Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Д.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох эрүүгийн 1803 0081 90463 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.О

Холбогдсон хэргийн талаар:

Д.Онь тээврийн хэрэгсэл жолооодох эрхгүй атлаа 2018 оны 09 дүгээр сарын 29-ний оройн 15 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Амар” зочид буудлын урд замд өөрийн эзэмшлийн “Toyota- Platz” маркийн 47-85 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /36 настай эмэгтэй/ Д.Одонтуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Б.Болдсүхийн жолоодон явсан Тоёота Ист маркийн 52-20 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, нийт 170.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Омэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 29-ний оройн 15 цаг 20 минутын үед худгаас усаа авах гээд гэрээсээ машинтай гараад худаг дээр очоод усаа аваад машиныхаа багажинд усаа хийх гэтэл машины багажийн хойд талын дугуй усанд байхаар нь машинаа жаахан хөдөлгөж усандаа ойртуулах санаатай машиндаа суугаад машинаа асаатал машин гэнэт муухай гэж дуугарахаар нь тэр хооронд би сандраад яаснаа бүү мэд. Тэгсэн урд талд нэг машин, хоёр хүн байхаар нь машиныхаа рулийг өөр тийш эргүүлээд тоормозоо гишгихэд тэнд байсан гал командын машин тулаад зогссон. Тэгээд зогсооход миний зүрх өвдөөд байж байтал цагдаа, эмнэлэг ирсэн. Ийм хэрэг болсон. Миний буруу гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Одонтуяагийн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 29-нд 15 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их тойруугийн зам “Амар” зочид буудлын зүүн урд замд өөрийн нөхөр Б.Баттулгын хамт гэртээ харих гээд явж байтал Цагаан худагийн хажууд зогсож байсан Т.Платз маркийн 47-85 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт орилоод ирж мөргөсөн. Тухайн үед нөхөр бид 2 мөргүүлээд газар унасан, тэр машин цааш яваад Т.Ист маркийн машин мөргөөд зүүн тийш дараад Исүзү маркийн машин зэргийг мөргөөд зогссон. Тэгээд Т.Платз маркийн машины жолооч машины хааз гацчихлаа та нар зүгээр үү гэж хажууд ирсэн. Тэгээд бид эмнэлэг дуудаж үзүүлсэн. Миний баруун гар хугарсан байсан. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаа.Жолооч Д.О даатгалаас над руу ярьсан, би очиж уулзсан. Надад учирсан хохирлыг даатгал нь барагдуулж өгнө гэсэн. Мөн миний эмчилгээнд жолооч Д.О500.000 төгрөг эмчилгээнд өгсөн. Надад одоо учирсан хохирол гэх зүйл алга. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Алтайбаярын өгсөн: ...2018.09.29-ний өдөр 20 цагийн үед манай хүргэн Б.Болдсүх чиний машиныг хүнд мөргүүлсэн гэж хэлж байсан. Яг юу болсон, ямар осол болсон талаар би мэдэхгүй. Ер нь бол манай хүргэн Б.Болдсүх бид хоёрын дундын машин байгаа юм. Миний Т.Ист маркийн 52-20 УНБ улсын дугаартай машинд зүүн хаалга зурагдаж хонхойсон гэмтэл учирсан. Өөр гэмтэл байхгүй. Тэгээд энэ гэмтэлд үнэлгээний байгууллага 140.000 төгрөгийн хохирол үнэлгээ гаргасан. Энэ хохирлыг буруутай жолооч Д.Одаатгалаасаа гаргуулж өгөхөөр болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баттулгын өгсөн: ...Цагаан худагийн хажууд зогсож байсан Т.Платз маркийн машин гэнэт орилоод ухас хийж ирээд эхнэр бид хоёрыг мөргөж цааш явсан Т.Ист маркийн машиныг мөргөж, мөн хажууд нь байсан Исүзү маркийн машиныг мөргөж зогссон. Тухайн үед эхнэр бид хоёр юу болов гээд сандарч байтал мөргөсөн машины жолооч Д.Огэгч нь ирээд ах нь хааз гацаад сандраад мөргөчихлөө уучлаарай, бие хаа хэр байна, яаж байна гэсэн. Тэгээд бид 2 эмнэлэг дуудаж үзүүлсэн. Миний биед гэмтэл учраагүй, манай эхнэрийн баруун гар хугарсан байгаа. Жолоочид гомдол санал байхгүй ээ. Жолооч Д.Онь бидэнтэй байнга уулзаж байгаа, хохирлыг барагдуулж мөнгө төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Болдсүхийн өгсөн: ...Тухайн үед би явган зорчигч хүмүүс хаанаас хаашаа явж байсан талаар хараагүй, Платз машин орилоод мөргөж байх үед харсан. Энэ үед машины урд копут дээгүүр эмэгтэй, эрэгтэй 2 хүн даваад унаж байгаа харагдсан. Тэгээд тэр машин нь чигээрээ ирж миний машины зүүн урд хаалга руу мөргөсөн. Миний машины зүүн урд хаалга хонхойж чихэгдсэн, галын машин буюу Исүзү маркийн машины баруун хаалганы хойд гишгүүр чихэгдэж хонхойсон байсан. Тухайн үед Платз машины жолооч өвгөн их тэвдсэн байдалтай байсан, гар хөл нь чичрээд байсан. Тэгээд тэр жолооч өвгөн миний машины хааз гацчихлаа, тэгээд ийм юм боллоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мөнгөнтүлхүүрийн өгсөн: ...Миний жолоодож явсан машин Исүзү маркийн 20-86 УНЯ улсын дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн машин байгаа юм. Тэгээд манай машинд ямар нэгэн гэмтэл хохирол учраагүй байх тул танай байгууллагад албан бичиг өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12183 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Одонтуяагийн биед хүзүүний 4 дүгээр нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шуу ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан автомашины техникийн эвдрэл гэмтлийн талаарх хохирлын үнэлгээ /хх-ийн 88 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 778 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Платз маркийн 47-85 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Д.Онь МУ-ын ЗХД-ийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч 36 настай, эмэгтэй Доржболдын Одонтуяа нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Явган зорчигч 33 настай, эрэгтэй Байгалмаагийн Баттулга нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. Т.Ист маркийн 52-20 УНБ улсын дугаартай автомашины жолооч Батжаргалын Болдсүх нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Н.Ганбаатар /хх-ийн 58-59 дүгээр тал/,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10.9/460 албан бичиг /хх-ийн 30 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12184 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Баттулгын биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.О: ...Т.Платз маркийн 47-85 УБЭ улсын дугаартай автомашинаар худгаас ус аваад, усаа машины багажинд хийх гэтэл усан дээр зогссон байсан. Тэгэхээр нь машинаа асаагаад жаахан урагш болоод усаа хийе гээд машиндаа сууж машинаа асаагаад араандаа хийтэл гэнэт машин хүчтэй орилоод л урагш явсан. Энэ үед би сандраад тэр чигтээ ухас хийгээд урд явсан 2 явган зорчигчийг мөргөөд цаана зогсож байсан Т.Ист маркийн машиныг мөргөөд зүүн тийш дараад Гал командын Исүзү маркийн машиныг мөргөөд зогссон. Энэ үед би маш их сандарсан байсан. Тэгээд би сандраад машинаасаа гартал миний машинд 2 явган зорчигч мөргүүлээд газар унасан, босч ирж байгаа харагдсан. Мөн Т.Ист маркийн машины зүүн хойд хаалга мөргүүлсэн, галын машин буюу Исүзү маркийн машин эвдрэлгүй байсан. Миний буруу гэж хүмүүст хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/,

- Эрх хасагдсан талаарх лавлагаа /ххийн 77 дугаар тал/,  

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6, 9-11 дүгээр тал/,

- Хохирогч Д.Одонтуяад хохирлын мөнгө болох 500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 18 дугаар тал/,

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 58431 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

3.4. Шинжилгээ хийлгэх тогтоолын 3 ба 4 дүгээр асуултанд нэгтгэж хариулахад: Урд буфер, нүүр, их гэрлүүд, дуут дохио байхгүй байгаа нь осол хэргийн дараа тайлж авсан, зүүн баруун крыло хойш 20 см чихэгдэж хумигдсан зэрэг эвдрэл, гэмтлүүд нь осол хэрэг гарах үед үүссэн байна. Автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 26,8 мм/м буюу тохиргоо хэвийн бус байгаа нь ашиглалтын үед үүссэн ба осол хэрэгт нөлөөлөхгүй, хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байгаа зэрэг гэмтэл нь ашиглалтын үед үүссэн ба автомашины хурд тухайн замын гадаргуугийн байдал зэргээс хамаарч, тоормосны зам уртасна...гэх дүгнэлт /хх-ийн 48-51 дүгээр тал/,

- Шүүгдэгч Д.О иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 71, 73, 76, 77, 75 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох  баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Онь тээврийн хэрэгсэл жолооодох эрхгүй атлаа 2018 оны 09 дүгээр сарын 29-ний оройн 15 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Амар” зочид буудлын урд замд өөрийн эзэмшлийн Toyota Platz маркийн 47-85 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /36 настай эмэгтэй/ Д.Одонтуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Б.Болдсүхийн жолоодон явсан Тоёота Ист маркийн 52-20 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, нийт 170.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Одонтуяагийн өгсөн “...Цагаан худагийн хажууд зогсож байсан Т.Платз маркийн 47-85 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт орилоод ирж мөргөсөн. Тухайн үед нөхөр бид 2 мөргүүлээд газар унасан, тэр машин цааш яваад Т.Ист маркийн машин мөргөөд зүүн тийш дараад Исүзү маркийн машин зэргийг мөргөөд зогссон. Тэгээд Т.Платз маркийн машины жолооч машины хааз гацчихлаа та нар зүгээр үү гэж хажууд ирсэн. Тэгээд бид эмнэлэг дуудаж үзүүлсэн. Миний баруун гар хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч Б.Баттулгын өгсөн “...Цагаан худагийн хажууд зогсож байсан Т.Платз маркийн машин гэнэт орилоод ухас хийж ирээд эхнэр бид хоёрыг мөргөж цааш явсан Т.Ист маркийн машиныг мөргөж, мөн хажууд нь байсан Исүзү маркийн машиныг мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/, гэрч Б.Болдсүхийн “...Тухайн үед би явган зорчигч хүмүүс хаанаас хаашаа явж байсан талаар хараагүй, Платз машин орилоод мөргөж байх үед харсан. Энэ үед машины урд копут дээгүүр эмэгтэй, эрэгтэй 2 хүн даваад унаж байгаа харагдсан. Тэгээд тэр машин нь чигээрээ ирж миний машины зүүн урд хаалга руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12183 дугаартай шинжээчийн “...Д.Одонтуяагийн биед хүзүүний 4 дүгээр нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шуу ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/, хохирлын үнэлгээ /хх-ийн 88 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 778 дугаартай шинжээчийн “...Т.Платз” маркийн 47-85 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Д.Онь МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Очирбатыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Одонтуяад 500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр гаргасан хүсэлтэндээ болон хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна. /хх-ийн 14-15, 18-19 дүгээр тал/,

Гэвч хохирогч Д.Одонтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Э.Алтайбаярын хохирол мөн төлөгдсөн бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлэгтээ илэрхийлсэн байна. /хх-ийн 21-22 дугаар тал/

Мөн хохирогч Д.Одонтуяа болон иргэний нэхэмжлэгч Э.Алтайбаяр нар нь хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Д.Очирбатыг бусад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Оэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

            Шүүгдэгч Д.Онь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 73 дугаар тал/  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.  

            Шүүгдэгч Д.О үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

   Шүүгдэгч Д.Оэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

   Иймд Д.Оэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Онь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Д.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д   зааснаар Д.Онь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Онь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.О тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хохирогч Д.Одонтуяа нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Онь одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ