Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 214/МА2023/00018

 

М******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2023/00188 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Д*******ид холбогдох

83 991 362 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж /цахим/, хариуцагч Ц.Д*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. М******* х******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Булган аймаг Булган сум 6-р баг 6д-13-08 тоот хаягт оршин суух ГЭ81020800 регистрийн дугаартай Ү******* овогт Г*******ын Э*******, Булган сум, 1-р баг Ачуут 40 айл 10-4 тоот хаягт оршин суух ГЮ81100517 регистрийн дугаартай Булган овогт Ц*******гийн Д******* нар нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Булган аймаг, Булган сум 5 дугаар баг Магсаржавын гудамж хаягт байрлах А зэрэглэлийн 379,2 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулсан болно.

Энэхүү гэрээг байгуулахаас өмнө худалдан авагч Ц.Д*******той хийсэн анхны гэрээ нь банкны зээлээр төлнө гэсэн байсныг дахин нотариатч дээр очиж банкны шилжүүлэн гаргахыг зөвшөөрч байна гэдэг өгүүлбэр нэмж дахин батлуулсан. Энэ нь үл хөдлөх хөрөнгөө банканд тавьж зээл авах учраас би өөрийн нэр дээр болгох хүсэлтэй байгаа, мөн би Ц.Д*******ид итгэсэн учир гэрээнд тусгасан банкны зээлээр төлбөрийг төлж үлдэгдэл мөнгийг 2 хуваан эхний ээлжид 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлөх, 2 дугаар ээлжийн мөнгийг 2016 он гарангуут бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр банкны зээлийг хурдан бүтээх зорилгоор Ц.Д*******ийн нэр дээр болгож өгсөн.

Худалдан авагч Ц.Д******* ХААН банкаар зээл хөөцөлдөж, зээл хөөцөлдөх явцад хэн хэнд маань хэрэгтэй юм гээд бидний зүгээс шалтгаалах бичиг баримт, мөн Ц.Д*******ид зээл авахад хэрэгтэй байгаа бичиг баримтыг ямар ч асуудал, чирэгдэлгүйгээр цаг тухайд нь Г.Э******* миний бие бүтээж өгч байсан.

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ц.Д******* нь зээлийн хурлаар орж 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөг батлагдсан худалдаж байгаа хүний данс руу зээл нь шууд орох юм байна гэхэд миний нөхөр М.Б******* Улаанбаатар хотод Барилгын хөгжлийн төвд М******* х******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулах, зураг төсөв батлуулах зэрэг хойшлуулшгүй ажилтай явж байсан тул эхнэр Г.Э******* миний нэр дээр итгэмжлэл хийн мөнгийг авахаар болсон. Мөнгийг шилжүүлэхэд нөхөр бид хоёрын данс цалингийн зээлэн дээр барилттай байгааг хэлэхэд зээл олгож байгаа эдийн засагч таны данс руу хийгээд гаргаж болно гэснээр итгэмжлэлийн дагуу Г.Э******* миний 5286076578 тоот дансаар 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөг орж, орсон даруйдаа Ц.Д*******ийн гуйлтаар буцаан 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг зарлага гарган бэлнээр Ц.Д*******ид банкны VIР теллерийн хажууд тоолж итгээд өгсөн.

Зээл гарсан даруйд 65 000 000 /жаран таван сая төгрөг/-ийг түр хугацаанд хэрэглэнэ. Хүнээс авч байршуулсан мөнгө, сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг дарах хэрэгтэй байгаа гээд учирлаж гуйхад бид Ц.Д*******ид итгэсэн учраас тухайн мөнгийг банкны VIР теллер болон өөрийн найз Д.Энхбаярыг гэрчээр байлган тоолж өгсөн.

Ц.Д******* нь энэ мөнгийг 2016 оны сонгуулийн сурталчилгаагаар орлого олоод шууд төлнө гэж итгүүлсэн.

Ингээд худалдах, худалдан авах гэрээний дагуу 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөс 75 000 000 /далан таван сая/ төгрөгийг бидэнд өгсөн.

Үүнээс хойш миний бие байнга орж мөнгөө нэхэн бага багаар нийтдээ 46 868 500 /дөчин зургаан сая найман зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг зээл гарснаас хойш 5 жилийн хугацаанд бага багаар нэхэж байж авсан байна.

Гэрээний дагуу мөнгийг өгөөгүй учраас мөнгөө нэхэж удахгүй өгнө, наадмаас өмнө, наадмын дараа, сонгуулиас өмнө, сонгуулийн дараа, хашаа байшин зараад өгнө гэж явсаар өдийг хүрч миний амьдрал үнэхээр хүнд байдалд орон миний бие нэр төр, сэтгэл санаа болон эд материалын асар их хохирол амсахаас гадна сэтгэл санааны дарамтад гүн орж шаналсны улмаас хавдар өвчтэйгээр оношлогдон хагалгаанд орж түүнээс хойш байнгын хяналтад эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд Ц.Д*******той үүсгэсэн маргаанаас болж орох оронгүй болж гэр бүл салах дээрээ тулаад байнгын сэтгэл санааны дарамтад байна.

Ц.Д******* нь зээл гарсан тохиолдолд төлбөрийг бүрэн хийнэ гэсэн гэрээний дагуу төлбөр хийгдээгүй тул миний зүгээс үлдэгдэл 78 131 500 /далан найман сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 15 сарын 0,5%-ийн алданги 5 859 862 /таван сая найман зуун тавин есөн мянга найман зуун жаран хоёр/ төгрөг нийт 83 991 362 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Э******* нь Ц.Д******* надаас АНДУУД төвийн барилгыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 200 000 000 төгрөгөөр худалдсан тул гэрээний үлдэгдэл төлбөр 78 131 500 төгрөг алданги 5 859 862 төгрөг бүгд 83 991 362 төгрөг нэхэмжилжээ.

АНДУУД төвийг 200 000 000 биш 150 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Яагаад 200 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэвэл 150 000 000 төгрөгийг Г.Э*******, М.Б******* нарт шууд гаргаж өгөхийн тулд 200 000 000 төгрөгөөр гэрээ хийсэн юм. Тэгээд бид ярилцаад 200 000 000 гэрээгээ хийсэн. Би урьдчилгаанд эхлээд 30 000 000 төгрөгийг Д******* гэдэг найзаасаа 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зээлж Г.Э*******ийн Төрийн банкны 120000193799 тоот дансанд тушааж байршуулсан.

Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Г.Э*******ийн Төрийн банкин дахь дансанд урьдчилан байршуулсан 30 000 000 төгрөгийг өдөрт нь буцааж авч Д*******д эргүүлж өгсөн.

Тэгээд Хаан банкаар зээл хөөцөлдсөн. Банкны зээлийн эдийн засагч нь урьдчилгаа 30 хувийнхаа үлдэгдлийг хийгээрэй гэсний дагуу Д*******гаас дахин 30 000 000 төгрөг авч Хаан банкан дахь Г.Э*******ийн 5286076578 тоот дансанд байршуулсан. Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээл гарч 140 000 000 төгрөг Г.Э*******ийн Хаан банкан дахь 5886076578 тоот дансанд орсон.

Зээл гарсны дараа Д*******гаас авч байршуулсан 30 000 000 төгрөгийг буцааж өгөх байсан учир энэ мөнгийг Г.Э*******ээс авсан.

Харин Г.Э*******, М.Б******* 2 шүүхийн шийдвэрт өртэй гээд нэг хүний данс руу үлдсэн мөнгөө шилжүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэл тэр дор нь татаад авчихлаа гэж ярьж байсан.

Үнэн хэрэг дээрээ би 25 000 000 төгрөгийг зээлээд үүн дээрээ дутуу 10 000 000 төгрөгийг нэмж төлөх ёстой байсан.

Миний зүгээс нийтдээ 60 000 000 орчим төгрөг төлсөн.

Үүнд:

1.Г.Э*******ийн дансаар 4 545 000 төгрөг

2.Г.Э*******т бэлнээр 41 070 100 төгрөг

3.Булган Мээж ХХК-д М******* Х******* ХХК-ийн төлбөр болох 3 030 466 төгрөг,

4.10 000 000 төгрөгөнд бодож Bongo-3 маркийн /67-91 бул/ дугаартай KNCWF03428К332288 тоот арлын дугаартай Хөх өнгийн машин өгсөн.

Яагаад ийм хэмжээний мөнгө өгсөн бэ гэвэл мөнгийг удаасан учраас тэр юм.

Тийм учраас бидэнд одоо ямар нэг м*******ий тооцоо байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д*******оос 64 478 434 /жаран дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* х******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13 653 066 /арван гурван сая зургаан зуун тавин гурав мянга жаран зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 907 /таван зуун далан долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 480 342 /дөрвөн зуун наян мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШЗ2023/00546 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Д*******ийн Хаан банкан дахь 5270337642 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 83 991 362.5 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр мянган төгрөг таван мөнгө/ төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг урьдчилан авсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10, 11-д нэхэмжлэгчийн өөрийн дансаараа дамжуулан авч Вишн фанд ББСБ-ын зээлийн үлдэгдэл төлбөрт төлсөн 10 748 000 төгрөгтэй холбоотой асуудалд 2 удаа хууль зүйн дүгнэлт өгч, уг мөнгийг гэрээний үнийн нийт дүн болох 200 000 000 төгрөгөөс давхардуулан хасч тооцсон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт хариуцагчийг 135 521 566 төгрөг төлсөн гэж дүгнэсэн боловч уг м******* дүнгээс давхардуулан бичсэн 10 748 000 төгрөгийг хасч тооцох ёстой. Нэхэмжлэгч М******* х******* ХХК-ийн захирал М.Б******* 2014 оны 7 дугаар сарын 25-нд Вишн фанд ББСБ-аас Андууд худалдааны төвийн барилга /хариуцагчийн худалдаж авсан/-ыг барьцаалж 20 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн үлдэгдэл 10 748 000 төгрөгийг хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахын тулд төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог, уг мөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн м*******ий дүнд орж тооцогдон нэхэмжлэгдээгүй мөнгө, уг мөнгийг хариуцагчийн төлөх ёстой м*******өөс хасч тооцох нь үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Булган аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 188 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 10 748 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийг Г.Э******* нэрээр гаргасныг зөвтгөх боломжгүй ч сүүлд гаргасан шүүх хуралдаан даргалагч томилсон ерөнхий шүүгчийн захирамж, шүүх хуралдаан товлон зарласан шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийг М******* х******* ХХК гэснээр урьд гаргасан шийдвэрүүдийг залруулах боломжтой мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3охигчид гэрээний үнийн дүн дээр маргаантай, бичгээр хийсэн гэрээнд гэрээний үнийг 200 000 000 гэсэн ч хариуцагч нь банкны зээл өндөр дүнтэй гаргах зорилгоор гэрээний үнийг 200 000 000 гэж тогтоосон, бодит байдал дээр 150 000 000 төгрөгөөр тохиролцож гэрээ хийсэн гэж маргасан байна.

Зохигчид ямар ч дүнгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулснаас олсон орлогын 2 хувиар татвар төлөхөөр заасны дагуу худалдагч нь татвар төлөхөөр байна.

Гэтэл Татварын Ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06/2623 дугаар албан бичигт 2016-2022 оны хооронд М******* х******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны албан татвар төлөөгүй гэж лавлагаа ирүүлжээ.

Улмаар нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны албан татварыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 200 000 000 төгрөгийн 2 хувь буюу 4 000 000 төгрөгийн татвар төлсөн мэтээр Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар гэх хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх үндэслэл байх бөгөөд энэ байдлыг шалгуулах зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтыг эх хувиар нь Булган аймгийн Татварын хэлтсээс гаргуулах хүсэлтийг хариуцагч талаас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанд гаргасан байна.

Гэтэл шүүхээс дээрх хүсэлт нь хэрэгт хамааралгүй, хуурамч нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн үйлдлийг шүүх шалгаж шийдвэрлэх үүрэггүй гэж илтэд хуульд нийцэхгүй дүгнэлт хийж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно... гэсэн бол 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ... гэж шүүхээс нотлох баримт бүрдүүлэх хэмжээ хязгаарыг тодорхойлсон байдаг.

Гэвч шүүхээс хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтыг бүрдүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн дээрх үйлдлийн улмаас хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах эрх ноцтой зөрчигдөж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 200 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, түүнд ногдох албан татварыг төлсөн мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлснийг шүүх мэдсээр байж мэдээгүй мэт дүр үзүүлж, бодит байдлыг тогтоохоос татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Бонго 3 автомашиныг хариуцагч нь 10 сая, нэхэмжлэгч нь 5 сая төгрөгт тооцож өгч авалцсан гэж маргаж, автомашины үнэлгээний баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөөр байхад шүүх 5 сая төгрөгт тооцож үнийн дүнд оруулсан нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслээгүй хийсвэрээр хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна.Тухайлбал:

Гэрээний үүрэгт тооцсон автомашиныг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр М.Боос, Мад худалдахдаа 10 000 000 төгрөгөөр үнэлж, гэрээ хийсэн бол хэрэгт автомашины гэрэл зураг, зах зээлийн үнэлгээ зэргийг нотлох баримтаар хавсаргасан байна.

Түүнчлэн гэрч Л.Маас шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Ц.Д******* нь М.Б*******ид м*******ий өгөлтэй байсан тул 10 000 000 төгрөгөөр тооцон уг автомашиныг өгсөн, энэ 10 сая төгрөгийг миний бие Ц.Д*******ид дансаар шилжүүлсэн гэж гэрчилж мэдүүлсэн, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр уг автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдэн, Монгол улсад 2016 оны 3 сард импортоор орж ирэн Монгол улсад 1 жил хүрэхгүй хугацаанд явсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл шүүх уг автомашиныг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн 5 000 000 төгрөгөөр тооцон гэрээний төлбөрт оруулсан нь нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн шүүх дээрх үндэслэлээ тайлбарлахдаа Бонго автомашиныг хариуцагч нь 10 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид өгсөн тухай нотлох баримтаа өгөөгүй гэх үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасан байгааг ойлгохгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Г.Э******* нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчид 19 000 000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн гэснийг хариуцагч Ц.Д******* нь аваагүй гэдэг бөгөөд найз Б.Д*******гаас зээлсэн 30 000 000 төгрөгийг банкнаас зээл авсны дараа буцаан өгсөн гэж тайлбарладаг. Гэвч гэрч Д******* нь 4 дүгээр сард 30 000 000 төгрөг зээлсэн гэдэг бөгөөд мөн сардаа буцаан 30 000 000 төгрөгийг төлсөн гэдэг тул хариуцагч нь 140 000 000 төгрөгийн зээл гарахаас өмнө өгөөгүй, зээл гарсны дараа төлсөн гэж үзэх тул Г.Э*******ээс 19 000 000 төгрөгийг бэлнээр авсан гэж үзэв... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Ц.Д******* нь өөрийн найз Д*******гаас 2 удаа буюу 2016 оны 2, 6 саруудад 30 сая төгрөг нийт 60 сая авч эхний 30 саяыг буцаан авч Д*******д өгсөн, сүүлийн 30 саяаас 19-ийг Г.Э******* нь хариуцагчид бэлнээр өгсөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй, нэхэмжлэгч нь татгалзлалаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад гэрчийн эргэлзээ бүхий мэдүүлэгт үндэслэн 19 000 000 сая төгрөгийг хариуцагч нь буцаан авсан гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь маргаан бүхий 19 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэж маргаж байгаа бол энэ байдлаа өөрөө нотлох үүрэгтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үүрэгжүүлсэн байхад хариуцагч нь 140 000 000 төгрөгийг банкнаас зээлж авахаас өмнө 30 000 000 төгрөгөө зээлдүүлэгчид төлсөн болохоор Г.Э*******ээс авсан 19 000 000 төгрөгөө мэдээж оролцуулан 30 000 000 төгрөг болгож төлсөн гэж бодитой бусаар, нотлох баримтанд тулгуурлаагүй, таамагласан шинжтэй дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. 40.3-д Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй... гэж заасныг шүүх анхаараагүй байна.

Хариуцагч Ц.Д******* нь шүүхэд гаргасан тайлбартаа худалдах худалдан авах гэрээний үүрэгт 35 сая төгрөгийг Г.Э*******т төлөх байснаас, 60 орчим сая төгрөг буюу Г.Э*******ийн дансанд 4 545 000 төгрөг, бэлнээр 41 070 100 төгрөг, Булган мээж ХХК-нд М******* х******* ХХК-ийн төлбөр болох 3 030 466 төгрөг, 10 000 000 төгрөгөнд бодож бонго автомашин өгсөн. Нийт 58 645 566 төгрөг гэж нотлох баримтыг гаргаж өгсөн гэж тайлбараа гаргасан.

Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид бэлнээр өгсөн гэх 41 070 100 төгрөгийг тооцохдоо нотлох баримтаар авагдсан улаан дэвтэрт 24 238 100 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн гар бичмэлүүдэд нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан бичвэр бүрийг нэг бүрчлэн шинжлэн судлах, шаардлагатай гэж үзвэл шүүхээс уг гар бичмэлүүдэд зохигчдыг байлцуулан үзлэг хийж, тооцоо нийлүүлэх бүрэн боломжтой байсан.

Шүүхээс 24 238 100 төгрөг бэлнээр төлөгдсөн гэж дүгнэхдээ хэзээ, ямар хугацаанд хэдэн удаагийн үйлдлээр дээрх мөнгө төлөгдсөн тухай огт дүгнэлт хийгээгүй байх тул хариуцагч талаас чухам ямар төлбөрийг шүүх үнэлэхгүй байгааг мэдэх боломжгүй, тухай бүрт нь тайлбар, гомдол гаргах боломжгүй байдал үүсээд байна.

Иймд дээрх бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн гар бүртгэл, бичвэрүүдэд нэг бүрчлэн үзлэг хийлгэж, тооцоо нийлсний эцэст 41 070 100 төгрөгийн хэдэн төгрөг нь нотлогдож, хэдэн төгрөг нь үгүйсгэгдэж байгаад тайлбар өгөх шаардлагатай гэж үзнэ.

Ц.Д******* нь өөрийн найз Д*******гаас 2 удаа буюу 2016 оны 2, 6 саруудад 30 сая төгрөг нийт 60 сая төгрөг авч 140 000 000 төгрөгийн банкны зээл гаргуулах зорилгоор 30 хувийн урьдчилгааг худалдагчийн дансанд байршуулан зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн байх бөгөөд хэрэв энэ 30 хувийн урьдчилгааг худалдагч талд төлөх байсан бол худалдагчаас худалдан авагчид тухай бүр буцаан өгөх үүрэггүй байсныг шүүх анхаараагүй байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шийдвэрийн үндэслэх хэсэгтэй нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтад нэг бүрчлэн үнэлэлт дүгнэлт өгч, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судлах, үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэх тул шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжоор хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч М******* х******* ХХК нь хариуцагч Ц.Д*******оос 83 991 362 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 5 859 862 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 78 131 500 төгрөг гаргуулна гэж,

2а. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээг 200 000 000 төгрөгөөр биш 150 000 000 төгрөгөөр хийсэн. Банкнаас зээл гарч 140 000 000 төгрөг шилжүүлсэн. Г.Э*******ийн дансаар 4 545 000 төгрөг, бэлнээр 41 070 100 төгрөг, Булган Мээж ХХК-д М******* Х******* ХХК-ийн төлбөр болох 3 030 466 төгрөг, 10 000 000 төгрөгөнд бодож Bongo-3 маркийн /67-91 БУЛ/ дугаартай машин өгсөн тул бидэнд ямар нэг м*******ий тооцоо байхгүй гэж үзэж байна гэж тус тус маргажээ.

 

3. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ М******* х******* ХХК болон Ц.Д******* нарын хооронд байгуулагдсан байна. /1 дүгээр хх-6/

3а. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр анхан шатны шүүхэд Г.Э******* гэж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 132/ШЗ2020/01458 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Г.Э*******ийн нэхэмжлэлтэй гэж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байтал иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

3б. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр М******* х******* ХХК-ийн захирал М.Б*******ийн нэхэмжлэгчийг солиулах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 132/ШЗ2022/01394 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар нэхэмжлэгчийг сольж, М******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй болгож өөрчилсөн нь нэхэмжлэгчийг буруу тодорхойлсныг зөвтгөсөн гэж үзэх үндэслэл болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин үндэслэл бүхий байна гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Ц.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн буюу 200 000 000 төгрөгөөр гэж худалдах худалдан авах гэрээгээ хийсэн боловч 150 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан, бидэнд ямар нэг м*******ий тооцоо байхгүй гэж маргасан ба уг үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны албан татвар төлсөн баримтыг эх хувиар нь Булган аймгийн Татварын хэлтсээс гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байна.

5а. Анхан шатны шүүх М******* х******* ХХК нь 2016-2020 онд үл хөдлөх эд хөрөнгө борлуусаны орлогоос татвар төлөөгүй тухай лавлагаа хэрэгт авагдсан, татвар төлсөн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэж, татвар төлөхтэй холбогдсон маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, тус шүүх хуурамчаар баримт бүрдүүлсэн үйлдлийг шалган шийдвэрлэх үүрэггүй байна гэж дүгнэж зохигчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасан ба хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогч талуудын мэтгэлцэх эрх хангагдаагүй гэж үзнэ.

 

6а. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хүсэлтийг тодруулаагүй, маргааны үндэслэл болсон 200 000 000 төгрөгөнд ногдох албан татварыг төлсөн эсэхийг, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, хуульд заасан тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын хооронд үүссэн маргааны талаар, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдаж, хариуцагчийн өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2023/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2023/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 186 918 /нэг зуун наян зургаан мянга есэн зуун арван найм/ төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 480 342 /дөрвөн зуун наян мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

 

 

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 

 

Д.АЗЖАРГАЛ