| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0375/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\409 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2018\ШЦТ\409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0375/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Хэлмэрч Ц.Цэцэгмаа,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818005670433 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт О.Э
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний биед хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Э нь согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн 3 Шар дэнжийн ******* тоотод оршин суух иргэн******* “цагдаад барьж өгсөн” гэсэн шалтгаанаар нүдэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны цус хуралт, шинж тэмдэгийн даралт ихсэлт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч О.Эын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Бирж дээр архи уугаад 3 шар гэртээ очсон. Аавын гэрт орж ээжээс уучлалт гуйх гэтэл үгүй гээд байсан тэгээд би уурлаад цохисон” гэх мэдүүлэг,
Хохирогч ******* өгсөн “...Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ буюу Дархан сумын ******* тоотод байж байхад манай гэрийн ойролцоо амьдардаг хэлгүй О.Э нь гаднаас архи үнэртүүлчихсэн согтуу орж ирээд над руу дохиогоор харьцсан. Миний ойлгосноор “чи намайг цагдаад барьж өгсөн” гэж харьцаад муухай дуугараад миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохичихоод гараад яваад өгсөн, ...Надад ямар нэгэн эмчилгээний зардал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 747 дугаартай “...******* биед баруун нүдний алимны цус хуралт, шинж тэмдэгийн даралт ихсэлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.******* биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч О.Эаас хохирогч******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч хэл ярианы бэрхшээлтэй, сонсголгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгож, 10 сарын хугацаанд төлөх хугацаа тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД