Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 198

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ***ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ***аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг тус тус үндэслэн эр хонь 3 буюу 390.000 төгрөг, эм хонь 10 буюу 1.000.000 төгрөг, эр ямаа 10 буюу 893.330 төгрөг, эм ямаа 10 буюу 500.000 төгрөг, нийт 33 толгой мал буюу үнэ 2.783.330 төгрөгийг ***д олгож, нэхэмжлэлээс эд хогшлын үнэ 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ***д даалгасугай.

4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч *** нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нь ***г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамжид төлсөн 114.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 985.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж, эд хөрөнгө гаргуулах шаардлагад ноогдох тэмдэгтийн хураамж 59.478 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН