Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 326

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Т.Хишигбаатарын нэхэмжлэлтэй О.Алтанцэцэгт холбогдох “163.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын  03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад: 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Хишигбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Алтанцэцэг нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны Лхагва гаригийн өдөр 71-25 СЭҮ улсын дугаартай “Тоёото приус”-10 маркийн тээврийн хэрэгслээр Хишигбаатар миний эзэмшлийн 77-99 СБА улсын дугаартай “Хюндай-Аксент” маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж цагдаагийн байгууллагаар тодорхойлолт гаргуулж, үнэлгээний газраар үнэлгээ тогтоож 263.000 төгрөг гарч даатгалын байгууллагад хандсан боловч О.Алтанцэцэгийн бичиг баримт зөрчилтэй гэсэн үндэслэлээр даатгалд хамрагдах боломжгүй гэсэн шийдвэр гарсан тул О.Алтанцэцэг нь одоо 100.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдсэн мөнгийг өөрийн машины тээврийн хэрэгслийн даатгалаас мөнгө орохоор өгье гэж тохиролцсон юм. Гэвч үүнээс хойш 2 сарын хугацааны дараа 2016 оны 04 дүгээр сарын 10-нд уулзаж үлдсэн мөнгөө нэхтэл мөнгө байхгүй гээд төлөхгүй намайг хохироож байна. Ийм учраас О.Алтанцэцэгээс үлдсэн мөнгө 163.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч О.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Т.Хишигбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 163.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 30, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд хоёр хувааж төлнө гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Хишигбаатар нь хариуцагч О.Алтанцэцэгээс “163.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8540 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4270 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 4270 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид 

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т.Хишигбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч О.Алтанцэцэгт холбогдох “163.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8540 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 4270 төгрөгийг, үлдэх 4270 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ