| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2015/1103/и |
| Дугаар | 1345 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 1345
МАГАДЛАЛ
“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03897 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ДПЧС” ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал, Н.Энхтунгалаг нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 989 655 831,43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд нарын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржхорол
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч "Xудалдаа хөгжлийн банк" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДПЧС" ХХК нь банктай 2012 оны 12 дугаар capын 21-ний өдөр 079 тоот Зээлийн гэрээ болон 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 079/29-1 тоот Зээлийн нэмэлт гэрээг, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 079/04, 079/05 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 079/29 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг, мөн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 079/06, 079/07, 079/08, 079/09, 0 79/10, 079/11, 079/12, 079/13, 079/14, 079/15, 079/16, 079/17, 079/18, 079/19, 079/20, 079/21, 079/22, 079/23, 079/24, 079/25, 079/26, 079/27 тоот "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулан 860 000 000.00 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан.
"ДПЧС" ХХК нь банктай 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЗГ 170 тоот зээлийн гэрээг, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЗБ-170-1, ЗБ-170-2, ЗБ-170-3 тоот "Үл хөдлех эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийи барыдааны гэрээнүүдийг, мөн 2014 оны 3 дугаар сарын Т7-ны өдөр ЗБД-170 A ЗБД-170-5 тоот батлан даалтын гэрээнүүд, 2014 оны 03 дугаар сарын 17 ны өдөр Ф-170-6, Ф-170-7, Ф-170-8, МаФ-170-9, Ф-170-10, Ф-170-11, Ф-170 12, Ф-170-13, Ф170-14 тоот "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” гэрээнүүдийг байгуулан 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч "ДПЧС" ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 079-н тоот "Зээлийн гэрээ" болон 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ-170-н тоот "Зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:
1. Н.Энхтунгалагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203015111 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000146718 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот хаягт байрлах 186.41 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,
2. Д.Алтанлишийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203017653 дугаар) бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлех эрхийн 000105991 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 3-н тоот хаягт байрлах 134.7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,
3. Д.Алтанлишийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203026740 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000265095 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар. дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14090/, 1 дүгээр хэсэг 470-н тоот хаягт байрлах 323 м.кв тайлбайтай хувийн сууц, 000472240 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18643333962636-н тоот дугаартай 699 м.кв зуслангийн зориулалттай газрын хамт,
4. Д.Алтанлишийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205030313 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000055120-н тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 53.8 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц,
5. Тээврийн хэрэгслүүдийг Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдээр банкны өмчлөлд шилжүүлж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус барьцаалж, зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Зээл-1.Үндсэн зээл болох 860 000 000 төгрөгөөс 416 002 746,06 төгрөг, хүү 141 946 050 000 төгрөг, нийт 416 273 888,40 төгрөгөөс 363 492 566.30 төгрөгийг төлсөн.
Зээл-2. Үндсэн зээл болох 500 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 141 946 050 төгрөгөөс 103 938 079.71 төгрөгийг төлсөн.
Зээл-1: Зээлдэгч "ДПЧС" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 443 997 253,94 төгрөг, хүүгийн үлдэгдэл: 50 251 174,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2 530 147,29 төгрөг, нийт 496 778 576,04 төгрөг.
Зээл-2: Зээлдэгч "ДПЧС" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээл 400 000 000 төгрөг; хүү 35 038 240,08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 969 730,21 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 123 000 төгрөг, нийт 438 130 970,29 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч "ДПЧС" ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд зээл, хүүг төлж барагдуулалгүй, ноцтой зөрчиж байгаа учир 079, ЗГ170-Н тоот зээлийн гэрээнүүдийг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцлах бүрэн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Зээлдэгч "ДПЧС" ХХК-тай байгуулсан 079, ЗГ170-Н тоот зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 934 909 546,33 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 832 497,74 төгрөгийг тус тус зээлдэгч нараас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. 2. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Зээлдэгч "ДПЧС" ХХК болон иргэн Д.Алтанлиш, Ц.Энхмандал, Н.Энхтунгалаг нар нь 079 тоот болон ЗГ-170 тоот зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул нэхэмжлэлийн дараах шаардлагуудыг нэмэгдүүлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг 24 460 583,55 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 959 370 129,88 төгрөг нэхэмжилж байна.
Зээл-1: Зээлдэгч "ДПЧС" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл 443 997 253,94 төгрөг, хүү 61 695 356.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 379 645,46 төгрөг, нийт 510 072 255,48 төгрөг байна.
Зээл-2: Зээлдэгч "ДПЧС" ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн ззэл 400 000 000 төгрөг, хүү 44 703 993,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 470 880,89 төгрөг, зардал: 123 000 төгрөг, нийт 449 297 874 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 959 370 129,88 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 112 750.65 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг 30 285 701,55 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 989 655 831,43 төгрөг нэхэмжилж байна./ Ззэлдэгч "ДПЧС" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээл 443 997 253,94 төгрөг, хүү 75 475 084,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 135 591,15 төгрөг, нийт 526 607 929,64 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээл-2: 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээл 400 000 000 төгрөг, хүү 56 342 349,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 582 552,12 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 123 000 төгрөг, нийт 463 047 901,79 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 989 655 831,43 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 422 129,15 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч "ДПЧС" ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал, Н.Энхтунгалаг нарын төлөөлөгч Г.Амартүвшин, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ДПЧС" ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 079 дугаар зээлийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас 860 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж авсан. Мөн 079 дугаар зээлийн гэрээнд 2014 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 1 жилийн хугацаагаар зээлийн гэрээг сунгасан байх тул 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр уг гэрээний хугацаа нь дуусгавар болох ёстой байсан.
2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ170 дугаартай гзрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас 500 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж авсан. Энэхүү гэрээний хугацаа нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болох ёстой. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс "гэрээг ноцтой зөрчсөн” үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна. "ДПЧС" ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 079 тоот "зээлийн гэрээ" болон 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ170 тоот зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгүүдийг барьцаалуулсан.
Харин "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ"-гээр банкны өмчлөлд нэр бүхий 54 ширхэг тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Хариуцагч "ДПЧС" ХХК нь хоёр зээлийн гэрээнд зааснаар хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж, үүргээ сайн биелүүлж байсан. Монгол Улсад болж буй эдийн засгийн гэнэтийн хүчин зүйлс, эдийн засгийн хямралаас шалтгаалан компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, тогтоосон хуваарийн дагуу эргэн телөлтийг гүйцэтгэхэд хүндрэл үүсч зээлийн эргэн төлөлтийг хугацаа алдан төлөх болсон. Хариуцагчийн хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Хариуцагч нь эргэн төлөлтийг огт төлөхгүй байсан удаагүй. Хариуцагч компанийн үйл ажиллагаа нь улирлын чанартай, үйл ажиллагаа жигдэрснээр зээлийг тогтоосон хугацаанд төлөх, төлөгдөөгүй төлбөрийг бүрэн барагдуулах боломж бүрдэнэ. Энэ нь зээлийн гэрээнд барьцаалсан буюу фидуцийн гэрээний дагуу нэхэмжпэгчийн өмчлөлд шилжсэн автомашинууд ажиллагаанд орсноор орлого бүрдэх боломжтой байгаагаар нотлогдоно. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангавал хариуцагч "ДПЧС" ХХК нь зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх боломжгүй болох эрсдэл учрах зэрэг цаг үеийн шинжтэй нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.
Хариуцагчийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх буюу нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан үеийн зээлийн үндсэн төлбөр, хүүг хүлээн зөвшөөрч байгаа боловч түүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч байна. Иймд гэрээтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь алдагдсантай холбогдуулан зээлийн өр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хуваарь алдагдсан цагаас хойш төлсөн зээлийн эргэн төлөлтийг үндсэн зээлд тооцон хасалт хийх ёстой. Банк анх зээл авахад зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн, энэ үнэлгээг хийж авахдаа барьцааны хөрөнгийг хэт доогуур үнэлж авсан байдаг. Монгол Улсад мөнгөний инфляци үүссэнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ нь барьцааны гэрээ байгуулсан үетэй харьцуулахад өнөөгийн байдлаар 2 дахин өссөн, Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Гэрээг цуцалснаас /2015.11.16/ хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүсэхгүй. Зээлийн гэрээг цуцлах тухай саналыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан тул нэхэмжлэгчийн санаачилгаар зээлийн гэрээний хугацаа энэ өдрөөр дуусгавар болсон гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй. Иймд дээрх хугацаанаас хойш нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг дуусгавар болгосон хугацаанаас хойш нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж байна гэсэн тул түүнээс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3. 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар хариуцагч "ДПЧС" ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал нараас зээлийн гэрээний үүрэгт 989 655 831.43 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгож, хариуцагч Н.Энхтунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хариуцагч "ДПЧС' ХХК Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан хэмжээгээр Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот /Ү-2203015111/ хаягт байрлах орон сууц, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 3 тоотот /Ү-2203017653/ байрлах орон сууц, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14090/ 1 дүгээр хэсэг 470 тоот /Ү-2203026740/ хувийн орон сууц, мөн хаягт байрлах 699 мкв газад/ГД:000472240, нэгж талбар: 18643333962636/, Баянгол дүүрэг. 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 19 дүгэзр байр, 40 тоотод байрлах /Ү-2205030313/ орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, зохигчдын хооронд байгуулсан 079/06, 79/07, 079/08, 079/09. 079/10, 079/11, 079/12, 079/13, 079/14, 079/15, 079/16, 079/17, 079/18, 079/19, 079/20. 079/21, 079/22, 079/23, 079/24, 079/25, 079/26, 079/27, Ф-170-6, Ф-170-7, Ф-170-8, Ф-170-9, Ф-170-10, Ф-170-11, Ф-170-12, Ф-170-13, Ф-170-14 тоот фидуцийн гэрээнд дурдсан хөдлөх хөрөнгүүдийг бодит байдлаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 422 129.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ДПЧС" ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал нараас 5 422 129,15 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа "ДПЧС" ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал, Н.Энхтунгалаг нарт холбогдуулан 934 909 546.33 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэхээр шаардсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг дурдаад зохигчдын хооронд байгуулсан 079/06, 79/07 гэх нэр бүхий 31 хөдлөх эд хөрөнгө буюу фидуцийн гэрээгээр тохиролцсон хөрөнгийг барьцаа хөрөнгөтэй холбогдуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэрэгсэлд оруулж тооцсон. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад "...фидуцийн гэрээнд дурдсан хөдлөх хөрөнгүүдийг бодит байдлаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай..." гэсэн.
Нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсан. Харин фидуцийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг бодит байдлаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, мөн хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Шүүх хариуцагчаас төлбөр гаргуулахдаа улсын тэмдэгтийн хураамжийг буруу хувиарласан. Хариуцагчаас 989 655 831.43 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон. Учир нь дээрх үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж нийт 5 106 229.16 төгрөг болох бөгөөд шүүхийн шийдвэрт ямар үндэслэлээр 5 422 129.15 төгрөгийг тооцсон.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан үйл баримтаа шүүхэд тайлбарлан нотолсон. Гэрээг цуцалснаар тус гэрээтэй холбогдох эрх, үүрэг дуусгавар болно. Хариуцагчийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг нэхэмжлэгчийн зүгээс гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Эрх, үүрэг нь дуусгавар болсон байхад нийт 54 746 285 төгрөгийг зээлийн гэрээтэй холбогдуулж нэмэгдүүлсэн ба шүүх дээрх шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Гэрээг цуцалснаас /2015.11.16/ хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүсэхгүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Алтанлиш нь Н.Энхтунгалагийн нэрийн өмнөөс түүний өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах, зээл, барьцааны гэрээнд барьцаалуулах эрх олгосон зүйл байхгүй бөгөөд бусдын өмчлөлийн эд хөрөнгийн үндэслэлгүйгээр барьцаалсан болно. Н.Энхтунгалагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот, 186.41 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203015111 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд хамаарахгүй учир эс зөвшөөрч байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг сануулсан, мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хэрэгт энэ талаар нотлох ямар нэгэн баримтгүй. Зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөнтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцалж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах замаар зээлийн өр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж авах гэж байгаа нэхэмжлэгчийн шаардлага нь хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд ноцтойгоор зөрчсөн үйлдэл. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн. Инфляци үүссэнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ нь барьцааны гэрээ байгуулсан үетэй харьцуулахад 2 дахин өссөн. Хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хангахгүй шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр 123 000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар тооцсон нь буруу. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулж нэмэгдүүлсэн 54 746 285 төгрөгийг эс зөвшөөрч байна. Шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК /цаашид банк гэх/ улсын бүртгэлийн гэрчилгээгээр/ хариуцагч талтай байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээг цуцлаж, нийт 989 655 831.43 төгрөгийг гаргуулах, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаарджээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан зээл буцаан төлөх хуваарийг ялимгүй зөрчсөн. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж байгаа бол цуцласан хугацаанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Хугацаа хэтрүүлж төлсөн мөнгөн хөрөнгө үндсэн зэлээс хасагдах ёстой. Нэхэмжлэгч фидуцийн гэрээний дагуу шаардлага гаргаагүй” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч “ДПЧС” ХХК-д 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 079 тоот гэрээгээр 860 000 000 төгрөгийг сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, хэтэрсэн хугацаанд сарын 0.32 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээнд зээлдэгчийг төлөөлж Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар иргэнийхээ хувьд биш харин “ДПЧС” ХХК-ийн Ерөнхий захирал, гүйцэтгэх захирлуудын хувиар гарын үсэг зуржээ.
Мөн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк, “ДПЧС” ХХК-ийн хооронд ЗГ-170 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 500 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээнд “ДПЧС” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирлын хувиар Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар гарын үсэг зурсан.
Иймд дээрх зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн үүргийг хариуцагч “ДПЧС” ХХК хүлээх учиртай.
Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон тээврийн хэрэгслүүдийн хувьд фидуцийн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бичгээр тохиролцсон боловч зээлдэгч тал удаа дараа гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөлтийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хугацаандаа гүйцэтгээгүй болох нь хэргийн 167-168, 217-219 дүгээр талд авагдсан төлбөр төлсөн баримтаар нотлогдсон. Хариуцагч нь 079 тоот гэрээний 2.2.10, ЗГ-170 тоот гэрээний 2.1.10/ юуг ноцтой зөрчил гэж үзэх талаар талууд тохиролцсон байх тул хариуцагч “ДПЧС” ХХК-ийг гэрээний үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Харин гэрээг цуцлаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойшх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй тул анхан шатны шүүхээс энэ талаар шийдвэрлэсэн хэсэг үндэслэлгүй болжээ.
Мөн Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар иргэнийхээ хувьд 170 тоот гэрээгээр “ДПЧС” ХХК-ийн зээлсэн 500 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд батлан даалт гаргажээ /х.х-ийн 119-120/. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээдэг журамтай тул Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар нь батлан даалт гаргасан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 500 000 000 төгрөгийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй. Гэвч шүүх батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээгээгүй өөр гэрээг оролцуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 989 655 831.43 төгрөгийг хариуцуулахаар заасан нь буруу байгааг залруулах боломжтой гэж үзлээ.
Барьцаа болон фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдгээрээ төстэй боловч агуулга, үүргийг хангах журмын хувьд зарчмын ялгаатай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь барьцааны хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гарсан байхад /х.х-ийн 5 дугаар хуудас/ нэхэмжлэлийн шаардлагаас хальж фидуцийн гэрээний талаар дүгнэж, тогтоох хэсэгтээ шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар 115.2 дахь хэсэгт нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.
Мөн нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд зарцуулсан гэх 123 000 төгрөг нь нотлох баримтгүйгээс гадна Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хариуцагчийн үүргээ зөрчсөнтэй холбогдон гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй.
Хэдийгээр хариуцагч тал хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан итгэмжлэлээр Н.Энхтунгалаг нь Д.Алтанлишд зээл барьцааны гэрээнд гарын үсэг зурах, өөрөөр хэлбэл түүнийг хэлцэлд төлөөлөх эрх олгоогүй, зээл, барьцааны гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэж маргасан боловч дээрх хуудсанд авагдсан итгэмжлэлд Н.Энхтунгалаг нь зээл, барьцааны гэрээнд өөрийг нь төлөөлж гарын үсэг зурахыг Д.Алтанлишд зөвшөөрч, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу гарын үсэг зурагдсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нотариатаар гэрчлэгдсэн байна.
Иймд зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.
Анхан шатны шүүхээс 989 655 831,42 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар бодоход 5 106 229 төгрөг болж байхад 5 422 129,15 төгрөгийг буюу 315 900 төгрөгийг хариуцагчаас илүү гаргуулсныг зөвтгөж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт тус тус зээлдэгчийн болоод батлан даагчийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зохицуулсан байхад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсоноос гадна Н.Энхтунгалагт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал “хэргийг хэрэгсэхгүй болгосныг” залруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт агуулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ДПЧС” ХХК-иас 079 тоот зээлийн гэрээний үүрэгт 526 607 929 төгрөгийг, хариуцагч “ДПЧС” ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал нараас ЗГ-170 тоот зээлийн гэрээний үүрэгт 438 007 970 төгрөг, нийт 964 615 899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 24 793 932 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.Энхтунгалагт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ДПЧС' ХХК Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан хэмжээгээр Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот /Ү-2203015111/ хаягт байрлах орон сууц, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 3 тоотот /Ү-2203017653/ байрлах орон сууц, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14090/ 1 дүгээр хэсэг 470 тоот /Ү-2203026740/ хувийн орон сууц, мөн хаягт байрлах 699 м.кв газар /ГД:000472240, нэгж талбар: 18643333962636/, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 19 дүгээр байр, 40 тоотод байрлах /Ү-2205030313/ орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж,
3 дахь заалтын “…5 422 129,15 төгрөг…” гэснийг “…4 981 029 төгрөг…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшингийн төлсөн 431 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД