Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2016/04890/и |
Дугаар | 4449 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 4449
|
|
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Анома 74 дүгээр байрны 8 тоотод үйл ажиллагаа явуулах, регистрийн дугаар 5416035, Юу Би Капитал Кредит Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжлэлтэй
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 9 /в/ байрны 6 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЗ 73102165, Шийлэгбазарын Болормаад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 25 498 715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ринчиндорж, хариуцагч Ш.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
Нэхэмжлэгч Юу Би Капитал Кредит Банк Бус Санхүүгийн Байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Ш. Болормаа 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр "Юу Би Капитал Кредит" Банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн 2015/44 дугаартай гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг, 30 хоногт 6 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2015/44 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцаанд Ү-2205060084 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/ Энхтайваны өргөн чөлөө 9В байрны 6 тоотын 32.6 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалуулсан.Зээлдэгч Ш.Болормаа зээлийн 2015/44 дүгээр гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015.10.28-ны өдөр 1,200,000 төгрөг, 2015.11.30-ны өдөр 1,200,000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг төлөөд түүнээс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй байна.Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ш.Болормааг байгууллагын зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн.Зээлдэгч Ш.Болормаа бизнесийн үйл ажиллагаа зогссон, хувь хүн, албан байгууллагаас зээл авч танай зээлийг хаана гэх мэтээр зээл төлөхгүй байх хандлага гаргасаар байна. Иймээс 2015/44 дүгээр зээлийн гэрээний 10.2, 10.2.2, 10.2.6, 10.2.7-д заасныг үндэслэн банк бус санхүүгийн байгууллагын санаачилгаар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөр гэрээг цуцалж байна.Иймд зээлийн гэрээний 3.1, 3.3, 3.4, 5.4, 5.5, 6.2.3-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 25 498 715 төгрөгийг Ш.Болормаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ринчиндорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Ш.Болормаагаас зээлийн гэрээний үүрэгт 25 498 715 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь 2 000 000 төгрөг төлсөн ба Ш.Болормаатай эвлэрлийн гэрээ байгуулж, үлдэгдэл 23 498 715 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө 9 /в/ барйны 6 тоотод байрлах, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.
Хариуцагч Ш.Болормаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл зээлийн гэрээний 23 498 715 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар бид эвлэрч байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Юу Би Капитал Кредит Банк Бус Санхүүгийн Байгууллага хариуцагч Ш.Болормаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, үндсэн хүү 5 560 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 247 774 төгрөг нийт 25 498 715 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Юу Би Капитал Кредит Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн 25 498 715 төгрөгөөс хариуцагч Ш.Болормаа 2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 23 498 715 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 9-В байрны 6 тоотод байрлах, 32,6 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулжээ.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 989 төгрөгийн 50 хувь болох 143 494 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 143 494 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 194 494 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Юу Би Капитал Кредит Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 25 498 715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ш.Болормаа 2 000 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 23 498 715 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 989 төгрөгөөс 143 494 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 143 494 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 194 494 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Болормаа төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 9-В байрны 6 тоотод байрлах, 32,6 32,6 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН