Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 208/МА2023/00024

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0/ШШ2023/00048 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг буцаан авах тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран /цахим/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. ...Нэхэмжлэгч миний бие Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ******* *******, ******* байрны тоотод байрлах 37,78 м.кв тайлбай бүхий, Ү-13100082 бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчид болох *******, , нартай 20 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. ...Уг гэрээний дагуу 2016 оны 02 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ******* *******, ******* байрны тоотод байрлах 37,78 м.кв тайлбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр намайг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.

Миний бие 2016 оны 02 сарын 17 өдөр урьдчилгаа болох .250.000 төгрөгийг *******гын данс руу шилжүүлсэн. Мөн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн ******* ******* *******тай хийсэн №ЗГ-ВСС2016020834-1 тоот "Орон сууцны зээлийн гэрээ", №БГ-ВСС2016020834-1-1 тоот "Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-г байгуулж орон сууц худалдан авах гэрээний дагуу үлдэх 29.750.000 төгрөгийг 2016 оны 02 сарын 22 өдөр тухайн *******ны данснаас шууд худалдагч *******гын 469006354 тоот данс руу шилжүүлсэн байдаг.

Гэрээг байгуулж, үүргийг хэн аль нь гүйцэтгэсэн боловч юу юугүй байрыг суллах талаар бид ярьж чадаагүй. ...2020 оноос хойш ******* бид харилцах нь тун *******ассан бөгөөд хүүтэйгээ яриулах, уулзуулахаас хэтэрдэггүй болсон буюу бидний харилцаа нэгэнт дуусгавар болсон. ... ******* нь намайг хэл амаар доромжилж, асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх нэгэнт боломжгүй болжээ гэж дүгнэхэд хүрсэн. Иймд дээрх орон сууцыг хариуцагчдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр зээлийн мөнгийг ганцаараа захиран зарцуулсан. бид 2 өмнө хамтран амьдарч байсан. 1 хүүхэдтэй. Яагаад аавын байрыг ипотекийн зээлээр авах болсон бэ гэхээр бид 2 Дархан-Уул аймагт 8 нэрийн хүнсний дэлгүүртэй хашаа байшин лизингээр худалдаж авсан. Тэр нь сар болгон 1,330,000 төгрөгөөр зээлээ эхний 2 жилдээ асуудалгүй төлж байсан. Сүүлдээ болохоо байгаад дэлгүүрийн ашиг орлого муудаад өрөнд орж эхэлсэн. Тэгээд хашаа байшингийн өр зээл нэхэгдэж эхлэсэн. г Цемент шохой үйлдвэрт ажилд оруулсан. 6 сар болсны дараа ипотекийн зээл авах боломжтой болсон. Гадуур байгаа өр зээл, хашаа байшин жижиг сажиг өр зээлээ дарна гээд аавын байрыг гийн нэр дээр шилжүүлээд ******* ******* *******наас ипотекийн зээл авах болсон.

...Ипотекийн зээл авах гэхэд урьдчилгаа мөнгө бид хоёрт байгаагүй. Урьдчилгаа мөнгийг манай төрсөн эгч Мөнхжаргал нь гийн аав 2 эгчид нь хуваагаад Дундговь аймгийн хаан *******ны дансанд шилжүүлж өгсөн. Тэр мөнгийг аав, эгч нь байрны зээлийн урьдчилгаа бэлэг гэж хэлээд гийн дансанд шилжүүлсэн. Зээл авсан мөнгө ******* ******* *******ны аавын дансанд ороод буцаагаад гийн дансанд хийж өгсөн. ... бүгдийг нь захиран зарцуулсан. Хашаа байшингаа лизингээр тухайн үед 42,000,000 төгрөгөөр авсан. Тэрний үлдэгдэл гээд 11,000,000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Хашаа байшинг 27,000,000 төгрөгөөр зараад үлдэгдэл мөнгийг авсан. Ипотекийн зээл үлдэгдэл мөнгийг авсан гэжээ.

Хариуцагч А.Амарбаясгалан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: Манайх 1998 онд Улаанбаатар хотоос шилжин ирж Сэлэнгэ аймаг Сайхан сумын ******* ******* 39- тоот 3 өрөө 37.78 куб метр байрыг худалдан авсан. д өөрийн орон сууцаа худалдсан асуудал байхгүй. худалдан авсан зүйл огт байхгүй. Хүү, бэр 2 маань Дарханд 8 нэрийн хүнсний дэлгүүр хашаа байшин худалдан авсан. Өрөө төлөх дэлгүүрийн барааны эргэлт болон бусдын хуримтлагдсан өр зээлийг төлөхийн тулд гийн санал гуйлтаар байраа ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгсөн байдаг. 47,000,000 төгрөг надад өгсөн гэдэг нь худлаа би аваагүй. Надад ганц төгрөг өгсөн зүйл байхгүй. Гэрээг *******наас *******а хүүтэй зээл авахын тулд орон сууцаа худалдаж байгаа мэтээр гэрээ байгуулж энэ дагуу зээл гарсан. Зээлийн мөнгийг Биндэрьяа бүгдийг авсан тул *******анд өөрөө төлж байгаа. Бидний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ дүр үзүүлж хийсэн тул хүчин төгөлдөр бус юм. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийн хүүхдүүддээ өгсөн гэж хэлчихээд одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* ******* *******ны Хөтөл салбар шүүхэд гаргасан тайлбартаа:

 Худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг ******* мэдээгүй мэдэх боломжгүй байсан. Хуулийн дагуу шаардлага хангасан тул зээл олгосон. Зээлийн гэрээний 9.2 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсвэл ******* нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж зээлийг буцаан дуудах байна. Тус зээл нь 2016 онд олгогдсон. 2017 онд Монголын ипотекийн корпорацад худалдагдсан. Одоогийн нөхцөл байдлаар Монголын ипотекийн корпорац шинэ үүрэг гүйцэтгэгч тул энэ хэрэгт татан оруулах нь зүйтэй гэж үзэж байна гэв. Зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0/ШШ2023/00048 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******гийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар *******т орших 39- тоот 3 өрөө байрыг иргэн *******, ******* нараас чөлөөлүүлэх, албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар 20 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* *******т орших ******* байрны тоот 37.78 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ү-1310000360 дугаарт *******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийг *******, нарт шилжүүлж, *******гаас *******д 7,250,000 төгрөгийг гаргуулан олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжийн урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг, *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, *******гаас 70,200 төгрөг гаргуулж *******, ******* нарт олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023.02.06-ны өдрийн 0/Ш32023/00089 дугаартай захирамж /ХХ-77/-аар нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, тус иргэний хэрэгт ******* ******* *******ны Хөтөл төв-ийг гуравдагч этгээдээр оролцуулжээ.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-т зааснаар Хөтөл төв нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд ******* ******* ******* ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй юм. Мөн ******* ******* *******ны Хөтөл төв-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Мөнхболд оролцсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, мөн зүйлийн 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж заасныг зөрчжээ.

Учир нь ******* ******* *******ны гүйцэтгэх захирлын 2022.10.05-ны өдрийн Б-22/2289 дугаар Б.Мөнхболдыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /ХХ-85/, ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /ХХ-86, 87/ нь хуулбар хувь, ХХ-125 дугаар хуудаст авагдсан Итгэмжлэл олгох тухай 2023.02.14-ний өдрийн А-23/110 дугаартай ******* ******* *******ны гүйцэтгэх захирлын албан бичиг нь Хөтөл салбар Хуулбар үнэн гэсэн дардастай буюу дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэж заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудаст Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн гэх баримтуудын талаар нэхэмжлэгч талаас огт хүсэлт гаргаагүй баримтууд болохыг дурдаж, ******* ******* *******ны Хөтөл төв буюу гуравдагч этгээдээс гаргасан баримтуудыг шинжлэн судалсан байх ба гуравдагч этгээдийн итгэмжлэл /ХХ-125/, *******гийн ******* ******* ******* дахь 469009986, 469010960, 46900998, 469010960, 469013292 тоот дансны хуулга /ХХ-120-124/, эргэн төлөлтийн хуваарь /ХХ-137/, орон сууцны нэмэлт гэрээ /ХХ-129-136/ нь Хөтөл салбар Хуулбар үнэн гэсэн дардастай буюу дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэж заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байхад шүүхээс үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Мөн ХХ-14 дүгээр хуудаст авагдсан 000363495 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон байх ба уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй хуулбар хувь болно.

 3.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023.01.23-ны өдрийн 55 дугаартай захирамжаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг зарим хэсгийг хангаж, гэрчээр , , , , Гандолгор, , А.Мөнхзул нарыг дуудаж мэдүүлэг авахаар шийдвэрлэжээ.

Гэтэл шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй буюу гэрч , , А.Мөнхзул нараас мэдүүлэг аваагүй байхад шүүх хуралдааныг товлож, анхан шатны шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцогчдыг нэрлэн заахад гэрч огт оролцоогүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрч , , А.Мөнхзул нарын мэдүүлгийг үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд оролцоогүй, хэрэгт авагдаагүй гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 4.Гэрч , , нарын мэдүүлэг /ХХ-89-95/-ийг 2023.02.09-ний өдөр шүүх хуралдааны танхимд, хэргийн оролцогчид болон гэрч , , нарыг байлцуулан мэдүүлэг авч, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин хөтөлжээ.

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууна. Дараа нь тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээс ээлжлэн мэдүүлэг гаргуулна. Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдэд асуулт тавьж болно. Харилцан нүүрэлдэж байгаа гэрчүүд бие биедээ асуулт тавьж болохгүй., мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51,4.Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ. гэж заасныг зөрчиж гэрчүүдийг хамтад нь нүүрэлдүүлэн байлцуулж, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлсөн байна.

5.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023.03.27-ны өдрийн 0/Ш32023/00192 дугаартай захирамжаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, хэргийг хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг 2023.03.31-ний өдөр товложээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хойш захирамж гарсан өдрөөс 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар 4 хоногийн дараа шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийг хянан хэлэлцэж, хэргийн оролцогчдын захирамжид гомдол гаргах хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 6. Хариуцагчийн төрсөн охин гэж шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан байх ба хариуцагч нарын хэний охин болох, энэ талаар баримт хэрэгт байхгүй байхад хэрхэн төрсөн охин гэж тогтоож байгаа нь тодорхойгүй.

Мөн шийдвэрт , данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогддог ба эдгээр хүмүүсээс мэдүүлэг авах ажиллагааг хийлгүй, дан ганц гэж гүйлгээ хийсэн нэг талаас гэрчийн мэдүүлэг авч, мэдүүлгийг үнэлсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй.

 7.Хариуцагч ******* нь 20.12.04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний нэг тал биш бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсоноос үр дагавар үүсэж буй ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт хариуцагч нарын Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг хучин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй буюу маргааны зүйл болсон 20.12.04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгүй, шууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг гаргуулах гэсэн агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

 8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Мөн шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .2.3-ыг удирдлага болгосон байна.

Гэтэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлд 106.5 гэсэн заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлд .2.3 гэсэн заалт тус тус байхгүй бөгөөд энэ нь шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг залруулах боломжгүй байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0/ШШ2023/00048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Бид орон сууцыг худалдах талаар огт ярилцаагүй харин хүүхдүүд энд тэнд өр зээл ихтэй болоод тогтвортой ажилтай болсон болохоор *******наас *******а хүүтэй зэл авах гэж хуурамч гэрээ байгуулсан. Түүнээс биш орон байраа зарах шаардлага байгаагүй гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* *******т байршилтай ******* байрны тоотын 3 өрөө 37,78 м2 байрыг худалдах, худалдан авах гэрээ Иргэнийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж шүүх дүгнэж маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч нь байр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд бус, хариуцагч нь байраа зарж ашиг олох эсхүл байраа *******асгах зорилготой бус зөвхөн 45,000,000 ипотекийн 8 хувийн зээлийг *******наас авч, нь өр зээл төлбөрөөс гарах зорилгоор гэрээ байгуулсан үйл баримт нь:

1.Ипотекийн зээлийн нөхцөл ёсоор 30 хувийн урьдчилгаа болох ,250,000 төгрөгийг Амарбаясгалангийн том охин Мөнхжаргал нь Биндэрьяад зээлдүүлж, өөрийн ХААН *******ин дахь 5081003646 тоот данснаас 2016 оны 02 дугаар сарын -ны өдөр 10,000,000 төгрөгийг гийн аав Төмөр-Очирын ХААН *******ны 5450532388 дугаартай дансанд , мөн өөрийн ХААН *******ны 5003312818 тоот данснаас 2016 оны 02 сарын 17-нд гийн эгч 5450175040 тоот дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн, /37, 38,81-р талд/

2. 2016 оны 2 сарын 17-ны өдөр зээлийн урьдчилгааны төлбөр ,250,000 төгрөг хариуцагчийн ХББ-ны 469006354 тоот дансанд шилжиж орсоныг хариуцагч нь охин Мөнхжаргалынхаа ХААН *******ны 5003312818 тоот дансанд буцааж хийсэн,

3. Байраа ипотекийн 8 хувийн зээлээр зарсан гэдэг утгаар ХББ-с хариуцагч *******гийн дансанд 29, 750,000 төгрөг 2016 оны 3 сарын 22-ны өдөр орж ирсэнийг Амрабаясгалан *******нааас бэлнээр гаргаж аваад охин Отгонжаргалаараа нь Биндэрьяагийн ХААН ******* дахь 5064002655 дугаартай дансанд 2016 оны 3 сарын 23-ны өдөр ХААН *******ны 5173 кодтой салбараас 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь хавтас хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байна.

4. Гэрч аас 2013 оны 8 сард харилцан тохиролцон зээлээр худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн төлөгдөөгүй үлдэгдлийг ипотекийн зээл аваад бэлнээр төлсөн нь гэрчийн мэдүүлэгээр болон бусад гэрч нарын мэдүүлэгээр хангалттай нотлон тогтоогдож байгаа тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэглийг дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус бүрээр нь тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ******* ******* *******ыг татан оролцуулсан ******* нь нийслэл, аймаг, сум орон нутагт үйл ажиллагаа явуулдаг салбар тооцооны төвүүдийн захирлууддаа *******аа төлөөлөх итгэмжлэлийг олгосон байдаг ба итгэмжлэлийг салбарын тамга тэмдэг дарж баталгаажуулсан байгаа нь хууль зөрчөөгүй, итгэмжлэл нь хуулийн дагуу баталгаажсан, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй байгаа тул шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм.

2.Сөрөг нэхэмжлэл гаргасны дараа шүхэд удаа хүсэлт гарган нотлох баримтуудыг шүүгчийн захирамжаар гаргуулж авсан ба *******ны дипозит дансны хуулгыг тухайн *******ны хуулбар үнэн дардасаар баталгаажуулсан энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах заалтыг зөрчсөн гэж үзэхгүй,

3. Хариуцагчийн хүсэлтээр шүүх гэрч нараас мэдүүлэг авсан ажиллагаанд хууль зөрчөөгүй, гэрч , А.Мөнхзул, нар нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр явагдсан шүүх хуралдаан дээр мэдүүлэгээ өгсөн.

5.Хэргийг сэрггээх захирамж гарсны дараа нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч захирамжийн талаар гомдол гаргаагүй учир түүний эрх ашиг хөндөгдөөгүй тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

6.Уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авахдаа хэргийн оролцогчидтой төрөл садан, гэр бүлийн харилцаатай эсэхийг тодруулж, асуусан нь хариуцагч *******гийн төрсөн охин гэдгээ мэдүүлсэн тул заавал нотлох шаардлагагүй болно.

7., Т.Отгонбаяр нараас мэдүүлэг авахуулах хүсэлтийг нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргаагүй байж шүүхийг мэдүүлэг аваагүй гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

8.Хариуцагчийг шүүх тогтоодоггүй. *******ыг нэхэмжлэгч Биндэрьяа хариуцагчаар татсан Отгонжаргалыг татаагүй байсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3дахь хэсэгт зааснаар шүүх өөрийн санаачлагаар хариуцагчийг татах, өөрчлөх эрх зүйн үндэслэл байхгүй юм.

9.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 1 дугаар зүйлийг 1.2.3 дахь заалтыг бичихдээ .2.3 гэж бичсэн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалт гэж бичсэн зэрэг нь техникийн алдаа байх тул энэ нь шүүхийг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 *******, ******* *******ны Хөтөл салбар нь тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус *******ны Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Итгэмжлэл олгох тухай тушаалыг үндэслэн оролцсон ба Банкны салбар нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт, Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг-т тус тус заасны дагуу Монгол*******наас зөвшөөрөл авч тус *******анд зөвшөөрсөн бүх төрлийн үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулдаг нэгж билээ.

*******гийн гаргасан давж заалдах гомдлын 2 дахь хэсэгт дурдсан нотлох баримтын хувьд: *******, ******* ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Нотлох баримт гаргуулах хангах тухай 104 дүгээр шүүгчийн захирамжид заасны дагуу холбогдох нотлох баримтыг 2023 оны 02 дугаар сарын -ны өдрийн 6/1787 тоот албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн ба хавсралтаар холбогдох дансны хуулганд санхүүгийн тэмдэг дарж хүргүүлсэн байна.

Мөн, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0/ШШ2023/00048 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт "... Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* ******* *******ны *******тай байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий 3 өрөөг барьцаалсан барьцааны гэрээний хувьд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. гэж дүгнэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус *******ны барьцааны эрхийн талаар зохигч нараас татгалзал гаргаагүй.

Анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ийг гуравдагч этгээдээр татсантай холбоотойгоор, зохигч нараас маргаан бүхий 3 өрөө орон сууцанд холбогдох зээл болон барьцааны гэрээгээр хүлээж буй үүргийн талаар ямар байр суурьтай байгаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар *******ны барьцааны эрхийг хүлээн зөвшөөрч буй эсэхийг тодруулах нь зүйтэй байсан. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн тул шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ *******ны эрх ашиг хэрхэн хөндөгдөж буй, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан эсэхээс цаашид үүсэх үр дагаварт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд, гуравдагч этгээдийн эрх, ашгийн талаар холбогдох дүгнэлтийг хийгээгүйгээс тус *******ны эрх, ашигт хэрхэн нөлөөлж буй нь тодорхой бус, цаашид зохигч нар *******ны зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг хэрхэн хангах нөхцөл байдлыг тодруулах шаардлага үүссэн байгаа тул зохигч нараас тухайлан асууж; тэр талаар шийдвэрт тусгуулах саналтай байна гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд түүний гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3.Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаар: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан тэдгээрийн хууль бус эзэмшилээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөч хариуцагч ******* нь талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр бус тул, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид орон сууцны өмчлөл болон орон сууцны өмчлөл шилжсэнтэй холбоотой буюу зохигчдын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар тус тус маргасан байна.

 4. Анхан шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж тайлбарлажээ.

 5. Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч ******* нь өөрийн хадам эцэг болох *******, нөхөр ******* нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* *******, 39- тоот 3 өрөө орон сууцыг тэдгээрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******тай 2009 оноос хамтран амьдарч хүү Б.Болдыг 2011 онд төрүүлсэн байна. Хамтын амьдралтай байх хугацаандаа нэхэмжлэгч ******* нар нь Дархан-уул аймагт амьдарч байгаад улмаар Сэлэнгэ аймаг Сайхан сумд хадам аав, ээж дүү нарын хамтаар маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* *******, 39- тоот 3 өрөө орон сууцанд хамт амьдарч байжээ.

Тус орон сууц нь хариуцагч ******* түүний эхнэр , охин нарын өмчлөлд бүртгэлтэй буюу гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас зохигчид хэлцэл хийж хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д орон сууцаа худалдах худалдан авах гэрээг 20 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, талууд гарын үсэг зурсан байна.

Талуудын хооронд 20 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Биндэрьяагийн өмчлөлд шилжиж улмаар нь ******* ******* *******тай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдах худалдан авах санхүүжилт олгох зориулалт бүхий ипотекийн зээлийг маргаан бүхий орон сууцыг барьцаалж авчээ.

Талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж худалдагч тал болох ******* нь өмчлөх эрхээ шилжүүлсэн боловч орон сууцны эзэмшлийг *******д шилжүүлээгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч ******* нь тухайн орон сууцандаа амьдарч байгаа, худалдан авагч ******* нь орон сууцыг эзэмшилдээ авах талаар урьд нь шаардлага гаргаагүй, хариуцагчийн эзэмшлийг хууль бус болох талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн боловч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

6. Орон сууц худалдах худалдан авах тухай 20 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргасан.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хадам аав ******* нь хүүхдүүдээ гэр оронтой болгоно гээд орон сууцаа худалдсан, орон сууцны урьдчилгаа төлбөрийг өөрийн аав болон өөр бусдаас зээлж бүрдүүлж, ******* ******* *******наас ипотекийн зээлээр худалдан авсан байрны мөнгийг *******наас *******гийн дансанд шууд шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Хариуцагч *******, ******* нараас нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа хүүхдүүдээ гэр бүл болсонтой холбогдуулж, Дархан-Уул аймагт 8 нэрийн барааны дэлгүүрийг хашаа байшингийн хамт иргэн Батбаатараас зээлээр худалдаж авч өгсөн. ******* нь хүнсний дэлгүүр ажилуулж байгаад өр төлбөртэй болсон, урьд худалдан авсан дэлгүүрийн төлбөрөө төлж чадахгүй удсан зэрэг шалтгаанаас болж зээлээ төлөхийн тулд *******наас *******а хүүтэй зээл авах зорилгоор орон сууцыг худалдаж авч байгаа мэтээр дүр үзүүлсэн гэрээ байгуулсан. Банкнаас зээлийг миний дансанд шилжүүлсэн бөгөөд мөнгийг нь *******д шилжүүлж зээлийг өөрөө захиран зарцуулсан. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл өөрийн орон сууцдаа амьдарч байгаа гэж тус тус тайлбарлажээ.

 7. Хэрэгт авагдсан баримтаар: Хариуцагч *******, түүний гэр бүлийн гишүүн болох , нар нь өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 45.000.000 төгрөгөөр *******д худалдахаар харилцан тохирч 20 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулсан, худалдан авагч ******* нь орон сууцны үнийг *******ны санхүүжилтээр төлөхөөр тохиролцсон байна.

Банк санхүүжилтыг олгохдоо орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг худалдагчид олгосон байх шаардлага тавьсан, ******* нь зээл авахын тулд *******ны шаардлага болох орон сууцны урьдчилгаа 30 хувьд төлөх төлбөрийг бусдаас зээл авах хэлбэрээр бүрдүүлсэн байх ба ******* *******тай /Ипотекийн/ орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 29.750.000 төгрөгийг олгож, зээлийг ******* ******* ******* нь гэрээний дагуу худалдагч авагч *******гийн тус *******ны харилцах дансанд 2016 оны 02 сарын 16-ны өдөр шилжүүлжээ./ хх-ийн 16/

Хариуцагч ******* нь ******* ******* ******* дахь данснаас тус мөнгийг 2016 оны 02 сарын 23-ны өдөр *******гийн Хаан ******* дахь 5068002855 дугаартай харилцах дансанд 22.590.000 төгрөг шилжүүлжээ. /хх-ийн 112, 113/

Зохигчдын хооронд 20 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн гэрээг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр *******наас *******а хүүтэй зээл авахын тулд байгуулагдсан болох нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан зохигчидын тайлбар, тэдгээрийн хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг болон зохигчдын ******* дахь харилцах дансны хуулгуудаар тус тус тогтоогдсон байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийгч түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг бөгөөд хэлцэл хийгч тал халхавч хэлцлээр ямарваа нэг үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй болно.

Иймд Зохигчдын хооронд 20 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх тул тус хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.

 8. Зохигчдын хооронд 20 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх ба тус хэлцлийг үндэслэн ******* нь Худалдаа ******* *******тай байгуулсан 2016 оны 0******* сарын 18-ны өдрийн №ЗГ ВСС2016020834-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ №БГ -ВСС2016020834-1-1-Н1 тус тус байгуулсан байна.

Тус хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* ******* ******* нь зохигчдын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх талаар гэрээ байгуулах үед мэдээгүй, талуудын хооронд гэрээ байгуулсны дараа хэлцэл хүчин төгөлдөр бус гэдгийг мэдсэн байх тул ******* ******* ******* ******* нарын хооронд байгуулсан хэлцэл нь хуульд заасан хэлцлийн шаардлагад нийцсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн ******* ******* *******тай байгуулсан 2016 оны 0******* сарын 18-ны өдрийн №ЗГ ВСС2016020834-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ №БГ -ВСС2016020834-1-1-Н1 тоот гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

 9. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 10. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлын талаар:

а. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэсэн гомдлын талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2.Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Гэсэн заалтыг зөрчин хэргийн хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн баримтууд болох итгэмжлэл олгосон тухай баримт, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын *******ны харилцах дансны хуулбар зэрэг нь эх хувиараа бус нотариатын баталгаагүй байгаа нь нотлох баримтыг хангаагүй гэжээ.

Дээрхи баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байх ба шүүхэд бичгийн баримтуудыг тухайн байгууллагаас хуулбар үнэн тэмдэг дарж шүүхэд ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасны дагуу баримт бичигийг хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд эдгээр баримтыг шүүх үнэлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

б. Шүүх, гэрчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийг шүүгчийн туслах бус шүүх хуралдааны нарын бичгийн дарга хөтөлсөн нь хууль зөрчсөн гэсэн гомдлын талаар

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчидоос нэр бүхий этгээдийг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийн зохигчидыг байлцуулан шүүх хуралдааны танхимд гэрч нараас мэдүүлэг авчээ. / хх-ийн 89-95/ Гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг шүүгч шүүх хуралдааны танхимд хэргийн зохигчдыг байлцуулан авч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Хуулийн өмнө эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээрх хэрэгжүүлэх зарчмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч талуудын тэгш эрхийг хангах үүднээс зохигчдыг байлцуулан гэрчээс мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Нэгэнт талуудыг оролцуулан гэж асуух ажиллагаа явуулсан байх тул тэмдэглэлийг шүүх хуралдааны дарга хөтөлсөн нь хууль зөрчөөгүй байна. Мөн гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо эрс зөрүүтнй тохиолдолд шүүгч гэрчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болохоор хуульчилсан болохыг тайлбарлах нь зүйтэй.

в. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэх гомдлын талаар

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй атлаа үр дагаварыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэлүүд нь анх хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг тул заавал шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тогтоогдох шаардлагагүй. Харин Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хуулд заасан үндэслэл журмын дагуу сонирхохгч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдог. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлж, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнгэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* ******* *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. ******* ******* ******* нь зохигчдын хооронд үүссэн маргаантай холбоотой буюу үндсэн нэхэмжлэлтэй шаардлага гаргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Иргэний хэрэг гшшхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу *******асгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ., 29.5.Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй. гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ******* ******* нь бие даасан шаардлага гаргаагүй тул түүний шүүхийн шийдвэр нь *******ны эрх, ашигт хэрхэн нөлөөлж буй нь тодорхой бус, цаашид зохигч нар *******ны зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг хэрхэн хангах нөхцөл байдлыг тодруулах шаардлага үүссэн гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 12. Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоож маргаан бүхий эрх зүйн харилцааны талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэг агуулгын хувьд ойлгомжгүй, үг үсгийн алдаатай бичигдсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт найруулга зүйн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0/ШШ2023/00048 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******гийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан бусдын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, зааснаар , ******* нарын хооронд 20 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* *******т орших ******* байрны тоот 37.78 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-1310000360 дугаартай хөрөнгийн өмчлөгчөөр г бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, тухай хөрөнгийн өмчлөгч *******гийн өмчлөх эрхийг сэргээж, *******гаас 7,250,000 төгрөг гаргуулан *******д гаргуулан олгосугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН