| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0079/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/89 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/89
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ийн Ч-д холбогдох эрүүгийн 1827000000092 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн ....... дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Б овгийн Н-ийн Ч- /РД: .....
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “Бомбогорын ёроол” гэх газарт хохирогч Ч.О-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Н.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч 1953 онд төрсөн Ч.О мөрдөн байцаалтанд 2018-11-16-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг сумын төвөөс зүүн тийш “Бомбогорын ёроол” гэх газар болсон асуудал байгаа юм. Би тухайн өдөр эхнэрийн хамт хөдөө айлд очиж идэш хоолоо ярихаар явж байсан юм. Тэгээд эхнэрийн хамт явж байтал миний мотоциклийн дугуй “Бомбогорын ёроол” гэх газар хагарсан. Тэгээд эхнэр нөгөө айлдаа очиж байя мотоциклио янзлаад хүрээд ирээрэй гээд явсан. Би сумын төв рүү алхаж яваад мотоциклийн олгой хаймар авч буцаад сумын төвөөс гараад мотоцикл руугаа явж байтал замд мотоциклтой хүн таарч сундалж яваад би мотоциклийнхоо хажууд хүргүүлсэн. Тэгээд мотоциклио янзлаад сууж байтал мотоциклтой хоёр хүн ирсэн. Би тэр хоёрын нэг залуутай нь маргасан. Мотоциклийн дугуй хагарсан асуудлаас болоод тэр хоёр залууг бууж ирээд дугуйнаас янзлалцаад өгөх байх гэж бодоод ард нь сууж явсан залуутай маргалдаж буугаад ир гээд цохиод автал тэр залуу бууж ирээд намайг 2-3 удаа нүүр рүү цохиод авсан. Тэр залуу нь Н.Ч гэдэг залуу байсан юм билээ. Сүүлд нь таньсан. Би мотоциклийнхоо дугуйгаа засуулах санаатай Н.Ч гэх залууг нь ахархаад буугаад ир гээд цохиод авснаас болсон байх. Гараараа цохиж гэмтэл учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би 500.000 төгрөг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /хх 12 дугаар хуудас/,
Гэрч 1979 онд төрсөн Даваадагвын Батбаатар мөрдөн байцаалтанд 2018-11-02-нд өгсөн мэдүүлэгт: “...Би хамаатныхаа ах Ч-тай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус сумын 4 дүгээр баг “Бөхөн шарын ам” гэх газраас сумын төв рүү орохоор хүний мотоцикл гуйж унаад явж байтал тус багийн “Бомбогорын ёроол” гэх газар мотоциклтой настай ах дугуй нь хагарсан байж байсан. Хажуугаар гарахдаа гар өргөхөөр нь зогсоод мотоциклио зам дээр тавьчихаад тэр өвгөн дээр очтол Ч- ахыг яасан гэтэл цохиод авсан. Тэгтэл Ч- ах уурлаад тэр өвгөнийг барьж аваад 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгаад Ч- ахыг аваад сумын төв рүү явсан. Н.Ч ах 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх 22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 684 дугаартай актанд: “1. Үзүүлэгч Ч.Оийн биед тархи доргилт, хамар ясны зүүн ханын цөмөрсөн зөрөөтэй хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, чамархай, хацар, хацарын төвгөр шанаа хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 25 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 6 дугаар хуудас/.
Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ч.Оийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Оийн /хх 12 дугаар хуудас/, гэрч Д.Батбаатарын /хх 22 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 684 тоот дүгнэлт /хх 25 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ч-ын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Н.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй,
шүүгдэгч Н.Ч-ын эзэмшлийн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий БНМАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН