Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 20573

 

 

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

           

            Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 100 айл гудамж, 18 байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар УШ 91071115, Мөнхбатын Тэгшбаярын нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж 24/4 тоотод байрлах, Төмөр Транс энд Валфер Интернейшнл ХХКомпанид холбогдох

 

            2016 оны 3 дугаар сарын цалин, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Тэгшбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Төмөр Транс энд Валфер Интернейшнл” ХХК-д инженерийн албан тушаалд томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүлээн авч улмаар гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 06/2016 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.Тухайн үед миний 3 дугаар сарын цалин, тэтгэмж, амралтын мөнгө зэргийг тооцож шилжүүлсэн гэж 2016.03.29-ны өдрийн 33 тоотоор мэдэгдсэн ба түүнийг өгнө гэж би итгэж байсан юм.Дээрх цалин, захирлын тушаалын 2 дугаар зүйлд заасан тэтгэмжийг өгөхгүй удсан болохоор гүйцэтгэх захирлын орлогч Жанлуйжи Брессианитэй ярихад “энэ асуудал манайд хамаагүй, хөрөнгө оруулсан монголын компанид ханд” гэж хэлээд одоо болтол цалин, тэтгэмжийг өгөхгүй байна.Иймд “Төмөр Транс энд Валфер Интернейшнл” ХХК-аас 2016 оны 3 дугаар сарын цалин 921 324 төгрөг, тэтгэмж 1 600 000 төгрөг, нийт 2 521 324.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Тэгшбаяр  хариуцагч Төмөр Транс энд Валфер Интернейшнл ХХКомпанид холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын цалин, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж мөнгө нийт 2 521 324.76 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

            Хариуцагч Төмөр Транс энд Валфер Интернейшнл ХХКомпани нэхэмжлэгчийн заасан хаяганд байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Төмөр Транс энд Валфер Интернейшнл ХХКомпанд холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын цалин, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж мөнгө нийт 2 521 324.76 төгрөгийг гаргуулахыг хүссэн М.Тэгшбаярын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн    55 291 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж М.Тэгшбаярт олгосугай.

 

3.Захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  •                       З.ДОРЖНАМЖИН