Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2023/00016

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 48 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК,

 Хариуцагч ******* ******* ХХК, ******* нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 72,792,757.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр, А.Тэмүүлэн /цахим/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх, Д.Мөнгөнцэцэг /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Болдбаатар /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн №237 тоот Зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 56,037,035.59 төгрөг, зээлийн хүүнд 14,004,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,750,922.16 төгрөг, нийт 72,792,757.75 төгрөгийг төлүүлэх,

 2 Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12-р сарын 26-ны өдрийн №237/02 тоот Барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртэлийн ******* дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нэхэмжлэлийн агуулга: ******* Хаан Банк ХХК нь зээлдэгч ******* ******* ХХК-тай байгуулсан 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн №237 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний (Зээлийн гэрээ)-ний дагуу 70,000,000.00 (далан сая) төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.

******* ******* ХХК нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ 2019 оны 12-р сарын 10-наас эхлэн зөрчсөн бөгөөд нийт 2 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 13,962,964.41 төгрөг, зээлийн хүүнд 30,722,958.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,164,076.69 төгрөг, нийт 46,850,000 төгрөгийг төлсөн бөгөөд, 2021 оны 06-р сарын 08-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна гэжээ.

 Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 1.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай компанийн зүгээс 2018 оны 12 сарын 28-ны өдөр тус *******наас зээл авч зээл, зээлийн хүүг зохих хуваарийн дагуу төлж байсан. Тухайн зээлийг авснаас хойшхи хугацаанд Монгол улсад төдийгүй дэлхий дахиныг хамарсан цар тахал гарсантай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа тасалдаж хүнд байдалд орсон. Монгол улсын Иргэний хууль болон гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн талаар тодорхой заасан байдаг. Иймд энэ байдлыг харгалзан үзэх байх

2.Дээрх хүндрэлээс гадна 2022 оны 9 сард тус компанид ХХААХҮЯамнаас 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 01/2931 дугаартай албан бичгээр ... ******* ******* *******анд санхүүгийн хүндрэлтэй байдал үүсээд байгаатай холбогдуулан Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хөрөнгө эрсдэлд орсон тул танай компанийн бизнесийн зээлийг тус төсөл рүү шилжүүлэх боломж, нөхцөлийг шийдвэрлэх санал боловсруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэсэн агуулгатай бичиг ирсэн тул бид эргэлзээтэй байдалд орсон. Иймд нэхэмжлэлийн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 1.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Миний бие ******* овогтой нь тус компанийн гүйцэтгэх захирлын хувьд уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоос иргэн *******ын хувьд гарын үсэг зураагүй. Монгол улсын компанийн тухай хуульд компани бусдын өмнө хүлээсэн үүргээ өөрөө хариуцахаар байдаг. Иймд иргэн *******ыг хариуцагчаар татсныг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

 Миний дүү *******ын захирлаар нь ажилладаг ******* ******* ХХК нь Хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан бөгөөд 2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд зээл авах шаардлагатай байна гэсний дагуу өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, сум, 2-р баг, 2-р байрны 12 тоот дахь 3 өрөө орон сууцыг тус зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч мөн оны 12-р сарын 26-ны одор ******* ******* ХХК-д 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.

Одоо энэ итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа учраас миний байрыг төлбөрт хурааж авна гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Би энэ байрандаа өнөөдрийг хүртэл амьдардаг гэжээ. 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 48 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 72,792,757.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, хариуцагч иргэн *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 2 дугаар байр, 12 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662,314 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 662,314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч ******* ******* ХХК шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

 1.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодитой талаас нь авч үзээгүй учир нь зээл олгохдоо зээлээс зээлийн шимтгэл хэмээн зээлийн үнийн дүнгээс *******ны суутган авсан мөнгөн дүнг хасагдуулалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

2.Шүүх хуралдааны явцад гаргасан өмгөөлөгч нарын гаргасан зээлийг олгосон болон зээл төлүүлсэн данс нь ******* ******* *******ны данс мөн эсэх талаар шалгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 48 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хүсэлттэй байна. Гомдлын 2 дахь үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хамтран зээлдэгчийг оролцуулаагүй. Үүнээс үүдэлтэйгээр оролцогч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэн. Энэ талаар анхан шатны шүүхэд тавьсан боловч анхан шатны шүүх анхаарч үзэхгүйгээр шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд анхаарч үзэхийг хүсье гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хариуцагч иргэн *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэн ын тухайд энэхүү хэргийн хариуцагч биш, тухайн зээлийн харилцаанд оролцоогүй. Тиймээс хариуцагч биш гэж бидний зүгээс маргасан. Тэгэхээр нь энэ харилцаанд хамааралгүй байна гэж т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй. Иймд бидний зүгээс гомдол гаргаагүй гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Хариуцагч талын зүгээс шимтгэлийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой, бүрэн эрхийн асуудал байсан. Тухайн маргааны гол агуулга нь юу байсан бэ гэхээр ******* ******* ******* нь ******* ******* ХХК-нд олгосон зээлээ төлүүлэх, авсан зээлээ төлөхгүй байх шалтгаанаа тайлбарласан маргаан болсон. Хариуцагч талын зүгээс шимтгэлийн талаар ямар нэгэн маргасан зүйл байхгүй тул анхан шатны шүүх шийдвэрлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна... гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд хамтран хариуцагч Б.Эрдэнэбат гэж гарын үсэг зурсан байгаа. Хэргийн оролцогч биш хүнээс барьцааны үүргийн гүйцэтгэл хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлээд байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийг буруу тодорхойлсон учраас барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангах шүүхийн шийдвэр нь өөрөө үндэслэлгүй болсон. Иймд барьцааны гэрээгээр хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Б.Эрдэнэбатыг оролцуулах байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хариуцагчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

 Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь 01 тоот салбар хариуцагч ******* ******* ХХК болон түүний захирал *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56.037.035,59 төгрөг, зээлийн хүү 14.004.800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.750.922,16 төгрөг, нийт 72.792.757,75 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 37.78 мкв 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ...үндсэн зээлийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогссон, Засгийн газрын тогтоол, Монгол *******ны тушаал гарч зээлийн хүүг хойшлуулах, зогсоох арга хэмжээ авахаар заасан байхад нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ******* ******* ХХК ******* ******* *******наас зээл авсан байхад ******* гэдэг хүнийг хамтран хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан байна.

 ******* ******* ******* ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь 01 тоот салбар болон хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь 01 тоот салбар нь зээлийн гэрээний дагуу 70.000.000 төгрөгийг зээлдэгч ******* ******* ХХК-д олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

Зээлдэгч нь 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх ба 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө 1 жил гаруй хугацаагаар хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан байна.

 Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 56.037.035,59 төгрөг, зээлийн хүү 14.004.800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.750.922,16 төгрөг, нийт 72.792.757,75 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 Хариуцагч ******* нь ******* ******* ХХК-ийг төлөөлөн ******* ******* ******* ХХК-тай гэрээ байгуулж мөнгөн хөрөнгө зээлдэн авсан үйл ажиллагаа нь түүний өөрийн хувийн үйл ажиллагаа биш хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийгдсэн байх тул анхан шатны шүүх *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй.

 4.Давж заалдах гомдлын талаар: Зохигчид зээлийн гэрээний үндсэн зээл болон сард төлөх зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтыг баримтлан хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээл зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүү гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь гэрээний үүргээ 1 жил гаруй хугацаанд хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

 Хэдийгээр зээлдэгч нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээл төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн, цар тахалтай холбогдуулан Засгийн газар, Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн гэрээний хүүг чөлөөлөх талаар зохицуулалт байхад ******* үндэслэлгүйгээр хүү нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч Монгол *******ны ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн А-122, 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны 11 сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг *******уудад зөвшөөрсөн.

 Тус тушаалаар зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байх ба харин зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах, чөлөөлөх талаар зохицуулаагүй байна гэж үзлээ.

 Хариуцагчийн зүгээс ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодитой талаас нь авч үзээгүй учир нь зээл олгохдоо зээлээс зээлийн шимтгэл хэмээн зээлийн үнийн дүнгээс *******ны суутган авсан мөнгөн дүнг хасагдуулалгүйгээр шийдвэрлэсэн, шүүх хуралдааны явцад гаргасан өмгөөлөгч нарын гаргасан зээлийг олгосон болон зээл төлүүлсэн данс нь ******* ******* *******ны данс мөн эсэх талаар шалгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн гэх гомдлууд нь хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь: Талуудын байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн гэрээний шимтгэл гэж дутуу олгосон талаар маргаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байх тул шүүх дээрх байдлыг шалгаж хасч тооцох боломжгүйн дээр зээл олгосон авсан талаар талууд маргаагүй тул уг данс ******* ******* ******* ХХК-ийн данс эсэхийг шалгаж тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байна.

 Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гаас гаргасан Миний дүү *******ын захирлаар нь ажилладаг ******* ******* ХХК нь Хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан бөгөөд 2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд зээл авах шаардлагатай байна гэсний дагуу өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, сум, 2-р баг, 2-р байрны 12 тоот дахь 3 өрөө орон сууцыг тус зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч мөн оны 12-р сарын 26-ны одор ******* ******* ХХК-д 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Одоо энэ итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа учраас миний байрыг төлбөрт хурааж авна гэж байгааг зөвшөөрөхгүй байна гэх тайлбар нь үндэслэлгүй.

Учир нь: Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж, 62.3-д Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймаг, сум 2-р баг 2 дугаар байрны 12 тоотод байрлах 37.78 мкв талбай бүхий ******* дугаартай орон сууцны өмчлөгч нь уг орон сууцаа зээлийн барьцаанд тавих, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрхийг зээлдэгч *******т олгож 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэл олгож дээрх итгэмжлэл нотариатаар баталгаажин хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 Түүнчлэн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанд тавих, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцэл хийх эрхийг дүү *******т олгосон, итгэмжлэл хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү хэрэгт түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 662.314 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ