Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Ч.Батбаяр,

          шүүгдэгч С.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0242 80120 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, С.Ж

          Холбогдсон хэргийн талаар:

С.Жнь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ажиллаж байсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 айлын орон сууцны подвольд хохирогч Л.Долгорсүрэнгийн ажиллуулдаг оёдлын цехээс Монгол гэрийн шинэ 2 ширхэг бүрээс, 21 ширхэг хөшгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Жмэдүүлэхдээ: Би хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Өөрөөсөө энэ тухай асуугаад ч учрыг нь олохгүй байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Долгорсүрэнгийн өгсөн: …Тухайн байрны жижүүр нь С.Жгэдэг хүн байдаг байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа тараад үйлдвэрийнхээ хаалгыг цоожлоод гэртээ харьсан маргааш нь 08 цаг өнгөрөөгөөд ирсэн. Ирэхэд хаалга зүгээр цоожтой байсан бид өөрсдийнхөө түлхүүрээр зүгээр нээгээд орсон. Тэгтэл дотор өрөөд тавьсан байсан хөшигнүүдийн арын эгнээнийх нь алга болсон байсан. Тэрийг мэдчихээд эд зүйлсээ шалгахад мөн гэрийн 2 беризентен бүрээс алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...

... Манай оёдлын газрын түлхүүр нь С.Жбайдаг. Бид нарыг байхгүйд орж гарч цэвэрлэгээ хийдэг байсан. Өмнө нь ямар нэгэн байдлаар ийм зүйл гарч байгаагүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явдаг гэж бодож байсан юм. Би алдсан эд зүйлсээ буцаагаад авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 25, 26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.Ж: ...Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний ажиллаж амьдардаг байсан байрны подвольд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг оёдлын үйлдвэрийн хаалганд өөрт байдаг түлхүүрийг ашиглан нэвтрэн ороод Монгол гэрийн брезинтен бүрээс 2 ширхэг, гэрийн хөшиг 21 ширхэгийг дур мэдэн авсан. Тэгээд тэр хөшиг болон брезинтен бүрээсээ худалдах гээд “ Хар- Хорин” захын орчим нэгэн айлд очиж өгсөн. Мөнгийг нь аваагүй байж байгаад оёдлын үйлдвэрийн эзэнд нь баригдсан. Тэгээд хулгайлан авсан эд зүйлсээ хүлээлгэн өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,

- “Фэйр валуэшн” ХХК-ийн хохирогч Л.Долгорсүрэнгийн алдагдсан эд зүйлсийг 2.180.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар тал/,

- Шүүгдэгч С.Ж иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 42, 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Жнь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ажиллаж байсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 айлын орон сууцны подвольд хохирогч Л.Долгорсүрэнгийн ажиллуулдаг оёдлын цехээс Монгол гэрийн шинэ 2 ширхэг бүрээс, 21 ширхэг хөшгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Долгорсүрэнгийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн С.Ж мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Жбусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Долгорсүрэн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон хэргийн материалтай танилцахдаа хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Жбусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 26, 47 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Жэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Жнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч С.Жнь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 43 дугаар тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.Ж үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч С.Жнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн  улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.       

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. С.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Жоршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Ж тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Жнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Жнь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Журьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ