Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00058

 

Ш.*******, Б.******* нарын

                                нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай                      

Дагалдах индекс: 209/2023/0005*******

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 04-ний өдрийн *******35/ШШ2023/000433 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Үнэлгээ болон албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2020 оны 79 дугаартай эвлэрлийн гэрээгээр ******* ХХК-д зээл *******6,952,778 төгрөг төлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн *******, ******* дугаартай Дархан-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* Дэлгэр хороолол 2 дугаар гудамж, ******* тоотод байрлах байшин, газрын хамт хангуулахаар эвлэрсэн.

Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, ХХК-ийг шинжээчээр томилон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулахад 2022 оны 05 дугаар сарын 3*******-ний өдрийн 2022/08 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* Дэлгэр хороолол 2 дугаар гудамж, ******* тоотод байрлах байшин, газрын хамт 32,500,000 төгрөгөөр үнэлж байсан боловч Албадан дуудлага худалдаа явуулах зохион байгуулах тухай 2023 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн 23/03 дугаар тогтоолд ...Дархан-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* Дэлгэр хороолол 2 дугаар гудамж, ******* тоотод байрлах байшин, газрын хамт шинжээчийн үнэлгээ болох *******8,466,*******8******* төгрөгийн 70 хувь буюу *******2,926,326.70 төгрөгөөр... дуудлага худалдааны үнийг тогтоосон байна.

Барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* Дэлгэр хороолол 2 дугаар гудамж, ******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зориулалттай бөгөөд дуудлага худалдааны үнийг тогтоохдоо үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлт нь ямар үндэслэлээр бидний хөрөнгийг үнэгүйдүүлж, *******8,466,*******8******* төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй, тус үнэлгээг бидэнд танилцуулаагүй.

Гэтэл уг үнэлгээгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын *******5-ны өдөр №0*******/3*******4 дугаартай албан бичгээр дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдээд, улмаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *******0.00 цагт албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болоод байна.

Бид хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өр төлбөр төлөхөөр байсан ч дээрх барьцаа хөрөнгийг маань хэт багаар үнэлж, улмаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаад нь гомдолтой байна.

Иймд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* Дэлгэр хороолол 2 дугаар гудамж, ******* тоотод байрлах байшин, газрын хамт *******8,466,*******8******* төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *******0 цагт зарласан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч Ш.*******, Б.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаартай Дархан-Уул аймаг ******* ******* дүгээр баг, ******* Дэлгэр хороолол ******* тоотод байрлах 30 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5000 мкв талбайтай газрын хамт 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20070545/04 дугаартай тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/*******0 тоот тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.******* ...үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулна... гэсэн заалтыг зөрчсөн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны ************** дүгээр сарын *******6-ны өдрийн 22/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгө хураах тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосон.

Битүүмжилсэн хөрөнгийг 2022 оны ************** дүгээр сарын *******8-ны өдрийн 20070545/06 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн *******77 дугаар зүйлийн *******77.*******, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны ************** дүгээр сарын 28-ны өдрийн *******2/22 тоот тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Шинжээчийн өгсөн тайлбарт тус хөрөнгөд биет үзлэг хийхэд жижиг хэмжээний хүнсний дэлгүүрээр тодорхой хэмжээний талбай ашиглаж байсан бөгөөд орлогын хандлагын талаарх үнэлгээний тооцоолол хийхэд тухайн дэлгүүрийн сүүлийн жилүүдийн орлого зарлагын мэдээлэл ирүүлээгүй учир тус хандлагыг хэрэглэх боломжгүй зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлгээ гаргахад тухайн бүс, орон нутагт ижил төстэй хөрөнгийн худалдаа арилжаалагдсан мэдээ мэдээлэл хомс байсан зэрэг шалтгааны улмаас зах зээлийн хандлагыг хэрэглэх боломжгүй, тухайн хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хувийн сууц гэж бүртгэгдсэн тул өртгийн хандлагаар жиших нэгжийн аргаар үнэлсэн бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 20*******6 оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-д заасан заалтыг баримталсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байна.

ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг *******8,466,*******8******* төгрөгөөр тогтоосон талаар 2022 оны *******2 дугаар сарын 28-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр томилогдсон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2022 оны *******2 дугаар сарын 30-ны өдрийн 0*******/2567 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Ш.*******, Б.******* нарт тус тус мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.*******-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө ******* сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болно гэх заалтын дагуу төлбөр төлөгч Ш.******* нь 2023 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр дээрх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч 2023 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн 0*******/*******0 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг борлуулах хугацааг 2023 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл олгож, тогтоосон хугацаанд худалдан борлуулаагүй тохиолдолд албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн боловч заасан хугацаанд худалдан борлуулж төлбөрөө төлөөгүй тул 2023 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн 23/03 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор нийтэд зарлан 2023 оны 02 дугаар сарын *******5-ны өдрийн 0*******/3*******2 дугаар албан бичгээр төлбөр авагч *******анд, 2023 оны 02 дугаар сарын *******5-ны өдрийн 0*******/3*******4 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Ш.*******, Б.******* нарт тус тус мэдэгдсэн.

Хураагдсан хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахаар нийтэд зарласан боловч Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *******35/ШЗ2023/0*******288 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Ш.*******, Б.******* нарт хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны *******2 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэх заалтыг зөрчиж тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын *******7-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шинжээчийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *******35/ШЗ2023/0*******288 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нар давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг маань 32,500,000 төгрөгөөр үнэлсэн “” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, “” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлэн *******8,466,*******8******* төгрөгөөр үнэлж эд хөрөнгийг маань үнэгүйдүүлж байна. Уг *******8,466,*******8******* төгрөгийн үнэлгээг бидэнд танилцуулаагүй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдээд, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *******0.00 цагт албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болоод байна.

            Бид хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өр төлбөр төлөхөөр байсан ч дээрх барьцаа хөрөнгийг маань хэт багаар үнэлж, улмаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаад гомдолтой байна.

            Мөн анхан шатны шүүхээс нотлох баримт, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах эрхийг маань тайлбарлаж өгөөгүйгээс шүүх хуралдаанаар хэргээ шийдвэрлүүлж, өмгөөлөгч авах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ эдэлж чадаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай ч танилцаагүй байсан учраас 2 удаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн талаар шүүх хуралдаан дээр мэдсэн.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            5.  Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

                                                                                ХЯНАВАЛ:
            *******. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3.Нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нар нь *******д холбогдуулан “” ХХК-ийн 2022 оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-422/5202 дугаартай үнэлгээний тайлан болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн *******0 цагт зарласан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

            Хэргээс судлан үзэхэд:

4. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 760 дугаар захирамжаар зохигчийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр  нийт *******6,952,778.66 төгрөгийг  сар бүр 6 удаагийн давтамжтайгаар төлж дуусгахаар, 

-хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* Дэлгэр хороолол 2 дугаар гудамж, ******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  харилцан тохиролцож эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. /хх-ийн 40-4*******/

4.******* Төлбөр төлөгч нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч ******* ХХК-ийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр  сарын *******3-ны өдөр *******945 дугаар  “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 258 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх-ийн 37-39/

4.2 *******йн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* Дэлгэр хороолол 2 дугаар гудамж ******* тоотод байрлах 30мкв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг, 5000мкв талбайтай газрын хамт битүүмжлэн хурааж, улмаар 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 5/*******0 дугаартай шинжээч томилох тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон байна.  

ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 3*******-ний өдрийн 2022/08 дугаартай үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 32,500,000 төгрөгөөр үнэлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.*******-д “...үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулна...” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны ************** дүгээр сарын *******6-ны өдрийн 22/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгө хураах тухай тогтоол болон  ХХК-ийг шинжээчээр томилох тухай тогтоолыг хүчингүй болгожээ. /хх-ийн 5*******/

4.3 Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны ************** дүгээр сарын 28-ны өдрийн *******2/22 дугаар тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн *******77 дугаар зүйлийн *******77.*******, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй, шинжээч нь 2022 оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-422/5202 дугаар үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг *******8,466,*******8******* төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 57-70,

            4.4. Хариуцагч байгууллага нь үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэхэд нэхэмжлэгч Ш.******* нь 2023 оны 0******* дүгээр сарын 2-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч худалдан борлуулах хугацааг 2023 оны 0******* дүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаагаар тогтоож, энэ хугацаанд худалдан борлуулаагүй тохиолдолд албадан дуудлага худалдаанд оруулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хх-ийн 7*******-73/

4.5 Төлбөр төлөгч Ш.*******, Б.******* нар нь дээрх хугацаанд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 2 дугаар сарын *******3-ны өдрийн 23/03 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор нийтэд зарлаж энэ талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгджээ. /хх-ийн *******7-*******8/

5. Хариуцагч байгууллага нь шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгож, албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нар хуульд заасан хугацаанд нь гомдлоо гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй хэдий ч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй.

6. Нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарын “...” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг бидэнд танилцуулаагүй. Эд хөрөнгийг *******8,466,*******8******* төгрөгөөр үнэлж үнэгүйдүүлж, улмаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаад гомдолтой. Мөн анхан шатны шүүхээс нотлох баримт, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах эрхийг маань тайлбарлаж өгөөгүйгээс өмгөөлөгч авах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ эдэлж чадаагүй...” гэх давж заалдах гомдлыг хангах хууль  зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6.******* . Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг сонгож, үнэлгээ тогтоосон, хуульд заасан хугацаанд албадан дуудлага худалдааг зарлаж талуудад мэдэгдсэн байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нар нь үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй, үл хөдлөх хөрөнгийг харьцангуй багаар үнэлж, үнэгүйдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

6.2 Зохигчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт хэргийн 80 дугаар талд авагдсан байх ба уг баримтад “2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр танилцсан Ш.*******, Б.*******” гэж талууд гарын үсгээ зурсан байх тул талуудад эрх, үүргийг тайлбарласан гэж үзэх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгч авах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ эдэлж чадаагүй гэх гомдол үндэслэлгүй. 

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “өмгөөлөгч сонгон авах хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч товлосон хугацаанд өмгөөлөгчөө сонгон аваагүй, мөн шүүх хуралдаанд өөрсдөө ирээгүй тул нэхэмжлэгч нарыг байлцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 04-ний өдрийн *******35/ШШ2023/000433 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

******* дэх заалтын  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан...” гэснийг

“Иргэний хуулийн *******75 дугаар зүйлийн *******75.*******, *******77 дугаар зүйлийн *******77.*******, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.*******-д тус тус заасныг баримтлан ...” гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д...” гэснийг, “... 56 дугаар зүйлийн 56.*******-д ...” гэж,

3 дахь заалтын “Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *******35/ШЗ2023/0*******288 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай” гэснийг,

“Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *******35/ШЗ2023/0*******288 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг дурдсугай” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******62 дугаар зүйлийн *******62.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.5, *******72 дугаар зүйлийн *******72.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

          

      

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ

                                     ШҮҮГЧИД                                  Х.БАЙГАЛМАА

                 Г.МЯГМАРСҮРЭН