| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0080/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/91 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/91
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч Д.Алимаа,
Хохирогч Н.М,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-ийн Т-т холбогдох эрүүгийн 1827001200075 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хот “Спирт бал бурам” ХХК-д мерчиндайзер ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овгийн Д-ийн Т- /РД: .....
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.Т нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор хошууны тойрог” гэх газарт .......... улсын дугаартай “Приус” маркийн суудлын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонсож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.М, Т.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явахаар зар тавьсан. Тэгээд хохирогч нарыг очиж авсан. Дахиад нэг хүн авчихвал яах бол гээд сууж явсан хүмүүсээсээ асуусан. Зүгээр ээ та өөрөө мэд гэсэн. Миний хувьд хохирогчдыг ямар нэгэн байдлаар хохирооё гэж бодоогүй. Тухайн үед эхнэр хүүхэд дээрээ очих гээд явж байсан. Би замыг нь сайн мэдэхгүй. Тэр осол болсон тойргийг бол би харсан. Тэгээд тэр үед сандарсандаа болоод зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Тэр үед би 84-85 км цагийн хурдтай явж байсан. Осол болоход зам дээр байсан хүмүүс биднийг машинаас татаж гаргасан. Замд таарсан эмнэлэгийн машин нь Арвайхээр сум руу авч явсан. Тухайн хэргийн хувьд би эгэмний яс хугарч хүндэвтэр гэмтэл авсан. Манай хадам ээж эмнэлэгт нь ажилладаг байсан учир бүх хохирогчдод тусламж үзүүлсэн. Тэгээд Б.М бид 2 эмнэлэгт хэвтээд үлдсэн. Бусад хүмүүс нь явсан. Тухайн үед би адилхан хол явж байгаа хүмүүс замдаа хоол иднэ биз гэж бодоод нэг хүнийг 15000 төгрөгний зардлаар авч явсан. Мөнгө олох гэсэн ашиг хонжоо хайсан юм бол байгаагүй. Би бүгдийх нь ар гэртэй уулзсан. Би Арвайхээрийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан учир тухайн үед Т.Д-ийг манай ар гэрийнхэн Улаанбаатар хотоор дагаж явж байсан” гэв.
Хохирогч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн үед тэнгэр плаза дээр ирээд Төгөлдөр рүү ярьсан. Тэндээс хөдлөөд 10-11 цагйин үед Улаанбаатар хотоос гарсан. Бид хооллоод тэгээд явж байхад удаагүй осол гарсан байх. Өвөрхангай аймгийн түргэний машинтай таараад Өвөрхангай аймаг дээр очоод эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт очиход шарх маань нилээн бохирдсон байсан. Тэгээд хагалгаанд орсон миний зүүн шилбэ гэмтэлтэй байсан учир хотод очоод дахин гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Миний хувьд хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа нийт 3 сар орчим хөдөлмөрийн чадвараа алдсан. Магистрт тэтгэлэгтэй суралцах ёстой байсан. Гэтэл ослоос болоод явж чадаагүй. Мөн Д.Т-ийн авч өгсөн нурууны бүс нь эрүүл мэндийн шаардлага хангахуйц бүс биш байсан. Учир нь зүүхээр чийг татдаг бүс байсан. Удаан зүүж болохооргүй шаардлага хангахуйц биш байсан. Тиймээс би өөрөө дахиад өөр бүс авч зүүсэн” гэв.
Хохирогч 1994 онд төрсөн Т-ын Д мөрдөн байцаалтанд 2018-08-05-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 12-ны 11 цагийн орчим Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явахаар зараас Арвайхээр сум руу явна гэсэн машинтай холбогдож “Приус-11” маркийн машинд сууж хотоос гарсан. Тэгээд 2-3 удаа зогсож бие засаж аваад Тарнын гүүрний гэр гуанзанд хоол идчихээд замдаа гарч Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт явж байгаад нэг хэсэг газар зүүрмэглэж сэрэхэд нэг хэсэг овоолсон шороо мөргөх шиг болоод би ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа хүмүүс юу болов гээд орилоход нь би сэртэл машин замын хажуу талд онхолдсон байсан. Тэгээд замд байсан түргэн тусламжийн машин Арвайхээр сум руу авч явсан. Автомашины арын суудлын дунд нь сууж явсан. Хотоос гараад тогтмол 90 км цагийн хурдтай яваад байсан. Харин осол болох үед хэдэн км цагийн хурдтай явсныг мэдээгүй. Одоо миний бие толгой, хүзүү, нуруу өвдөж сууж байгаад босохоор тэнцвэрээ алдах зэрэг зовиур байгаа. Цаашид нарийн шинжилгээ өгнө. Осолд орсноос хойш жолооч нартай уулзаагүй би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх 34-35 дугаар хуудас/,
Гэрч 1988 онд төрсөн Ш.Э мөрдөн байцаалтанд 2018-09-26-нд өгсөн мэдүүлэгт: “... Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах гэж байгаа гэх ...... улсын дугаартай “Приус” маркийн автомашинд багшийн дээд дээрээс суусан. Намайг машинд очиж суухад жолоочоос гадна нэг хүн байсан. Намайг сууснаас хойш дахиад хоёр хүн нэмэгдэж суусан. Тэгээд бид нар 10-11 цагийн үед Улаанбаатараас гарч явсаар замдаа “Элсэн тасархай” өнгөрөөд гэр гуанзанд хоол идсэн. Тэгээд цааш замаа үргэлжлүүлсэн. Бид хоол идсэн учир замдаа жаахан зүүрмэглээд унтсан. Унтаад явж байхад осол болсон байсан. Осол ямар шалтгааны улмаас болсныг мэдээгүй. Нэг мэдсэн машин онхолдсон хэвтэж байсан. Машинаас гарахад биеийн зарим хэсэг хөндүүрлэж өвдөж байсан. Ослын дараагаар машинд сууж явсан бүх хүмүүсийг Өвөрхангай аймаг руу эмнэлгийн машинаар тээвэрлэж авч явсан. Миний хувьд осол хэргийн улмаас биедээ авсан гэмтэл бага, миний зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуя хэсэгт цус хурсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Жолооч ер нь замдаа 80-100 км цагийн хурдтай явж байсан. Осол болох үед хэдэн цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн мэдүүлэг / хх 38-39 дүгээр хуудас/,
Гэрч 1993 онд төрсөн И.П мөрдөн байцаалтанд 2018-08-05-нд өгсөн мэдүүлэгт: “... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явахаар замын автомашинд суусан. Тэгээд замдаа тарны гүүрний гэр гуанзанд хоол идчихээд хөдлөөд явсан. Би тухайн үед замдаа унтаад явж байтал гэнэт сэртэл миний сууж явсан автомашин замын хажуу талд онхолдчихсон. Би газар хэвтэж байсан. Жолоочийн эсрэг талын ар талд сууж явсан. Тухайн үед зүүн нүд хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Жолоочоос гадна 4 зорчигчтой явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх 40-41 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9329 дугаартай дүгнэлтэнд: “...1. Т.Дашзэвгийн биед баруун эгэм ясны далд хугарал, зүүн чихэнд бор өнгийн сорви, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх 49 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10091 дугаартай дүгнэлтэнд: “...1. Б.М-ын биед сээрний 12-р, бэлхүүсний 1-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, сээрний 12-р, бэлхүүсний 1-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шилбэний урд гадаргын эдийн дутагдал бүхий урагдсан гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт / хх 76 дугаар хуудас/
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд: “...Хавтаст хэргийн материалд авагдсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцэнгэлийн хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ө.Батжаргалын ослын газраас бэхжүүлж авсан фото зураг, гэрч Д.Тийн мэдүүлэг, ШШҮХ-ийн техникийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнхдалайн гаргасан №5253 тоот дүгнэлт зэрэг материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 1. Д.Т нь №685567 дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэх хүчинтэй байна. 2. Зам тээврийн осол, хэрэг гарахад замын нөхцөл байдал, цаг агаарын байдал нөлөөлөөгүй байх үндэслэлтэй. 3. Д.Т нь .... улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Тогтоолд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /хх 89 дүгээр хуудас/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-4 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-21 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг “Бор хошууны тойрог” гэх газарт “Приус” маркийн .......... улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонсож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.М, Т.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.М-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн үед тэнгэр плаза дээр ирээд Төгөлдөр рүү ярьсан. Тэндээс хөдлөөд 10-11 цагйин үед Улаанбаатар хотоос гарсан. Бид хооллоод тэгээд явж байхад удаагүй осол гарсан байх. Өвөрхангай аймгийн түргэний машинтай таараад Өвөрхангай аймаг дээр очоод эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт очиход шарх маань нилээн бохирдсон байсан. Тэгээд хагалгаанд орсон миний зүүн шилбэ гэмтэлтэй байсан учир хотод очоод дахин гэмтэлийн эмнэлэгч очиж хагалгаанд орсон. Миний хувьд хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа нийт 3 сар орчим хөдөлмөрийн чадвараа алдсан. Магистрт тэтгэлэгтэй суралцах ёстой байсан. Гэтэл ослоос болоод явж чадаагүй. Мөн Д.Т-ийн авч өгсөн нурууны бүс нь эрүүл мэндийн шаардлага хангахуйц бүс биш байсан. Учир нь зүүхээр чийг татдаг бүс байсан. Удаан зүүж болохооргүй шаардлага хангахуйц биш байсан. Тиймээс би өөрөө дахиад өөр бүс авч зүүсэн” гэсэн талаар өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Д-ийн “2018 оны 07 дугаар сарын 12-ны 11 цагийн орчим Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явахаар зараас Арвайхээр сум руу явна гэсэн машинтай холбогдож “Приус-11” маркийн машинд сууж хотоос гарсан. Тэгээд 2-3 удаа зогсож бие засаж аваад Тарнын гүүрний гэр гуанзанд хоол идчихээд замдаа гарч Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт явж байгаад нэг хэсэг газар зүүрмэглэж сэрэхэд нэг хэсэг овоолсон шороо мөргөх шиг болоод би ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа хүмүүс юу болов гээд орилоход нь би сэртэл машин замын хажуу талд онхолдсон байсан. Тэгээд замд байсан түргэн тусламжийн машин Арвайхээр сум руу авч явсан. Автомашины арын суудлын дунд нь сууж явсан. Хотоос гараад тогтмол 90 км цагийн хурдтай яваад байсан. Харин осол болох үед хэдэн км цагийн хурдтай явсныг мэдээгүй. Одоо миний бие толгой, хүзүү, нуруу өвдөж сууж байгаад босохоор тэнцвэрээ алдах зэрэг зовиур байгаа. Цаашид нарийн шинжилгээ өгнө. Осолд орсноос хойш жолооч нартай уулзаагүй би гомдолтой байна” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 30-32 дугаар хуудас/, гэрч Ш.Э-ийн “...Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах гэж байгаа гэх .... улсын дугаартай “Приус” маркийн автомашинд багшийн дээд дээрээс суусан. Намайг машинд очиж суухад жолоочоос гадна нэг хүн байсан. Намайг сууснаас хойш дахиад хоёр хүн нэмэгдэж суусан. Тэгээд бид нар 10-11 цагийн үед Улаанбаатараас гарч явсаар замдаа “Элсэн тасархай” өнгөрөөд гэр гуанзанд хоол идсэн. Тэгээд цааш замаа үргэлжлүүлсэн. Бид хоол идсэн учир замдаа жаахан зүүрмэглээд унтсан. Унтаад явж байхад осол болсон байсан. Осол ямар шалтгааны улмаас болсныг мэдээгүй. Нэг мэдсэн машин онхолдсон хэвтэж байсан. Машинаас гарахад биеийн зарим хэсэг хөндүүрлэж өвдөж байсан. Ослын дараагаар машинд сууж явсан бүх хүмүүсийг Өвөрхангай аймаг руу эмнэлгийн машинаар тээвэрлэж авч явсан. Миний хувьд осол хэргий улмаас биедээ авсан гэмтэл бага, миний зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуя хэсэгт цус хурсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Жолооч ер нь замдаа 80-100 км цагийн хурдтай явж байсан. Осол болох үед хэдэн цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн мэдүүлэг /хх 38-39 дүгээр хуудас/, гэрч Р.П-ийн“...2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явахаар замын автомашинд суусан. Тэгээд замдаа тарны гүүрний гэр гуанзанд хоол идчихээд хөдлөөд явсан. Би тухайн үед замдаа унтаад явж байтал гэнэт сэртэл миний сууж явсан автомашин замын хажуу талд онхолдчихсон. Би газар хэвтэж байсан. Жолоочийн эсрэг талын ар талд сууж явсан. Тухайн үед зүүн нүд хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Жолоочоос гадна 4 зорчигчтой явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 40-41 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9329 дугаартай дүгнэлтэнд: “...1. Т.Д-ийн биед баруун эгэм ясны далд хугарал, зүүн чихэнд бор өнгийн сорви, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх 49 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10091 дугаартай дүгнэлтэнд: “...1. Б.Мын биед сээр ний 12-р, бэлхүүсний 1-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, сээрний 12-р, бэлхүүсний 1-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шилбэний урд гадаргын эдийн дутагдал бүхий урагдсан гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх 76 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд: “...Хавтаст хэргийн материалд авагдсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцэнгэлийн хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ө.Батжаргалын ослын газраас бэхжүүлж авсан фото зураг, гэрч Д.Тийн мэдүүлэг, ШШҮХ-ийн техникийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнхдалайн гаргасан №5253 тоот дүгнэлт зэрэг материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 1. Д.Т нь №685567 дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэх хүчинтэй байна. 2. Зам тээврийн осол, хэрэг гарахад замын нөхцөл байдал, цаг агаарын байдал нөлөөлөөгүй байх үндэслэлтэй. 3. Д.Т нь ...... улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Тогтоолд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /хх 89 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-4 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-21 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Тийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг,
Шүүгдэгчийн эзэмшлийн 32 инчийн “SAST" брэндийн 600.000 төгрөгийн үнэ бүхий LCD зурагтыг битүүмжилсэн битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т-өөс 7.183.294 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мад олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Н.М шүүх хуралдаанд “Эрүүл мэндээрээ хохирсоны улмаас хохиролд нийт 8.420.880 төгрөгийн хохирол учирсан ба Д.Төөс 1.000.000 төгрөгийг төлөгдсөн гэж тооцож болно. Үлдсэн мөнгийг нь гаргуулж өгнө үү. Цаашид эрүүл мэндийн улмаас гарах хохиролыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудыг судлахад /хх 118, 119, 120, 121, 122, 123, 124, 125, 126, 127, 128, 129, 130, 131, 132, 137, 170, 171, 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179/ нотлох баримтын шаардлага хангасан нийт 8.183.294 төгрөгийн баримт байгаа ба үүнээс төлсөн 1.000.000 төгрөгийг хасаад, мөн /хх 114, 115, 116, 117/ авагдсан 237.586 төгрөгийн баримтууд нь хэрэгт хамааралгүй тул хэлэлцэхгүй орхиж нийт 7.183.294 төгрөгийг шүүгдэгч Д.Т-өөс гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд хохирогч Н.М нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогч Т.Д, иргэний нэхэмжлэгч Д.У нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаан суухгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН