Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 32

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Нэхэмжлэгч “Тайхар” СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 251.400 төгрөг гаргуулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Лувсанзаяа нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Тайхар” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.092 төгрөгийн 6.046 төгрөгийг улсын төсвөөс, үлдэх 6.046 төгрөгийг хариуцагч Ч.Лувсанзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Тайхар” СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 12.092 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                                                                                    

 

                                        ШҮҮГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ