Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 316

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг 61 тоотод оршин суух, Эрхий мэргэн овогт Ням-Осорын Даваажав /МЮ-77090565/-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 3 дугаар хороо 016 тоотод оршин суух, Боржигон овогт Жамсрангийн Гантөмөр /МЬ-73092514/-т холбогдох     

“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов. 

Нэхэмжлэгч: Н.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1999 онд Ж.Гантөмөртэй танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2002 оны 06 дугаар сарын 07-нд охин Д.Хулан төрсөн. Тухайн үед Ж.Гантөмөрийн иргэний үнэмлэх байхгүй байсан учир гэрлэлтээ батлуулаагүй юм. Мөн өөрийн гэсэн орон байргүй манай ахынд ирэн очин байдаг байсан. Тэрээр охиноо 6 сартай байхаас нь эхлээд биднийг эргэж тойрохоо больсон. Одоо охин маань 14 нас хүрч байна. Энэ хугацаанд Ж.Гантөмөр охиндоо ямар нэг тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Миний хувьд охиноо цаашид суралцуулах, боловсролд нь дэмжлэг үзүүлэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй учир Ж.Гантөмөрийг 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Хулангийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Д.Хуланг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ж.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний хүүхэд Н.Хулан мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, маргаангүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Даваажав нь Ж.Гантөмөрт холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг” гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

Зохигчид нь 1999 онд танилцан улмаар  гэр бүл болохоор хамтран амьдарч, гэр бүлийн харьцаатай байсны улмаас 2002 оны 06 дугаар сарын 07-нд охин Д.Хулан төрсөн болох нь нэхэмжлэгч Н.Даваажавын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн ...Бид хоёр 1999 онд танилцан бидний дундаас 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр охин Н.Хулан төрсөн. Охиноо 6 сартайгаас эргэж тойрохоо байсан. 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Хуланг миний асрамжинд үлдээж түүний эцэг нь Ж.Гантөмөр болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх тайлбар, хариуцагч Ж.Гантөмөр шүүхэд гаргасан ... Н.Даваажавын  Ж.Гантөмөр надад холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хүүхэд Хулан мөн, маргаангүй хүүхдийн тэтгэлгийг төлнө” гэх тайлбар, 2002 оны 07 дугаар сарын 30-нд бүртгэсэн МЮ 02260726, Г-254 дугаартай Д.Хулангийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй  байх тул 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Хулангийн эцэг нь Ж.Гантөмөр болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Гантөмөрөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Ж.Гантөмөрийн төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (164.300х12=1.971.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 46.496 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Хариуцагч Ж.Гантөмөр нь эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээс татгалзсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн тэтгэлэгийн мөнгийг зөвхөн хүүхдийн нэр дээр хадгаламж нээлгэх үүрэгтэй гэж зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг мөн дурьдах нь зүйтэй. 

Хариуцагч нь “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.     

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Даваажавын Хулангийн эцэг нь Боржигон овогт Жасрангийн Гантөмөр мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Хуланг эх Н.Даваажавын асрамжинд үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Хуланг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон  насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Гантөмөрөөр тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Ж.Гантөмөрөөс 46.496 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МӨНХЗУЛ