| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2017/00004/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч А.Б, Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Н.Э нарт холбогдох эрүүгийн 1840000000067 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, А.Б
Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Э
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний 02 цагийн орчимд П.А хувийн таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар иргэн П.А ын эрүүл мэндэд зүүн гарын шууны гадна дунд хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн баруун хажуу хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний 02 цагийн орчимд тус сумын харьяат иргэн А.Б тай марган, улмаар иргэн А.Б ын эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зүүн нүдний гадна хажуу доод хэсэг болон хүзүүний баруун хажуу хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б , Н.Э нар “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байгаад орой 22 цагийн үед найз Ц-гийн гэрт ганцаараа очиж уулзсан. Тэгээд Ц бид хоёр хамт гарахаар болж тэдний гэрээс гараад Бор-Өндөр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг М бааранд орсон ...бид нар М баарнаас гаднаас 37 дугаар байрны чигт алхаж байгаад 37 дугаар баарны зүүн талаасаа 2 дахь орцны гадаа очоод сандал дээр суугаад юм ярьцгаасан. Тэнд сууж байхдаа би П.А тай үг зөрөөд, маргалдах гээд байсан. Тэгтэл Ц бид хоёрын маргалдахыг болиулах гээд боль гэж хэлтэл П.А манай найз Ц-г олон юм ярьлаа гээд толгой руу цохихоор нь би Ц-г өмөөрч П.А-ыг чи одоо надтай уулзаач, манай найзыг зүгээр байлга гэж хэлээд тэр хавиар юм хайтал газар нэг пивоны шил хэвтэж байхаар нь аваад газар цементэн дээр цохиж хагалаад гартаа пивоны шилний хагархай хүзүүг бариад зогсож байтал П.А над руу хүрээд ирсэн. Тэгээд намайг зүүн гараараа цохих гэхээр нь уг гарыг хаах шиг болсон тэгтэл зүүн гарын шуунд нь зүсчихсэн байсан. Тэгсэн чинь П.А тай хамт явж байсан Э миний гарт байсан хагархай шилийг хаяулаад миний хамар луу гараараа цохисон....” гэх мэдүүлэг /хх-н 25-26 хуу/
Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...П.А Ц г цохисны дараа Б зүүн тийшээ гүйгээд шил хагалаад эргээд ирэх шиг болсон. Шил хагарах чимээ гарсан, би Б ыг хаанаас ямар шил авч хагалсныг хараагүй. Б эргэж ирээд П.А луу очиж байсныг нь харсан. Тэгээд П.А , Б хоёр луу яваад очтол П.А ын зүүн гарын шууг Б шилээр зүсчихсэн байсан. Тэгэхээр нь би П.А ыг өмөөрч Б луу уурлаад гартаа барьж байсан шилээ тавь гэж хэлсэн. Б миний үгэнд орж гартаа барьж байсан шилээ тэр хавьдаа хаясан. Тэгэхээр нь Б ын хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Б ын хамраас цус гараад тонгойгоод суусан. Би эргээд П.А луу очоод хамарнаас нь гоожиж байгаа цусыг П.А ын цамцаар дарж байгаад тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-н 30-21 хуу/
А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...миний хамар мурийсан, мөн зүүн нүд хөхөрсөн байна. Миний толгой өвдөөд байгаа. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 37-38 хуу/
П.А ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...миний 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв. Надад тэр мэдүүлгэн дээр нэмж ярих зүйл байхгүй. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлаа үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээтэй холбоотой ямар нэгэн зардал гараагүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 40 хуу/
Гэрч М.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед манай гэрт найз Б ганцаараа ирсэн. Тэгээд Б бид хоёр хамт Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байх М гэх нэртэй бааранд орцгоосон. Б бид хоёр бааранд ороод нэг нэг шилтэй пиво авч ууцгаасан. Би нэмж пиво аваагүй харин Б ыг яасныг мэдэхгүй, тэгээд байж байгаад баар хаах үед гарсан. Тэгэхдээ Б ууж байсан пивоо аваад гарсан. Тэгэхэд баарны гадна П.А , Э хоёртой тааралдсан. Миний хувьд П.А ыг нь танина, харин Э-ыг нь танихгүй юм билээ. Баарны гадаа П.А , Э хоёртой уулзаад манай найз Б П.А т ууж байсан пивоо өгтөл П.А пиво уухгүй гээд буцаагаад Б т пивыг нь өгсөн. Тэгтэл Б , П.А хоёр хоорондоо муудсан, юунаас болж маргалдсаныг тухайн үед анзаараагүй. Тэгэхээр нь би та хоёр одоо боль адилхан пиво уучихаад юундаа мууддаг юм гэж хэлээд хоорондоо муудахыг нь болиулсан. Тэгээд баарны гадаа нэг их удалгүй тэндээс яваад 37 дугаар байрны гадаа бүгдээрээ ирсэн. 37 дугаар байрны цаад талаасаа 2 дахь орцны гадаа ирээд хоорондоо юм яриад зогссон. Тэнд хоорондоо юм яриад нилээд удаан зогссон. Тэгтэл Б , П.А хоёр дахиад хоорондоо муудсан. Тэгэхээр нь би та нар боль л доо хоорондоо битгий муудаад бай гэж хэлтэл П.А над руу уурлаад намайг олон юм ярьлаа гээд миний толгой руу гараараа зөөлөн цохисон. Намайг зөөлхөн цохисон болохоор би нэг их юм бодоогүй, өөдөөс цохьё гэж бодоогүй, зүгээр байя аа гэж хэлсэн. Тэгэхэд манай найз Б намайг өмөөрч П.А тай муудаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би та болиоч ээ гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Тэгтэл П.А тай хамт явж байсан Э гэх залуу Б луу дайраад байсан. П.А , Б тай зодолдох гээд өмсөж явсан куртикээ тайлаад подволктойгоо Б луу дайраад байсан, тэгэхэд нь П.А тай хамт явж байсан Э гэх залуу салгах гээд дундуур нь ороод байсан. Тэгтэл Б тэр хавиар явж юм хайж байгаад нэг шил хагалах шиг болсон. Тэгснээ П.А ын зүүн гарын шуун дээр шилээр зүсчихсэн байсан. Би Б ыг хаанаас ямар шил авч, П.А ын гарыг зүссэнийг сайн анзаарч хараагүй. Тэгтэл П.А тай хамт явж байсан Э гэх залуу Б ын хамар луу нэг удаа гараараа цохисон. Тэгээд П.А ын гарнаас цус гарсан мөн Б ын хамраас цус гарсан. Тэрийг нь тогтоох гээд хоорондоо муудахаа больсон. Тэгж байгаад цусыг тогтоогоод цагдаа дээр ирээд дараа нь эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-н 2-3 хуу/
Хохирогч П.А ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “2018 оны 12 дугаар сарын 08-ны орой өөрийн найз Э тай хамт Бор-Өндөр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг М бааранд орсон. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан, баар хаах дөхчихсөн байсан. М бааранд ороод Э бид хоёр юм авч уугаагүй. М бааранд орохоос өмнө ажлынхаа газрын ахын гэрт нэг том 2 литрийн пиво уусан байсан юм. Тэгээд М бааранд орчихоод гарсан чинь М баарны үүдэнд Б, Ц хоёртой таарсан. Тэр хоёр бас баарнаас гарч байсан юм. Э бид хоёр тэр хоёртой уулзсан чинь Б надад ууж байсан пивоо Э тай хуваагаад уучих гээд өгсөн. Би Б ын өгсөн пивыг барьж автал тал шил пиво байхаар нь уухгүй гээд Б т буцааж өгсөн. Тэгтэл Б миний өгсөн юмыг голлоо гэхээр нь тийм юм байхгүй гэж хэлээд хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгэхэд Ц, Э хоёр боль гэж хэлэхээр нь Б бид хоёр хоорондоо маргалдахаа больсон. Тэгээд дөрвүүлээ хамт Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байр луу алхсан. Замдаа ойр зуурын юм яриад алхаж байгаад 37 дугаар байрны зүүн талаасаа 2 дахь орцны гадаа ирээд хоорондоо юм яриад орцны гадна талын сандал дээр сууцгаасан. Тэгж байгаад би Ц тэй маргалдсан. Б бид хоёрыг хоорондоо юм ярьж байхад дундуур орж ирээд олон юм яриад байхаар нь уур хүрээд Ц тэй муудсан. Ц тэй муудаж байхдаа би өмсөж байсан куртикээ тайлсан байсан. Тэгээд Ц г нэг удаа толгой руу нь гараараа зөөлхөн цохисон. Тэгсэн чинь Б Ц г өмөөрөөд надтай муудсан. Б над руу ирээд миний толгой руу цохих шиг болсон. Тэгэхэд миний зүүн гарнаас цус гарсан, тэгээд Б ыг харсан чинь гарт нь хагарсан шил байсан. Тэгтэл Э намайг өмөөрөөд Б ыг яаж байгаа юм бэ гээд шил барьсан гарнаас нь барьж аваад шилийг газар хаяулаад Б ыг цохих шиг болсон. Яг хаана нь цохисныг нь тухайн үед хараагүй. Б тонгойчихсон хамраас нь цус гарч байсан. Б ыг миний зүүн гар луу шилээр зүссэний дараа цамцаа тайлаад тэнд нь хаясан, тэгээд цус гарах нь гайгүй болохоор нь куртикээ өмсөөд цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 4-5 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Б , Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч А.Б, Н.Э нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны орцны үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас П.А маргалдан улмаар түүний зүүн гарын шууг шилээр зүсэж зүүн гарын шууны гадна дунд хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны орцны үүдэнд найз П.А ыг өмөөрч А.Б ын нүүрэн тус газар гараараа цохиж хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зүүн нүдний гадна хажуу доод хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь :
Гэрч М.Ц гийн “...Б тэр хавиар явж юм хайж байгаад нэг шил хагалах шиг болсон. Тэгснээ П.А ын зүүн гарын шуун дээр шилээр зүсчихсэн байсан ...Тэгтэл П.А тай хамт явж байсан Э гэх залуу Б ын хамар луу нэг удаа гараараа цохьсон. Тэгээд П.А ын гарнаас цус гарсан мөн Б ын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг
Хохирогч П.А ын “...дөрвүүлээ хамт Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байр луу алхсан. Замдаа ойр зуурын юм яриад алхаж байгаад 37 дугаар байрны зүүн талаасаа 2 дахь орцны гадаа ирээд хоорондоо юм яриад орцны гадна талын сандал дээр сууцгаасан. Тэгж байгаад би Ц тэй маргалдсан. Б бид хоёрыг хоорондоо юм ярьж байхад дундуур орж ирээд олон юм яриад байхаар нь уур хүрээд Ц тэй муудсан. Ц тэй муудаж байхдаа би өмсөж байсан куртикээ тайлсан байсан. Тэгээд Ц г нэг удаа толгой руу нь гараараа зөөлхөн цохисон. Тэгсэн чинь Б Ц г өмөөрөөд надтай муудсан. Б над руу ирээд миний толгой руу цохих шиг болсон. Тэгэхэд миний зүүн гарнаас цус гарсан, тэгээд Б ыг харсан чинь гарт нь хагарсан шил байсан. Тэгтэл Э намайг өмөөрөөд Б ыг яаж байгаа юм бэ гээд шил барьсан гарнаас нь барьж аваад шилийг газар хаяулаад Б ыг цохих шиг болсон. Яг хаана нь цохисныг нь тухайн үед хараагүй. Б тонгойчихсон хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04, 05 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн, уг хор уршгийг хүсэж үйлджээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харьцаа, зүй бус зан авир, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
Шүүхээс шүүгдэгч А.Б, Н.Э нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан торгох ял шийтгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч П.А, А.Б нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай /5.3.1/ зөрчилдөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР