Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2017/0022/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч “Бурхан халдун групп” ХХКомпаний нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаарын захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Бурхан халдун групп” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар нэхэмжлэлдээ: Манай компани Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2008 оноос эхлэн Бурхант хотхон барьж цогцлоохоор ажлаа эхлүүлэн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16  тоот Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор ерөнхий төлөвлөгөө батлуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 349 дүгээр захирамжаар 080100488 дугаар бүхий нэгж талбарын дугаартай 12,8 га газрыг эзэмшиж цаашид Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 520 дугаар захирамжаар 080100676 дугаар бүхий нэгж талбарын дугаартайгаар, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар 04505701116 дугаар бүхий нэгж талбарын дугаартай дээрх газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж Бурхант хотхоноо барьж цогцлоохоор ажиллаж байгаа болно. 2008 оноос эхлэн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгын эскиз зургийг батлаж өгнө үү хэмээн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт удаа дараа хандсаар байсан боловч хариу өгөхгүй  байсаар Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А/443 тоот захирамж гаргаж “Газар эзэмших гэрчилгээ  огт авч  байгаагүй  иргэний  нэр  дээр  амины  орон сууцны зориулалтаар  хугацаа

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

сунгах  захирамжинд  нэрээ  оруулж,  хууль  бусаар  газар  эзэмших  гэрээ гэрчилгээ бичүүлсэн, газар эзэмших гэрээний нөхцөл  болзлыг биелүүлээгүй, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаагүй,  аймгийн Аудитын газраас тавигдсан 2015 оны 02/91 тоот албан шаардлагыг биелүүлээгүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэдэх газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар хэлэлцэгдээгүй...” гэх зэрэг шалтгаан дурдан манай компанид Монгол Улсын газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн дагуу олгосон газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 буюу “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн үндэслэлээр цуцалсан байна. Газрын тухай хуулийн дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газар эзэмшиж байхад энэхүү заалтаар газар эзэмших гэрчилгээг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалттай байтал 27.4-р зүйлээр цуцалсан нь хууль эрх зүйн хүчин төгөлдөр бус байна. Энэ цуцалсан тухай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол шуудан ХХК-ний ирүүлсэн албан бичгээс мэдсэн болно гэжээ.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нараас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Бурхан халдун групп” ХХК-ний нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжаар “Бурхан халдун групп” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Бурхан халдун групп” ХХКомпаний нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаарын захирамжийн “Бурхан халдун групп” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.НАРАНТУЯА