Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч М.Э,

хохирогч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э холбогдох эрүүгийн 1806 0670 91914 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Э

Холбогдсон хэргийн талаар:

    М.Э нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн орчим иргэн Г.Б гар утсаар яриад өгье хэмээн авч залилж 176.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр жаахан уучихсан явсан. Тэгээд Баас утсаараа яриулчих гээд утсыг аваад явчихсан юм. Г.Б учруулсан хохирол 190.000 төгрөгийг төлсөн. Миний буруу гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бмэдүүлэхдээ: М.Э нь микро автобусанд кондуктор хийж байсан болохоор нь таньдаг. Утсаараа яриулчих гэхээр нь утсаа  өгсөн. Тэгээд тэр чигээрээ алга болсон. Өнөөдөр ахад хэлсэн чинь утасны төлбөр гэж 190.000 төгрөгийг над руу шилжүүлсэн байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б: ...Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төв рүү өөрийн 63-39 УБД улсын дугаартай микро автобустай орсон юм. Тэгээд машиндаа хэвтэж байтал манай шугаманд хүмүүсийн микро автобусанд кондуктор хийгээд явдаг Э манай машинд орж ирээд суусан ба надаас таны гар утас сүлжээндээ үнэгүй биз дээ, утсаа өгч байгаач, би ажил руугаа яриад цалин хөлс буусан эсэхийг асуух гэсэн юм гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа өгсөн юм. Э манай машинд утсаар ярьж сууж байснаа нэг харахад буугаад машины хажууд зогсоод ярьж байсан. Тэгээд нэг харахад байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би урагшаа яваад хамгийн урд талын хүн ачиж байсан микроны жолоочоос Э-гхарсан уу, хаашаа явсан бэ гэж асуутал уг тээврийн хэрэгслийн жолооч Э “Нарантуул” захын төв хаалга руу явсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь ардаас нь яваад олдоогүй. Тэгээд би өөрийнхөө гар утас руу залгахад миний утсыг авахгүй байсан ба сүүлдээ салгачихсан байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгч шалгуулсан...

            ...М.Эаас гар утасныхаа мөнгийг нэхэмжилж байна. Эсхүл Э нь надад холбоо барих гар утас аваад өгвөл гомдол саналгүй болно...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18 дугаар тал/,

            - “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан гар утасны үнэлгээ /хх-ийн 24-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Эын: ...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төв дотор Б нь өөрийн цагаан өнгийн микро автобусанд сууж байх үед нь би очоод утас руугаа яриулаач таны утас Мобиком руу үнэгүй ярьдаг биз дээ гэж хэлж гуйсан ба Б нь зөвшөөрөөд өөрийн Галакси Эс-5 загварын гар утсаа өгсөн. Тэгээд би утсаар нь ярьж байгаад тэр чигтээ утсыг нь авч яваад гудамжинд явж байсан танихгүй хүнд 100.000 төгрөгөөр өгсөн. Тухайн үед архи уумаар байсан бөгөөд мөнгө олдохгүй байсан юм. Тэгээд утсыг нь авч яваад гудамжинд явж байсан хүнд зарсан. Би 7 хоногийн дараа Г.Б хохирлыг төлнө...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

           - Шүүгдэгч М.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36, 37, 39-40, 41-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч М.Э нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн орчим иргэн Г.Б гар утсаар яриад өгье хэмээн авч залилж 176.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Б “...Тэгээд машиндаа хэвтэж байтал манай шугаманд хүмүүсийн микро автобусанд кондуктор хийгээд явдаг Э манай машинд орж ирээд суусан ба надаас таны гар утас сүлжээндээ үнэгүй биз дээ, утсаа өгч байгаач, би ажил руугаа яриад цалин хөлс буусан эсэхийг асуух гэсэн юм гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа өгсөн юм. Э манай машинд утсаар ярьж сууж байснаа нэг харахад буугаад машины хажууд зогсоод ярьж байсан. Тэгээд нэг харахад байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би урагшаа яваад хамгийн урд талын хүн ачиж байсан микроны жолоочоос Э-гхарсан уу, хаашаа явсан бэ гэж асуутал уг тээврийн хэрэгслийн жолооч Э “Нарантуул” захын төв хаалга руу явсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь ардаас нь яваад олдоогүй. Тэгээд би өөрийнхөө гар утас руу залгахад миний утсыг авахгүй байсан ба сүүлдээ салгачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

            - Хөрөнгийн үнэлгээний тайланд гар утасны үнийг 176.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 24-25 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Эын “...Б нь өөрийн цагаан өнгийн микро автобусанд сууж байх үед нь би очоод утас руугаа яриулаач таны утас Мобиком руу үнэгүй ярьдаг биз дээ гэж хэлж гуйсан ба Б нь зөвшөөрөөд өөрийн Галакси Эс-5 загварын гар утсаа өгсөн. Тэгээд би утсаар нь ярьж байгаад тэр чигтээ утсыг нь авч яваад гудамжинд явж байсан танихгүй хүнд 100.000 төгрөгөөр өгсөн. Тухайн үед архи уумаар байсан бөгөөд мөнгө олдохгүй байсан юм. Тэгээд утсыг нь авч яваад гудамжинд явж байсан хүнд зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Эыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Б“Самсунг Эс-5” загварын гар утасны үнэ болох 190.000 төгрөгийг авсан болохоо илэрхийлж байх тул шүүгдэгч М.Эын бусдад учруулсан хохирол төлөгдсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. МЭ-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М Э-г240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Эт оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ