| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2017/00056/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-12-21 |
| Зүйл хэсэг | 12.1.3., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч С.Байгальмаа, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч Г.Мөнхболд, иргэдийн төлөөлөгч Х.Алтангэрэл, насанд хүрээгүй хохирогч Г.Э хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц хохирогчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн 1839000000125 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Батбаяр хянан хэлэлцүүлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.А Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд өөрийн гэртээ 15 настай буюу гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй дагавар охин Г.Э-г хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А “Би 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас ирсэн. Эхнэр бид хоёр, эхнэр Б дүү Ш н гэрээс дагавар охиноо авах гэж очсон. Намайг Ш, Г.Э хоёр хүчиндсэн гэж улаан цайм гүтгээд байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Г.Э “Би ярихгүй. Миний мэдүүлэг үнэн зөв” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Э гийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирэхэд манай хойт аав Б.А зурагт үзээд хэвтэж байсан. Би хичээлийнхээ хувцасыг сольчхоод хичээлээ хийгээд суусан. Тэгээд цаг гаруйн дараа хичээлээ хийж дуусгачихаад зурагт үзэхээр орон дээр суухад хойт аав Б.А надтай зөрөөд орон дээрээс боссоноо буцаж ирээд миний хажууд орон дээр суугаад миний гуяыг илээд миний гарнаас барьснаа энгэр лүү гараа хийхээр нь би болиоч гээд 20 гаруй минут намайг оролдсон. Би тухайн үед А-ын гарыг тавиулах гээд ноцолдоод дийлээгүй. Тэгсэн Б.А ээждээ битгий хэлээрэй гээд намайг орон дээр хүчиндсэн. Тэгээд би тухайн үед ээжид хэлээгүй, намайг ээждээ хэлбэл ална шүү гэж хэлэхээр нь би айгаад хэлж чадаагүй. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг 25 минутын үед ээж, Б.А хоёр манай сургууль дээр ирээд А-тай хамт ээжийг ажил руу нь хүргэж өгсөн. Тэгээд Б.А бид хоёр ээжийг ажил руу нь хүргэж өгчхөөд шууд гэрлүүгээ харьсан. Тэгээд гэртээ ирээд би ч хичээлээ хийгээд суусан. Б.А ч ойр зуурын юм хийгээд гэрт байсан. Тэгээд би цаг хэртэй хичээлээ хийж дуусгаад зурагт үзээд сууж байхад Б.А 00-ийн өрөөнөөс гарч ирснээ шууд ширээн дээр байсан заазуурыг авснаа миний хоолойд тулгаснаа чи ээждээ болон гэрийнхэнд хэлж болохгүй шүү хэлвэл чамайг алчихна шүү гэхэд би айгаад хөдөлж чадахгүй зугтах гэхээр зугтах боломж байгаагүй. Тэгсэн Б.А нэг гараараа хоолойнд хутга тулгаж байгаад нэг гараараа миний өмдийг шувтлаад орон дээр намайг мөн урьднийх шигээ хүчиндсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 20-н хэднээр би ээжийн ажил дээр байж байхад Б.А ээжийн ажил дээр согтуу орж ирэхээр нь ээж таньдаг хүнийхээ таксийг дуудаад бид хоёрыг хүргээд өгчих гэж хэлээд Б.А бид хоёр ээжийн ажлаас таксинд суугаад гэр лүү явсан. Тэгээд гэрийн гадаа таксинаас буугаад гэр лүү ороход Б.А чи банди нартай уулзлаа гэж уурлаад миний дээрээс дарж тонгойлгоод миний ороолтоор боосон. Тэр үед би боолгож байхдаа ухаан балартаад унасан. Тэгээд би хэдэн минутын дараа сэрснээ мэдээгүй нэг сэрэхэд Б.А миний дээр өвдөглөөд сууж байсан. Тэгээд дараа нь Б.А боосны дараа миний нүд хэд хоног цус хуралттай явсан. Тэгээд би А-ыг хүнд хэлбэл намайг ална гээд байсан болохоор өдийг хүртэл хүнд хэлэхгүй явсаар байгаад өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эгчийнд байж байхдаа эгч Ш Б.А ах намайг 2 удаа оролдсон гэж би гэрлүүгээ явмааргүй байна гэж хэлээд байж байхад манай ээж, Б.А хоёр намайг авах гээд ороод ирсэн. Тэгсэн эгч чи ороод байж бай гээд намайг гаргасан. Тэгсэн дараах нь эгч намайг дуудаад талхны цех дотор Ш эгч намайг А-тай нүүрэлдүүлээд чи хэл гэхээр нь би эгч болон ээжийн хажууд та намайг оролдоо биз дээ гэж хэлсэн чинь Б.А юу ч дуугараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 42 хуу/
Насанд хүрээгүй хохирогч Г.Э гийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хойт аав А хамт хоёулхнаа байж байсан. Би тэгээд нэг цаг гаруй гэрийн даалгавраа хийж дуусаад зурагт үзэх санаатай орон дээр суусан тэгсэн чинь Б.А ах надтай зөрөөд орон дээрээс бос ч яваад нойлын өрөө рүү орсон. Тэгээд нойлоос гарч ирээд орон дээр миний хажууд суугаад шууд миний гуян дээр гараа тавьсан. Тэгэхээр нь би гарыг нь түлхсэн чинь ээждээ битгий хэлээрэй чамайг ална шүү гэж хэлээд миний энгэр лүү гараа хийгээд орон дээр хэвтүүлсэн. Тэгэхээр нь би болиоч ээ гээд эсэргүүцэл үзүүлээд түлхсэн чинь зүгээр болохгүй улам над руу дайраад байсан. Тэгээд миний хоёр гарыг нэг гараараа бариад нөгөө гараараа миний өмссөн байсан шортыг болон дотуур хувцсыг тайлсан. Тэгээд шууд Б.А ах миний дээр гараад өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж хөдөлж эхлээд 5-10 минут болсны дараа миний дээрээс боссон. Тэгээд Б.А ах надад ямар нэгэн юм хэлэхгүй байж байгаад ээжийг ажлаас авахаар гараад явсан. Эхний энэ асуудлын талаар би ямар нэгэн хүнд хэлэлгүй өнгөрөөсөн. Надад хэн нэгэнд хэлэх боломж байгаагүй яагаад гэвэл Б.А ах өдөр болгон надтай хамт байдаг байсан болохоор би хэлж чадаагүй. Мөн намайг ямар нэгэн хүнд хэлбэл ална гэж айлгасан болохоор хэлж чадаагүй. Тэгээд энэ асуудал өнгөрсөн. Дараа нь Б.А ах 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ээжтэй хамт сургууль дээр ирээд миний хичээлийг тарсны дараа авч яваад ээжийг замдаа ажил дээр нь үлдээгээд бид хоёр харьсан. Тэгээд гэртээ ороод би гэрийн даалгавраа хийчихээд зурагт үзэхээр орон дээр суусан. Тэгсэн Б.А ах орон дээрээс босоод нойл орж ирэхдээ ширээн дээр байсан шаргал өнгийн бариултай заазуурыг аваад миний хүзүүнд тулгаад хэвт гэсэн. Тэгэхээр нь би хэвтэхгүй гэсэн чинь намайг хүчээр дарж хэвтүүлээд хоолойд хутгаа тулгаад нэг гараараа миний өмссөн байсан шортыг тайлаад бэлгийн харьцаанд орж эхлээд удалгүй миний дээрээс босоод ээжтэй хамт гадуур ажил амжуулна гээд гараад явсан. Мөн л энэ асуудлыг ямар нэгэн хүнд хэлж чадаагүй өнгөрөөсөн. Тэгээд дараа нь 2018 оны 02 дугаар сарын 20-н гаргаад яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Тухайн үед ээжийн ажил дээр байсан чинь Б.А ах гаднаас архи уусан байдалтай орж ирэхээр нь ээж таньдаг таксигаа дуудаад бид хоёрыг гэр лүү явуулсан. Гэрийн гадаа очоод Б.А ах бид хоёр гэр лүүгээ орсон чинь намайг учиргүй банди нартай явлаа гээд ташиж унагаад миний зүүж явсан ороолтоор миний хоолойг боогоод намайг ухаан алдуулсан. Би тухайн үед хэр удаан ухаан алдсан болохоо санахгүй байна. Нэг сэрсэн чинь Б.А ах миний дээр хоолойг минь боосон байдалтай сууж байсан. Тэгээд би бүрэн гүйцэт боолтынхоо шокноос гараад эгчийнхээ охиныг шуудангаас тосох санаатай А-тай цуг явсан. Тэгээд шуудан дээр очсон чинь шуудан аль хэдийн ирсэн дүү байхгүй байсан. Тэгсэн чинь удалгүй ээж над руу залгаад дүү чинь манай ажил дээр ирсэн байна гэж хэлэхээр нь такси бариад ээжийн ажил руу очсон. Тэгээд бид нар ээжийн ажил дээр байж байгаад бөөндөө гэр лүүгээ харьцгаасан. Би энэ асуудлаас болж нэг хэсэг айдастай байсан ба ямар нэгэн хүнд хэлж чадалгүй байсаар өдийг хүргэсэн. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.А ах, ээж хоёрыг Мөнххаан сум руу ажлаар явах үед нь хамаатны эгч болох Ш нд очсон. Тэгээд байж байтал 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ээж, Б.А ах хоёр хөдөөнөөс ирээд намайг гэр лүүгээ авч явна гэхээр нь би явахгүй гээд тухайн өдөр Ш эгчийнд үлдсэн. Тэгсэн чинь Ш эгч миний дүү яагаад гэр лүүгээ харихгүй гээд байгаа юм гэж асуухад нь би Б.А ах намайг хоёр удаа оролдсон талаар хэлсэн. Тэгсэн чинь Ш эгч Б.А ах болон ээжтэй уулзаад Б.А ахад намайг оролдсон талаар хэлээд намайг байлцуулан дөрвүүлээ хоорондоо ярилцсан. Тухайн үед эхлээд Б.А ах тийм юм байхгүй намайг архи уусан байсныг далимдуулж ингэж байна гэх мэтээр үгүйсгэж байгаад дараа нь миний буруу надад хэлэх үг алга гэж хэлээд намайг орж унт гээд гэр лүү оруулаад Ш эгч, Б.А ах, ээж гурав үлдсэн ...би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг яагаад сайн мэдээд байна вэ гэвэл би тухайн үед өглөө хичээл дээрээ сайн найзтайгаа хэрэлдсэн байсан болохоор тухайн цаг хугацааг сайн мэдээд байна. Харин дараагийнх нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр болохоор 4 дэх өдөр байсан тухайн үед миний дуртай хичээлүүд ордог байсан болохоор би сайн санаад байна. Мөн би А намайг хүчиндсэн хоёр цаг хугацааг ерөөсөө мартаж чаддаггүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 44-45 хуу/
Насанд хүрээгүй хохирогч Г.Э гийн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би яагаад хүчиндүүлсэн он сар өдрөө мартсан бэ гэвэл энэ асуудал болоод нилээд цаг хугацаа өнгөрсөн болохоор би мартсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад энэ асуудал шалгагдаж эхлэхэд нь би энэ болсон он сар өдрийг санахын тулд өөрт болсон хамгийн мартагдахааргүй үеүдтэйгээ холбож тухайн он сарыг буюу 2017 оны 12 дугаар сарын 28, 2018 оны 01 дүгээр сарын 28, 2018 оны 02 дугаар сарын 20 гэдэг он сар өдрүүдийг хэлсэн юмаа. Сүүлд би ганцаараа байх үедээ бодоход энэ цаг хугацаа буруу байсныг мэдээд цагдаад хэлэх гэсэн боловч айгаад хэлж чадахгүй удсан. Б.А гэдэг хүн анх намайг 2017 оны 12 дугаар сарын 28-нд гэрт байхад хүч хэрэглэж хүчиндсэн. Энэ цаг хугацааг яаж санаж байна вэ гэвэл шинэ жил болоход их ойртсон байсан болохоор би санаж байна. Харин хоёр дахь удаагаа буюу надад хутга тулгаж хүчиндсэн гэх асуудал нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр биш харин 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байсан байна. Би энэ өдрийг яаж санасан бэ гэвэл би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буюу хүчиндүүлснийхээ дараа үсээ тайруулж байсан. мөн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр болж байсан ба 10 жилийн сургуулиудын өвлийн амралт эхэлж байсан үе болохоор би санасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 49-50 хуу/
Насанд хүрээгүй хохирогч Г.Э гийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчим Б53 дугаар байрны 25 тоотод гэртээ хойд аав Б.А ай хамт хоёулханаа байж байсан. Би тэгээд нэг цаг гаруй гэрийн даалгавраа хийж дуусаад зурагт үзэх санаатай орон дээр суусан чинь Б.А надтай зөрөөд орон дээрээс босоод нойлын өрөөрүү орсон. Тэгээд нойлоос гарч ирээд орон дээр миний хажууд суугаад шууд миний гуян дээр гараа тавихаар нь би гарыг нь түлхсэн чинь ээждээ битгий хэлээрэй хэрвээ хэлэх юм бол чамайг ална шүү гэж хэлээд миний энгэрлүү гараа хийгээд намайг орон дээр дарж хэвтүүлсэн. Тэгэхээр нь болиочээ гэж хэлээд эсэргүүцэл үзүүлээд түлхсэн чинь Б.А зүгээр байхгүй улам надруу дайраад нэг гараараа миний хоёр гарыг бариад нөгөө гараараа миний өмсөж байсан шоортыг дотуур хувцастай минь хамт тайлсан. Тэгээд шууд Б.А өөрийн бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү шууд хийгээд хөдөлж эхлээд удалгүй 5-10 минут болсны дараа өөрийн бэлэг эрхтнээ минийхээс гаргаад миний дээрээс боссон. Тэгээд надад ямар ч үг хэлэхгүй байж байгаад ээжийг ажлаас нь авна гээд гэрээс гараад явсан. Тэгээд би гарахаар нь дотуур хувцас болон шоортоо өмсөөд гэртээ ганцаараа үлдсэн. Эхний болсон асуудлын талаар би хэнд ч юу ч хэлж чадаагүй яагаад гэвэл Б.А ихэвчлэн надтай хамт байдаг байсан мөн хүнд хэлбэл ална гэж айлгасан болохоор би айгаад хэнд ч хэлэлгүй энэ асуудлыг орхисон. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хичээл тарах үед ээжтэй хамт сургууль дээр ирж намайг аваад замаараа ээжийг ажил дээр нь үлдээгээд Б.А бид хоёр гэрлүүгээ харьсан. Тэгээд би гэртээ хариад гэрийн даалгавраа хийчхээд орон дээр суугаад зурагт үзэж байтал Б.А нойлоос гарч ирээд ширээн дээр байсан шаргал өнгийн иштэй том заазуурыг аваад миний хүзүүнд тулгаад намайг орон дээр хэвт гэхээр нь би хэвтэхгүй гэсэн чинь шууд намайг түлхэж хэвтүүлээд хоолойд хутга тулгаж байгаад миний өмсөж байсан шоортыг дотуур хувцастай хамт тайлж шидээд өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад миний бэлэг эрхтэнрүү шууд хийгээд хөдөлж эхэлсэн. Хөдөлж эхлээд мөн л 5-10 минут болоод миний эрхтнээс өөрийн бэлэг эрхтнээ сугалж гаргаад миний дээрээс босоод ээжийн ажил дээр очиж ээжтэй хамт гадуур ажил амжуулна гээд гараад явсан. Мөн л би энэ асуудлыг тухайн үед нь хэнд ч хэлж чадаагүй ээ. Тэгээд дараа нь 2018 оны 02 дугаар сарын 20-н гаргаад яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна тухайн үед би ээжийн ажил дээр байж байсан чинь Б.А ах гаднаас ээжийн ажил дээр архи уусан байдалтай орж ирээд ээж намайг Анхбаярыг аваад яв гээд би такси бариад А ай хамт гэрлүү хариад гэрлүүгээ яг ороод хаалгаа хаасан чинь Б.А намайг банди нартай явлаа гээд шууд ташиж унагаагаад миний зүүж байсан хүрэн өнгийн ороолтоор хоолой боогоод хэсэг хугацаа өнгөрсний дараа миний ухаан санаа балартаж би ухаан алдсан. Тэгээд хэр удсаныг нь мэдэхгүй сэрсэн чинь Б.А миний хоолойг боосон чигээрээ дээр сууж байсан. Тэгээд миний хоолойг боохоо болиод босоод явахаар нь би хэсэг хугацаанд газар хэвтэж байгаад боолтныхоо шоокноос гарсныхаа дараа босоод шуудангаас эгчийнхээ охиныг тосохоор А ай хамт яваад шуудан дээр очсон чинь шуудан ирээд явсан байсан тэгсэн чинь удалгүй ээж залгаад дүү чинь манай ажил дээр ирсэн байна гэхээр нь бид хоёр такси бариад ээжийн ажил дээр очоод байж байгаад бөөндөө гэрлүүгээ харьсан. Энэ асуудлууд болсны дараа би нэг хэсэг айдастай, түгшүүртэй байдаг байсан. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Анхбаяр, ээж хоёрыг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумруу ажлаар явах үед нь хамаатны эгч болох Ш н гэрт хэд хоносон. Тэгсэн чинь 2018 оны 05 дугаар сарын 21-ний орой ээж, Б.А хоёр хөдөөнөөс ирээд намайг авахаар ирэхэд нь би гэрлүүгээ явахгүй энд хононо гэж хэлээд Ш эгчийн гэрт хонохоор болсон. Тэгсэн чинь Ш эгч миний дүү яагаад гэртээ харихгүй гэсэн юм бэ ямар нэгэн зүйл болоо юу гэж асуухаар нь би Ш эгчид бүх зүйлээ ярьж Анхбаярыг намайг хоёр удаа хүч хэрэглэж хүчиндсэн болон хоолой боосон талаар хэлсэн. Тэгээд Ш эгч Б.А болон ээжийг дуудаад намайг байлгаж байгаад болсон зүйлийн талаар хэлэхэд Б.А тийм зүйл байхгүй намайг архи уусан байсан болохоор худлаа ярьж байх гэж нэг хэсэг гүрийж байгаад дараа нь уучлаарай миний буруу надад хэлэх үг алга гэж хэлээд намайг өрөөндөө орж унт гэж юм ярьж байсан өрөөнөөс гаргаад ээж, Анхбаяр, Ш эгч гурав үлдсэн. Намайг хоёр удаа хүчиндэхдээ ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин сүүлд намайг ороолтоор боох үедээ бага зэрэг архи уусан байсан. Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг яаж сайн мэдээд байна вэ гэвэл тухайн өдөр би хичээл дээрээ сайн найзтайгаа хэрэлдэж байсан юм мөн шинэ жил болох их дөхсөн байсан болохоор би сайн мэдэж байгаа юм. Харин дараагийн өдөр болох 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Намайг хоёр удаа хүчиндэх үед миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй тухайн үедээ давсган дээгүүр жаахан чинэрч өвдөж байсан. Харин сүүлд боох үед миний хоёр нүдэнд цус хурч нэг хэсэг улаан нүдтэй явж байсан. Би эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаагүй. Нүд улайсан байх үед нүдний дусаагуур дусаагаад зүгээр болж байсан. Б.А намайг хоёр удаа хүчиндэх үед миний бэлэг эрхтнээс ямар нэгэн цус гараагүй харин цагаан өнгийн шингэн зүйл гарсан. Тэр үед би тэр цагаан өнгийн шингэн зүйлийг юу болохыг мэдээгүй. Би А гаргасан үйлдэлд их гомдолтой байгаа” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 225-228 дугаар хуудас /
Гэрч Ц.Ш н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний төрсөн ээжийн ахын хүүхэд болох Б.Б гэдэг эмэгтэй байдаг. Надаас 10 насаар эгч юм. Ерөнхийдөө бид хоёрын хамаатан гэж Хэнтий аймагт байхгүй. Б.Б эгч өөрийн төрсөн хүүхэд болох 3 хүүхэдтэй юм. Сүүлд Б.А гэдэг хүнтэй суугаад 6 жил гаран болж байгаа. Хөдөө гадаа явах даа хүүхдүүдээ манай гэрт үлдээгээд явдаг. Б.Б эгч 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сум явах даа өөрийн төрсөн хүүхдүүдээ манай гэрт үлдээгээд явсан. Б.Б эгч хамтран амьдарч Б.А-тай хамт кирна маркийн ….. улсын дугаартай автомашинтай явсан. Манай гэрт Б.Б эгч Г.Э М нарыг үлдээсэн. Би 2018 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн …… улсын дугаартай автомашинтай 2 ажилтнаа хүргэж өгөх гээд гарах гэтэл Б.Б төрсөн охин Г.Э надад хандан Б.А ахын талаар танд хэлэх гэсэн юм гэхээр нь машиндаа суулгаад 2 ажилтнаа хүргэж өгөөд гэртээ ирээд Г.Э гоос юу болсон талаар асуухад Б.А ах шинэ жилийн өмнө эрүүл байх даа намайг оролдсон, мөн 2 удаа согтуу байх даа оролдсон талаар хэлээд би гэртээ харихгүй, ээж, Б.А ах хоёр одоо хөдөөнөөс ирээд намайг авна гэвэл би гэртээ харихгүй гэхээр нь би ээжтэй чинь болон А ай хэлж ярья гэж хэлсэн. Удалгүй Б.Б эгч, Б.А нар хөдөөнөөс орж ирэхээр нь би Г.Э г өөрийнхөө гэр лүү оруулаад А-т хандан Г.Э гэртээ харихгүй гээд байна чамайг архи дарс уугаад байхаар нь гэртээ харихгүй гээд байгаа юм уу гэж бодсон чинь үгүй байна. Г.Э надад хандан Б.А ах намайг эрүүл, согтуу үедээ оролдоод байдаг талаар хэлсэн. Анхбаяраа чи яагаад Г.Э г оролдсон юм бэ гэтэл намайг архи дарс уудаг болохоор гүтгэж байна гэхээр нь би Г.Э г дуудаж хэлсэн үгийг нь А хандуулан хэлүүлсэн чинь Б.А юу ч дуугараагүй. Тэгсэн Б.Бэгч А хандан архи дарс уухгүй, агсан согтуу тавихгүй, энэ асуудлыг дахин гарахгүй байвал уучилж хамтран амьдарч болно гэж хэлсэн. Б.Б эгч, А ай хамт гэр лүүгээ яваад Г.Э манай гэрт үлдсэн. Маргааш нь болох 2018 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутад Б.Б эгч, А ай хамт гэрт ирээд хүүхдийнхээ сургуулийн хувцсаа аваад гэрээс явсан. Өглөө 09 цаг 40 минутад Б.Бэгч ……… дугаарын утаснаас залгаад Б.А нойл орно гээд явсан чинь алга байхаар нь А барьж явсан …… дугаарын утас руу залгасан чинь Б.А нь амьдрах хүсэл байхгүй, үхнэ гээд гол руу явсан, эх, үр хоёрыг салгаснаас би явсан дээр гэсэн үг ярьсан талаар надад хэлсэн. Би тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.А нь архи дарс уусан үедээ Б.Б эгчид агсан согтуу тавиад архи дарсны мөнгө нэхээд байдаг юм. Б.А нь эрүүлдээ муудсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хх-н 5 хуу/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хамтран амьдрагч Батдэлгэрийн А ай хамтран амьдраад 6 жил гаран болж байгаа. Миний өөрийн 3 хүүхэд байдаг. Би өөрийн нөхөр Б.А ай оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу эзэмшлийн крина маркийн .........улсын дугаартай автомашинтай яваад 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 15 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд өөрийн төрсөн дүү Ш н гэрт орой 21 цагийн орчимд өөрийн төрсөн охин Г.Э г авах гээд очсон. Тэгтэл төрсөн дүү Ш нь Б.А хандан та өөрийн дагавар охин Г.Э г яагаад оролдоод байгаа юм бэ гэхэд Б.А нь би оролдсон юм байхгүй, намайг согтуугаар нь далимдуулж байна гэтэл Г.Э нь та намайг оролдсон биз дээ, та эрүүл байсан гээд байсан. Тэгээд өөрийн төрсөн охиноо өөрийн төрсөн дүү Ш н гэрт үлдээгээд явсан. Би өөрийн нөхөр Б.А ай xамт гэртээ харьсан. Гэртэй хариад тэрний талаар яриагүй, муудаагүй унтсан. Маргааш нь болох 2018 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутад нөхөр Б.А ай хамт Хэрлэн 1 дүгээр сургууль орж охиноо сургуульд нь хүргэж өгөөд нөхөр Б.А бид хоёр Хэрлэн сумын 4 дүгээр баг хувийн эмнэлэг дээр ирсэн. Бид хоёр миний ажлын өрөөнд байж байгаад нөхөр Б.А нь миний нэр дээр байдаг ......... гэсэн дугаарын утсыг аваад нойл орлоо гээд гараад явсан. Орж ирэхгүй болохоор нь ......... гэсэн дугаарын утас руу залгасан чинь би гол руу явж байна, амьд явах хүсэл байхгүй, чамайг их зовоож байгаа талаар хэлэхэд нь би чи юу яриад байгаа юм бэ хүрээд ир гэтэл би очихгүй үхлээ намайг хүн олоод авах байлгүй гээд утсаа тасалсан. Б.А нь архины мөнгө өгсөнгүй гээд агсан согтуу тавиад, гар хуруугаа зүсээд байдаг. Миний мэдэхийн 2 удаа зүссэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 20-иор байх цагдаагийн газарт хандан дуудлага өгсөн. Тэр үед агсан тавиад гараа зүсчихээр нь эмнэлэгт хүргэж судас залгуулсан. Б.А нь өөрийн гэсэн хүүхэдгүй болохоор хэцүү байдаг байх. Би хүүхдийн гаргахгүй гэхээр их уурладаг байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-н 52-р хуу/
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Э нь ямар нэгэн өвчний чөлөө авч байсан асуудал байхгүй. Харин яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна нэг өдөр манай ангийн нэг хүүхэд болох Г.Э гийн нүд нь улайсан байдалтай ангидаа ирэхээр нь яасан талаар асуухад тухайн үед надад нүд өвдсөн эм дусааж байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 53-55 хуу/
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би дагавар охин Г.Э г ямар нэгэн байдлаар хүчиндсэн асуудал байхгүй. Энэ бол ямар ч ор үндэсгүй асуудал юм. Миний дагавар охин Г.Э нь яагаад намайг ингэж цагдаагийн байгууллагад өгөх болсныг би үнэхээр ойлгохгүй байна. Тиймээс надад энэ асуудлын талаар яриад байх зүйл алга. Ямартай ч би дагавар охин Г.Э г хүчиндсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 56-58 хуу/
Гэрч Б.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн хүү А ай байнга хамт байдаггүй. Гэхдээ намайг Улаанбаатар хотод байхад сүүлийн үед байнга архи уугаад байна гэж эхнэр нь хэлж байсан. Уг нь манай хүү байнга архи уугаад байдаггүй гайгүй хүүхэд байсан сүүлийн үед байнга архи уух болсон гэж сонсогдох болсон. Манай хүү Б.А нь зан байдлын хувьд даруухан, төлөв томоотой сайн хүүхэд байсан архи уугаад ийм сонин ааштай болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 59-61 хуу/
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах Б.А нь зан байдлын хувьд төлөв даруу, ямар нэг илүү дутуу ааш зан байхгүй жаахан архины хамааралтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 62-64 хуу/
Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтад өгсөн “Би өөрийн дагавар охин Г.Э д хүч хэрэглэн хүчиндсэн асуудал байхгүй. Энэ асуудал хэзээнээс гарч ирэх болсон бэ гэвэл би 2018 оны 05 дугаар сарын сүүлээр яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна хамтран амьдрагч Б хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очиж бариа засал хийж байгаад 6 хоногийн дараа Хэнтий аймагт ирсэн. Бид хоёр Мөнххаан сум явахдаа Г.Э , М хоёрыг Б дүү болох Ш н гэрт үлдээгээд явсан. Тэгээд Б бид хоёр оройхон Ш н гэрээс хоёр хүүхдээ авахаар очтол Ш гэрт байсан хүүхдүүдийг гадаа гарч бай эгч нь Б , Б.А хоёртой ярих юм байна гээд хүүхдүүдийг гаргасан. Тэгээд Ш та хоёртой ярих юм байна гээд талхныхаа цехийн нэг өрөөрүү оруулж суулгаад Г.Э надад Б.А ах намайг хоёр удаа оролдсон гэж надад хэллээ энэ юу гэсэн үг юм бэ гэж надаас асуухаар нь би тухайн үед цочирдоод юу хэлэхээ мэдэхгүй болоод Г.Э г шууд дуудуулж уулзсан. Тэгээд би Г.Э д хандаж миний охин юу яриад байгаа юм бэ ах нь чамайг оролдсон /хүчиндсэн/ асуудал байхгүй биздээ гэсэн чинь Г.Э надад хандаж та намайг оролдсон нь /хүчиндсэн/ үнэн биздээ гээд надруу дайраад байсан. Тэгээд Ш Г.Э г гэрлүү орж бай гэж явуулаад Б бид хоёрт хандаж өнөөдөртөө Г.Э г гэрт хариулахгүй энд хонуулна гээд авч үлдэхээр нь Б бид хоёр гэрлүүгээ явсан. Тэгээд Б бид хоёр гэртээ хариад хоол унд хийж идчихээд унтаж амарсан. Тэгээд маргааш нь Б бид хоёр ач охин М сургуульд нь хүргэж өгөөд би Б г ажилд нь хүргэж өгчөөд гадуур явсан. Тэгээд би гадуур явахдаа халаасандаа байсан 10000 мянган төгрөгөөр Монгол стандарт нэртэй архи аваад ганцаараа уугаад дараа нь сангийн аж ахуйн гудамжинд явж байсан хэсэг хүмүүстэй нэмж архи уусан. Тэр хамт архи уусан хүмүүсээ би сайн танихгүй. Тэгээд гадаа орой болж байх шиг болоод би ерөнхийдөө архиндаа согтоод юу болж байгааг санахаа больсон. Тэгээд би нэг мэдэхэд эмнэлэг дээр хүзүүндээ оёдол тавиулж байсан. Тэгээд би эмнэлэгт дусал хийлгэж жаахан хэвтэж байгаад өглөө сэрээд ойр хавьд ямар нэгэн хүн байхгүй байхаар нь эмнэлгээс гараад гэрлүүгээ явсан. Гэртээ очтол манай гэрт хүн байхгүй байхаар нь би зүүн тийшээ сангийн аж ахуйд Төмөрхуяг гэх ахынд очоод нэг шил архи уугаад гэрээс нь гарч дахиж архи уух гэж явж байгаад цагдаад баригдсан. ... Тиймээ би тухайн өдөр Б г ажилд нь хүргэж өгөөд гараад явж байтал Б надруу залгахаар нь би нэг хэсэг утсаа аваагүй. Тэгээд байн дахин залгаад байхаар нь авсан чинь намайг хаана юу хийж байгаа юм гэж асуухаар нь би хариуд нь гол руу явж байна гэсэн тэгсэн чинь Б гол руу явж яах гэж байгаа юм гэхээр нь би ингэж амьдарч байхаар амиа хорлосон нь дээр гэж хэлээд би утсаа салгаад унтраасан. Би тухайн үед Г.Э гоос тийм хачин зүйл сонсоод шоконд орсон болохоор амиа хорлоно гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 91-93-р хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /1-р хх-н 5 хуу/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 6-9 хуу/, хохирогч Г.Э гийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 14 хуу/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /1-р хх-н 21-22 хуу/, хохирогч Г.Э гийн суралцагчийн хувийн хэрэг /1-р хх-н 26-34 хуу/, амбулаторийн карт /1-р хх-н 104 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 105 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Г.Э гоос 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус тус авсан мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1-т заасан “...16 насанд хүрээгүй хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй” гэх журмыг, мөн хэргийн газарт үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр шүүгдэгчийн төрсөн дүү Б.М, насанд хүрээгүй хохирогч Г.Э гийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ч.Ш нарыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2-т заасан Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна гэх журмыг тус тус зөрчсөн байх тул дээр дурдсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлсэнгүй.
Харин бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.А-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.А нь дагавар охин болох Г.Э г 2017 оны 12 дугаар сарын 28, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд өөрийн гэртээ хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн ба түүний энэхүү үйлдэл нь хүчиндэх гэмт хэрэг болон уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан болох нь
Насанд хүрээгүй хохирогч Г.Э гийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчим Б53 дугаар байрны 25 тоотод гэртээ хойт аав Б.А-ай хамт хоёулханаа байж байсан. Би тэгээд нэг цаг гаруй гэрийн даалгавраа хийж дуусаад зурагт үзэх санаатай орон дээр суусан чинь Б.А надтай зөрөөд орон дээрээс босоод нойлын өрөөрүү орсон. Тэгээд нойлоос гарч ирээд орон дээр миний хажууд суугаад шууд миний гуян дээр гараа тавихаар нь би гарыг нь түлхсэн чинь ээждээ битгий хэлээрэй хэрвээ хэлэх юм бол чамайг ална шүү гэж хэлээд миний энгэрлүү гараа хийгээд намайг орон дээр дарж хэвтүүлсэн. Тэгэхээр нь болиочээ гэж хэлээд эсэргүүцэл үзүүлээд түлхсэн чинь Б.А зүгээр байхгүй улам надруу дайраад нэг гараараа миний хоёр гарыг бариад нөгөө гараараа миний өмсөж байсан шоортыг дотуур хувцастай минь хамт тайлсан. Тэгээд шууд Б.А өөрийн бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү шууд хийгээд хөдөлж эхлээд удалгүй 5-10 минут болсны дараа өөрийн бэлэг эрхтнээ минийхээс гаргаад миний дээрээс боссон. Тэгээд надад ямар ч үг хэлэхгүй байж байгаад ээжийг ажлаас нь авна гээд гэрээс гараад явсан. Тэгээд би гарахаар нь дотуур хувцас болон шоортоо өмсөөд гэртээ ганцаараа үлдсэн. Эхний болсон асуудлын талаар би хэнд ч юу ч хэлж чадаагүй яагаад гэвэл Б.А ихэвчлэн надтай хамт байдаг байсан мөн хүнд хэлбэл ална гэж айлгасан болохоор би айгаад хэнд ч хэлэлгүй энэ асуудлыг орхисон. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хичээл тарах үед ээжтэй хамт сургууль дээр ирж намайг аваад замаараа ээжийг ажил дээр нь үлдээгээд Б.А бид хоёр гэрлүүгээ харьсан. Тэгээд би гэртээ хариад гэрийн даалгавраа хийчхээд орон дээр суугаад зурагт үзэж байтал Б.А нойлоос гарч ирээд ширээн дээр байсан шаргал өнгийн иштэй том заазуурыг аваад миний хүзүүнд тулгаад намайг орон дээр хэвт гэхээр нь би хэвтэхгүй гэсэн чинь шууд намайг түлхэж хэвтүүлээд хоолойд хутга тулгаж байгаад миний өмсөж байсан шоортыг дотуур хувцастай хамт тайлж шидээд өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад миний бэлэг эрхтэнрүү шууд хийгээд хөдөлж эхэлсэн. Хөдөлж эхлээд мөн л 5-10 минут болоод миний эрхтнээс өөрийн бэлэг эрхтнээ сугалж гаргаад миний дээрээс босоод ээжийн ажил дээр очиж ээжтэй хамт гадуур ажил амжуулна гээд гараад явсан...” гэх мэдүүлэг
Гэрч Ц.Ш н “...Би 2018 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн …… улсын дугаартай автомашинтай 2 ажилтнаа хүргэж өгөх гээд гарах гэтэл Б.Б төрсөн охин Г.Э надад хандан Б.А ахын талаар танд хэлэх гэсэн юм гэхээр нь машиндаа суулгаад 2 ажилтнаа хүргэж өгөөд гэртээ ирээд Г.Э гоос юу болсон талаар асуухад Б.А ах шинэ жилийн өмнө эрүүл байх даа намайг оролдсон, мөн 2 удаа согтуу байх даа оролдсон тагаар хэлээд би гэртээ харихгүй, ээж, Б.А ах хоёр одоо хөдөөнөөс ирээд намайг авна гэвэл би гэртээ харихгүй гэхээр нь би ээжтэй чинь болон А ай хэлж ярья хэлсэн. Удалгүй Б.Б эгч, Б.А нар хөдөөнөөс орж ирэхээр нь би Г.Э г өөрийнхөө гэр лүү оруулаад А хандан Г.Э гэртээ харихгүй гээд байна чамайг архи дарс уугаад байхаар нь гэртээ харихгүй гээд байгаа юм уу гэж бодсон чинь үгүй байна. Г.Э надад хандан Б.А ах намайг эрүүл, согтуу үедээ оролдоод байдаг талаар хэлсэн. Анхбаяраа чи яагаад Г.Э г оролдсон юм бэ гэтэл намайг архи дарс уудаг болохоор гүтгэж байна гэхээр нь би Г.Э г дуудаж хэлсэн үгийг нь А хандуулан хэлүүлсэн чинь Б.А юу ч дуугараагүй...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Б “...2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 15 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд өөрийн төрсөн дүү Ш н гэрт орой 21 цагийн орчимд өөрийн төрсөн охин Г.Э г авах гээд очсон. Тэгтэл төрсөн дүү Ш нь Б.А хандан та өөрийн дагавар охин Г.Э г яагаад оролдоод байгаа юм бэ гэхэд Б.А нь би оролдсон юм байхгүй, намайг согтуугаар нь далимдуулж байна гэтэл Г.Э нь та намайг оролдсон биз дээ, та эрүүл байсан гээд байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Д.Батсүхийн “...Г.Э нь ямар нэгэн өвчний чөлөө авч байсан асуудал байхгүй. Харин яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна нэг өдөр манай ангийн нэг хүүхэд болон Г.Э гийн нүд нь улайсан байдалтай ангидаа ирэхээр нь яасан талаар асуухад тухайн үед надад нүд өвдсөн эм тусааж байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай “Г.Э гийн охин хальс хуучин урагдалтай байна. Уг урагдалт нь анх бэлгийн харьцаанд орсон гэх 2017.12.28-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Анхбаяр, насанд хүрээгүй хохирогчийн эх Б.Бнар нь гэр бүлийн харилцаатайгаар хамтран амьдарч байсан. Тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж үзэх учир арван зургаан насанд хүрээгүй хохирогч Г.Э нь шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий гишүүн мөн юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ээс мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, шалгаж тодруулах зүйлийг шалгаж тодруулж мухарлаагүй тул Б.Анхбаярыг гэм буруутайд тооцох үндэслэл байгүй гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь тухайн гэмт хэргийг Б.А үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь гэр бүлийн гишүүдээс хүүхдэдээ тавих анхаарал халамж сул, тэдэнтэй нээлттэй бус байдагтай холбоотой байна.
Шүүхээс шүүгдэгч Б.А хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин хохирогчид сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Б.А оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй тул энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 210 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн модон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
Ерөнхий шүүгч М.Энхмандах
шүүгч С.Байгальмаа,
Р.Батбаяр