Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 29

 
 
 

 

   
Хэвлэх
 
minjee minjee 1 0 2016-06-17T08:36:00Z 2016-06-17T08:36:00Z 1 561 3202 26 7 3756 15.00 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. “*******” ХХКомпанийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.642.924 өгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь алданги болох 342.924 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3.300.000 төгрөгийг хариуцагч ******* нь  2016 оны 06 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 7 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 8 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 9 сарын 25-нд 1.100.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-нд 1.100.000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Болорчимэгээс 36.620 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 36.620 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 73.240 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                             

                                          

 

  ШҮҮГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ