Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00249/И |
Дугаар | 343 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 343
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Б.Даваадоржийн нэхэмжлэлтэй М.Байгалмаад холбогдох “1.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Байгалмаа нь 2016 оны 02-р сарын 19-ний өдөр 1 сая төгрөгийг 20 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлсэн юм. Гэтэл одоог хүртэл мөнгөө цаг хугацаандаа төлөхгүй байгаа тул М.Байгалмаагаас үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 600.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг 1 дүгээр хэсэг 185 тоотод оршин суух Боржигон овогт Мянганбуугийн Байгалмаа /МЬ-79061101/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Даваадоржийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2016.02-р сард 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 1.600.000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамжинд 16.750 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваадорж нь хариуцагч М.Байгалмаад холбогдуулан “1.600.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан “...нэхэмжилж байгаа 1.600.000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.500 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16.750 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 16.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Даваадоржид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Даваадоржийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Байгалмаад холбогдох “1.600.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16.750 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 16.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА