Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0090

 

Д.Х-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

          Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

          Даргалагч, шүүгч:                   Г.Банзрагч

          Танхимын тэргүүн, шүүгч:      Ч.Тунгалаг

          Шүүгчид:                                  М.Батсуурь

                                                           П.Соёл-Эрдэнэ

          Илтгэгч шүүгч:                         Х.Батсүрэн

          Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

       Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” 

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэр,

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

     Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

         Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

      1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2, Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Х-ын  Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

           Хяналтын журмаар гаргасан гомдол:      

         3. Нэхэмжлэгч Д.Х  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Х  намайг албан тушаалаас хууль бусаар, үндэслэлгүй чөлөөлсөн Монгол Улсын (маргаан бүхий актад үүнийг дурдаагүй) Засгийн газрын “Ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Өнгөрсөн хугацаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 3 удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцээд маргаан бүхий актыг 2 удаа хүчингүй болгон шийдвэрлэсэн юм. Маргаан бүхий акт хууль бус болох нь анхнаасаа тодорхой байсан ч уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт сунжран удааширсаар 4 дэх оны нүүр үзэж нэгэн өвөрмөц рекорд тогтоолоо. Энэ хугацаанд мэргэжлийн бус хүн Архивын ерөнхий газрын даргын ажлыг цалгардуулж байгаад манай хамт олон халагласаар байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэр үндэслэлгүй гарсан тул нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр буюу 09 дүгээр магадлалыг гаргасан, энэ нь үндэслэлгүй байна. Тиймээс эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

           4. Нэгдүгээрт: Магадлал үндэслэлгүй байна.

        Магадлалын хянавал хэсэг үндэслэлгүй болох нь эхнээсээ тодорхой харагдах бөгөөд “зөрчил үйлдээгүй, зөрчлийг тогтоогоогүй, илтгэх хуудас хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгаар маргаж байгаа гомдлын тухайд “Анх Архивын ерөнхий газрын ажилтнуудаас ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүсэлтийг гаргажээ” хэмээн хууль бус бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн авч үзжээ. Ингэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэрт “Д.Х  нь...албан хаагчийг ажлаас чөлөөлөгдөхийг шахаж, дарамталсан болох нь тус газрын хамт олноос 2017 оны 10 дугаар сарын 30, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад удаа дараа гаргасан гомдлуудаар...тогтоогдож байна” хэмээн илт буруу, ташаа дүгнэлт хийсэн. Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалд хуульд нийцсэн эсэхийг хянаж үнэн зөв дүгнэхийн оронд хууль зөрчсөн, “нотлох баримт” гэгчийг шийдвэрийн нэг үндэслэл мэтээр дурджээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах тохиолдлуудыг тодорхой хуульчилж өгсөн. Уг хуулийг илт зөрчсөн, нотолгооны ач холбогдолгүй бичигт дулдуйдсан байхад шийдвэр, магадлалд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй, уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “өргөдөл, гомдол нь тодорхой нэр, хаяггүй”, 1.2-т “бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол”, 1.3-д “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” тохиолдол бүрд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаахаар хуульчилсныг хууль зүй, дотоод хэргийн яам зөрчсөн талаар шүүх анхаарахын оронд, нотлох баримтын шаардлага огт хангахгүй бичигт хөтлөгдөн илт ташаа дүгнэлтэд хүрсэн тул шүүхийн уг шийдвэр, магадлалыг хүчингүй болгох бас нэг үндэслэл болно. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд өргөдөл, гомдолд тавих шаардлагыг нарийвчлан зааж өгсөн. Үүнд, “Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадаагүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно” гэжээ. Мөн хуулинд “Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт, бичгийн хамт хавсаргана” хэмээн тодорхой хуульчилсан зохицуулалттай байх бөгөөд эдгээр шаардлагыг огтхон ч хангаагүй, Архивын ерөнхий газрын хамт олны нэрийг зээлдсэн ой гутмаар нэргүй матаас, гүтгэлгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзэж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон, түүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалдаа зөв үнэлж, дүгнэсэнгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М гэрч гэгдэх Л.Б-аас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа, “Танай байгууллагын ажилтнуудаас Д.Х-ыг газрын даргаар ажиллаж байгааг зөвшөөрөхгүй гэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөдөл гаргаж байсан байна. Энэ талаар мэдэх үү?” гэж хөтлөн байцаах аргаар асуусан байдаг. Шүүгчийн тулгасан асуултын хариуд гэрч: “Тодорхой мэдэхгүй байна. Өргөдөлд би гарын үсэг зураагүй” 6-р хх 9 хуудасны дээрээс 10 дахь мөр/ гэж хариулжээ. Урьд өмнө ч гэрч нар “Танай байгууллага, хамт олноос Д.Х  даргын талаар бичиг өгч байсан уу? гэсэн шүүгчийн асуултын хариуд: “Тийм бичиг явж байгаагүй, сонсоогүй” гэж мэдүүлсэн байдаг юм. Д.Х-ыг огцруулах тухай бичиг байгууллагад гараагүй, тийм бичиг үзээгүй, гарын үсэг ч зураагүй гэдгийг гэрч нараас ийнхүү баталсан бөгөөд огцруулах бичиг гэгчийг хэн нэг албан тушаалтан Архивын ерөнхий газрын хамт олны нэрийг дурдан зохиож бичсэн нь илэрхий бөгөөд хууль бус болох нь ч тодорхой, баримтаар ч няцаагдсан. Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамаарахгүй, элдэв хов жив, үндэслэлгүй, нэргүй матаасыг нэр бүхий албан тушаалтны зүгээс зохион байгуулж хийсэн бөгөөд тийм өөдгүй явуулгыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь орчин үеийн шүүхийн практикт гарсан нэг том гутамшиг мөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж тодорхой заасан байхад шүүх “нотлох баримт” гэж үзээд шийдвэр, магадлалдаа үндэслэл болгож, хуулийн эдгээр заалтыг илт зөрчжээ. Ингэснээрээ хариуцагч талд илт үйлчлэн, хэт нэг талыг баримталж байгаагаа нууж чадсангүй. Магадлалд цааш нь “уг хүсэлтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Архивын ерөнхий газрын даргын зарим үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж гарсан... гэхчилэн бичээд “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шалгалт хийж, шалгалтын дүнгийн тухай "илтгэх хуудас”-ыг бичжээ. Илтгэх хуудсаар нэхэмжлэгч Д.Х-ыг дор дурдсан зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэн Засгийн газрын 2017 оны 01 дүгээр Албан даалгаврын дагуу хариуцлага тооцох санал гаргасан байна. Үүнд, Архивын баримтыг үнэ төлбөргүйгээр бусдад хуулбарлан олгосон нь Архивын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 25 дугаар зүйлийн 25.4-д заасныг зөрчсөн зөрчил, зарим алба хаагчид дарамт шахалт үзүүлэн, ажлаас халах талаар айлгаж, өргөдөл бичүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлж өөр ажилд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчсөн зөрчил баахан нуршсаны эцэст анхан шатны шүүхийн Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтаар...зөрчлийг гаргасан гэдгийг ажилтнуудын төлөөллөөс гаргасан хүсэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэсэн дүгнэлт архивын лавлагааг үнэ төлбөргүй олгосон, томилолтоор зайлшгүй шаардлагатай бус этгээдийг авч явж, бусдад давуу байдал олгосон зэрэг зөрчлүүд нь баримтаар тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт, мөн "анх Д.Х-ыг томилохдоо Засгийн газрын гишүүнд танилцуулаагүй, санал болгоогүй хүнийг томилсон гэх асуудал нь нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар марган шаардаж буй маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй" гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй гээд “дээр дурдсан маргааны үйл баримт, анхан шатны шүүхийн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Х-ын зөрчил гаргаагүй гэх” гомдол нь үгүйсгэгдэж байна” гэжээ. Энэ бол XXI зуун гарчихаад байхад Хууль зүй, дотоод хэргийн яам нь зохиомол хэрэг матаасаар ажлаа явуулдаг, түүнийг нь шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож, иргэнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өчүүхэн ч хайхарч үзэлгүй хэргийг сунжруулж, хууль ёс, хүний эрхийг хамгаалахын төлөө үнэн зөв шийдвэр гаргаагүйн тодорхой жишээ болж байна.Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны “илтгэх хуудас” гэгч нь юу вэ? гэдэгт анхаарал хандуулъя. “Илтгэх хуудас” нь холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн, үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр биш цаас юм. Түүнд үндэслэн гаргасан шүүхийн шийдвэр, магадлал мөн үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Ж (ажлын хэсгийн ахлагч), ХШҮДА-ын газрын дотоод аудитор Т.Т-О, мөн газрын мэргэжилтэн Б.Д, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.О, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ю.А нарын бүрэлдэхүүнтэй байв. Тэдний нэрс байх боловч дөрвүүлээ “Илтгэх хуудас”-н дээр гарын үсэг зураагүй байдаг. Ямар учраас тэр дөрвөн гол мэргэжилтэн гарын үсэг зураагүй вэ? гэсэн асуулт урган гарч ирж байна. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгч А.С илтгэх хуудас хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч үзэж байна. Илтгэх хуудас гаргах нэгдсэн журам байдаг юм уу? Яагаад гэхээр шалгалт хийсэн 4 хүн гарын үсэг зураагүй гээд байна гэж тодруулахад “Боловсруулсан хүмүүс заавал гарын үсэг зурах ёстой гэсэн журам байхгүй” гэсэн ядмаг хариулт өгсөн нь шүүгч, хуульчдын мэргэжлийн төвшин, ур чадвар, мэдлэг ямар байгааг харуулсан юм. Тэр ч байтугай үнэнийг зориуд бүрхэгдүүлж, хууль ёсыг завхруулахын тулд А.С, Г.Б, Д.Б зэрэг шүүгч нар “магадлал” гэгчийнхээ хянавал хэсгийн 1 дүгээрт “Хууль зүй, дотоод хэргийн яамны хяналт шалгалт хийх ажлын удирдамжаар хяналт шалгалтын чиглэл, хүрээ, хугацаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, дүнгийн талаар илтгэх хуудас бичиж, удирдлагад танилцуулахаар заасны дагуу шалгалтын ажлын хэсгээс илтгэх хуудсыг үйлдсэн, ажлын хэсгийн ахлагчаас гарын үсэг зурсан, ажлын хэсгийн гишүүд уг илтгэх хуудсыг боловсруулсан, уг илтгэх хуудсыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Засгийн газарт санал хүргүүлэх албан бичиг төлөвлөсөн зэргээс үзэхэд илтгэх хуудсыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс уг илтгэх хуудсыг нэхэмжлэгчийн маргаж байгаа "илтгэх хуудсанд ажлын хэсгийн гишүүд бүгд гарын үсэг зураагүй” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй” гэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. “Ажлын хэсгээс илтгэх хуудсыг үйлдсэн”, “ажлын хэсгийн гишүүд уг илтгэх хуудсыг боловсруулсан” гэдэг нь учир дутагдалтай төдийгүй ажлын хэсгийн гишүүд нь гарын үсэг зураагүй, боловсруулсан гол ажилтан, комиссын гишүүд нь огт гарын үсэг зураагүй баримт хэрэгт авагдсан, түүнийг нэхэмжлэгч олон удаа тайлбарласан байтал магадлалд эсрэгээр нь авч үзэж дүгнээд байгаа явдал бол уг хэргийг зориуд замхруулах гэсэн оролдлого мөн. Илтгэх хуудсыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Засгийн газарт санал хүргүүлэх албан бичиг төлөвлөсөн гэх боловч Засгийн газрын маргаан бүхий акт болох 194 дүгээр тогтоолдоо огт зааж үндэслээгүй. Нэхэмжлэгчийг буруутгаж буй нөхцөл байдал тогтоогдохгүй, хууль эрх зүйн холбогдох актаар няцаагдаж байхад магадлалд шударгаар хянаж дүгнэсэнгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудас гэгч нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг ноцтой зөрчсөн, хүчин төгөлдөр бус бичиг гэдэг нь тодорхой байдаг. Энэ нь дараах зохицуулалт, хууль эрх зүйн холбогдох актаас илэрхий байна. Монгол Улсад төрийн албан хэрэг хөтлөлтийн журам, заавар мөрдөгддөг гэдгийг огт мэддэггүй шүүгч, хуульч нар байгаа нь маш харамсалтай. Бичиг баримтыг боловсруулсан 4 гол мэргэжилтэн гарын үсгээ зурсан байх ёстой ч тэд зурахаас татгалзсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Энэ бол анхаарал татахгүй байхын аргагүй асуудал мөн. Төрийн албан хэрэг  хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.11-т "Гарын үсэг"-ийн талаар "Акт, дүгнэлт, шийдвэр гэх мэт Комисс, Ажлын хэсгээс боловсруулсан баримт бичигт комиссын бүх гишүүд гарын үсэг зурна" гэснийг ноцтой зөрчсөн байдаг. Энэ нь ажлын хэсгийн гишүүн бүр гарын үсэг зурдаг практик хэрэглээний үндсэн зарчмыг алдагдуулсан хэрэг мөн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэхүү Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.6-д "Акт" гэж чухам юуг ойлгож, мөрдөх талаар зааж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоожээ.  Уг зааврын 2.4.6.1-д “Тусгайлан томилогдсон Ажлын хэсэг, комисс дүгнэлт, шийдвэрээ акт хэлбэрээр үйлдэж гаргана...”, 2.4.6.3-д “актад хэзээ, ямар шийдвэрээр, ямар бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдсан болон түүний үүрэг, зорилтын талаар дурдана. Түүнчлэн комиссоос явуулсан үзлэг шалгалт, хэрэгжүүлсэн арга хэмжээ, дүгнэлт, шийдвэрийн талаар тодорхой тусгана. Зарим актыг байгууллагын удирдлага буюу холбогдох албан тушаалтан баталж, тамга, тэмдгээр баталгаажуулна. Энэ тохиолдолд “Батлав” гэсэн бүрдлийг эхний хуудасны баруун дээд хэсэгт байрлуулна. Хяналт шалгалтын акт зэрэг баримт бичгийг холбогдох хүмүүст төслөөр урьдчилан танилцуулах бөгөөд хэрэв зөвшөөрч байгаа бол энэ тухай гарын үсэг зурж, баталгаажуулна. Мөн актыг хичнээн хувь үйлдсэн, аль газарт хүргүүлсэн тухай заавал бичнэ.  Комиссын дарга, гишүүд гарын үсэг зурснаар акт нь албан ёсны хүчинтэй болно" /Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.4.6.3 дахь заалт/ гэж тодорхой зааж өгчээ. Комиссын гишүүд гарын үсэг зураагүй бол акт нь албан ёсны хүчинтэй биш болохыг ийнхүү заажээ. Энэ шаардлагад огт нийцээгүй учраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх сонирхлоо гүйцэлдүүлэхдээ ашигласан илтгэх хуудас гэгч нь хүчин төгөлдөр бус гэдэг нь бүрэн нотлогдож байна. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт болох Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн учир Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудас гэгч нь илтгэх хуудасны утгаа илэрхийлж чадахгүй. Түүнээс гадна хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүйг нотолж байна. Илтгэх хуудсанд бичсэн зүйлс худал ташаа, бодит бус юм. Тийм учраас үүнийг албан ёсны хүчинтэй хүчин төгөлдөр гэж үзэх ямар ч боломжгүй. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болон эрхийг сэргээх талаар зөв дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах, хууль ёсны ашиг сонирхлыг нь хангах үүргээ биелүүлээгүй, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, маргаан бүхий акт, хэргийн нөхцөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт хийсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасны дагуу уг хэрэг маргааныг бүхэлд нь хянан үзэх шаардлага тулгарч байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудас гэгчийг үндэслэж Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахдаа илтгэх хуудасны агуулга, үнэн бодит эсэхийг хууль зүйн үүднээс нягтлаагүй, асуудалд шударга ёсны байр сууринаас, хуулийг дээдлэх зарчмын үүднээс хандаагүй, оролцогчийг сонсож, тайлбар, санал гаргах хуульд заасан боломжийг олголгүй хууль зөрчсөн зэрэг олон шалтгааны улмаас Засгийн газрын хууль бус 194 дүгээр хууль бус тогтоол гарсныг шүүх үнэн бодитой үнэлж, дүгнээгүй. Илтгэх хуудас гэгч нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэх нотлох баримт болж чадахгүй дам сургаар нотлох болон хуурамч нотлох баримт бүрдүүлэхийг хориглодог дам сураг гэж жинхэнэ эх сурвалжаас биш, харин бусад этгээд өөрийн ойлгож, хүлээн авсныг сэргээн тогтоож, цааш дам уламжилж байгааг хэлдэг бөгөөд илтгэх хуудас гэгч нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нотолгооны чанаргүй, хэрэгт ач холбогдолгүй. Илтгэх хуудсаар зөрчил тогтоосон гэх боловч энэ нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа эсэх, шалгалтын ажлын хэсгийн гаргасан илтгэх хуудас гэгч нь хүчин төгөлдөр нотлох баримт мөн эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Маргаан бүхий тогтоолд ч илтгэх хуудас гэгчээ зааж үндэслээгүй байхад шүүх бодиттой үнэлэлт, дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийг илтгэх хуудас гэгчээр буруутгахыг оролдох нь үндэслэлгүй байна. Тиймээс энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох бас нэг үндэслэл болно. Энэ нь хэрэг маргааныг шударгаар шийдвэрлүүлэх эрхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг шүүх бүрэлдэхүүн онцгойлон анхаарна уу.

Магадлалын хоёр дахь хэсэг нь бүхэлдээ маргаан бүхий акт буюу Засгийн газрын 2018 оны 194 дүгээр тогтоол нь Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хуулийн дагуу үндэслэлтэй гарсан мэтээр хуулийг буруу тайлбарлахад чиглэгджээ. Маргаан бүхий тогтоолд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэх үндэслэл болох Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл зэрэг хууль зүйн үндэслэлийг заасан байгааг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэж эсрэгээр нь тайлбарлаж, хууль ёсыг завхруулжээ. Ингэхдээ нэхэмжлэгчийн удаа дараа амаар болон бичгээр гаргасан тайлбар, үндэслэлүүдийг бүхэлд нь няцааж огт чадсангүй, зарим нэг өгүүлбэрийг тойруулан оочин, цоочин дүгнэлт хийх гэж оролдсон нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн гаргасан хууль бус тогтоол болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хууль бус шийдвэрийг хамгаалахад магадлалын агуулга чиглэгдсэн бөгөөд болхи дүгнэлт, өгүүлэмжээр дүүрчээ. Тэдгээр нь дараах хуулиудын заалтад нийцэхгүй буюу зөрчсөн нь лавтай байна. Үүнд, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл нь “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” нэртэй. Хэм хэмжээний заалтыг санкцаар хангасан 70.1 гэсэн ганц заалттай. Уг зохицуулалтын агуулга нь мөн л төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг шууд зохицуулаагүй болох нь илэрхий байдаг. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн л хэрэглэх ёстой хуулийг тов тодорхой зааж өгсөн. Тийм байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж, маргаан бүхий акт Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримтуудын талаар хууль эрх зүйн үүднээс сайтар эргэцүүлэн дэнсэлсэн үйл ажиллагааг л хуулийг хэрэглэх гэдэг, үүнийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн анхаарах болов уу. Эл асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд энэ талаар дараах байдлаар хэлэлцэж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Нэхэмжлэгч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууя. Төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх харилцааг ямар хуулиар зохицуулдаг вэ? Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь Төрийн албаны тухай хууль байгаа /6-р хх 147х, Шүүх хуралдааны тэмдэглэл х-15, дээрээс 1-3 дахь мөр/, Нэхэмжлэгч: Тийм, тэгээд тэр хуулиа хэрэглэсэн үү, хэрэглээгүй. Төсвийн тухай хууль зөрчсөн албан хаагчид ямар хуулиар хариуцлага ногдуулдаг вэ? Шүүгч Д.Халиуна: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад тохиромжтой асуулт мөн үү? Нэхэмжлэгч: Халиунаа шүүгч ээ, энэ хүн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Дараа нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож байгаа боловч мөн л хариуцагчийн байр сууринаас ярьж ирсэн шүү дээ. Даргалагч: Та наадахаа дараа нь ярь, нэхэмжлэгч: Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад явж байхад ажил албан тушаалд нь өөр хүнийг томилсон нь үнэн үү? Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мэдэхгүй. Нэхэмжлэгч: Д.Х  би Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа хүмүүсийг өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлж байсан. Хууль бусаар халсан, чөлөөлсөн тийм асуудал байна уу? Хэрэв тийм асуудал байгаа бол хаанахын ямар шүүх дээр тийм хэрэг маргаан байгаа вэ? Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мэдэхгүй байна гэдгээ мэдүүлсэн. Энэхүү захиргааны актад хэрэглэвэл зохих хууль нь Төрийн албаны тухай хууль болохыг тийнхүү хэд, хэдэн хуулинд тов тодорхой зааж, зохицуулж өгсөн байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлгүй байдлыг илт хамгаалж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тэдгээрт Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй нь хуульд нийцэж зорилгодоо хүрсэн акт мэтээр хуулийг илт буруу тайлбарлаж, хууль бус шийдвэр гаргасан нь бүрэн нотлогдож байна. Хэргийн бодит байдлыг нарийвчлан судалж, шударга ёсны байр сууринаас хуулийг дээдлэх зарчмын үүднээс асуудалд бодитой хандалгүй хэт нэг талыг барьж шийдсэн нь энэ мэт олон баримт, шүүх хуралдааны явц, хурлын тэмдэглэл, хууль хэрэглээний алдаа, хэрэг маргааныг хянасан шүүгчийн ёс зүйн байдлыг харуулах үйл баримтууд зэргээс илэрхий харагдав. Маргаан бүхий акт болох Засгийн газрын 194 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуульд зааснаар хариуцлага хүлээлгээгүй байдаг учраас уг тогтоол хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн зохицуулалтын хувьд оновчгүй хэм хэмжээг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаатай гарсан акт гэдгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрээр тов тодорхой заагаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгасан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ЗХШХШТХ/-ийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт,...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасанд нийцсэн шийдвэр болохыг дурдах нь зүйтэй. Уг шийдвэрт “...40 дүгээр зүйлийн 40.2.5-д “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана”, Захиргааны актыг бичгээр гаргахад шаардсан нөхцөлүүдийг хангаагүй нь хүчингүй болгох бас нэг үндэслэл болно вэ. /хавтас хэрэг №3 х-13, доороос 10-14 дэх мөр/ хэмээн бодитой дүгнэсэн. Хариуцагч тал хуулийг зөв хэрэглэж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай зохицуулалтуудыг оруулж хэрэглэсэн бөгөөд холбогдох бусад хуулиудыг ч зөрчсөн байдаг. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 40.2.3-д “3ахиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана”, 40.2.5-д “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж хуульчилсныг хариуцагч аанай л зөрчсөн байхад шүүхийн шийдвэр, магадлалд үнэн бодитой дүгнэлт хийгээгүй. Уг магадлалд Захиргааны ерөнхий хуулинд маргаан бүхий акт нийцсэн мэтээр улгүй дүгнэлт хийсэн нь хуулийн зохицуулалтуудыг мэдэхгүйдээ биш, үндэслэлгүй шийдвэрийг хамгаалах гэж зориуд хийж буй улайм цайм үйлдэл мөн. Зарим шударга шүүгч уг хэрэг маргааныг үнэн зөвөөр нь шийдэж л байсан. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 128/ШШ2019/0100 шийдвэрт “...40 дүгээр зүйлийн 40.2.5-д “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит байдлыг тодорхой заана” гэж захиргааны актыг бичгээр гаргахад шаардсан нөхцөлүүдийг хангаагүй нь хүчингүй болгох бас нэг үндэслэл болно” (хавтаст хэрэг №3, х-15) гэж бодитой дүгнэж байсан юм. Түүнчлэн “Зөвлөгөө, мэдээлэл өгөх” тухай 31 дүгээр зүйлийн 31.2 “Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох мэдээлэл өгөх үүрэгтэй” гэснийг биелүүлээгүй бөгөөд 32 дугаар зүйл “Оролцогч баримт бичигтэй танилцах эрх”-ийг хангаж, танилцуулах ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно”, 32.2-т “...Захиргааны шийдвэр хүчин төгөлдөр болсноор оролцогч, түүний төлөөлөгч тухайн шийдвэртэй танилцах эрхтэй”, 32.3-д "Баримт бичигтэй танилцуулах ажиллагааг тухайн шийдвэр гаргасан байгууллага хариуцна” гэсэн заалтуудыг хариуцагч тал биелүүлээгүй байдаг тул 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 128/ШШ2020/00З9 дугаар шийдвэрт “...маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа”-г зохих журмын дагуу явуулаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөгдөх ямар зөрчил гаргасныг тогтоолд заагаагүйн дээр зөрчил гаргаснаас хойш сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байх тул Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 194 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно” гэж үндэслэлтэй шийдвэрлэж байв. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч: Ажлаас чөлөөлсөн шийдвэр, захиргааны акт гаргахдаа мэдэгдэх ажиллагаа хийсэн баримт байгаа юу? /хавтаст хэрэг №6, х-148/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Сонсох ажиллагааг утсаар явуулж болно гэх хуулийн заалттай. Төрийн нарийн бичгийн дарга нь ийм зүйл болох гэж байгаа талаар хэлсэн байна лээ.Нэхэмжлэгч: Буруу тайлбарлаж байна. Наадах чинь тусдаа зохицуулалттайш дээ. Даргалагч: Асуултад чинь хариулаад л явж байна /нэхэмжлэгийн зүй ёсны асуултыг шууд таслан, хариуцагчийг өмгөөлөв Д.Х/ Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргачихаад ажлыг нь хүлээж авсан баримт байгаа юу? Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Мэдэхгүй байна /хавтаст хэрэг №6, х-148/ гэжээ. Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалдаа энэ талаар бодит дүгнэлт хийгээгүй зэрэг нь шүүгчдийн субъектив хандлагын илрэл, зориудын шинжтэй хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, 40 дүгээр зүйл 40.1-д “төрийн албан хаагчийг “...албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих”-ийг хориглосон эрх зүйн зохицуулалтуудыг үл хэрэгсэн энэхүү хууль бус актыг гаргаж, холбогдох хуулиудыг зөрчсөн учраас шийдвэр, магадлал хуулийн заалтуудад нийцэхгүй байна. Хариуцагч тал болон гуравдагч этгээдийнхний маргааны хүрээ хязгаараас хальсан, хаа хамаагүй олон тайлбар ямар ч үндэслэлгүй. Тэдгээр нь хоорондоо зөрчилдсөн, өмнөх тайлбарууд болон бие биенийхээ гаргасан тайлбаруудыг үгүйсгэсэн, буруу ташаа, эргэж буцсан шинжтэй ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад болон хэрэгт авагдсан баримтуудаар ямагт няцаагдаж ирсэн бөгөөд тэдгээрт хөтлөгдсөн шийдвэр, магадлал огт үндэслэлгүй. Магадлалын хянавал хэсгийн 3 дахь хэсэг мөн л үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь илэрхий байна. Маргаан бүхий Засгийн газрын тогтоолоор Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ: энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, Авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох”, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн /хавтас хэрэг №6, х-204-222, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлал х-15, дээрээс 7-15 дахь мөр/ хэмээн хариуцагчийн байр сууринаас үндэслэлгүй “тайлбарласан”. Тэгвэл Төсвийн тухай хууль зөрчсөн бол Төрийн албаны хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой боловч хариуцагч биелүүлээгүй, илт зөрчөөд байхад магадлалд улайм цайм хамгаалж, хэт нэг талыг барьж шийдвэрлэжээ. Улмаар цааш нь “...маргаан бүхий тогтоолын зөрчлийг тогтоосон үндэслэл гэж тайлбарлаж байгаа тайлбарыг хариуцагч талын буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” хэмээн шүүхийн бус хариуцагчийн байр сууринаас хандаж дүгнэсэн. Магадлалын энэхүү дүгнэлт нь хариуцагч талын тайлбаруудтай харин ч зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал илтгэх хуудас гэгчид үндэслэж нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг тогтоосон гэдэг. Хариуцагч 5 зүйлээр нэхэмжлэгчийг буруутгаж, тайлбарласан. Гэтэл шийдвэр, магадлалд 3 зүйл зөрчил нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Гэсэн атлаа “...маргаан бүхий тогтоолын зөрчлийг тогтоосон үндэслэл гэж тайлбарлаж байгаа тайлбарыг хариуцагч талыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэж хууль гадарладаг хүний ой гутмаар, бичгийн хүний дургүй хүрмээр буруу ташаа, алдаатай дүгнэлт гаргажээ. Ямар ч логикгүй, алдаа зөрчилтэй, бодит байдалд огт нийцээгүй эдгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг буруутгахыг оролдсон боловч нэхэмжлэгчийг буруутгах нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Мөн “маргаан бүхий тогтоолын үндэслэлд “агентлагийн даргыг чөлөөлөх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон" хуулийн тусгайлсан зохицуулалт болох Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэн хуулийн заалттай нийцнэ. ...Иймээс гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлтүүд мөн л үндэслэлгүй болжээ. Түүгээр ч зогсохгүй “Төрийн албаны тухай хуулийн чөлөөлөх зохицуулалтыг баримтлаагүй тул хууль хэрэглээний алдаатай” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэж хүртэл дүгнэсэн нь огт үндэслэлгүй, шүүгч хүн яаж ингэж хууль завхруулж чадаж байна аа. “...Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл буюу төрийн жинхэнэ албан хаагчийг халах, 26 дугаар зүйл буюу төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаарх зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэх хэсэгт давхар бичээгүй нь уг актыг эрх зүйн зөрчилтэй, хууль хэрэглээний алдаатай гэж үзэх үндэслэл болохгүй” хэмээн хуулийг буруу тайлбарлаж, хууль бус шийдвэр гаргасан. Тэгж ярьвал Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаарх зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэх хэсэгт давхар байтугай дан ч бичээгүй байдаг шүү дээ. Маргаан бүхий акт болон, түүнийг хамгаалж, хууль ёсыг зөрчиж гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрийг залруулаагүй, хэргийг үнэн зөвөөр шийдээгүй магадлал гэгч нь хуульд нийцээгүй. Тийм учраас магадлалыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй болох нь дараах хуулийн зохицуулалтуудаас тов тодорхой харагдаж байна. Үүнд: Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх 3 үндэслэлийг дараах заалтаар зохицуулж өгсөн. Үүнд, 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “ төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт” гаргасан тохиолдлыг л хуульчилж өгчээ. Гэвч эдгээр 3 заалтын аль нь ч нэхэмжлэгчид хамааралгүй төдийгүй маргаан бүхий актад ч дурдагдаагүй. Засгийн газар энэхүү “чөлөөлсөн” тогтоолдоо хуулийн 4 заалтыг эш татсан нь илт үндэслэлгүй, хууль бус болсныг зориуд онцлох ёстой. Учир нь “чөлөөлсөн” актад “халах” зохицуулалт хэрэглэгдэхгүй. Онолын утгаараа ч, хуулийн зохицуулалтаараа ч тэр. Нэгэнт халахтай холбоотой 2 заалт нь маргаанаас хасагдсанаар маргаан бүхий актын маргах хүрээ эрс хумигдаж, нөхцөл байдал улам тодорхой болно. Тийм учраас дээрх шийдвэр хуульд үндэслэх шаардлагыг хангахгүй байна. Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө” хэмээн Засгийн газарт эрх олгосон заалт бол Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт мөн л Засгийн газарт эрх олгосон заалт байдаг. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулан чөлөөлөх хуулийн үндэслэл болохгүй. Учир нь “Архивын тухай хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заажээ. Тийнхүү хэрэглэвэл зохих хууль нь Төрийн албаны тухай хууль болохыг онцлон зааж өгчээ. Гэтэл маргаан бүхий акт болох Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийг мөн л огт биелүүлэлгүй, уг хуулийн дагуу хариуцлага хүлээлгээгүй, хуульчилж өгснийг нь хэрэгжүүлээгүй байдаг. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн” этгээдийг төрийн албанаас халах, Авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэсэн заалт юм. А.Тус зохицуулалтын агуулга нь “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн” байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл авилга, албан тушаалын зөрчлийг удаа дараа гаргаж, тэр нь тогтоогдон арга хэмжээ авагдсан, Авлигын зөрчилтэй нөхцөлд шийдвэр гаргасан байхыг шаардах бөгөөд хэрэв тэр нь тогтоогдвол “төрийн албанаас халах, Авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох”-оор тодорхойлж өгсөн байна. Б./ Дахин хэлэхэд 194 дүгээр тогтоолд хэрэглэсэн Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт нь “төрийн албанаас халах” гэж заагдсан байтал “ажлаас чөлөөлөх тухай”, “даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэхчилэн “ажлаас чөлөөлөх”, “чөлөөлөх” гэсэн нэр томьёог тус бүр 2 удаа хэрэглэн хуулийн хоёр өөр зохицуулалт бүхий тус тусдаа ойлголтыг нэг тогтоолд зөрчилдүүлсэн нь уг шийдвэр хууль бус, хүчингүй болохыг харуулдаг. В/ Хэрэв Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтыг үндэслэсэн бол тухайн хуулийн 7 дугаар зүйлд заасан Авлигын зөрчлүүд бүгд гарсан байх ёстой бөгөөд тэр нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаанд хариуцлага ногдуулсан байх учиртай. Г/ 7 дугаар зүйл дэх Авлигын зөрчил нь эрх зүйн зөрчлийн нийтлэг шинжийг агуулах бөгөөд уг зүйлд заасан зөрчил гаргаж, тэр нь нотлогдсон бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс бус ажлаас чөлөөлөх эрх зүйн боломжгүй, хариуцагч тал ч хуулийн дагуу зөрчил тогтоож, арга хэмжээ аваагүй байдаг. Үүнд, Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.2-т “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах”, 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.4-д “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн өөр өөр асуудлыг зохицуулсан зүйл заалтууд юм. Д/ 7 дугаар зүйлийн 7.1.1-ээс 7.1.8 хүртэлх 8 өөр агуулгатай заалтыг бүхэлд нь хамруулахдаа гэм буруугийн субъект хэн болохыг нь тогтоогоогүй атал Засгийн газрын 194 дүгээр тогтоолын үндэслэл болгосон, тусдаа зохицуулалттай “чөлөөлөх” харилцааг зохицуулсан тогтоолыг энэхүү “халах” зохицуулалттай хольж хутгаж, сөргөлдүүлэн шийдвэрийнхээ үндэслэл болгохыг оролдсон нь Монгол Улсын захиргааны эрх зүйн практикт гарсан хууль хэрэглээний нэн болхи, бохир үзэгдэл мөн. Өгүүлэн буй шүүхийн шийдвэр бүхэлдээ алдаа, мадагтай бөгөөд утга найруулгын хувьд ч шаардлага хангахгүй байна. Тухайлбал, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтад жинхэнэ төрийн албан хаагч (ийм үг, нэр томьёо хуулинд байхгүй Д.Х)-ийг төрийн албанаас халах болон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл байхаар заасан байхад актын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн эдгээр заалтуудыг давхар бичээгүй нь /давхар байтугай дан ч бичээгүй Д.Х/ уг актыг эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус акт гэж үзэх үндэслэл биш” гэхчилэн хуулийг буруу тайлбарлаж, алдаатай дүгнэлт гаргажээ. Зүй нь, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтад төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах болон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл байхаар заасан байхад актын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг хэрэглээгүй нь уг актыг эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус акт гэж үзэх нэг үндэслэл мөн болно” гэж өөрчлөх учиртайг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийн тулд ашигласан дээрх хуулийн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагч, Засгийн газрын агентлагийн даргыг чөлөөлөх үндэслэл болохгүй. Тун наанадаж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх”, 24 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх”, 25 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах” зэрэг зохицуулалтуудаас 194 дүгээр тогтоолд зааж хэрэглэх ёстой байсан. Эдгээрийг маргаан бүхий актад зааж дурдаж хэрэглээгүй нь маргаан бүхий актыг эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус акт гэж үзэх нэг үндэслэл болно гэдгийг шүүх шийдвэр, магадлалд тусгах ёстой байсан. Гэтэл “...хариуцлага тооцож гаргасан актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, харин уг акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий гэж үзнэ” хэмээн илт буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэрлэжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөхөд заавал Төрийн албаны тухай хуульд үндэслэсэн байх зохицуулалттай. Гэвч хуульд үндэслэх шаардлагыг маргаан бүхий акт нь огт хангаагүй. Үүнээс болж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн Нэгдүгээр дүгээр зүйлийн 2-т заасан “Шударга ёс...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн суурь зарчим алдагдсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д чөлөөлөх үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байхад төрийн жинхэнэ албан хаагчийг уг хуулийн ямар үндэслэлээр чөлөөлж байгаа талаар хуулийн заалтыг зааж үндэслээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “Хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмуудыг хариуцагч тал илт зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой учраас маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй буюу захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Магадлалд 1995 оноос өнөө болтол үйлчилж байгаа оролцоог хангах нь эрх зүйн соёл, суурь зарчим болтлоо хуульчлагдсан юм. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахын өмнө заавал хууль ёсны эрх ашгийг нь хангахуйц арга хэмжээ авч, оролцоог хангах зарчмыг хариуцагч хөсөрдүүлж, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын XXIII хуралдаанд оролцох 5 хоногийн хугацаатай, томилолт /хх №1, х-87, Томилолтын үнэмлэх №25/ өгч явуулмагцаа 2 хоногийн дараа хууль бусаар чөлөөлсөн Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг гаргуулсан баримт хэрэгт авагдсаныг анхаарсангүй. Түүнээс гадна захиргааны актыг мэдэгдэх тухай 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэсэн заалтуудыг хангалгүй зөрчсөн байхад шүүх дүгнэлтдээ тусгаагүй. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т "3ахиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.3-д “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно”, 43.4-д  “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “3ахиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэх мэтээр маш дэлгэрэнгүй зохицуулсныг хариуцагч этгээд биелүүлээгүй. Хуулийг бүдүүлгээр зөрчих зэргээр хуулиас гадуур ёсон бус авирлаж, хууль ёсыг хэрхэн завхруулдагаа Хууль зүй, дотоод хэргийн яам тодорхой харуулж, хуульгүй мэт аашилж, төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөсөрдүүлсэн. Энэ бол дарангуйлал, хууль ёсыг завхруулсны ойрхи үеийн бодит жишээ, үнэн түүх юм. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэрт “...Д.Х-ыг...Архивын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж бичсэн нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан агентлагийн даргын “Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнах” бүрэн эрхийг дуусгавар болгож чөлөөлсөн агуулгатай байх тул “чөлөөлсүгэй” гэсэн агуулгыг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан ”чөлөөлж гарсан гэх атлаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул эрх зүйн зөрчилтэй” гэж явцууруулан авч үзэхгүй хэмээн өөрсдөө илт явцууруулан, хуулийн дээрх заалтуудыг зөрчин буруу тайлбарлажээ.

Магадлалын 4 дэх хэсэг мөн л үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн “маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй, Авлигын эсрэг хууль, Төсвийн тухай хуулийг баримталсан нь үндэслэлгүй” гэх агуулгаар маргаж байгаа гомдлын тухайд хэмээн баахан үндэслэлгүй зүйл нуршаад “...Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг гэж, Авлигын эсрэг хууль, Төсвийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээг заасан” хэмээжээ. Энэ дүгнэлт ямар ч үндэслэлгүй бөгөөд дараах зохицуулалтаар няцаагддаг. Маргаан бүхий акт болох 194 дүгээр тогтоолд хариуцагч тал хуулийн “халах” зохицуулалтыг бус “чөлөөлөх” тухай дахин давтан онцолж, 2 удаа зааж гаргасан байтал хариуцагч тал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд ч “халсан” гэдгээ дахин давтсаар байсан. Чөлөөлсөн тогтоолд чөлөөлөх үндэслэлд огт хамаарахгүй Авлигын эсрэг хуулийн заалт буюу халахтай холбоотой өөр зохицуулалт хэлэлцэгдэхгүй. Үг бол утга, өгүүлбэр бол агуулга, хууль бол зохицуулалт юм. Тиймээс “чөлөөлөх” харилцааг ярьж байхад шүүх нь “халах”-тай холбоотой, “чөлөөлөх" үндэслэлийн хүрээ, хязгаараас хальсан зохицуулалт болох Авлигын эсрэг хуулийн заалт зөрчсөн эсэх тухай хэлэлцэх боломжгүй. Тиймээс энэ хуулийг зөрчсөн гэх хариуцагч, гуравдагч талуудын тайлбар ач холбогдолгүй, энэ талаар маргах нь ч утгагүй бөгөөд түүнд хөтлөгдсөн шүүхийн шийдвэр, магадлал ямар ч үндэслэлгүй юм. Хоёр өөр, тус тусдаа зохицуулалт бүхий харилцааг ингэж нэг тогтоолд зөрчилдүүлж хэрэглэх ёсгүй. Хэрэглэвэл тогтоол өөрөө хууль бус болно. Засгийн газрын тогтоолд заасан эхний 2 заалтыг л барьж хэлэлцэх боловч энэхүү 2 заалт нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архивын тухай хуулийн 10.3 дахь хэсгийг дурдсан төдий болохоос биш нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах заалтууд биш. Хууль хэрэглээний илэрхий алдаатай акт гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хүртэл удаа дараа хүлээн зөвшөөрч ирсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх анхаарлын гадна орхигдуулжээ. Хариуцагч тал 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах”, “ажлаас халах" зохицуулалттай байна гэж бичгээр тайлбарласан. Мөн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяад гаргаж өгсөн нэмэлт тайлбар гэгчдээ “Д.Х-ыг Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэн төрийн албанаас халах байтал түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн ...Архивын ерөнхий газрын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна” гэж хууль хэрэглээний илэрхий алдаатай акт гэдгийг удаа дараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ баримт /хх №2 х-168, доороос 6-3 дахь мөрт/-аар авагдсан байдаг. Маргаан бүхий акт буюу “ажлаас чөлөөлсөн” тухай Засгийн газрын 194 дүгээр тогтоолд дурдаагүй “халах” зохицуулалттай холбоотой асуудлыг шүүхэд хэлэлцэх боломжгүй гэдэг нь шүүх хурлын анхны өдрөөс тодорхой байсан. Үүнийг зарим шударга шүүгч олж харсныг ч зориуд онцлон тэмдэглэе. Уг хэрэг маргааныг анх хянан шийдвэрлэсэн Сүхбаатар аймгийн шүүгч Х.Э Засгийн газрын 194 дүгээр тогтоол нь чөлөөлсөн тогтоол учраас халсантай холбоотой зөрчлийн асуудал яригдахгүй гэдгийг онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар гарган олж харж зөв шийдсэн юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэрээр ...агентлагийн даргыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл нь дан ганц Төрийн албаны тухай хуулиар хязгаарлагдахгүй бусад хуулиар, тухайлбал, маргаан бүхий актын үндэслэлд дурдсан Авлигын эсрэг хуулийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-дэх заалтуудаар зохицуулагдсан гэж үзэхээр байна хэмээн явцууруулан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэглэвэл зохих хууль /Төрийн албаны тухай хууль/-ийг хэрэглэлгүй, үндэслэлгүй шийдвэрлэжээ. Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалд мөн л буруу тайлбарлаж хууль завхруулсан байна. Тэгвэл Төсвийн тухай хууль зөрчсөн албан хаагчид ямар хуулиар хариуцлага ногдуулдаг вэ? гэдэг асуулт гарах бөгөөд хариулт нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-дэх заалт болно. Түүнд, “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн л хэрэглэх ёстой хуулийг тов тодорхой зааж өгсөн байдаг. Тийм учраас Төсвийн тухай хуулийн уг зохицуулалтын агуулга нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг шууд зохицуулаагүй. Харин ч хэрэглэх ёстой хууль нь Төрийн албаны тухай хууль болохыг давхар зааж, зохицуулж өгсөн байхад Төрийн албаны тухай хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг огт хэрэглээгүй, тогтоолд үндэслэл болгоогүй нь маргаан бүхий актаас тодорхой бөгөөд магадлал няцаагдаж, үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрт “Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна Авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.4-д “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ”, 33.1.3 нь “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн” этгээдийг төрийн албанаас халах” гэж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ хэмээн маргаан бүхий актыг хамгаалах гэж хөглөхдөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг...бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасан байх бөгөөд хэргийг гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, 121.1.2-т  “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал магадлалд үндэслэлтэй шийдвэрлээгүй. Үүнтэй холбоотой харилцааг холбогдох хуулинд тодорхой зохицуулж өгснийг өмнө дурдсан.

Хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэхийг хүссэн шүүгчид өмнө уг хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэж байсан нь ч анхаарал татдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбараар Төсвийн болон хандив,  тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах буюу Авлигын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”-ыг хориглох заалтыг зөрчсөн, нэр бүхий ажилтнуудыг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргахыг шахаж шаардан улмаар ажлаас чөлөөлсөн буюу өөр ажилд шилжүүлж, Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзэн “Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архивын тухай хуулийн 10.3 дахь хэсэг,  Авлигын эсрэг хуулийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна / Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэр /хх №3, х-11 доороос 4-14 дэх мөр/ гэж тогтоож байсан нь үнэн бодит бөгөөд үндэслэлтэй болсон юм. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн магадлалаар эдгээр нөхцөл байдлыг огт анхааралгүй үндэслэлгүй дүгнэсэн. Жишээлбэл, “Иймд нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолд Төрийн албаны тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулах, чөлөөлөх үндэслэлийг баримтлаагүй, чөлөөлсөн тогтоолд халахтай холбоотой Авлигын эсрэг хууль, Төсвийн тухай хуулийг баримталсан нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл тооцох хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан эсэхэд дүгнэлт өгөөгүй” гэж маргаж байгаа гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэсэн нь ноцтой алдаатай, буруу шийдвэр гэдэг нь дээр дурдсан хуулийн зохицуулалт, баримтаас тодорхой байна. Уг асуудалтай холбоотойгоор энд нэгэн хачирхалтай зүйлийг зориуд онцлох ёстой. Энэ бол XXI зууны Монгол Улсын шүүхийн практикт тухайн шүүхээс гаргах шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр бол шүүх хуралдааны протоколыг засч, найруулж, тэр ч байтугай хасч бусниулж болдогыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг зөрчил, хууль бус үйл ажиллагаа харуулсан явдал юм. Ер нь нэхэмжлэгч ялах нь тодорхой байна даа гэдэг нь хэнд ч илэрхий байхад л шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд ороод гарч ирэхдээ л “эсрэг шийдвэр” гаргаж байв. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үнэн зөв бичих нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд маш чухал учраас нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор хүсэлтээ бичиж, шүүхэд өгсөн. Уг хүсэлтэд, тун наанадаж миний хэлсэн үгийг хасалгүй бүрэн гүйцэд оруулж өг, Эсрэг талын этгээдийн хэлж, тайлбарлаж байгаа өгүүлбэр болгон худал, ташаа байна гэдгийг би гурван удаа тодорхой хэлсэн байтал бүгдийг хасжээ. Бүү хас, явцуу сонирхолдоо нийцүүлэх гэж хурлын протоколыг хүртэл өөрчлөн найруулдгаа больцгоо. Ядаж даргалагч шүүгчийнхээ хэлсэн үгийг битгий хасаач. Тухайн шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Б: Хариуцагчаас нэг зүйл асууя. Танайх бол Төрийн албаны тухай хууль энд ач холбогдол багатай. Авлигын эсрэг хуулиар ер нь зохицуулагдаад явж байгаа. Засгийн газар өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд Авлигын эсрэг хуулиар халах зохицуулалттай, тэгээд халцан гээд байна шдээ. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн зөрчилтэй холбоотой асуудлын тайлбарыг нэхэмжлэгч яриад байна шдээ. Нэхэмжлэгч Авлигын эсрэг хуулийн зөрчилтэй холбоотой асуудал ч яриад байна. Зөрчлийн нөхцөл байдал тогтоогдоогүй ээ, үгүйсгэгдсэн, баримтууд нь хэрэгт авагдсан гээд байна. Та хоёр /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч. Д.Х/-ч бас яриад байна, яг тийм асуудал байхгүй гэж байгаа юу байхгүй юу гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тусдаа тогтоогдоно шдээ, энэ дээр хариуцагч талаас ямар тайлбар байна гэж асуусан шүү дээ, яагаад хэрэгт шууд холбоотой, зарчмын асуудал тавьж байхад хасч, ийм бусармаг юм хийгээд байгаа юм бэ? Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн шаардлага хангагдах нь тодорхой л байсан. Зөвлөлдөх тасалгаанд ороод гарч ирэхдээ л шүүгч та нар эсрэгээр нь шийдсэн шүү дээ, Б.Х: “зарим нь бол яахав өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн асуудал байгаа. Зарим албан тушаалтан болохоор өөрөө ямар нэгэн байдлаар өөр албан тушаалд шилжье” гэсэн зүйлүүд байгаа гэж хариулсан” протоколын хэсгийг хассан байв. Тиймээс шүүх хурлын тэмдэглэлээ ядаж үнэн бодитоор нь гаргаж өгөхийг хүсэхэд хүрсэн юм. Энэ явдал дараах дүгнэлтэд хүргэж байна. Үүнд, 1. Яагаад хэрэгт шууд холбоотой, зарчмын асуудал тавьж байхад хасч, ийм бусармаг юм хийгээд байгаа юм бэ? Зөвлөлдөх тасалгаанд ороод гарч ирэхдээ л шүүгч нар эсрэгээр нь шийдсэний учир юу вэ? гэдэг нь тэдний гарсан шийдвэрээр тайлагдав. 2. “Төрийн албаны тухай хуулийн чөлөөлөх зохицуулалтыг баримтлаагүй тул хууль хэрэглээний алдаатай” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэсэн үндэслэлгүй шийдвэрийг магадлалд хэвээр үлдээхэд даргалагч шүүгч Г.Б-ийн хариуцагчаас асуусан асуулт саад болно гэж А.С, Г.Б зэрэг шүүгч үзсэн нь илт байна. 3.Тийм учраас даргалагч шүүгчийнхээ: “Танайх бол Төрийн албаны тухай хууль энд ач холбогдол багатай. Авлигын эсрэг хуулиар ер нь зохицуулагдаад явж байгаа. Засгийн газар өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд Авлигын эсрэг хуулиар халах зохицуулалттай, тэгээд халцан гээд байна шдээ. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн зөрчилтэй холбоотой асуудлын тайлбарыг нэхэмжлэгч яриад байна” гэсэн зүй ёсны асуудал тавьсан нь шүүгчийн гаргахыг хүссэн шийдвэртэй зөрчилдөх гээд байсан учраас протоколоос хассан нь тодорхой байна. Энэ хэрэг явдал бол Монгол улсын захиргааны эрх зүйн практикт гарсан хэрэг маргаан шийдвэрлэх процесс, хууль хэрэглээний нэн ховор бөгөөд туйлын бохир ажиллагаа, гутамшигт үзэгдэл болж байна. Ийм башир муу аргыг Монголын түүхэнд 1937 оны шүүх л хэрэглэж байсан бөгөөд энэ түүхийг баримтын судалгаа хийдэг түүхч архивч эрдэмтэд сайн мэддэг. Туйлын ой гутам ийм бурангуй аргаар хичнээн иргэнийг хохироож, хичнээн этгээдэд тал зассан бол гэж шударга хүмүүсийн хорслыг төрүүлнэ. Үүнээс гадна энэхүү магадлал гэгчид “төрийн албанаас халах”, “агентлагийн даргыг ажлаас чөлөөлөх” зэрэг ялгаатай үг, хэллэг, хуулийн хэм хэмжээг заасан, маргаан бүхий тогтоолын хувьд Авлигын эсрэг хуульд заасан “төрийн албанаас халах” гэх үг, хэллэг, хуулийн хэм хэмжээг бус Засгийн газрын тухай хуульд заасан агентлагийн даргыг Засгийн газраас чөлөөлөх хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу “Үүрэгт ажлаас чөлөөлөх” гэсэн үг, хэллэг, хуулийн хэм хэмжээг сонгон ашигласан нь зөв болсон, “хууль зөрчсөн Засгийн газрын тогтоол гэж үзэхээргүй байна” гэхчилэн хариуцагч талын байр сууринаас тайлбарласан нь үндэслэлгүй. Хуульд үндэслэх зарчим Монгол Улсын захиргааны эрх зүйн онолд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч, улмаар хуульчлагдаж даган мөрдөгдөж өргөн хэрэглээнд орсон. Гэвч зарим захиргааны байгууллага бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж, алдаж ташаарах явдал түгээмэл байгаагийн тодорхой жишээ баримт нь Засгийн газрын 194 дүгээр тогтоол, түүнийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн үйл явдал мөн. Маргаан бүхий актад “Засгийн газрын тухай хууль” гэж бичсэн байдаг. Нарийндаа бол, “Засгийн газрын тухай хууль” гэж байхгүй. Монгол Улсад байхгүй хуулийг удирдлага болгосон, түүнийгээ үндэслэн байж хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь маш ойлгомжгүй явдал мөн. Харин “Монгол Улсын Засгийн газрын тухай хууль” гэж байдаг билээ. Хуулийн тусгай зохицуулалт, шаардлагыг баримтлаагүй, “Халах”, “чөлөөлөх” гэсэн хоёр өөр зохицуулалттай, хоёр тусдаа хуулийн заалтуудыг нэг тогтоолд зөрчилдүүлэн хэрэглэснээс болж “Төрийн албанаас халсан” юм уу? аль эсхүл “төрийн албанаас чөлөөлсөн юм уу? гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй болсон. Яг аль нь юм бэ? гэхээр хариуцагч тал төрийн албанаас халах зохицуулалттай байна” гэсэн тайлбарыг өнөө болтол өгч, маргаан бүхий актынхаа эсрэгээр тайлбарлаж ирлээ. Баримтууд нь хэрэгт авагдсан. Энэ байдал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд давтагдаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х-ны тайлбарт “Нэгэнт төрийн албанаас халахтай холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэчихсэн байхад заавал давхардуулан хэрэглэх шаардлага байхгүй/Төрийн албаны хууль ач холбогдолгүй/. Сахилгын зөрчил гэдэг зүйлийг яриагүй” (хх №6 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дугаар шийдвэр. х-9. дээрээс 7-8 дахь мөр) гэсэн тайлбараар маргаан бүхий актын хууль хэрэглээний илэрхий алдааг хариуцагч өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрсөн нь нотлогддог. Энэ нь хуулийн хоёр өөр ойлголт, тус тусдаа зохицуулалттай, захиргааны эрх зүйн харилцааны нарийн зохицуулалттай бөгөөд энэ нь хууль хэрэглээний илэрхий алдаатай эрх зүйн акт болсныг давхар нотолдог учраас Шүүх бүрэлдэхүүн анзаарч, тусгайлан анхаарал хандуулахыг хүсье.

Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 26 дугаар зүйлийн 26.4 “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, 27 дугаар зүйлийн 27.2.1 “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, 40 дүгээр зүйл 40.1 “төрийн албан хаагчийг “...албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих”-ийг хориглосон эрх зүйн зохицуулалтуудыг үл хэрэгсэн, хууль бус акт гаргаж, холбогдох хуулиудыг зөрчсөн байна.  “Хариуцлага тооцож гаргасан” юм бол хэзээ гаргасан зөрчилд хэзээ хариуцлага тооцоод байгаа юм бэ? Хөөн хэлэлцэх хугацаатай хэрхэн уялдаж байгаа талаар шүүх яагаад дүгнэлт өгөөгүй юм бэ? Хариуцагч тал маргаан бүхий акт гаргахдаа хуулийн хугацаанд нь буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө зөрчлийн шинж, нөхцөл байдлыг нэг бүрчлэн ялгаж анх буюу давтан үйлдсэнийг харгалзан нарийвчлан шинжилж, нотлох баримтаар тогтоож, тухайн үед нь нэхэмжлэгчид тайлбар санал гаргах Захиргааны ерөнхий хуулинд заасан эрхийг хангаж өгөөгүй байдаг. Зайлшгүй хийх ёстой байсан хуулийн энэ процесс алдагдсан. “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-д заасны дагуу тайлбар, тодруулга авах хуулиар ногдуулсан эрхийг нь хангаж, нэхэмжлэгчид боломж олгоогүй байдаг. Хэрэв энэ эрхийг нь хөсөрдүүлэлгүй тухайн үед нь хангасан бол нэхэмжлэгч баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээ эдлэх байсан. энэ нөхцөлд маргаан бүхий акт гарахгүй байх боломжтой атал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дугаар шийдвэртээ “сонсох ажиллагаа хийж Д.Х ас тайлбар авсан байх нь нөхцөл байдлыг өөрчлөхгүй” гэхчилэн буруу дүгнэлт хийсэн нь хэний ч эгдүүцэл төрүүлэм, хууль бус, ёс зүйгүй, илт ташаарсан дүгнэлт болжээ.

Уг Магадлалын 5 дахь хэсэгт: “Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбар зэргээс маргаан бүхий тогтоолын талаар нэхэмжлэгчид мэдэгдэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан гэдэг нь тогтоогдсонгүй” гэж бодит байдлын талаар үнэн зөв тодорхойлсон. Тийнхүү хариуцагч хуулийн заалтыг зөрчсөнийг зөв дүгнэсэн мөртлөө “Сонсох ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал нь маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчийг буруутгаж байгаа Авлигын эсрэг болон Төсвийн тухай хуулийн хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг үгүйсгэх, уг зөрчилд оногдуулсан хариуцлагыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн “Оролцогчийг сонсох” тухай 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг мөн л зөрчжээ.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад Засгийн газар нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26-28 дугаар зүйлд заасан “Оролцогчийг сонсох” буюу захиргааны шийдвэрийн улмаас эрх, ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг сонсох, тайлбар авах, сонсох ажиллагааг явуулаагүй, санал гаргах боломж олгоогүй, хуулиар ногдуулсан үүргээ биелүүлэлгүй, хууль зөрчсөн гэдгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хурлын шийдвэрүүдэд удаа дараа тодорхой зааж, бодитой дүгнэлт хийж, тогтоочхоод байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчийг хаацайлж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалалгүй, хэт нэг талыг баримталжээ. “Буруу юмыг бүү өмөөр, Бусдын юманд бүү шуна” гэсэн Монгол ардын мэргэн сургаал уг нь байдаг билээ. Дээр дурдсан бүхнээс гадна магадлалын дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн заалтуудад огт нийцэхгүй бөгөөд бүрэн няцаагдаж байна. Үүнд:1) Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 24.5-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар, өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн. 2) Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн “Нотлох баримт цуглуулах” тухай 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1. ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2. оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 25.1.3. шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах, 25.1.4. гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, 25.1.6. шаардлагатай бол туршилт хийлгэх, 25.1.7. оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах зэрэг хуулийн зохицуулалтыг үл хэрэгсэн зөрчиж, хуульгүй мэт аашилсан. Хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд маань захиргаа халдаж байгаа учраас нэхэмжлэгч тайлбар, үндэслэлээ гаргах, дахин шалгалт явуулах эрхээ эдлэх байсан бөгөөд түүнийгээ ч миний бие удаа дараа хэлсэн. “Та нар тусгай шалгалт хийх үүрэг, даалгавартай яваа юм байна. Шударгаар шалгаарай. Хэрэв алдаа зөрчил байвал надад албан ёсоор танилцуулна биз дээ” гэж зориуд Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсгийнхэнд хэлсэн. Түүнээс хойш эргэж надтай холбогдолгүй 10 гаруй хоног өнгөрсөн тул дахин асууж, лавлаж, “шалгалтын үр дүн юу болсон бэ? Хэрэв алдаа зөрчил байвал хэлнэ, ярина гэж байсан биз дээ. Тэгээд ч би шалгуулсныхаа хувьд Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, авах эрхтэй шүү дээ” гэхэд “Нээх юм байхгүй, сайдад танилцуулахаар өгсөн” гээд таг чиг болсон юм. Гэвч хууль зөрчиж, энэ эрхийг минь хангаагүй. Дур зоргоороо шийдвэр гаргаж, хүний эрхийг зөрчиж дарангуйлж болохгүй л дээ. Тийм явдал дундад зуунд хавтгай байсан, түүнийг эсэргүүцэн тэмцэл өрнөх болсноор хагас, хугас “соёлжиж”, хуульт нийгэм, эрх зүйт төр аажмаар төлөвшсөний үрээр оролцогчийн хууль ёсны эрхийг хуулиар хамгаалдаг болсон нь энэхүү Захиргааны ерөнхий хууль байлтай. Захиргааны ерөнхий хуулийн 24.5, 25.3-д зааснаар оролцогчоос гаргасан тайлбарыг хүлээн авахаас татгалзах ёсгүй байхад нэхэмжлэгчийн тайлбарыг аваагүй, нотлох баримтыг оролцогчоос шаардан гаргуулах ёсгүй байтал нэхэмжлэгчийн эсрэг үг хэлүүлэхээр Ё.Б гэгч ажилтныг “гэрч” болгосон, тэр нь 2019 оны 02 дугаар сарын 12-нд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “сайн санахгүй байна”, “хэлэх зүйл байхгүй” гэж хүртэл мэдүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн “Сонсох ажиллагаа”-г зохицуулсан 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу “сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ...хүргүүлнэ”, мөн 27 дугаар зүйлийн 27.3д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 27.7-д “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж маш нарийвчлан заасан хуулийн зохицуулалтыг хариуцагч тал хэрэгсэж үзэлгүй тус тус зөрчсөн нь нотлогдсон бөгөөд шүүх холбогдох хуулиудыг буруу тайлбарлажээ. Хэрэв сонсох ажиллагаа хийх талаар хуулиар ногдуулсан эрхийг минь хариуцагч тал хангаж, хуулийн холбогдох заалтыг зөрчилгүй хангаад өгчихсөн бол би бодит байдлыг тэр дор нь танилцуулаад, тайлбар үндэслэлүүдээ гаргаад, буруу дүгнэлтийг нь баримтаар залруулаад энэ шалгалтын дүгнэлт ямар ч үндэслэлгүй гэдгийг нотлоод өгчих байсан. Энэ эрхийг минь хангаагүй болохоор би гомдоод байдаг юм гэсэн хариулт өгсөн бөгөөд шүүхэд бичгээр тодорхой тайлбар гаргаж өгөхдөө дараах хууль, журмыг хариуцагч зөрчсөн гэдгийг дурдсан. Үүнд: “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дүгээр зүйлд: “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” хэмээн тодорхой заасны дагуу миний бие дахин шалгалт хийлгэх эрхээ эдлэх байсан. Тэр тохиолдолд маргаан бүхий акт гарахгүй, миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөхгүй бөгөөд Архивын ерөнхий газрын ажил эрчимтэй өрнөж, ажлын амжилт саарахгүй байх байсан нь эргэлзээгүй юм.

5. Хоёрдугаарт: Шийдвэр, магадлалд хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн актыг хамгаалж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн нь нотлогдов. Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архивын ерөнхий газрын дарга Д.Х хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг “илрүүлэн тогтоосон” гэдэг. Маргааш нь 11 дүгээр сарын 22-ны өдөр шалгалтын дүгнэлт буюу “илтгэх хуудас” гаргаснаар бол Засгийн газар нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны дотор нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байх ёстой. Учир нь Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тов тодорхой зааж өгсөн. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалт 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архивын ерөнхий газарт “ажиллаж” шалгалтын явцад нэхэмжлэгчийн хууль зөрчсөн алдаануудыг олж тогтоосон гэх атлаа нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан гэх Засгийн газрын тогтоолоо 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Даруй 7 сар өнгөрсний дараа хариуцагч тал шийдвэр гарган, хөөн хэлэлцэх хугацааг тоолох хуулийн заалтыг мөн л зөрчсөн байхад энэ талаар шийдвэр, магадлалд дүгнэлт хийлгүй, орхигдуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Магадлал /2020 оны 12  сарын 24-ний өдөр/-д: “Нөгөөтэйгүүр, маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчид Авлигын эсрэг хууль, Төсвийн тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн, эдгээр хуульд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулаагүй, мөн маргаан бүхий тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр хариуцлага хүлээлгээгүй байтал Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл, хариуцлага гэж үзэх, уг хуульд заасан сахилгын хариуцлагад баримтлах хөөн хэлэлцэх хугацааг энэ тохиолдолд хэрэглэх ёстой байсан гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” хэмээн хуулийг буруу тайлбарлажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлтээр 2 удаа маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтооход эш үндэс болгосон нэг асуудал нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал юм. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны (128/ШШ2020/0039 дугаар) шийдвэрт: “...нэхэмжлэгчийг зөрчил гаргаснаас хойш сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байх тул Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй, энэ нь хариуцагч Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг зөрчсөнийг хамгаалах үндэслэл болохгүй. Тэр тусмаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тов тодорхой зааж өгсөн зохицуулалтыг хариуцагч тал илэрхий зөрчсөн гэж буруутгах нэг гол үндэслэл яриангүй мөн болно.

Магадлалд зөрчил гаргасан гэж үзсэн атлаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу нэхэмжлэгчид сахилгын ямар шийтгэл ногдуулсан, эрх бүхий этгээд зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхэд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хууль зөрчиж гаргасан үйл баримт тодорхой байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг зөрчсөн талаар зөв дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Түүгээр ч барахгүй нэг асуудлаар 2017, 2018, 2019, 2020 он гээд дөрвөн он дамжсан байхад, Ц.М нарын шүүгчид хэзээ хойно нь нотлох баримт цуглуулна, гэрч авна, зөрчил тогтооно гэж албан бичиг ийш тийш илгээж, гэрч асууж ажил удсан мөртлөө, гэрч нар нь нэхэмжлэгч буруугүй тухай мэдүүлэг өгөхөөр нь шүүхийн шийдвэр, магадлалдаа огт тусгахгүй байж болдог юм уу?

Шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмаар явагддаг. Шүүх хурлын уур амьсгалаас нэхэмжлэгч хууль бусаар чөлөөлөгдсөн гэдэг нь тов тодорхой болдог байв. Тийм ч учраас Д.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь тодорхой боллоо гэдгийг хэн бүхэн ойлгосон нь хурлын уур амьсгалаас мэдэгддэг байсан бөгөөд цалингийн олговрыг бодох асуудал руу орж, байдал тодорхой болсон. Энэ байдал 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хэлэлцэгдэж, ямар нэг хэмжээгээр харагдаж байлаа. Тухайлбал, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх энэ талаар “гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Хэдэн төгрөгийн цалин авч байсан юм бэ?

Нэхэмжлэгч: Хавтаст хэрэгт байгаа.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: 1.268.000 төгрөг мөн үү? Та цалингаа хэлж өгөхгүй бол шүүх чинь яахгүйштээ.

Нэхэмжлэгч: Наадах чинь хавтаст хэрэгт байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчийн цалин 16 хувиар нэмэгдүүлсэн байгаа, тэр нэмж орно. Урьд 1.268.000 төгрөгийн цалин авч байсан /хх №6.х-152. Шүүх хуралдааны тэмдэглэл. х-20. дээрээс 1-3 дахь мөр/.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Зэрэг дэвийн нэмэгдэл гээд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

Нэхэмжлэгч: Докторын нэмэгдэл авдаг.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Хэдэн хувь бэ?

Нэхэмжлэгч: 15 хувь гэж шүүх хуралд хэлэлцэгдсэн.

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн цалингийн олговрыг олгох асуудал мөн л дахин хөндөгдсөн. Энэ талаар “гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б: нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны мөнгө олгох асуудал яригдаж байгаа тул цалин авах гэж байгаа нөхцөл байдалтай холбогдож баримт хүссэн тухайгаа хэлсэн”. Гэвч тэрхүү “чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг /Сонгуулийн ерөнхий ерөнхий хорооноос Д.Х-/ гаргуулах/хх№6. х-21. доороос 12-15 дахь мөр/ гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн аль өмнө хэлэлцэн шийдвэрлэсэн. Шүүх энэ тухай шийдвэрлэхдээ: “Д.Х  нь 2020 оны Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшсэнтэй холбоотой материалыг гаргуулах хүсэлтийн тухайд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5388 дугаар захирамжаар уг хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд хэргийн оролцогчдоос тус захирамжид давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна” /хх№6. х-22/ гэсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5388 дугаар захирамжид: “...гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарсайхан...Сонгуулийн ерөнхий хорооноос баримт гаргуулах тухай “хүсэлт гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны ач холбогдолгүй” /хх№5. х-193/ гэж дүгнэн, хүсэлтийг хэрэгсэж үзээгүй болно.

Хариуцагч тал маргаан бүхий акт гаргахдаа хуулийн хугацаанд нь буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө зөрчлийн шинж, нөхцөл байдлыг нэг бүрчлэн ялгаж анх буюу давтан үйлдсэнийг харгалзан нарийвчлан шинжилж, нотлох баримтаар тогтоож, тухайн үед нь надаас үндэслэл тайлбарыг авч, хуулийн дагуу Засгийн газрын тогтоолыг гаргасан байх ёстой. Гэтэл зайлшгүй хийх ёстой энэ процесс алдагдсан. Алдаатай, үндэслэлгүй захиргааны акт гэдэг нь үзтэл илэрхий байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 237 дугаар магадлалд “...Зөрчил гаргасан гэж үзвэл түүнд хариуцлага хүлээлгэх эсэх асуудал хөндөгдөхөөс бус зөрчил гаргаагүй гэж үзвэл хариуцлага ногдуулах, тэр тусмаа шийтгэл ногдуулах... учиргүй” гэжээ.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон үйл баримтуудыг актын үндэслэл болсон, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа эсэх талаас нь шүүх үнэлж, зөв дүгнэх үүргийг хэрэгжүүлээгүй бөгөөд шүүхийн уг шийдвэрийг хүчингүй болгох бүрэн үндэстэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны (128/ШШ2020/0039 дугаар) шийдвэрт: “...Түүнчлэн ажлын хэсгийн илтгэх хуудас 2017 оны 11 дүгээр сарын 22-нд бичигдсэнээр нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хариуцагч илрүүлсэн байх боловч 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д.Х-ыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүйн дээр тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан шийтгэл ногдуулах талаарх хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэглэсэн нь тодорхойгүй, захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус зөрчсөн байна” гэж үндэслэлтэй шийдвэрлэж байсныг зориуд онцлон тэмдэглэх ёстой.

6. Гуравдугаарт: Магадлалаар шалгалтын “илтгэх хуудас”-ыг маргаан бүхий тогтоолын үндэслэх хэсэгт дурдаагүй талаар ул, үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

1) Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгч А.С “Нэхэмжлэгч ямар зөрчил гаргасан юм бэ? Тэр зөрчил нь Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага ногдуулах ямар зөрчил юм бэ?” /хх №6, х-201. дээрээс 3-5 дахь мөр/ гэсэн асуулт тавьсан нь зүй ёсны асуудал байв. Шүүгчийн асуултын хариуд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: “Авлигын эсрэг хуульд халахтай холбоотой зохицуулалт байгаа тул Авлигын эсрэг хуулийг баримталсан” гэж тайлбарласан.

Илтгэгч шүүгч: Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн хэд, хэдийг зөрчсөн гэж үзсэн бэ? Яагаад асуугаад байна гэхээр маргаан бүхий акт дээр тэр нь байхгүй байна шдээ Хоёрдугаарт, 5 зөрчил гаргасан гээд байна шдээ. Тэгэхээр Авлигын эсрэг хуулийн аль, аль заалтыг яаж зөрчсөн гээд байгаа юм бэ? Эсвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны илтгэх хуудаст үндэслэсэн юм уу? гэж /энэ өгүүлбэрийг тэмдэглэлээс хасч бичжээ. Д.Х/ нэмж тодруулж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч дээр хэлснээ дахин давтаж, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 7 дугаар зүйлд заасан зөрчил байвал Төрийн албанаас халах шийтгэл ногдуулна гэж зохицуулалт байгаа” гэхчилэн үндэслэлгүй хариулт өгч байлаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалд нэхэмжлэгч буруугүй гэдгийг нотолсон, түүнийг хүлээн зөвшөөрсөн чухал бөгөөд зүй ёсны дүгнэлтүүд байгааг тэмдэглэх ёстой. Тодруулбал нэхэмжлэгчийн гаргасан гэх ихэнх “зөрчлүүд” баримтаар тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт хийснийг дэмжиж байна. Түүнд: “архивын лавлагааг үнэ төлбөргүй олгосон”, “томилолтоор зайлшгүй шаардлагатай бус этгээдийг авч явж, бусдад давуу байдал олгосон” зэрэг зөрчлүүд нь баримтаар тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт мөн “анх Д.Х-ыг томилохдоо Засгийн газрын гишүүнд танилцуулаагүй, санал болгоогүй хүнийг томилсон гэх” хариуцагчийн тайлбар нь “нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж, шаардаж буй маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрсөн нь зөв бөгөөд үндэслэлтэй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны шийдвэрийн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад томилолтоор ажилласан Б.Лхагвадорж, Б.Индра нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу дээрх нэр бүхий хүмүүс нь ажлын тайлан гаргаж тайлагнасан байх тул гадаад томилолтоор зайлшгүй шаардлагатай бус хүмүүс авч явах зэргээр бусдад давуу байдал олгосон зэрэг зөрчлүүд нь баримтаар тогтоогдсонгүй” гэсэн байдаг. Сүүлийн 2 хурлын шийдвэр, магадлалд дурдсаныг нэгтгэн дүгнэж үзвэл, нэхэмжлэгчийг 5 зүйлээр буруутгасны 3 нь лав нотлогдоогүй гэж дүгнэсэн нь тов тодорхой ойлгогдож байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан гэх 5 зөрчил хэрэг дээрээ нотлогдоогүй. Зөрчил гаргасан гэж буруутгагдаж байгаа нь дандаа баримтуудаар няцаагдаж байна. “Шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэгч 90 ширхэг нотлох баримт шинжлэн судлуулсан. 30-аад асуулт асуусан. Үүний хариултыг ч та бүхэн мэдэж байгаа. “Мэдэхгүй” гэж голдуу хариуллаа. Хариулахаас зайлсхийж байна. Хүлээн зөвшөөрсөн ч юмнууд байна. Ер нь 6 ширхэг хавтаст хэргээс харахад би бол ажлаа хийсэн шиг хийсэн. Хууль зөрчсөн асуудал байхгүй. Намайг хамгийн гол буруутгаж байгаа зүйл нь ажилтнаа дарамталсан гэж байна. Энэ бол хүн сонсоход хурц үг. Би хэзээ ч тийм үйлдэл гаргаж байгаагүй. Намайг хүмүүс та ирэх болж байна уу гээд ярьдаг шүү дээ. Үнэхээр мэргэжлийн удирдлага чухал байна гэдгийг Архивын ерөнхий газрынхан ярьдаг. Би Архивын ерөнхий газрынхантайгаа холбоотой байдаг” гэж шүүх хуралдаанд үнэн бодит тайлбар гаргасан.

2) Мөн нэхэмжлэгч хэрэг маргаантай шууд холбогдох, нэхэмжлэгч буруугүйг нотолсон 90 ширхэг нотлох баримт гаргаж шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн. Түүнд Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/510 тоот албан бичгийн “Аудитын гэрчилгээ”. Уг баримтын “Зөрчилгүй санал дүгнэлт”, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “Монгол Улсын Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Х-ын ажил байдлын тодорхойлолт” зэрэг 90 нотлох баримт байхад шүүх нэхэмжлэгчийг буруутгах зорилгоор хэрэгт шууд хамааралтай тэдгээр нотлох баримтыг анхаарч, хэрэгсэж үзээгүй, дүгнэлт хийгээгүй нь байж болшгүй үйлдэл мөн. Монгол Улсын Үндэсний Аудитын газрын бодит эх сурвалжтай, хуульд заасан аргаар шүүхэд нотлох баримтаар авагдаж ирсэн, тухайн асуудалд шууд хамааралтай, эх сурвалж нь үнэн, бодитой, зайлшгүй ач холбогдолтой, “Зөрчилгүй” гэсэн хамгийн гол нотлох баримтын үндсэн шинж бүхий энэ мэт олон нотлох баримтыг шүүх шийдвэртээ тусгаж, дүгнэлтдээ оруулахгүй байгааг юу гэж ойлгох вэ?

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн бөгөөд ийм шийдвэрийг хянаж үзэхдээ давж заалдах шатны шүүх магадлалдаа анхаарч, дүгнэлт хийгээгүй. Мөн хуулийн Шүүхийн шийдвэрийн агуулга хэсгийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон ...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасанд нийцээгүй. Асуудлыг шинжлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэлбэрээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай тийм олон баримт, мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгч, шүүх хуралдаанд шинжлэн судлуулаад байхад шүүх шийдвэртээ тусгахгүй байна гэдэгт маш их гайхаж байна. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн шүүх хуралдааны асуулт, хариултын явцад дараах мэтгэлцээн болсон.

Нэхэмжлэгч: Нотлох баримтыг үнэлнэ гэж бас нэг тусдаа асуудал бий ш дээ. Тэрийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? ... Төрийн аудитын гол байгууллага бол Аудитын ерөнхий газар, тийм байх аа, Энэ байгууллагаас гарсан зөрчилгүй гэх дүгнэлт хүчинтэй байдаг юм уу? Эсхүл Д.Х-ыг ажлаа өг гэж н.Нямдоржийн тулгаж байгаа, өө сэв хайж олох зорилготой ажлын хэсгийн хуурамч, хүчин төгөлдөр бус “Илтгэх хуудас” хүчинтэй байдаг юм уу? Энэнд нэг хариулаад өгөөч /хх №6.х-149/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Аль аль нь хүчин төгөлдөр.

Нэхэмжлэгч: “Илтгэх хуудас” чинь өөрөө хүчин төгөлдөр биш шүү дээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Илтгэх хуудас аа гаргасан. Харин Үндэсний аудитын газрын гаргасан зүйл бол санхүүгийн тайлантай холбоотой гардаг. Газрын даргын гэхээсээ илүүтэй газрын санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой гарсан. Тэр бол хүчин төгөлдөр /хх№6.х-149/

Нэхэмжлэгч: Тухайн байгууллагыг толгойлж байгаа Архивын ерөнхий газрын даргатай хамаагүй юм уу?

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Хамаагүй гэж хэлээгүй.

Нэхэмжлэгч: Төрийн аудитын байгууллага “Зөрчилгүй” гээд яг тухайн үеийг шалгаад дүгнэлтээ гаргачихсан байгаа. Яагаад илэрхий зүйл дээр мэлзээд байгаа юм бэ?

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Мэлзээгүй.

Нэхэмжлэгч: Төлбөргүй олгосон гэх зүйлийг нотлох баримт байна уу?

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Надад байхгүй.

Нэхэмжлэгч: Тэгээд, хүнийг сургаар буруутгах нь гүтгэлэг шүү дээ. Өмнө нь өгсөн тайлбарууд нь дандаа гүтгэлэг байдаг шүү дээ. Тэгж гүтгэж болохгүй.

Нэхэмжлэгч: Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын арга барил түүнээс харагдаж байна лээ. Тийм байж болох уу?

Даргалагч: Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилладаггүй хүн ш дээ.

Нэхэмжлэгч: Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамыг энэ хүн төлөөлж өмгөөлж, цалин авч ажиллаж байгаа шүү дээ. Төрийн сангийн журмыг тэгээд Хууль зүй, дотоод хэргийн яам зөрчсөн байна уу? Эсхүл Төсвийн шууд захирагч нь зөрчсөн байна уу? /хх №6 х-149/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, баримтаас харахад та зураад, нягтлан зурсан байна лээ. Тэгээд ямар ч тамга байхгүй.

Нэхэмжлэгч: Хууль зүй, дотоод хэргийн яам өөрөө хууль, журмаа зөрчиж 2 сая 100 мянган төгрөгийн гүйлгээ хийсэн шүү дээ. Гэм буруугийн субъект чинь Хууль зүй, дотоод хэргийн яам өөрөө болох нь баримтаар нотлогдож байгаа биз дээ? Нугалаа явж байна шдээ. Гүйлгээний санал гаргахад Хууль зүй, дотоод хэргийн яам дагуулаад тонгорч байгаа байхгүй юу. Тэгээд Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан уу? Үгүй юу?

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Сахилгын шийтгэл биш.

Нэхэмжлэгч: Сахилгын шийтгэл ногдуулаагүй. Тэгээд хоёр өөр зохицуулалттай харилцааг зөрчилдүүлж гаргахаар хүчингүй болдог шүү дээ. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг шударгаар хүлээх хэрэгтэй гэсэн мэтгэлцээн явагдсан гэдгийг Улсын Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаараасай. Мөн Шүүх хуралдаанд нэхэмжлэгч 30 асуулт асуухад хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргаж мэтгэлцэж чадалгүй, ихэнх асуултад “мэдэхгүй” гэж хариулан, шүүхийн мэтгэлцээнд илэрхий ялагдсан.

Илтгэгч шүүгч А.С шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс асууя, “танай тайлбарлаад байгаа чинь энэ маргаан бүхий актын үндэслэлд орсон юм уу?” гэсэн асуулт тавьж байсан. Үүний хариуд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Халиун: “маргаан бүхий актын үндэслэлд ороогүй, гэхдээ Ажлын хэсгийн дүгнэлт /илтгэх хуудас. Д.Х/-д орсон” /хх№6. х-200. доороос 5-7 дахь мөр/ гэх төдий л жул тайлбараар хариулж байв. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны (128/ШШ2020/0039 дугаар) шийдвэрт: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заажээ...нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлөгдөх ямар зөрчил гаргасныг тогтоолд заагаагүйн дээр ...хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа нөхцөлд захиргааны актын үндэслэлд энэ тухай тодорхой заах үүрэгтэй боловч уг шаардлагыг хангаагүй...болохыг дурдах нь зүйтэй” /хх№5.х-115-116. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0039 дүгээр шийдвэр. х-16. доороос 1-14 дүгээр мөр/ хэмээн үнэн зөв дүгнэлт хийсэн байдаг.

3) Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт “илтгэх хуудас”-ыг үндэслэж гаргаад байна уу? Эсхүл өмнө гаргасан Засгийн газрын тогтоолоо зөвтгөж гаргасан гэж үзээд байна уу? гэдэг асуудал өмнөх шүүх хуралдаанд зүй ёсоор тавигдаж, анхаарал татсан. Энэ талаар дараах асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнөсөн. Даргалагч шүүгчийн зүгээс хариуцагчид хандаж асуусан энэ зарчмын асуудлын хариу болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “ер нь бол хоёулангаар нь ойлгож болно” гэж хариулсан. Тэгмэгц даргалагч шүүгч: Үндэслэх хэсэгтээ яагаад ажлын хэсгийн дүгнэлтийн талаар огт дурдаагүй вэ?” гэж лавласан. Үүний хариуд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “үндэслэх хэсэгтээ яагаад (шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлт. Д.Х) дурдаагүйг мэдэхгүй байна” гэдгээ хүлээсэн байдаг бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч шийдвэр, магадлалд энэ талаар дүгнэлт огт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.2-т  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг...бүхэлд нь хангах”-аар заасныг зөрчсөн.

7. Дөрөвдүгээрт: Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын “илтгэх хуудас”-аар зөрчлийг тогтоосон гэх боловч нэхэмжлэгчийг буруутгаж буй нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хамгийн гол үндэслэл болгосон гэх Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын Ажлын хэсгийн “илтгэх хуудас” хүчин төгөлдөр бус болох нь маш тодорхой болсон. Одоо анализ, синтез хийж үзье. “Илтгэх хуудас”-ны агуулга тун болхи, бичлэг, найруулга авах юмгүй, хуулийн үндэслэлгүй гэдгийг орхиж нэхэмжлэгчийг буруутгах гэж оролдсон 5 зүйл хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад үндэслэлгүй болох нь тодорхой байна. Түүнд: 1. Байгууллагын удирдлагаас архивын баримтыг танил талдаа их хэмжээгээр үнэ төлбөргүй хуулбарлан олгодог эсэх. Энэ асуудал үндэслэлгүй. Хамгийн сүүлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгч Ц.М Архивын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан гэрч Л.Баасанбаяраас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сүүлчийн гэрчийн мэдүүлэг авахдаа: “2017 оны 5-10 дугаар сард Архивын байгууллагын баримт бичгийг үнэ төлбөргүйгээр хуулбарлан өгсөн асуудлыг мэдэх үү?” гэж мөн л хөтлөн байцаах аргаар асуусан байдаг. Шүүгчийн тэрхүү тулгасан асуултын хариуд гэрч: “Мэдэхгүй байна” /хх №6. х-9. дээрээс 6 дахь мөр/ хэмээн тийм асуудал болоогүй гэдгийг тов тодорхой гэрчилсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүгч Ц.М гэрчээс гэрчийн мэдүүлэг авахдаа “2017 оны 5-10 дугаар сард Архивын байгууллагын баримт бичгийг үнэ төлбөргүйгээр хуулбарлан өгсөн” гэж тулгаж, гэрчийг хөтөлсөн асуулт тавиад ч нэхэмжлэгчийг буруутгахыг оролдож буй уг нөхцөл байдал тогтоогдоогүй, нотлогдоогүй. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны шүүхийн шийдвэрээр няцаагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дугаар шийдвэрт зарим үнэн зөв дүгнэлт эрх биш хийснийг тэмдэглэе. Тухайлбал, “архивын лавлагаа олгосон баримтад /баримтын.Д.Х/ бүртгэлд үнэ төлбөргүй олгосон гэх “36 айлын орон сууцны зураг төслийн хуулбар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1944 оны хүн амын тооллогын баримтууд” нь бүртгэгдээгүй байх тул архивын баримтыг үнэ төлбөргүй хуулбарлан олгосон гэх зөрчил тогтоогдохгүйн дээр гэснээс илэрхий. Мөн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн магадлалаар няцаагдсан.

2. Зарим ажилтанд дарамт шахалт үзүүлж хууль бусаар өргөдөл бичүүлж, албан тушаалыг нь өөрчилсөн эсэх асуудал хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж, ямарч “гэмт хэргийн бүрэлдэхүүн”-гүй гэдэг нь илэрхий боллоо. Зарим ажилтанд дарамт шахалт үзүүлж хууль бусаар өргөдөл бичүүлж, албан тушаалыг нь өөрчлөн зөрчил гаргасан гэдгийг тогтоох жинхэнэ ул үндэстэй, шууд нотлох, хөдөлшгүй баримт байхгүй байна. Харин ч Л.Баасанбаяр, Б.Эрдэнэбадрах, Л.Чанцалням, Ё.Б, Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Аззаяа зэрэг нэр бүхий 6 ажилтан өөрсдийн хүсэлтээ гаргасан нь нотлох баримттай бөгөөд тэдний хүсэлтийг нэхэмжлэгч Архивын ерөнхий газрын даргын хувьд хүлээн авч, чөлөөлөх тушаал гаргасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ асуудлаар буруугүй болох нь хэрэгт звзгдсзн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр маш тодорхой болж, нотлогдсон. Эдгээр “ажилтныг хууль бусаар тулган шаардаж улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэх үйлдлүүд нотлох баримтаар тогтоогдсонгүй. Харин ч нэхэмжлэгчийг буруутгасан нь дор дурдсан үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд: а/. Захиргааны удирдлагын газрын дарга Л.Баасанбаяр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний албан тасалгаанд орж ирээд: “Даргаа, богино хугацаанд ч гэсэн тантай хамтарч ажиллахад сайхан байлаа. Би Канад явах боллоо. Та намайг чөлөөлж, хэдэн төгрөг өгөөд явуулаач. Торонтод манай эгч байдаг. Суралцах хэрэгтэй байна” гэж хэлээд компьютерт шивж бичсэн товч хүсэлтээ надад өгөхөд нь зөвшөөрч Б/53 дугаар тушаалыг гаргасан. Энэ бол Засгийн газрын Агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “Албан тушаалд томилох, чөлөөлөх...төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” бүрэн эрхийг агентлагийн дарга хэрэгжүүлэх эрхийг олгосны дагуу уг эрхээ хэрэгжүүлсэн хууль ёсны шийдвэр бөгөөд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл огт байхгүй, нотлох баримт хавтаст хэрэгт баримтаар авагдсан байхад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М Архивын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан гэрч Л.Баасанбаяраас гэрчийн мэдүүлэг авсан. Өөрсдөө ажлаа өгсөн баримтууд нь хэрэгт авагдсан гэдгийг нэхэмжлэгч баримтаар зааж нотолсон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх боломжтой байтал хожим 3 жил өнгөрсний хойно дахин гэрчээр татсан нь анхаарал татдаг. Ц.М-ын энэхүү ичгүүртэй ажиллагаа нь хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зөрчил тогтоосон гэх явдлаас хойш 3 жилийн дараа болж байгаа тус процессын зорилго нь нэхэмжлэгчийг буруутгах “үгийг гэрчээс гаргуулж авах” санаатай байсныг нотлох ба гэрчүүдээс мэдүүлэг авсан атлаа шүүхийн шийдвэр, магадлалдаа огт дурдаагүйгээс харагддаг. Яагаад гэвэл мөнөөх гэрчүүд нэхэмжлэгчийг буруутгаагүй аж. Шүүгч Ц.М гэрчээс мэдүүлэг авахдаа: “Таныг өөрөө ажлаа өг, өргөдлөө бич, хамтран ажиллахгүй, гэж шаардаж байсан зүйл байгаа юу? гэж асуусны хариуд гэрч; “байхгүй” /хх №6. х-8. доороос 13 дахь мөр/ хэмээн товч тодорхой хариулт өгч, үүнд нэхэмжлэгч буруугүйг гэрчилсэн байдаг.

б/. Үндэсний төв архивын захирал Б.Эрдэнэбадрах 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний албан тасалгаанд орж ирээд, өөрийн өвчин зовуурын тухай өгүүлж, хөл дээр гарсан өвчин ингэж яршаад хэцүү байна хэмээн зүүн хөлийнхөө шилбийг үзүүлэхэд үнэхээр яршиж, маш хүндэрсэн харагдав. Тэрээр энэ өвчин бас халдвартай юм байна. Охинд минь бас халдлаа. Аварга тосон ч юм уу сувиллын газар явж, энэ өвчнөө эмчлэх шаардлагатай байна, та туслаач хэмээн гуйж, өргөдөл хүсэлтээ надад бичгээр гаргаж өгсөн баримт авагдсан /хх №1. х-217/ Түүний хүсэлтээр ажлаас түр чөлөөлсөн Б/26 дугаар тушаалыг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан баримт бий.

в/. Зураач мэргэжилтэй Ё.Б гэгч 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр надтай уулзсан гэж тайлбарласан баримт шүүхэд нотлох баримт /хх №.2. х-152, дээрээс 16 дахь мөр/-аар авагдсан. Гэтэл энэ өдөр нь 7 хоногийн амралтын өдөр буюу Бямба гараг байдаг. Түүний энэ мэт худал ташаа зүйлд итгэвэл амралтын өдөр тэр ажилладаг, надтай уулзсан болж таарах нь. Харин 2017 оны 08 дугаар сарын 22-ны Мягмар гарагийн өглөө 09 цаг 30 минутад эрдэм шинжилгээний ажилтан Ё.Б “миний бие зураач мэргэжилтэй. Эрдэм шинжилгээний ажилтны местэнд тохирохгүй учир тохиромжтой ажилд шилжүүлэхийг хүсье” гэсэн өргөдөл бичиж өгсөн. Тийнхүү нэг л удаа уулзаад өнгөрсөн, Тэр ажилтан надтай нэг л удаа уулзсанаа өөрөө нотолсон нь хэрэгт баримтаар авагдсан. Энэ этгээд нэг утгатай зүйлээр Архивын ерөнхий газрын дараа Д.Х , түр орлон гүйцэтгэгч С.Э, Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын Ажлын хэсэг зэрэг 3 субъектэд 5 янзын, хоорондоо утга агуулгын хувьд зөрүүтэй, үнэнээс гажсан тайлбар, өргөдлүүд бичсэн байдаг. Түүгээр ч үл барам өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч гэж нотлохыг оролдон тайлбарласан нь “төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг үндэслэлгүй зөрчсөн гэж үзэж байна” хэмээн бичиж Хууль зүй, дотоод хэргийн яаманд бичгээр өгсөн, 970 хуудас баримт надаар канондуулсан гэсэн нь нотлогдоогүй зэрэг нь уг “гэрч”-ийн хувийн байдлыг ямар нэг хэмжээгээр харуулах баримт гэж үзэж болно.

Үнэхээр л хууль бус чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд асуудлаа тавьж шийдүүлэх эрх нь нээлттэй байсан юм. Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ажилтнууд мэргэжлийн хүн байх ёстой бөгөөд зураач хүн эрдэм шинжилгээний ажилтны орон тоонд “ажиллах” боломжгүй гэдэг нь орчин үеийнхэнд ойлгомжтой. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Х: “зарим албан тушаалтны хувьд өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн асуудал байгаа. Зарим албан тушаалтан болохоор өөрөө ямар нэгэн байдлаар өөр албан тушаалд шилжье” гэсэн зүйлүүд байгаа гэж хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 02 дугаар сарын 12-нд гэрч гэгдэх Ё.Б-ээс гэрчийн тайлбар, мэдүүлгийг шүүгч дараах байдлаар авчээ.

Шүүгч: “2017 онд шалгалт хийсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын Ажлын хэсгийнхнээс хэн нь чамтай уулзаж, ямар асуулт тодруулга авсан бэ?” гэсэн асуултын хариуд: “Хууль зүй, дотоод хэргийн яамны нэг эмэгтэй байсан. Хэзээнээс цахим сангийн төвд ажиллаж эхэлсэн бэ? гэх мэт асуулт асууж байсан санагдаж байна. Өөр ямар асуулт асууж байсныг санахгүй байна” гэжээ.

Шүүгч: Д.Х-тай холбоотой асуулт асууж байсан уу?

Гэрч: Сайн санахгүй байна.

Шүүгч: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны “Тайлбар гаргах нь” гэсэн бичиг бичиж Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн байсан. Ингэж бичгээр өг гэж хэн чамд, хэзээ хэлсэн бэ?

Гэрч: “Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн байх нэг эрэгтэй хүнд өгч байсан. Шалгалтын Ажлын хэсгийн хүн бичээд өг /хх.№2. х-153-154/ гэсэн. 11 дүгээр сарын 22-ны гэх бичгийг хэзээ, хэнд өгч байснаа сайн санахгүй байна.

Шүүгч: Гэрчид өөр хэлэх зүйл байна уу?

Гэрч: Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.

Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын Ажлын хэсгийнхэн “бичээд өг” гэж шаардсаны дагуу мөнөөх ажилтан үнэнээс гажсан тэрхүү тайлбарыг бичиж өгсөн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 12-нд гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийг нь нэхэмжлэгч “хүчээр дарамталсан” гэх мэдүүлээгүй байна. Өөрөөр хэлбэр энэ ажилтныг “хүчээр” дарамтлан ажлаас нь чөлөөлсөн гэх тайлбарыг өөрөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө огт дурдаагүй, “Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэдгээ мэдүүлсэн учир уг асуудал нотлогдохгүй байна.

Зураачийн орон тоо, хэрэгцээ шаардлага Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газарт байхгүй учир түүний хүссэнээр өөр ажилд шилжүүлэх боломжгүй байсаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүрэгт ажлаас нь шилжүүлэн дотроо зохицуулалт хийж, Цахим сангийн төвийн архивч-операторч Д.Цэндсүрэнгийн оронд түр томилж, ажил өгсөн. Батхишиг албан ёсоор хуулийн дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд хандаагүй, тийм ч учраас түүний гаргасан гэх хөдөлмөрийн маргаан өнөө хүртэл байхгүй.

г/. КГЗДАБТ-ийн эрхлэгч Ц.М-Э, түүний эхнэр Түүхийн баримтын архивын уншлагын танхимын эрхлэгч Д.А нарын ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлтүүд хавтаст хэрэгт баримтаар авагдсан.

д/. Л.Ч Д.А ажлыг минь авсан учир миний бие түр тушаалаар өөр ажил хийж байгаа тул өмнө эрхэлж байсан уншлагын танхимын эрхлэгч /лаборант/-ийн ажилд минь эгүүлэн томилж өгнө үү гэсэн өргөдөл гаргасныг миний бие хүсэлт ёсоор шийдвэрлэсэн, хавтаст хэрэгт баримт авагдсан.

ё/. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэхдээ: “Архивын ерөнхий газар Засгийн газрын Агентлагийн даргаар томилогдоод бүх албан хаагч нарыг дуудан уулзаж, Архивын ерөнхий газрын доод талын дэд даргыг албан тушаалаа өг гэж шахалт дарамт үзүүлж, Э гэдэг хүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлүүлсэн” гзж мэдүүлсэн нь мөн л худал, гүтгэлэг бөгөөд Эрдэнэбат гэдэг хүн ажлаас чөлөөлөгдсөн явдал байхгүй.

Засгийн газрын Агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль, тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” хуулиар заасан бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн. Архивын ерөнхий газрын дэд дарга Г.Б-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны Б/40 дүгээр тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны Б/128 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон баримтаар хариуцагч талын тайлбар мөн л няцаагдаж байна.

Илтгэх хуудаст бичсэн дүгнэлт гэгч нь энэ мэт олон баримтаар няцаагдаж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Нэр агчид нь өөрсдийн хүсэлтээр болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг энэ бүхэн нь тодорхой нотолж байна. Хэрэв миний биө хариуцагч талын гөрдсөнөөр эдгээр ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тушаалууд гаргаад байсан юм бол тухайн үедээ шүүхэд хандаж, ажилдаа эргээд тогтоолгож болох байсан нь ойлгомжгой. Тэгээд ч Засгийн газрын 194 дүгээр маргаан бүхий актын хамрах хүрээнээс хальж, хүмүүсийг ажилд авсан, чөлөөлсөн асуудал энд хамаарахгүй. Тийм ч учраас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад шүүгч Э.Х хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандаж “Засгийн газрын 194 дүгээр тогтоол гаргахдаа та нар энэ байдлаа шалгаж тогтоосон уу?”, шүүгч С.М: “Өөрсдөө зөрчлийг нотлох баримтаар тогтоосон гэчихээд яагаад одоо нэмж нотлох баримт гэрч авах гээд байгаа юм бэ?” гэсэн асуултууд тавьсан нь ажилдаа эзэн болсон хуульч хүний зүй ёсны асуулт байлаа.

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШТ2019/0015 дугаар тогтоолд “хариуцагч маргаан бүхий актыг гаргасан шалтгаан, үндэслэлээ өөрөө нотолж, шүүхэд баримтаа ирүүлэх үүрэгтэй атал Архивын ерөнхий газарт Д.Х-ыг ажиллах хугацаанд томилсон, сахилгын шийтгэл хүлээлгэсэн, шагнаж урамшуулсан, албан тушаал бууруулсан, дэвшүүлсэн...” тухай баримт гаргуулах хүсэлт нь “захиргааны хэргийн шүүхийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүрэгт хамаарахгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Мөн хэрэгсэхгүй болгосон бусад хүсэлтийн тухайд зарим баримтууд хэрэгт авагдсан тул давхардуулан цуглуулах шаардлагагүй гэж үзсэн нь зөв байх тул уг хүсэлтүүдэд холбогдох гомдлыг хангах үндэслэлгүй” гэж үзсэн байдаг.

Дээр дурдсан баримтуудаас үзвэл хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаа шиг нэхэмжлэгч “бусдыг хууль бусаар дарамталж ажлаас чөлөөлсөн” гэдэг нь няцаагдаж байна. Тийм зөрчил гаргасан нь нотлогдсон биш, харин бүүр эсрэг байна. Түүнээс гадна эдгээр ажилтан өөрсдөө чөлөөлөгдөх болсон учир шалтгаанаа хүсэлтүүддээ тодорхой бичээд чөлөөлөгдсөн болон байгууллага дотроо өөр ажилд шилжин ажилласан нь нотлох баримтаар тогтоогдсон байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дан ганц н.Батхишиг гэгч ажилтныг онцлон авч үзээд нэхэмжлэгч буруутай мэтээр дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Түүнчлэн 6 хүний хүсэлтээс зөвхөн нэр агчийг онцолсон мөртлөө бусад 5 ажилтны хүсэлтийг шийдвэрлэсэн баримтыг яагаад үнэлж үзээгүй тухайгаа дүгнэлтдээ тусгаагүй, бодит бус дүгнэлт гаргаснаас үзвэл шүүх хэт нэг талыг барьсан нь тов тодорхой байна. Хэрэг маргааны сунжирч, хэдэн жил өнгөрсний дараа шүүх нь гэрч заавал асуухаар шийдвэрлэж, “гэрч нарыг албадан ирүүлнэ” хэмээн далайлгаж байгаад шүүхэд ирүүлж гэрчийн “мэдүүлэг” гэгчийг авсан байдаг. Гэвч гэрч асуусан нь зөвхөн нэхэмжлэгчийн эсрэг мэдүүлэг гаргуулах л үндсэн санаа, зорилготой байсан нь тодорхой болсон бөгөөд энэ талаар шийдвэр, магадлалд бодит дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийг буруутгаж буй нөхцөл байдал 2020 оны эцэст гэрчээр татагдсан ажилтнуудын гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй. Тийм учраас энэ талаар шийдвэр, магадлал гаргахдаа дүгнэлт огт хийгээгүй байдаг бөгөөд энэ нь Ц.М шүүгч эхнээсээ ямар санаа, зорилгоор гэрчүүдийг татаж, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлж байсныг харуулах нэг нотолгоо гэж үзэж болно.  Шийдвэр, магадлалд гэрч нар нь нэхэмжлэгчийн эсрэг утга, агуулгатай мэдүүлэг өгөөгүй учраас “гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч буруугүй нь нотлогдож байна” гэсэн дүгнэлт хийхээс зайлсхийсэн нь үзтэл илэрхий байна.

3. Архивын ерөнхий газрын дарга нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Архивтай хамтарсан Бээжин хотноо зохион байгуулагдсан /утга найрлаг, бичлэгийн алдаа.Д.Х/ үзэсгэлэнд өөрийн байгууллагын зардлаар гадны 2 хүн авч явсан эсэх. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалд “архивын лавлагааг үнэ төлбөргүй олгосон”, “томилолтоор зайлшгүй шаардлагатай бус этгээдийг авч явж, бусдад давуу байдал олгосон” зэрэг зөрчлүүд нь баримтаар тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт” үндэслэлтэй байна. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны шийдвэрийн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад томилолтоор ажилласан Б.Л, Б.И нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу дээрх нэр бүхий хүмүүс нь ажлын тайлан гаргаж тайлагнасан байх тул гадаад томилолтоор зайлшгүй шаардлагатай бус хүмүүс авч явах зэргээр бусдад давуу байдал олгосон зэрэг зөрчлүүд нь баримтаар тогтоогдсонгүй’’ гэсэн нь зөв бөгөөд үндэслэлтэй байна.

4. Архивын ерөнхий газрын даргын томилгооны талаар: Д.Х  нь Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сард зохион байгуулсан Архивын ерөнхий газрын даргын ажлын байрны сул орон тоонд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцож илүү үнэлгээ авсан байх ба ...Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Д.Х-ыг Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд томилсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анх томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон тул захиргааны байгууллагаас уг алдааг залруулж маргаан бүхий актыг гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үндэслэлтэй дүгнэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалд “мөн анх Д.Х-ыг томилохдоо Засгийн газрын гишүүнд танилцуулаагүй, санал болгоогүй хүнийг томилсон гэх” хариуцагчийн тайлбар нь “нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж, шаардаж буй маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрсөн нь зөв бөгөөд үндэслэлтэй байна. 5. Бусад гэсэн бүтэц маягийн, хууль зүйн хувьд авах юмгүй, тун болхи өгүүлэмжтэй, утга найруулга муутай бичвэр байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалд нэхэмжлэгчийг буруутгасан 5 зүйлээс 3 нь нотлогдохгүй байна гэж үзсэнийг нэхэмжлэгч тэмдэглэхийн хамт үлдсэн 2 дүгнэлтээр нэхэмжлэгчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан гэх 2 зөрчил баримтаар тогтоогдохгүй буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд зөрчлүүд тогтоосон гэх “илтгэх хуудас”-ны талаар огт зааж, дурдаагүй байтал шүүх үүнд анхаарал хандуулаагүй, зөв дүгнэлт хийсэнгүй.  Тухайлбал магадлалд: “...хяналт шалгалтын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шалгалт хийж, шалгалтын дүнгийн тухай “илтгэх хуудас”-ыг бичжээ. Илтгэх хуудсаар нэхэмжлэгч Д.Х-ыг дор дурдсан зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэн Засгийн газрын 2017 оны 01 дүгээр Албан даалгаврын дагуу хариуцлага тооцох санал гаргасан байна” хэмээн ихэд дэлгэрэнгүй бичээд ...сургалтын эрхийн бичиг, төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, төрийн сангийн гүйлгээ зэргээр...тогтоогдсон” гэсэн нь учир дутагдалтай бөгөөд “сургалтын эрхийн бичиг, төлбөрийн нэхэмжлэх” нь нэхэмжлэгчийн буруутгах нотлох баримт болохгүй. Нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэж буруутгасан нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Төлбөрийн хүсэлт”-ийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд илгээсэн нь гэм буруугийн субъект нь нэхэмжлэгч гэж үзэх үндэслэл болохгүй, харин ч Хууль зүй, дотоод хэргийн яам нь “Төрийн сангийн журам”-ыг зөрчсөн, өөрөөр хэлбэл гэм буруугийн субъект нь нэхэмжлэгч биш, Хууль зүй, дотоод хэргийн яам болох нь “төлбөрийн хүсэлт”-ийг шалгаж, зөвшөөрсний үндсэнд тамга тэмдэг дарж эцсийн гүйлгээ хийсэн баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгчийг буруутгасан нь өөр хэд хэдэн баримтаар няцаагддаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “өөрөө өөртөө зориулж тушаал гаргаад гүйлгээ хийсэн”/ хх№5.х-110. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0621 дугаар шийдвэр. х-11. дээрээс 12-13 дахь мөр/ гэж мушгин гуйвуулсан. Түүнд хөтлөгдөж, нэхэмжлэгчийг буруутгахын тулд “сургалтын эрхийн бичиг, төлбөрийн нэхэмжлэх болон төлбөрийн хүсэлт, төрийн сангийн гүйлгээ хийсэн дансны хуулгаар тус тус тогтоогдов /хх №6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр. х-16/ гэсэн нь өрөөсгөл бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт, хууль, журмын зохицуулалтаар няцаагдаж байна.

Улсын төсвийн 34000 ам долларын санхүүжилтээр хүү Н.А гадаадад сургасан гэж олон нийтэд байнга шүүмжлэгддэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н Төрийн албаны зөвлөлд илгээсэн 08 дугаар сарын 10-ны 1-1/3194 дүгээр албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ний тайлбар /2018 оны 09 сарын 03-ны өдөр/-Т нэхэмжлэгчийг харлуулахын тулд “Өөртөө тушаал гарган тийм тушаал гаргаагүй.Д.Х) 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө сургалтын төлбөр болох 2125000 төгрөгийг Удирдлагын академийн данс руу шилжүүлсэн, “Мөн нэхэмжлэгч өөртөө тушаал гаргаж санхүүгийн гүйлгээ хийсэн...тушаал гаргах ёсгүй юм. (хх №5. Х-143. доороос 9, 6 дахь мөр)...Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн ажлаас нь чөлөөлсөн юм” хэмээн ямар ч үндэслэлгүй, утга учиргүй, алдаатай бөгөөд буруу тайлбарлаж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сан гүйлгээ хийсэн баримт байхад түүнийг мушгин гуйвуулж, нэхэмжлэгч “тушаал гаргаад, гүйлгээ хийсэн” гэх ойлголт бий болгох гэсэн нь үндэслэлгүй юм. Үүнийг нягтлах зорилгоор шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тодруулахад нэхэмжлэгчийг буруутгаж буй уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэвч үүнийг хэргийн гуравдагч этгээд С.Э хүртэл няцаасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д 2019 оны 10 дугаар сарын 28-нд 18000 дугаар албан тоотыг Архивын ерөнхий газарт илгээн магадалж үзэхэд Архивын ерөнхий газраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний 01/755 дугаар албан тоотод нэхэмжлэгч өөртөө “тушаал гаргаагүй...” болохыг уг албан бичгээр нотолж өгсөн байна. Энэ албан бичиг /хх 4. х-200. дээрээс 3 дахь мөрөнд баримт болж авагдсан. Нэхэмжлэгчийг “өөрөө өөртөө тушаал гаргаад гүйлгээ хийсэн” гэх хариуцагч талын баримт маш олон баримтаар няцаагдаж байгаа бөгөөд хэргийн гуравдагч этгээд С.Э-аас шүүхэд ирүүлсэн энэхүү албан бичгээр ч няцаасан. Хэн нэгний гүтгэлэг байхад л хангалттай юу? Хэн нэгний гүтгэлгээр, нотлох баримтгүйгээр хүнийг буруутган, ялладаг 1937 он түүх болон өнгөрсөн гэдгийг яагаад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна вэ. Хариуцагч талын тайлбар худал, ташаа болох нь тус хэргийн гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн албан бичгээс эхлээд олон баримтаар давхар няцаагдаж байгаа шүү дээ. Нэхэмжлэгч гүйлгээний хүсэлт л Хууль зүй, дотоод хэргийн яам руу илгээсэн. Хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж үзээд зөвшөөрч гүйлгээ хийсэн нь баримттай. Гэм буруугийн субъект нь Хууль зүй, дотоод хэргийн яам юм шүү гэдгийг яагаад зааж зөв дүгнэлт хийсэнгүй вэ? 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09.30-11.30-д Хууль зүй, дотоод хэргийн яамд болсон яамны удирдлагууд, яамны хүрээний агентлагийн дарга нар оролцсон хурлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н удирдаж, Улсын ерөнхий Аудитор н.Х мэдээлэл хийсэн нь анхаарал татдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээний 218 байгууллагад аудит хийхэд 7,7 тэрбумын алдаа, зөрчил илэрсэн гэж албан ёсоор мэдээлээд, зөрчил гаргасан байгууллагуудад акт, албан шаардлага өгсөн тухайгаа энэ үеэр мэдэгдсэн. Тэрхүү 7,7 тэрбумын алдаа, зөрчлийн өчүүхэн хэсэг Архивын ерөнхий газарт илрээгүй. Тийм ч учраас Архивын ерөнхий газарт акт, албан шаардлага ирээгүй.

Авлигатай тэмцэх газрын сүүлийн үед мэдээлж байгаагаар Авлигын гэмт хэргийн улмаас зөвхөн 2018-2019 оны эхэн хагаст учирсан хохирол 12,5 их наядад хүрсэн бол Архивын ерөнхий газарт тийм асуудал байхгүй. Нэхэмжлэгч 2017 оны шалгалтаар санхүүгийн зөрчил гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдав. Төрийн албаны тухай хууль, 2017 оны 01 дүгээр сарын 11-нд Архивын ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-ний заалтууд ээрэг эрх зүйн зохицуулалттайг анхаарсангүй. Тухайлбал: 1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г зааж өгчээ. Төрийн албаны тухай Монгол улсын хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах”-аар хуульчлан зохицуулж өгсөн байв. Мөн Төрийн албаны тухай шинэ хуулийн 61.1.7-д “төрийн хөрөнгөөр 6 сар хүртэлх сарын хугацаагаар давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалын цалин авах” гэж мөн л өмнөх хуулийн заалтыг бататгаж, дэлгэрүүлэн хуульчлан зааж өгсөн байдаг.

2. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сан мөнгөн гүйлгээ хийх эцсийн шийдвэрийг гаргадаг юм уу? Аль эсвэл Архивын ерөнхий газрын дарга гаргадаг юм уу? Гэдэг асуудал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хэлэлцэгдэж, дараах мэтгэлцээн болсон.

Нэхэмжлэгч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сан гүйлгээ хийх эцсийн шийдвэрийг гаргадаг юм уу? төсвийн шууд захирагч Архивын ерөнхий газрын дарга гаргадаг юм уу? Тусгай хууль, журамтай биз дээ. Эсхүл Хууль зүй, дотоод хэргийн яам гаргадаг юм уу?

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төсвийн захирагч өөрөө гаргаж байгаа байх.

Нэхэмжлэгч: Үгүй шүү дээ. Төсвийн хуультай. Төрийн сангийн тусгай журамтай. Хууль зүй, дотоод хэргийн яам эцсийн шийдвэр гаргаж гүйлгээ хийдэг юм шүү дээ /хх№6.х-147. Шүүх хуралдааны тэмдэглэл. х-15/.

Нэхэмжлэгч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сангийн тамга тэмдгийг хуурамчаар хийж байсан тохиолдол байдаг уу? Тийм зүйл мэдэх үү?

Даргалагч: Хэрэгт хамааралтай зүйл асууна уу. Хэрэгт хамааралгүй тул хариулах шаардлагагүй/нэхэмжлэгийн асуултыг шууд таслан, хариуцагчийг өмгөөлөв Д.X/

Нэхэмжлэгч: Намайг буруутгаад байна шүү дээ. Хууль зүйн яам өөрөө шилжүүлсэн. Гэм буруугийн субъектийн асуудал хөндөгдөж байна. Гэм буруугийн субъект нь Хоролдамба юм уу? Хууль зүй, дотоод хэргийн яам юм уу? Төрийн сан хянаж зөвшөөрөл өгөхгүй бол, тамга, тэмдэг, гарын үсэг зурагдаагүй бол гүйлгээ хийгдэхгүй биз дээ. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд энэ нь яаж хамаарч байгаа юм бэ?

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мэдэхгүй.

Нэхэмжлэгч: Аудитаар Архивын ерөнхий газрын 2017 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан дүн хэмжээг шинжлэн судлаад Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох хууль, журмын дагуу шалгаад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Энэ баримтыг яагаад үгүйсгээд байгаа юм бэ? Тодорхой баримт шүү, Точны баримт шүү дээ. Энийг яагаад үгүйсгээд байгаа юм бэ?

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үгүйсгэсэн зүйл байхгүй /хх №6.х-148/ хх №6. х-147. Шүүх хуралдааны тэмдэглэл. х-15/.

Нэхэмжлэгч: Санхүүгийн зөрчил гаргасан эсэхийг давхар шалгаж, үзэж байж нэгдсэн дүгнэлт хийдэг талаар та мэдэх үү? Тэгэхэд яагаад нэхэмжлэгчийг буруутгах гэж улайраад байгаа юм бэ? Тодорхой л баримтууд байгаа шүү дээ. Цаг завын гарз болгож хэргийг ингэж сунжруулаад байх ямар шаардлага байна?

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагчаас асуух нь зөв байх гэсэн мэтгэлцээн болсон. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд холбогдох нотлох баримтуудыг нь шинжлэн судлуулаад байхад энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн /2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дугаар шийдвэр/ болон 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 09 дүгээр магадлалд үндэслэлтэй дүгнэлт хийхээс тойрч, зайлсхийсэн төдийгүй шүүх хуралдааны тэмдэглэлийг өөрчлөн, хасч, найруулж байгаад маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй мэтээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тэдгээр нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг буруутгах бус, Хууль зүй, дотоод хэргийн яамыг буруутгах нотлох баримт байсаар байтал хариуцагч талыг хамгаалах зорилгоор нотлох баримтыг буруу тайлбарласан. Нэг талаас захиргааны үйлдэл, эс үйлдэл, үйл ажиллагааг, нөгөө талаас түүнд өртөж, түүний улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүний эрх, үүсэх эрх зүйн үр дагавар хооронд харьцуулан жигнэж, дэнсэлж үзээд тухайн нөхцөлд нийцсэн бодитой, тэнцвэртэй байж чадаж буй эсэх, жин харьцаа нь тохирч байгаа эсэхийг нягтлан үзэхийг төр, иргэний тэнцвэрт байдлыг хангах ажиллагаа гэж ойлгодог. Шүүх энд чухал үүрэгтэй. Гэвч шүүх уг шийдвэрээрээ үндсэн үүргээ шударгаар хэрэгжүүлсэнгүй.

Архивын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сангийн дансаар хийгдсэн гүйлгээг хянаж үзвэл нэгийг нь ч татгалзалгүй, бүх гүйлгээг зөвшөөрөн баталж хийсэн байдаг. Хянасан баримтан дээрээ л Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сан тамга тэмдгээ дардаг. Тамга тэмдгээр баталгаажсан баримтыг л үндэслэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сан өөрөө гүйлгээ хийдэг. Энэ бол практикт нэгэнт тогтсон ажиллагаа юм. Гүйлгээг нэхэмжлэгч хийгээгүй. Энэ нь ч нотлох баримтаар нотлогддог. Мөнгө, санхүүгийн гүйлгээг хянаж, гүйлгээг хийх эрх бүхий байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яам өөрөө шалгаж, баталгаажуулсны эцэст дурдсан гүйлгээг хийсэн байх ёстой бөгөөд гүйлгээг хийж, мөнгө шилжүүлсэн нь 2017 оны 09 дүгээр сарын 04-нд №71 Хууль зүй, дотоод хэргийн яамны “Төрийн санд гүйлгээ хийсэн” тамга, тэмдэг дарж, зөвшөөрч баталсны дагуу эцэслэн шийдэгдсэн үйл баримтаар тогтоогдож байна /хх №4. х-203-т авагдсан/. Нэхэмжлэгчийг буруутгахыг оролдсон хариуцагч талын тайлбарууд олон баримтаар няцаагдаж, гэм буруугийн субъект нь Хууль зүй, дотоод хэргийн яам болох нь шууд нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг маргаан бүхий акт нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн акт огт биш бөгөөд нэхэмжлэгч зөрчил гаргасан гэдгийг тогтоосон гэх “Илтгэх хуудас” нь үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус байдаг. Харин нэхэмжлэгч зөрчил гаргаагүй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр харьцангуй тодорхой болсон. Хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт илгээсэн баримтаас харахад Хууль зүй, дотоод хэргийн яамны тамга тэмдэг дарагдаад, зөвшөөрсний үндсэн дээр, тэд өөрсдөө гүйлгээ хийсэн нь бодит үнэн. Үнэхээр буруу гүйлгээ хийх гэж байсан бол тэр дор нь гүйлгээ хийхгүй байх боломж, эрх нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд байсан. Учир нь “Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн төлбөрийн хүсэлтийг холбогдох баримт, цахим хэлбэрээр шивсэн гүйлгээ, батлагдсан төсвийн зарцуулалтын эрх, эдийн засгийн ангиллын дагуу бүлгийн дүнгээр хянаж төлбөрийг гүйцэтгэнэ. Төлбөрийн хүсэлт, холбогдох баримт нь шаардлага хангаагүй, батлагдсан төсөв, эдийн засгийн ангилал, бүлгийн дүн нь төлбөр гүйцэтгэх хэмжээний эх үүсвэргүй тохиолдолд гүйлгээг буцаана” гэж “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.4-т заасан байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сан зарлагын гүйлгээг хянаад буцаалгүй хийсэн. Архивын ерөнхий газрын санхүүгийн гүйлгээ тийнхүү Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сангаар хянагдаж, зөвшөөрөгдөн, тамга, тэмдэг дарагдаж, батлуулсны эцэст гүйлгээ хийгдэх боломж сая нээгддэг. Тийм баримт хавтаст хэрэгт авагдсан.

Уг зарлагын гүйлгээг хийхийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сан зөвшөөрөхгүй бол Архивын ерөнхий газрын даргын гарын үсэг, тамгатай гүйлгээ огт хийгдэхгүй. Хийгдэх ямар ч боломж байхгүй. Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах”-аар хуульчлан зааж өгснийг хэрэгжүүлэх алхам хийсний төлөө нэхэмжлэгчийг буруутгах ямар ч үндэслэлгүй. Тэр тусмаа эцсийн шийдвэр гаргаж санхүүгийн гүйлгээ хийдэггүй агентлагийн даргыг буруутгах боломжгүй. Түүнээс биш хариуцагч талынхны удаа дараа гөрдөж, гүтгэж, “өөртөө тушаал гаргасан” бол өөр хэрэг. Өөртөө тушаал гаргасан бол нэхэмжлэгчийг буруутгаж болно. Өөртөө тушаал гаргаагүй, энэ нь баримтаар батлагдсан, хавтаст хэрэгт байгаа. Дахин тэмдэглэхэд Архивын ерөнхий газрын дарга эцэслэж мөнгөн гүйлгээ хийгээгүй. Харин Хууль зүй, дотоод хэргийн яам хийсэн. Хэн нэгнийг буруутгах гэвэл Хууль зүй, дотоод хэргийн яам өөрөө байх ёстой.

Гуравдагч этгээд гэгдэх С.Э-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д-д ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний 01/755 дугаар албан бичигтээ: “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг Засгийн Газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд... 8.1-д Төрийн сан нь Төсвийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасны дагуу төсвийн байгууллагын орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу бүртгэж, төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Төрийн сангийн төлбөр тооцоо хийдэг” болохыг ч хүлээн зөвшөөрсөн.

Тэр тусмаа хэрэв Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сан зөвшөөрч гүйлгээ хийхгүй бол санхүүгийн зарлагын гүйлгээ хийгдэх ямарч боломжгүй. Тийм боломж 5, 10 бус тэг “0” хувьтай гэдэг нь тов тодорхой гэдгийг нэхэмжлэгч шүүх хуралдаанд дахин батлан хэлсэн.

“Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.4-т тов тодорхой заасан заалтыг анхаарч үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс тусгайлан хүсч байна. Төрийн сан...батлагдсан төсвийн зарцуулалтын эрх, эдийн засгийн ангиллын дагуу бүлгийн дүнгээр хянаж төлбөрийг гүйцэтгэнэ. Төлбөрийн хүсэлт, холбогдох баримт нь шаардлага хангаагүй, батлагдсан төсөв, эдийн засгийн ангилал, бүлгийн дүн нь төлбөр гүйцэтгэх хэмжээний эх үүсвэргүй тохиолдолд гүйлгээг буцаана” гэж маш тодорхой заасан, энэ нь ч тогтсон ойлголт юм гэдгийг зориуд онцолъё.

Мөн Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн сангийн нийтлэг чиг, үүрэг хэсгийн 37.1.1-д “төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих”, 37.1.2-т “төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх”, 37.1.3-“д “төсвийн хяналтыг зардлын бүлэглэсэн дүнгээр хэрэгжүүлэх”, 37.1.4-д “төсвийн зарлагын төлбөрийн дарааллыг тогтоох”, 37.1.5-д “төсвийн гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж, хяналт тавих”, 37.1.6-д “төсвийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний бүртгэл болон төлбөрийн даалгавартай харьцуулж төлбөрийн амлалтыг бүртгэх”, 37.1.7-д “төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу холбогдох дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох” гэж заажээ.

3.Нэхэмжлэгч 1999 онд ТЗУХИ (Удирдлагын Академи)-д Төрийн удирдлагаар мэргэшүүлэх сургалт дүүргэсэн. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааж өгсөн “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг” гэсэн хэсэгт (13 дугаар зүйлийн 13.1.6) “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх”-ийг хуулиар үүрэг болгосон төдийгүй энэ үүргээ биелүүлээгүй “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” нэг үндэслэл болгож хатуу заасан байв. Харин Төрийн албаны шинэ хуулийн 37.2.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж...” хэмээн хуучин томьёоллыг зөөлрүүлэн өөрчилснийг та бүхэн анзаарах буй за. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэжээ. Үүнд:       26.1.1-д “сануулах”, 26.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”,  26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” хэмээн сахилгын шийтгэлийн төрлүүдийг тодорхой хуульчлан заасан байдаг.

4. 2017 оны 1 дүгээр сарын 11-нд Архивын ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-ний 2.2 дахь зүйлд: “Ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг, чадвараа дээшлүүлэх” заалт орсон байв. Гэрээний уг заалтыг биелүүлэх асуудал нь нэхэмжлэгч давтан суралцах сэдэлт өгч, Төрийн албаны тухай Монгол улсын хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” хуулийн дагуу суралцах, дурдсан гүйлгээг хийх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргах шалтгаан, нөхцөл нь болсон бөгөөд уг гүйлгээний саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж зөвшөөрч, гүйлгээг хийсэн байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн 2 субъект хооронд байгуулсан энэхүү “Үр дүнгийн гэрээ”-ний 2.5 дахь зүйл буюу “Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээх үүрэг” гэсэн зүйлд: “Манлайллын зорилтоо хэрэгжүүлэхэд нь төсвийн шууд захирагчид байнгын дэмжлэг туслалцаа үзүүлнэ” 60 гэж тусгайлан зааж өгснийг ч тэмдэглэх ёстой.

5. Уг гэрээнд “гэрээний урамшуулал ба хариуцлага”-ын асуудлыг тусгайлан зааж өгөхдөө 5.2 дэх зүйлд: “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг Төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ" гэжээ. Хөдөлмөрийн хуулийн 130.1-т: байгууллагын удирдлага хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлнэ" гэжээ.

6. Тэгвэл “Архивын ерөнхий газрын Дотоод журам”-д 62 “Албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ* гэж заасан бөгөөд Архивын ерөнхий газрын 2017 оны үйл ажиллагааны зардалд тусгайлан төсөвлөгдсөн “хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх” эдийн засгийн ангилалд зориулсан зардал батлагдсан байсан. Засгийн газрын Агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Агентлагийн дарга нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана” гэж зохицуулсан байлаа.

7. Хууль зүй, дотоод хэргийн яам нь агентлаг, байгууллагуудын 2017 оны үйл ажиллагаанд хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт 97,5, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 92,5, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ 100, Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 96,3, Хүний нөөцийн талаар хийгдсэн ажлын хэрэгжилт 92,5, Байгууллагын ил тод байдлын үнэлгээ 82,5. Шилэн дансны хэрэгжилт зэрэг 9 зүйлийн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийсэн байдаг. Уг үнэлгээг агентлаг, байгууллагын дарга нарт Хууль зүй, дотоод хэргийн Сайдын зөвлөлийн хуралдаанаар танилцуулж улмаар Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 5 сарын 23-ны 1-4/2560 тоот албан бичгээр Архивын ерөнхий газарт ирүүлсэн. Архивын ерөнхий газрын 2017 оны хийсэн ажил 90.48 хувиар “А” үнэлэгдсэн” болно (хх. № 1. х-245).

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно” гэсэн заалттай.

8. “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.2-т зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь төсвийн шууд захирагч буюу Архивын ерөнхий газрын даргатай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэдэг журамтай. Үүнд: 6.2.1-д “Төсвийн тухай хуулийн 8 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу ирүүлсэн тухайн төсвийн байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан”, 6.2.2-т “гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас, бүтэн жилээр ирүүлсэн тайлан, гэрээний биелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл”, 6.2.3-д “гэрээний биелэлтийн явцад хийсэн хяналт-шинжилгээний болон үр дүнд өгсөн үнэлгээний талаарх мэдээлэл”, 6.2.4-д “Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-д заасны дагуу төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх” талаар төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчид өгсөн үүргийн биелэлт болон “бусад холбогдох мэдээлэл”-ийг үндэслэж байж дараах үнэлгээний аль нэгээр дүгнэдэг журамтай байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нь А, В, С, D, F 5 үнэлгээний А буюу “Маш сайн” үнэлэлтийг тухайн үед өгсөн нь (хх № 1. х-245)-р хуудсанд нотлох баримтаар авагдсан байхад шүүх шийдвэртээ тусгасангүй. Энд дурдсан үйл баримтууд нь маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, анхдагч нотлох баримт, үйл баримт, хуулийн нарийн зохицуулалтууд гэдгийг онцолж байна.

9. Архивын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн Аудит хийгээд “Санал дүгнэлтийн үндэслэл” хэсэгт: “Архивын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой шударга илэрхийлсэн тул “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргаж байна /хх №2. Х-85/ гэж дүгнэсэн байдаг. Энэ тухай нотлох баримтын шаардлага хангасан Үндэсний аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/510 тоот албан бичиг Д.Х-ын нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг. хх.№2. х-85-86-д авагдсаныг Эрхэм шүүгчид онцгойлон анхаарч үзнэ гэж итгэж байна. Дээр дурдсан бүхнээс дүгнэн үзэхэд дан ганц нэхэмжлэгчийг буруутгасан нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар няцаагдлаа. Нэхэмжлэгч дээр дурдсан олон хууль, журмын зохицуулалтыг биелүүлж ажилласан гэж үзэх үндэстэй байна. Харин ч мөнгө, санхүүгийн гүйлгээг хянаж, гүйлгээг хийх эрх бүхий байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яам өөрөө дурдсан гүйлгээг шалгаж баталгаажуулсны эцэст дурдсан гүйлгээг хийсэн байх ёстой бөгөөд гүйлгээг хийн мөнгө шилжүүлсэн нь 2017 оны 09 дүгээр сарын 04-нд №71 Хууль зүй, дотоод хэргийн яам-ны “Төрийн санд гүйлгээ хийсэн” тамга, тэмдэг дарж, зөвшөөрч баталсны дагуу эцэслэн шийдэгдсэн үйл баримтаар тогтоогдож байна /хх.№4. х-203-т авагдсан/. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг буруутгахыг оролдсон хариуцагч талын тайлбарууд баримтаар няцаагдаж, гэм буруугийн субъект нь Хууль зүй, дотоод хэргийн яам болох нь шууд нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийг буруутгахыг оролдсон хариуцагч талын тайлбаруудыг нотлох баримтаар удаа дараагийн шүүх хурал дээр няцааж, нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд шүүх хуралдаанаар 90 ширхэг нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Эдгээр 9 зүйлийн үндэслэл, нотолгоог 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны хуралдаанд нэхэмжлэгч бүрэн мэдүүлж танилцуулсан байтал шүүх бүрэлдэхүүн 90 ширхэг нотлох баримтаас ганцад нь ч үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгч ямарч буруугүйг нотлохыг хүсээгүй нь магадлалдаа зааж, үндэслэж бодитой дүгнэлт хийгээгүйгээс харагдана. Түүгээр ч үл барам энэ талаарх дэлгэрэнгүй тайлбараа нэхэмжлэгч гаргасан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд ч оруулалгүй хассан. Тийм учраас нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлийг хасч, өөрчлөлгүй үнэн бодитоор нь гаргаж, хурлын видео бичлэгийг хавтаст хэрэгт хавсарган, хуулбарыг гаргуулж авах хүсэлтээ НЗХДЗШШүүхэд биеэр хүргэж өгсөн /хариугаа авъя гэхэд 2021.02.03-нд өгнө гэв/ болно. Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн төлбөрийн хүсэлтийг холбогдох баримт, цахим хэлбэрээр шивсэн гүйлгээ, батлагдсан төсвийн зарцуулалтын эрх, эдийн засгийн ангиллын дагуу бүлгийн дүнгээр хянаж төлбөрийг гүйцэтгэнэ. Төлбөрийн хүсэлт, холбогдох баримт нь шаардлага хангаагүй, батлагдсан төсөв, эдийн засгийн ангилал, бүлгийн дүн нь төлбөр гүйцэтгэх хэмжээний эх үүсвэргүй тохиолдолд гүйлгээг буцаана гэж “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.4-т заасан байх тул гүйлгээ хийхгүй байх боломж, эрх нь гагцхүү Хууль зүй, дотоод хэргийн яаманд байдаг байна. Нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасныг /2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр/ Хууль зүй, дотоод хэргийн яам-ны шалгалтын Ажлын хэсгийн “илтгэх хуудас” гэгчээр тогтоосон гэх боловч чөлөөлөх үндэслэлийг маргаан бүхий акт болох Засгийн газрын 2018 оны 194 дүгээр тогтоолд дурдаж үндэслээгүй, “илтгэх хуудас”-аар зөрчил тогтоосон тухай огт дурдаагүй. Маргаагүй асуудлаар маргах, тэр тусмаа шүүх шийдвэр, магадлалдаа түүнийг тойрон, “чөлөөлсөн” тогтоол буюу маргаан бүхий актын хүрээ, хязгаараас хальж “халсан” зохицуулалттай холбоотой худал ташаа дүгнэлт өгөх ёсгүй, эрх зүйн боломжгүй юм.

Тэгээд ч нэхэмжлэгчийг буруутгаж буй зүйлс нь үндэслэлгүй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам өөрөө буруутайг нотлох, нотолгооны ач холбогдолтой баримтууд хэрэгт цугларсан байхад шийдвэр, магадлалд эсрэгээр нь шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил гэх зүйлс нь няцаагдсан, маргаан бүхий актын хүрээ, хязгаараас хальсан гүтгэлгийн шинжтэй байх бөгөөд “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон үйл баримтуудыг актын үндэслэл болсон, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа эсэх талаас нь үнэлж, дүгнэх үүргийг хэрэгжүүлэхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 221/МА2019/0216 дугаар магадлалд зориуд зааж өгсөн байдаг. Бодит байдал дээр бол юуг сахилгын ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох талаар ажил олгогч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. Түүгээр ч зогсохгүй маргаан бүхий актаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл огт ногдуулаагүй байдаг. Хэрэв чөлөөлөх үндэслэл байсан бол “Ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын 194 дүгээр тогтоолын Үндэслэх хэсэгт ууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт /илтгэх хуудас/-ийг зааж, дурдаж өгсөн байх ёстой.

8. Тавдугаарт: Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх бүрэн үндэстэй. Шүүх иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооно гэдэг нь эрх зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээнэ гэсэн үг байтал нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөсөрдүүлж, эрх зүйн байдлыг дордуулан ажил, албан тушаалгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэсэн заалтыг зөрчиж, хуулийн зорилтоор тодорхойлогдсон үндсэн зарчмын эсрэг ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулж, зөрчигдсөн эрхээ сэргээх зүй ёсны ашиг сонирхлыг хөсөрдүүлжээ. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч, уг хэрэг маргааныг шударгаар хянан шийдвэрлэх болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах", 11 дүгээр зүйлийн 11.1-д ”Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэх зэрэг заалтад нийцээгүй, иргэнийхээ эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн үүргийг биелүүлээгүй байна. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д  "Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулах"-ыг хуульчид хориглосныг ч зөрчжээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана. 26 дугаар зүйлийн 26.1.6-д “Иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх”, 27.1.6-д “шүүгч болон шүүгчийн ажилтныг шүүхийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчихөд хүргэх, туслах”, 27.1.7-д “мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах”-ыг хориглосон байтал шүүх зөрчсөн байна. Түүнчлэн “Шүүхийн захиргааны тухай” /2012.05.22-ны/ хуулийн 4 дүгээр зүйл /Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим/-ийн 4.1.4-д “шүүхийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй байх” гэж заасныг зөрчиж, хэрэг маргааныг зориуд сунжруулсаар 3-4 жил болгон сунжруулсан нь бодит үнэн юм. Шүүхийн эрхэм зорилго юу вэ? гэдгийг Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох”, 4.1.3-д “хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх” хэмээн зааж, зохицуулж өгсөн байна. Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөөг хамгаалах, буруугүй гэдгийг нь нотлох баримтууд хангалттай цугларсаар байтал давж заалдах шатны шүүх “маргааны үйл баримтад холбогдох нотлох баримт дутуу” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна. Учир нь анхан шатны шүүхийн цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал хэрэгсэж үзээгүй байна.

2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад үүссэн хэрэг маргаан учраас тус хуулийн үзэл баримтлалын дагуу, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмын дагуу нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэстэй. Тийм ч учраас “Гуравдагч этгээд С.Э нь онооны дарааллаар шалгарч Архивын ерөнхий газрын даргын ажил, албан тушаалд томилогдсон, харин нэхэмжлэгч төрийн албанд 10 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна...гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзсэнийг давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг магадлалд гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй, маргалгүй өнгөрөөж, хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тийм ч учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр илтгэгч шүүгч Э.Л: “Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрт яагаад гомдол гаргаагүй вэ?” (хх №5. Х-142. Доороос 22 дахь мөр) гэж онцлон лавласан. Үүний хариуд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж: “Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхийн шийдвэр гардаж авснаас хойш миний бие эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан учраас давж заалдах гомдол гаргаагүй” өнгөрөөсөн гэдгээ тайлбарласан баримт хх №5 х-142-т авагдсан байна.

Нэгэнт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн энэ шийдвэрт ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, дээд шатны шүүхэд гомдол гаргалгүй өнгөрөөсөн тул хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Иймд нэхэмжлэгч төрийн албанд 10 жил ажиллах шаардлагыг хангана, хангахгүй гэх маргаан байхгүй болж тийнхүү эцэслэн шийдвэрлэгдсэн. Хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн практикт иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн заалтыг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилдэг бөгөөд хүний эрхийг хамгаалсан Үндсэн хуулийн концепцод бүрэн нийцдэг. Захиргааны эрх зүйн эх сурвалжийн тогтолцоонд эрх зүйн эх сурвалжийг эрэмбэлэх нь хэрэг маргааныг шударгаар хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Эрх зүйн эх сурвалжийн эрэмбийн ач холбогдол нь маргаантай тохиолдолд эрэмбэ дээгүүр эрх зүйн хэм хэмжээ буюу Үндсэн хуулийн заалтуудыг юуны өмнө эш үндэс болгож хэрэглэдэг. Тийм ч учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” хэмээн эрэмбэлэн заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...шударга шүүхээр шүүлгэх... эрхтэй...” хэмээн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн суурь зарчмыг тусгаж, зохицуулсан байдаг. Үндсэн хуулийн заалтуудыг ханган биелүүлэх нь шүүхийн үүрэг мөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгын хувьд ч бүхэлдээ хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчимд үл харшлах төдийгүй хуулийн 106 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, захиргааны хууль бус шийдвэрийн улмаас хохирсон хохирлыг гаргуулан нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн хамгаалахад чиглэсэн үзэл баримтлал агуулсныг анхаарч үзэхийг Шүүх бүрэлдэхүүнээс тусгайлан хүсч байна.

Нэхэмжлэгч Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэн, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж, эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандсан. Нэхэмжлэгч ажилгүй 31 сар 10 хоног ажилгүй, цалингүй хохироод байна. Би ажлаа хийгээд явсан бол Архивын ерөнхий газрын ажлыг гялалзтал сайжруулж, цалин урамшлаа бүрэн бүтэн аваад явах байсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлсэн, мөн Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний 75 дугаар тогтоолоор цалин нэмснийг тооцож олгохыг хүсч байна. Надад өөрт учирсан, шууд, бодит хохирлоос гадна гэр бүлд учирсан хохирол амьдрал дээр асар их юм шүү. Энэ хугацаанд миний бие эрүүл мэндийн даатгалгүйн улмаас эмчилгээ, оношлогоо хийлгэж чадахгүй, эрүүл мэнд, сэтгэл санаагаар ихээхэн хохирч байна. Ганц миний бие биш, эхнэр хүүхдүүд, бага насны балчрууд маань ч ийм хохирол хүлээж, бүтэн 3 жил гаруй амаргүй цаг хугацааг тууллаа. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д: ‘Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн даацтай, суурь зарчмуудыг хуульчлан зааж, зохицуулж өгсөн. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрх, үүрэгтэй шүүх Үндсэн хуулийн эдгээр заалт, суурь зарчмуудыг хангаж шийдвэртээ мөрдлөг болгох нь нэн чухал байна. Шүүх иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооно гэдэг нь эрх зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээнэ гэсэн үг юм. Энэ нь тогтсон ойлголт, орчин үеийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх жишиг юм. Тийм ч учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Халиун хүртэл өөрөө хүлээн зөвшөөрч “...төрийн албаны маргаанд хэрвээ маргаан бүхий тогтоол нь үндэслэлгүй байна гэх юм бол энэ хүн /нэхэмжлэгчийн.Д.Х/-ий эрх сэргэдэг” гэж тайлбарласан баримт хавтаст хэрэг (хх №6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дугаар шийдвэр. х-8. доороос 2-3 дахь мөр)-т авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, харин ч нэхэмжлэгч буруугүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байна. Дээр дурдсан бүхнээс дүгнэн үзэхэд маргаан бүхий акт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлал үндэслэлгүй гарсан гэдэг нь бүрэн нотлогдож байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,...нэхэмжлэлийг ханган”, нэхэмжлэгч Д.Х надад учруулсан хохирлыг барагдуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэг маргааныг бүхэлд нь хянан шударгаар шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүн, Эрхэм шүүгч Та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг 3 жил гаруй хугацааны туршид хөсөрдүүлснийг таслан зогсоож өгнө үү. Нэхэмжлэгч Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэн, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шударгаар шуурхай шийдвэрлэж өгөх болов уу гэж харсаар өнөө хүрэв. Би ажлаа хийгээд явж байсан бол Архивын ерөнхий газрын ажлыг ахар богино хугацааны дотор сайжруулсан амжилтаа ахиулж, цалин урамшлаа бүрэн бүтэн аваад, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлээд гялалзаж явах байсан. Надад өөрт учирсан, шууд, бодит хохирлоос гадна гэр бүлд учирсан хохирол амьдрал дээр асар их юм шүү. Энэ хугацаанд миний бие эрүүл мэндийн даатгалгүйн улмаас эмчилгээ, оношлогоо хийлгэж чадахгүй, эрүүл мэнд, сэтгэл санаагаар ихээхэн хохирлоо. Хэрэв 31 сар 10 хоног ажлаа хийгээд явж байсан бол, 39308000 төгрөгийн цалингаа авч явсан бол миний үр хүүхдүүд өвдөж, эрүүл мэндээрээ хохирохгүй байх байсан. Үүнийг барагдуулж, шийдвэртээ тусгаж өгөхийг хүсч байна. Ганц би биш, эхнэр хүүхдүүд, бага насны балчрууд маань хохирч байгааг шударга ёс тогтоох үүрэгтэй зарим шүүгч яагаад боддоггүй юм бэ? гэж бид харамсдаг.  Миний нэхэмжлэлтэй хэрэг маргааныг 20 удаа хойшлуулж, шүүх хурлын хугацааг сунгасан. Шүүх хурал байтугай урьдчилсан хэлэлцүүлэг нь олон удаа хойшлогдов. 2018, 2019, 2020, 2021 онд нэхэмжлэгч НДЗХАШШ, ЗХДЗШШ, УДШ-рүү 50-иад удаа биеэр хүрэлцэн очжээ. Ирж очих бүрт хувийн машин, такси, автобусаар явж, унааны мөнгө зардал, утсаар ярьсан төлбөр болон шүүхэд давж заалдах, хяналтын шатны шүүхийн тэмдэгтийн хураамж /5*70200=360000/ зэрэгт наанадаж 600 мянган төгрөгөөр нэмж хохиров. Энэ бүхнээс дүгнэн үзвэл нэхэмжлэгчийг шүүхүүд маш их чирэгдүүлэн зүдрээлээ. Ийнхүү хохирсон дээр нь хохироож байгаа нь залхаан цээрлүүлж байгаа хэрэг мөн. Давхардуулалгүй тооцоход наанадаж 27 шүүгчийн гар дамжив. Үүнд: Шүүгч О.О, Ц.О, С.О, Х.Э, Н. Д., Д.Х, А.Н, Г.М. гээд Ц.М, М.Б., Д.Ч, Л.Б, Л.Өл зэрэг нэр бүхий шүүгчдэд хуваарилагдан, Б.Т, Э.З, Н.Х, С.М, Ц.Ц, Д.Б, Э.Х, Д.Б, Э.Л, М.Б, Л.А, Г.Б, Ч.Т, Б.Ма нарын гар дамжжээ.

Нэхэмжлэгчийн хууль ёсны хүсэлтүүдийг хангаж өгөөгүй атлаа хариуцагч тал, гуравдагч этгээдийн хоног, хугацаа өнгөрөөж, цаг хожих зорилготой хүсэлт бүрийг нэг бүрчлэн хангаж хуралдаан хойшлуулж байв. Ядаж шүүхийн шийдвэрээ хуулийн хугацаанд нь гаргадаггүй дахин ирж, очуулж байв. АНУ-д 1 сарын хугацаатай явж ирэх боломж ч үгүй болсон. Түүнээс гадна шүүх хуралдааны тэмдэглэлийг үнэн зөв, алдаа мадаггүй гаргадаггүй. Энэ байдал хэрээс хэтэрсэн учраас нэхэмжлэгч удаа дараа шүүх хуралдааны тэмдэглэлээ үнэн бодитоор нь гаргаж өгөхийг хүсч, албан ёсоор хандахад хүрч байлаа. Хамгийн сүүлд 2020.09.30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нэхэмжлзгч өөреө улаан балаар засч (27 хуудас), зассанаа цаасан дээр хэвлэхийн хамт файлаар (Аrial 12-оор 27 нүүр) хүлээлгэн өгч байж хагас, хугас гаргуулж байв. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний хурлын тэмдэглэл ноцтой алдаатай, гол үг, өгүүлбэрүүдийг хасч, найруулан гаргасан учраас хурлын тэмдэглэлийг үнэн, бодитоор нь бичиж, хэрэгт хавсаргах хүсэлтээ бичгээр гаргаж өгөөд байна.

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч миний бие Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их хурал, Соёлын яам, Олон улсын Монгол судлалын холбоо, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Хархорум нийгэмлэг, Монгол Улсын их сургууль зэрэг томоохон байгууллагуудтай хамтран “Хархорум 800 жил” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хариуцан зохион байгуулж, өөрөө тус хурлын үндсэн илтгэлийг тавихаар 1 сарын өмнө гадаад, дотоодод олон нийтийн сүлжээгээр нэгэнт мэдээлэгдсэн байхад яг тэр өдөр нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С шүүх хурлыг давхардуулан зарлаж байсныг тохиолдлын хэрэг гэж бид үздэггүй. Энэ мэт асар их ажилтай байдаг нэхэмжлэгч миний 3-4 жилийн ажил, амьдралыг үл тоож хэлмэгдүүлсэнд миний бие асар их гомдож явдаг. Нэхэмжлэгч олон архивд, олон жилийн туршид сууж, 1920-1990-ээд онд хэлмэгдсэн гэм зэмгүй хүмүүс, шударга сэхээтнүүдийн хавтаст хэргүүдийг уншиж, судалж, шүүх хурлуудын процессыг гадарлах болсон хүний хувьд энэ хавар Монгол Улсад хүний эрхийг хамгаалах тэмцэл өрнүүлэх болно, 37 он бүү давтагдаг” гэжээ.

ХЯНАВАЛ:

       9. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

    10. Нэхэмжлэгч Д.Х-аас “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 194 дүгээр тогтоол нь төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлж гарсан гэх атлаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул эрх зүйн зөрчилтэй, хариуцлага тооцсон акт гэж тайлбарлах ч Төрийн албаны тухай хуулийн ажлаас чөлөөлөх зохицуулалтыг баримтлаагүй тул хууль хэрэглээний алдаатай, хариуцагчаас зөрчил тогтоогдсон гэх боловч маргаан бүхий актад огт тусгагдаагүй тул сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа хийлгүйгээр төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй гаргасан хууль бус акт ...” гэж, хариуцагчаас “... Архивын ерөнхий газрын ажилчдаас хүсэлт ирүүлсэнтэй холбоотой Архивын ерөнхий газрын зарим үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж батлагдаж, тус удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд Архивын ерөнхий газрын дарга Д.Х-ын үйл ажиллагаанд зөрчил илэрч, уг зөрчлүүд нь баримтаар тогтоогдсон тул хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд чөлөөлөх шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

       11. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2, Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг тус тус үндэслэн Д.Х-ыг Архивын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

     12. Архивын ерөнхий газрын хэсэг ажилтнуудаас “... дарга Д.Х нь ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан эсэх, даргын сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх тухай хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргаснаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Архивын ерөнхий газрын үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт явуулах удирдамж баталж, удирдамжид 2017.11.21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд “..байгууллагын архивын баримтыг зүй зохистой ашиглаж байгаа байдал, ажилтан, албан хаагчдад дарамт шахалт үзүүлж ажлыг нь хууль бусаар өөрчилж буй нөхцөл байдал бий эсэх, гадаад улс руу байгууллагын зардлаар байгууллагын ажилтнууд явсан эсэх” асуудлыг шалгах хяналт шалгалтын бүрэлдэхүүнийг томилж, шалгалтын үр дүнг илтгэх хуудсаар танилцуулахыг үүрэг болгожээ. Ажлын хэсгийн хяналт шалгалтаар Архивын ерөнхий газрын дарга Д.Х нь архивын зарим баримтыг үнэ төлбөргүйгээр бусдад хуулбарлан олгосон зөрчил, зарим албан хаагчдад дарамт шахалт үзүүлэн, ажлаас халах зэргээр айлган сүрдүүлж ажлаас чөлөөлөх, өөр ажилд томилсон, төсвийн хөрөнгөөс өөрийн сургалтын төлбөрөө гаргасан зэрэг зөрчлүүд илэрсэн болохыг илтгэх хуудсаар танилцуулж, эдгээр үйл баримттай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагджээ. 

     13. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Архивын ерөнхий газрын даргын албан тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар тус газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, албан хаагчдыг томилж, чөлөөлөх, агентлагийн төсвийг тогтоосон зорилго, журмын дагуу захиран зарцуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны удирдах албан тушаалтанд хамаарч байна. Уг албан тушаалтан нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35, 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу төсвийг захиран зарцуулах үүргийг хүлээн ажиллахаас гадна Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан авлигын зөрчлийг гаргахгүй байх, хэрэв тухайн зөрчлүүдийг гаргасан тохиолдолд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульд тусгайлан зохицуулжээ.

      14. Ажлын хэсгийн илтгэх хуудсанд дурдагдсан “ажилтныг ажлаас чөлөөлөгдөхийг шахаж, дарамталсан”, “өөрийн сургалтын төлбөрийг төсвийн хөрөнгөөр төлсөн” гэх нэхэмжлэгчийн  гаргасан зөрчлүүд нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”-ийг, мөн хуулийн 7.1.4-д “төсвийн ... хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”-ыг тус тус хориглосон заалтуудад хамаарч байна.

     15. Иймд төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтанд хуулиар хориглосон авлигын дээрх зөрчлүүдийг гаргаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4-д заасныг зөрчсөнтэй нь холбогдуулан нэхэмжлэгчид мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан хариуцлага хүлээлгэж, ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэхгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

    16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд холбогдох баримтуудыг бүрэн гүйцэт цуглуулсан, шүүхүүд маргааны зүйлд хамааралтай үйл баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүйгээр дүгнэсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “илтгэх хуудас” нь нотлох баримтын шаардлага хангахгүй, сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй, шүүхээс нотлох баримтуудыг хангалттай цуглуулж, дүгнээгүй ...” гэх хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

     17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хянах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгууд ижил, давхардсан, уг дурдсан үндэслэл тус бүрт анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн дүгнэлтүүд хийсэн байх тул хяналтын шатны шүүхээс дахин дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

      18. Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0621 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Х-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Г.БАНЗРАГЧ

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                         Ч.ТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                                                           М.БАТСУУРЬ

                                                                                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                                               Х.БАТСҮРЭН