Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 345

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 4 дүгээр баг, Орхон гэх газарт оршин суух, “Гацуурт” ХХК-д ногоочин ажилтай, Хольдог овогт Намууншинийн Халиунаагийн /РД: МХ-93010147/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум 3 дугаар баг, Тийрэг гэх газарт оршин суух, хувиараа мал малладаг ажилтай, Монгол овогт Жаргалсайханы Жамсранд /РД: ДВ-92120419/ холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Халиунаа, Ж.Жамсран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:                             

 

Нэхэмжлэгч Н.Халиунаа  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Н.Халиунаа миний бие нь 2009 онд Ж.Жамсрантай танилцан улмаар 2011 оны 12-р сарын 26-нд гэрлэлтийн №23 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон  . Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 11-р сарын 26-нд охин Ж.Анхилгоо, 2013 оны 03-р сарын 05-нд хүү Ж.Эрхэмбаяр нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оны 07-р сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань ээж Н.Халиунаагийн асрамжинд амьдарч байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул билний гэрлэлтийг цуцлаж, охин Ж.Анхилгоо, хүү Ж.Эрхэмбаяр нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Ж.Жамсрангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1-р багийн Оргих хэсэгт байгаа гэрийг надад болон 2 хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Халиунаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Ж.Жамсрантай эвлэрэх бодолтой байна. Бид хоёр одоогоор эвлэрээд нэг гэрт хамт амьдарч байгаа гэх

Хариуцагч Ж.Жамсран нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэртэйгээ эвлэрч бид хоёр одоо хамт амьдарч байгаа учир бид хоёрын эвлэрснийг баталж өгнө үү гэх

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2016 оны 04-р сарын 22-ны өдөр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад бид хоёр эвлэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгч                                                 Н.Халиунаа

Хариуцагч                                                    Ж.Жамсран гэжээ.

.                                                                                                                

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Халиунаагийн нэхэмжлэлтэй Ж.Жамсранд холбогдох “Гэрлэлт цуцлуулж ,хүүхдийн тэтгэлэг тогтоолгох“  тухай иргэний хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаандп гаргасан “Би нөхөр Ж.Жамсрантай эвлэрэх бодолтой байна. Бид хоёр одоогоор эвлэрээд нэг гэрт хамт амьдарч байгаа” гэх тайлбар, хариуцагч Ж.Жамсрангийн шүүх хуралд гаргасан “Би эхнэртэйгээ эвлэрч бид хоёр одоо хамт амьдарч байгаа учир бид хоёрын эвлэрснийг баталж өгнө үү” гэх тайлбар, зохигчдын шүүхэд гаргасан “Хэрэг хянан шийдвэрлэх явцад бид хоёр эвлэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх эвлэрлийн гэрээгээр тус тус нотлогдож байна. 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн  төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар  зүйлийн 132.3-т зааснаар Н.Халиунаагийн нэхэмжлэлтэй Ж.Жамсранд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох“-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчидын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн энэхүү захирамжинд гомдол гаргахгүй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА