Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2017/0003/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч Чинбатын Оргилмаа, Дэмидийн Чинбат нараас  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн иргэн Ч.Оргилмаа, Д.Чинбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Ч.Оргилмаа, Д.Чинбат нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135 тоот захирамжаар Ч.Оргилмаад Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 24 дүгээр хороололд 500 м.кв газрыг амины орон сууц барих зориулалтаар, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/278 тоот захирамжаар Ч.Чинбатад Дархан сумын 12 дугаар баг Онцгой байдлын газрын баруун талд 800 м.кв газрыг үйлчилгээний, орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулиар Засаг дарга солигдож, С.Насанбат аймгийн Засаг дарга болсныхоо дараа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргасан ба тус захирамжийн хавсралтад иргэн Ч.Оргилмаа, Д.Чинбат нарын нэр бичигдсэн байна. Аймгийн Засаг дарга С.Насанбат нь өмнөх Засаг даргынхаа захирамжийг хууль болон Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолын ноцтой зөрчиж байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох  тухай   захирамжийн  иргэн 

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

Ч.Оргилмаа,  Д.Чинбат  нарт   холбогдох  хэсгийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нараас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Чинбатын Оргилмаа, Дэмидийн Чинбат нарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа  ба Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар Ч.Оргилмаа, Д.Чинбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чинбатын Оргилмаа, Дэмидийн Чинбат нараас  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн иргэн Ч.Оргилмаа, Д.Чинбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.НАРАНТУЯА