| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0108/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Н.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н холбогдох эрүүгийн 1806 0829 72254 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Н
Холбогдсон хэргийн талаар:
Н.Ннь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 63 тоотод иргэн З.Алтайсайханы “Ай фоне-7” загварын 570.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь утсаар чинь яриад өгнө” гэж хуурч авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нмэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Алтайсайханы өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн миний ангийн охин болох П.Хулангийн хамаатны хүний Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 63 тоот 2 өрөө байрыг бид 2 нэг, нэг өрөөгөөр нь түрээсэлж байгаа юм. Тэгтэл 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Их Засаг Их Сургуулийн сагсны тэмцээн болсон ба Д.Хулан нь уг тэмцээнд оролцоод алтан медаль хүртсэн юм. Тэгээд Д.Хулан нь шөнийн 00 цагийн үед орой гэртээ ирэхдээ 3 танихгүй охинтой ирсэн ба хамт ирсэн 3 охины нэг нь шөнийн 02 цаг 30 минутын үед гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид хэд унтацгаасан. Тэгтэл үүрийн 07 цагийн үед Д.Хулантай хамт ирсэн Н.Н гэх охин нь миний “Ай Фоне-7” маркийн гар утсыг маань утсаар чинь яриад өгье гэж хэлээд авсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн ба өдрийн 14 цагт сэрээд гар утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө дугаар руу залгатал Н.Н гэх охин нь дэлгүүр ороод гоймон ундаа авчихаад удахгүй орлоо гэж хэлээд алга болсон. Тэгээд 2, 3 хоногийн дараа би Д.Хулангаар дамжуулан фэйсбүүк чатаар нь утас авч ирж өгөөч ээ, өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандлаа шүү гэж бичсэн. Тэгсэн чинь 2, 3 хоногийн дараа над руу хариу бичсэн ба би амралтанд аваад явчихсан юм. Би маргааш нь аваад очъё гэж хэлээд холбоогүй алга болсон. Би “ Ай Фоне-7 ” маркийн гар утсаа одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Хулангийн өгсөн: ...Тэгээд маргааш өглөө нь Баттунгалаг нь намайг хальт сэрээгээд ажлаас дуудаад байна, би явлаа шүү гэж хэлсэн. Тухайн үед Н.Н нь Баттунгалагтай цуг явах гэж байснаа болиод байж байгаад явахаар болсон юм шиг байна лээ. Тэгтэл Н.Н нь Алтайсайханы өрөөнд нь ороод утасныхаа кодыг гаргаад өгч байгаач, би утсаар ярьчихаад өгье гэж хэлээд аваад гарсан гэсэн. Тэгээд 30 минутын дараа Алтайсайхан миний өрөөнд орж ирээд Н.Н чамд миний утсыг үлдээсэн үү гэж асуусан ба би үгүй надад үлдээгээгүй гэж хэлсэн. Тэгээд Алтайсайхан нь миний 99844002 гэх дугаараас өөрийнхөө 99621237 гэх дугаар руу залгатал Н.Н нь утсыг н ь авсан ба би дэлгүүр орчихоод орлоо гэж хэлсэн. Тэгээд бид 2 гучин минут хүлээсэн ба 30 минутын дараа залгатал Н.Н нь би яг одоо дэлгүүрээс гараад явж байна гэж хэлсэн. Тэгээд дахиад 30 минутын дараа залгаад ярьтал яг танай орц руу чинь орж явна, орцныхоо хаалгыг онгойлгоод байж бай гэж хэлээд тэрнээс хойш утсыг нь салгаад алга болсон. Маргааш нь би сургууль дээр очоод Н.Ныг таньдаг хүнээс асуухад би нийлдэг найз нараас нь асууж өгье гэж хэлсэн. Тэгтэл Н.Ныг амралтын газар руу явсан байна гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа Н.Н нь фэйсбүүктэй орж ирсэн ба би Алтайсайханы утсыг яасан бэ хэзээ өгөх вэ гэж хэлтэл би амралтанд аваад явчихсан юм, би маргааш сургууль дээр очихоороо өгье гэж хэлээд алга болсон. Тэгээд 3 хоногийн дараа ахиад фэйсбүүкээр чат бичихэд Улаанхуарангийн буудал дээр хүрээд ир, тэгээд ав гэж хэлсэн ба намайг яваад очтол товлосон газраа өөрөө байгаагүй, тэрнээс хойш холбоогүй болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Н.Н.Нын: ...Тухайн Хулан гэх охины гэрийн хажуу өрөөг түрээслэн суудаг Алтайсайхан гэх залуутай танилцсан. Тэгээд маргааш өглөөний 10 цаг 30 минутанд сэрсэн ба Алтайсайханаас Ай Фоне-7 маркийн гар утсыг нь фэйсбүүк орох гэсэн юм гэж хэлээд авсан. Тэгээд би өдрийн 12 цаг өнгөрч байхад Алтайсайханы гар утсыг аваад дэлгүүр орж идэх юм авах гээд гарсан ба дэлгүүр орох замдаа миний танил болох Энхмаатай таарсан юм. Тухайн үед би Энхмаад 250.000 төгрөгийн өртэй байсан ба надаас өрөө нэхсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан юм. Тэгтэл Энхмаа нь тэгвэл барьцаа болох эд зүйл надад өг гэж хэлээд Алтайсайханы “Ай Фоне-7” маркийн гар утсыг булааж аваад машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би Хулангийн гэр рүү буцаж орохоос санаа зовоод шууд гэр рүүгээ яваад өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхмаагийн өгсөн: ...Тэгэхээр нь би ээж рүүгээ залган манай найз “I phone-7” маркийн гар утас 350.000 төгрөгөөр зарж байгаа юм байна, та авах уу гэж асуутал манай ээж чи худалдаад авчих, ээж нь чиний гар утсыг барья гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.Нын хэлснээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн ломбард”-аас 200.000 төгрөгөөр барьцаанаас нь аваад үлдэгдэл 150.000 төгрөгийг Н.Нд өгсөн юм. Тухайн үед уг ломбарднаас утсыг нь барьцаанаас нь чөлөөлөх гээд Н.Нтай хамт орох гэтэл Н.Н намайг тус ломбардны үүдэнд хүлээж бай гэж хэлээд ганцаараа орж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Н.Нын: ...Тухайн үед Хулан гэх охины гэрийн хажуу өрөөг түрээслэн суудаг Алтайсайхан гэх залуутай танилцсан. Тэгээд маргааш өглөөний 10 цаг 30 минутанд би сэрсэн бөгөөд Алтайсайханаас “Ай Фоне-7” маркийн гар утсыг фэйсбүүк чатаар харьцаж байсан ба уг өдрийн 12 цаг өнгөрч байхад би Алтайсайханы гар утсыг аваад дэлгүүр орох гээд гарсан юм. Тэгтэл миний найз болох Төгсжаргал холбогдох дугаар байна уу гэж надаас фэйсбүүк чатаар асуухаар нь би Алтайсайханы дугаарыг өгсөн ба төд удалгүй Төгсжаргал нь над руу залгаад амралтанд явъя мөнгө олчих гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би таньдаг хүмүүсээс мөнгө асуусан ба тухайн үед мөнгө олдохгүй байсан юм. Тухайн үед цалин буух болчихсон байсан болохоор Алтайсайханы “Ай Фоне-7” маркийн гар утсыг ломбарданд тавьчихаад хэд хоногийн дараа мөнгөтэй болохоороо аваад өгнө гэж бодоод Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбарданд 190.000 төгрөгөөр барьцаанд тавиад амралтанд явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15-16 дугаар тал/,
- Шүүгдэгч Н.Н.Нын өгсөн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой баримтууд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27, 31, 33-58, 60 дугаар тал/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 65 дугаар тал/,
- Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 66 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ннь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 63 тоотод иргэн З.Алтайсайханы “Ай фоне-7” загварын 570.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь “...утсаар чинь яриад өгнө” гэж хуурч авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч З.Алтайсайханы “...Тэгтэл үүрийн 07 цагийн үед Д.Хулантай хамт ирсэн Н.Н гэх охин нь миний Ай Фоне-7 маркийн гар утсыг маань утсаар чинь яриад өгье гэж хэлээд авсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн ба өдрийн 14 цагт сэрээд гар утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө дугаар руу залгатал Н.Н гэх охин нь дэлгүүр ороод гоймон ундаа авчихаад удахгүй орлоо гэж хэлээд алга болсон. Тэгээд 2, 3 хоногийн дараа би Д.Хулангаар дамжуулан фэйсбүүк чатаар нь утас авч ирж өгөөч ээ, өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандлаа шүү гэж бичсэн. Тэгсэн чинь 2, 3 хоногийн дараа над руу хариу бичсэн ба би амралтанд аваад явчихсан юм. Би маргааш нь аваад очъё гэж хэлээд холбоогүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Хулангийн “...Тэгээд Алтайсайхан нь миний 99844002 гэх дугаараас өөрийнхөө 99621237 гэх дугаар руу залгатал Н.Н нь утсыг н ь авсан ба би дэлгүүр орчихоод орлоо гэж хэлсэн. Тэгээд бид 2 гучин минут хүлээсэн ба 30 минутын дараа залгатал Н.Н нь би яг одоо дэлгүүрээс гараад явж байна гэж хэлсэн. Тэгээд дахиад 30 минутын дараа залгаад ярьтал яг танай орц руу чинь орж явна, орцныхоо хаалгыг онгойлгоод байж бай гэж хэлээд тэрнээс хойш утсыг нь салгаад алга болсон. Маргааш нь би сургууль дээр очоод Н.Ныг таньдаг хүнээс асуухад би нийлдэг найз нараас нь асууж өгье гэж хэлсэн. Тэгтэл Н.Ныг амралтын газар руу явсан байна гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа Н.Н нь фэйсбүүктэй орж ирсэн ба би Алтайсайханы утсыг яасан бэ хэзээ өгөх вэ гэж хэлтэл би амралтанд аваад явчихсан юм, би маргааш сургууль дээр очихоороо өгье гэж хэлээд алга болсон. Тэгээд 3 хоногийн дараа ахиад фэйсбүүкээр чат бичихэд Улаанхуарангийн буудал дээр хүрээд ир, тэгээд ав гэж хэлсэн ба намайг яваад очтол товлосон газраа өөрөө байгаагүй, тэрнээс хойш холбоогүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Энхмаагийн : ...Тэгэхээр нь би Н.Нын хэлснээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн ломбард”-аас 200.000 төгрөгөөр барьцаанаас нь аваад үлдэгдэл 150.000 төгрөгийг Н.Нд өгсөн юм. Тухайн үед уг ломбарднаас утсыг нь барьцаанаас нь чөлөөлөх гээд Н.Нтай хамт орох гэтэл Н.Н намайг тус ломбардны үүдэнд хүлээж бай гэж хэлээд ганцаараа орж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Н.Нын “...Тэгэхээр нь би таньдаг хүмүүсээс мөнгө асуусан ба тухайн үед мөнгө олдохгүй байсан юм. Тухайн үед цалин буух болчихсон байсан болохоор Алтайсайханы Ай Фоне-7 маркийн гар утсыг ломбарданд тавьчихаад хэд хоногийн дараа мөнгөтэй болохоороо аваад өгнө гэж бодоод Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбарданд 190.000 төгрөгөөр барьцаанд тавиад амралтанд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
- Алдагдсан гар утсыг 570.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагын тайлан /хх-ийн 15-16 дугаар тал/,
- Шүүгдэгч Н.Н.Нын 570.000 төгрөгийг хохирогчид төлсөн баримт /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н.Н.Ныг бусдын эд хөрөнгийг залилсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч З.Алтайсайхан өөрийн мэдүүлэгтээ Ай Фоне-7 загварын гар утсаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна гэж мэдүүлсэн боловч уг гар утсыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээ, гар утсыг хэрэглэсэн хугацаа, эдэлгээ зэргийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” байгууллагын шинжээч нар 570.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 15-16 дугаар тал/
Уг үнэлгээтэй хохирогч З.Алтайсайхан, шүүгдэгч Н.Ннар танилцсан бөгөөд гомдол гаргаагүй байх тул хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон байна гэж дүгнэв. /хх-ийн 15-16, 17-18 дугаар тал/
Шүүгдэгч Н.Ннь хохирогч З.Алтайсайханд хөрөнгийн үнэлгээний байгууллагаас тогтоосон гар утасны үнэ болох 570.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Н.Н.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 65 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Ннь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ныг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Н.Нд оногдуулсан 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Ннь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ