Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 87

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 1806 0767 62042 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.М 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Мнь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт унаж явсан автобус руу чулуу шидлээ гэсэн шалтгаанаар иргэн Д.Мзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ммэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.М: ...2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны тойрог дээр зам гарах гээд алхаж байтал нэг автобус намайг дайрах шахаад өнгөрөхөөр нь би нэг жижиг чулуу барьж аваад шидсэн. Тэгээд тэр автобус яваад өгсөн, тэгээд би цаашаагаа Офицеруудын автобусны буудал руу алхаад явж байтал нэг үл таних залуу над дээр хүрч ирсэн. Тэгэхээр нь би чи гарцан дээр дайрлаа шүү дээ гэсэн чинь намайг боогоод хоолой шахаад байсан, тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд зургийг нь дарах гэхэд намайг чи яасан овоо юм гээд миний нүүр рүү цохиод авсан. Тэгээд цаашаагаа явахаар нь би араас нь ахиад чулуу шидсэн чинь ер нь чамайг ална гээд чулуу барьж ирээд цохих гэхэд нь би гараа өргөтөл чулуу нь гар дээр цохисон. Тэгээд би тэврээд авахад миний зүүн бөөр хэсэг рүү цохисон, тэгээд миний толгой зүүн дээд хэсэгт чулуугаараа цохичихсон. Тэгээд тэврэлдээд байж байтал толгойноос цус гарсан. Тэгээд хүмүүс салгасан. Тэгээд цагдаад гомдол гаргасан. Толгой зүүн дээд хэсэгтээ шалбарсан, өөр нэг их гэмтэл шарх гэх зүйл байхгүй, зүүн гар мөн зүүн бөөр хэсэгт бага зэрэг хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10922 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.М биед духны зураасан зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн ташаан зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

           5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.М: ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж хохирогч Д.Мсайн дураараа эвлэрч хохирол гомдол саналгүй болгосон тул хэргийг хөнгөнөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Тухайн залуугийн чулуу шидсэн үйлдлээс болж миний автобусны арын жижиг шил хагарсан, би тухайн шилийг хувь хүнээр 280.000 төгрөгөөр янзлуулсан. Надад ямар нэгэн баримт байхгүй бөгөөд хохиролд нийт 280.000 төгрөгийн хохирол учирсан. Уг автобус нь “Тэнүүн-Огоо” ХХК-ны автобус бөгөөд миний хариуцсан автобус тул эвдрэл гэмтэл бусад асуудлыг нь би хариуцдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.М урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41, 42 дугаар тал/,

- Хохирогч Д.М шийтгэлийн хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Мнь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт унаж явсан автобус руу чулуу шидлээ гэсэн шалтгаанаар иргэн Д.Мзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.М “...Тэгээд цаашаагаа явахаар нь би араас нь ахиад чулуу шидсэн чинь ер нь чамайг ална гээд чулуу барьж ирээд цохих гэхэд нь би гараа өргөтөл чулуу нь гар дээр цохисон. Тэгээд би тэврээд авахад миний зүүн бөөр хэсэг рүү цохисон, тэгээд миний толгой зүүн дээд хэсэгт чулуугаараа цохичихсон. Тэгээд тэврэлдээд байж байтал толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10922 дугаартай шинжээчийн “...Д.М биед духны зураасан зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн ташаан зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М яллагдагчаар өгсөн “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж хохирогч Д.Мсайн дураараа эвлэрч хохирол гомдол саналгүй болгосон тул хэргийг хөнгөнөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Мягмарсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Мбусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Мөнхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан ...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ