н гаргаагүй, Төв аймгийнТын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийн үндэслэлд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 12.2.3 дахь хэсгийн г, ё, и, й болон талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4.8 дахь заалтыг баримталсан нь агуулгын зөрчилтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл талууд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сунгаж байгуулахдаа эрх үүрэг болон ноцтой зөрчилд тооцогдох нөхцлийн адил заасан нотлох баримт тогтоогдож байна.

Тухайлбал хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд болох ажлын байрны нэр, албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, албан тушаалын үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн гэрээний хугацаа, ажил, амралтын горим зэрэг заалт өөрчлөгдөөгүй байгаа. Иймд талуудын хооронд өмнө буюу 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн харилцаа сунгагдсан гэж үзнэ.

5. Нэхэмжлэгч Н.Н  нь дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын онцгой цагт буюу Монгол улсын Засгийн Газраас улс орон даяар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжүүлж нийтийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон үедТын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашинаар 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоосТын “Гэг” гэх дэлгүүрийн барааг өвчтөний хамт тээвэрлэж авчирсан болох нь түүний: ...Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос /Улсын нэгдүгээр эмнэлэг/ н.Уугантулга гэж хүнийг /өвчтөн/ Засаг даргын хэлснээрТын төврүү авч явсан. Ингэхдээ дэлгүүрийн бараа авч явсан. Учир нь тухайн дэлгүүрийн машинаар хэд хэдэн удаа дуудлагаар явж байсан тул барааг нь дайгаад авсан нь үнэн... /3хх127/ гэх тайлбар болон гэрч Х.Төрбаярын: ...2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах Хорооллын эцсийн “Оргил” худалдааны төвөөс дэлгүүрийн бараа ачсан. Дандаа хайрцагтай чихэр байсан. “Гэг” дэлгүүрийн бараа юм. Тэгээд пургоны тал шахуу дүүрэн бараа ачаад буцажТ руу гарч явахаас өмнө Эх нялхас дээрээс дөнгөж төрсөн нэг эмэгтэй аваад явсан. ...2020 оны 12 дугаар сарын дундуур болохоорТын төвөөс Улаанбаатар хот руу явсан. Тэгээд “Барс” худалдааны төв орж, бас ус, ундаа, чихэр, жимс ачаад Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгээс Б.Уугантулга гээд хэвлтйн хагалгаанд орсон хүнийг аваад, мөн хамтад нь 2-3 хүн явсан... ” /1хх 152-154/ гэх,

гэрч С.Бямбасүрэнгийн: ...2020 оны 11 дүгээр сарын сүүлээр буюу 20-н хэднээр нэг удаа Н руу залгасан. Тэрээр Зуунмод сумын төвөөс Улаанбаатар хот руу яву байна гэсэн. Тэгэхээр нь би “Оргил” худалдааны төвөөс жаахан чихэр аваад ирэх боломжтой эсэхийг асуусан. Н зөвшөөрсөн тул би хэдэн чихэр захиалчихсан...” /1хх 159-160/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн уг үйлдэл нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 12.2.3 дахь хэсгийн ё-д заасан “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол” гэх, и-д заасан “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хөдлмөрийн гэрээний 4.4.8-д заасан “хуулиар хориглосон бусад зөрчил, эрхээ хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй” гэх хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарч байна.

6. Төв аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийнТын Засаг даргын тамгын газар, тус сумын Эрүүл мэндийн төвд ажиллан хяналт шалтгалт зохион байгуулж, дээрх зөрчлийг илрүүлэн “Батсумбэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тухай илтгэх хуудас”-аар хөдөлмөрийн сахилгын болон ёс зүйн хариуцлага тооцуулахаар сумын Т үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэний дагуу Н.Нд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас  хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацаанд байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Н.Нгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 12.2.3 дахь хэсгийн ё-д заасан “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол” гэх хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,Тын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас халсан Төв аймгийнТын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дугаар захирамж үндэслэлтэй байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Нэхэмжлэгч Н.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалтуудад өөрчлөлт оруулж, заримыг хасч, нэхэмжлэгч Н.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 187,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчлөв.  

Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 157,820 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2022/01369 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Нг Төв аймгийнТын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/ -ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Төв аймгийнТын Т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8,929,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2, 3 дугаар заалтуудыг хасч,

4 дүгээр заалтын “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 187,716 /нэг зуун наян долоон мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийнТын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас улсын тэмдэгтийн хураамж 156,684 /нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгосугай.” гэснийг “ ... 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 187,716 /нэг зуун наян долоон мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 1-6 хүртэлх дугаарлалтыг 1-4 гэж дугаарлан тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,820 /нэг зуун тавин долоон мянга найман зуун хорь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА       

 

       ШҮҮГЧИД                                          З.ТҮВШИНТӨГС

                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ