Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 04

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хатгин овогт Баатарын Эрдэнэбаатарт холбогдох 1840000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 11 сарын 06-ны өдрийн 154 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 сарын 21-ний өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг нь буюу 7 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн бүгд 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байхдаа Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 сарын 23-ны өдрийн хуулиар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 28-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 04 сарын 09-ний өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар 05 жил хорих ял болгон өөрчилж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 02 сарын 10-ны өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 11-ний өдрийн 94 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 02 жил 06 сарын хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялуудыг нэмж бүгд 3 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан Б.Э.

              Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт  хэрэгт  тус тус холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь -2018 оны 09 сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд байрлах “Оч” баарны гаднаас иргэн О.Д Хятад улсад үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1750000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 10 сарын 14-ний шөнө 03-04 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 10-01 тоотод оршин суух А.О хүн байнга амьдрах гэр, орон байранд нэвтрэн орж Samsung J-7 маркийн гар утас хулгайлж, бусдад 635000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 09 сарын 14-ний орой 19 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Хайрханы 308 тоот Б.Б гэрт  орж гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 43000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.О “Би Э манай гэрт орж ирэхийг мэдээгүй. Тэр залуу манай гэрт орж ирээд миний орны толгой талд байсан гар утсыг авч байхад нь сэрсэн. Тэгээд би “хөөе чи юун хүн бэ” гэж хэлтэл гэрээс гараад гүйсэн. Тэгэхээр нь би араас нь хувцас өмсөлгүй хөөсөн боловч хөөгөөд гүйцээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

- Иргэний нэхэмжлэгч С.Т “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр өмнө нь харж байгаагүй, танихгүй хүнээс “Samsung J-7” маркийн гар утас 30000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед тэр залуу ганцаараа явж байсан. Тэгтэл тэр залуугаас худалдаж авсан гар утас хулгайн эд зүйл байсан. Би Э  худалдаж авсан “Samsung J-7” маркийн гар утсыг цагдаад хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

- Гэрч А.О “Би 2018 оны 10 сарын 14-нд 5 ханатай монгол гэрт 2 хүүхэд, дүү О  хамт унтаж байсан. Тухайн үед манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн онгорхой байсан. Тэгээд би шөнө гэрт чимээ гарахаар нь сэрээд харахад нэг үл таних хүн гэрийн хаалгаар гараад зугатаасан. Би араас нь нүцгэн гараад гүйхэд тэр хүн хашааны урд хаалгаар гараад баруун тийшээ гүйсэн. Гадаа таг харанхуй байсан бөгөөд би араас нь нэлээд дөхөж очиж харахад хар өмдтэй, хагас түрийтэй гуталтай, саравчтай малгайтай, цайвардуу богино цамцтай хүн байсан. Гэрт ороод үзэхэд хүүгийн маань унтаж байсан гудасны толгой орчим тавьж орхисон 2018 оны 05 сарын 21-ний өдөр “Мобиком” ХХК-иас худалдаж авсан, 2 сим ордог, “Samsung J-7” маркийн гар утас алга болсон байсан. Манай нөхөр уг гар утсыг 829000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай лизингээр худалдаж авсан. Би “Samsung J-7” маркийн гар утсаа 690000 төгрөгөөр, юнителийн сим картаа 3000 төгрөгөөр нийт 693000 төгрөгөөр үнэлнэ. Мобикомын сим картаа үнэлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

- Гэрч Б.Э “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үл таних 2 залуугийн хамт архи уусан. Би Баянмөнх суманд явж байгаад мотоцикль хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан. Би нэлээн согтуу байсан ба жаахан эрүүл болоод ирэхэд халаасанд нэг хар өнгийн товчлууртай “Samsung” гэсэн гар утас, нөгөө нь ямар өнгөтэй нь санахгүй байна. “Нокиа” нэртэй товчлууртай утас байсан. Би тэр орой гар утас халаасанд байгааг мэдээд нэг бааранд орсон. Баарнаас гарсны дараа намайг явж байхад нэг залуу хүзүүг маань боогоод улаан шонхор тамхи, “нокиа” маркийн гар утсыг аваад явсан. Тэгээд О  гэдэг айлд очоод хоносон. Өглөө хашааны буланд унтаж байгаад сэрэхэд миний өмдний зүүн талын халаасанд шар өнгөтэй гар утас байсан. Би тэр гар утсыг “Петровис” шатахуун түгээх станцын өөдөөс харсан дэлгүүрт ороод кассан дээр сууж байсан эмэгтэйд 30000 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

- Гэрч С.Т “Би хулгайн гар утас гэж мэдээгүй. Би тэр залуугаас 30000 төгрөгөөр “Samsung J-7” маркийн гар утас худалдаж авсан. Тэгээд хулгайн утас гээд цагдаад өгсөн. Би 30000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн үнэлгээ /хх-ийн 22/

- Яллагдагч Б.Э “2018 оны 10 сарын 14-ний өдөр танихгүй залуутай архи уусан. Өглөө архи гараад сэрэхэд 1 хашааны буланд ганцаараа хэвтэж байсан. Би сэрээд өмдний халаасаа үзэхэд шар өнгөтэй, ухаалаг гар утас байсан. Хэний утас авсныг мэдэхгүй байсан. Тэр утсыг дэлгүүрт 30000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

- Хохирогч О.Д “Баянмөнх сумын төвд орж ирээд “Оч” баарны гадаа ирээд зогссон. Баарнаас гартал миний мотоцикль байхгүй байсан. Би тэр хавиар хайж байгаад олдохгүй болохоор нь гэртээ очиж амарсан. 2018 оны 09 сарын 08-ны өглөө босоод мотоциклийн сураг гаргахад надтай хамт бааранд орсон Дорноговь аймгийн Иххэт сумын залуу унаад явсан байсан. Тэр залуутай уулзаж мотоциклио асуухад хэлэхгүй байсан. Тэгээд цагдаа дээр очиж болсон асуудлыг хэлтэл Хэрлэн голын хойно дэрсэнд үлдээсэн гэж хэлэхээр нь мотоциклио очиж авсан. Тэгэхэд миний мотоциклийн кундакторыг таслаад асаасан байсан. Би Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикльтой байсан. 2018 оны 07 сард Хэнтий аймгийн төвөөс 1750000 төгрөгөөр худалдаж авсан. Би мотоциклио 1750000 төгрөгөөр үнэлнэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

- Гэрч П.Г “2018 оны 09 сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын урд Хэрлэн голын эрэг дээр мотоциклио орхиод сумын төв орж “Оч” бааранд орсон. Би согтоод түрүүлээд гараад явсан. Манай найз Г.Мөнхжаргал “Оч” баарны гадна байсан шар өнгийн улсын дугааргүй мотоцикль унаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

- Гэрч О.Б “2018 оны 09 сарын 08-ны өглөө манай гэрт Гансайхан, М  бид 3 хамт байж байтал Д  хүрч ирээд миний мотоциклийг харсан уу, өчигдөр орой баарны гадна тавьсан. Алга болсон байна гэж хэлсэн. Тэр 2 залууг хайж байгаад очоод уулзсан чинь Д ын мотоциклийг аваагүй гээд байсан. Тэгж байгаад Хэрлэн голын гүүрний хойд талд дэрсэн дунд байгаа гэж хэлэхээр нь очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

- Гэрч Э.Г “2018 оны 09 сарын 08-ны өглөө Д  ирээд өчигдөр орой баарны гадна байсан мотоцикль алга болчихлоо гэж ирсэн. Б М Д  бид 4 хамт тэр 2 залууг хайсан. Тэр 2 залуу Д ын мотоциклийг хаана байгааг хэлэхгүй байсан. Бид 2 аваагүй, мэдэхгүй гээд байсан. Тэгж байгаад сүүлдээ Хэрлэн голын хойно байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь тэр 2-г дагуулаад Баянмөнх сумын төвөөр дайраад мотоциклио үлдээсэн газар нь очиж Д  мотоциклио авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

- Яллагдагч Б.Э “2018 оны 09 сарын 07-ны өдөр Баянмөнх суманд ирсэн. “Оч” бааранд орж архи уусан. Г  баарнаас гараад явчихсан. Би нэлээн байж байгаад Г гийн араас гарсан чинь баарны гадна байхгүй байсан. Мөн унаж явсан мотоцикль нь байхгүй байхаар нь ямар ч байсан мотоциклио унаад хөдөлсөн юм байна гэж ойлгоод Д ын мотоцикль баарны гадна байхад нь өөрт нь хэлэхгүйгээр Г г хайх зорилгоор асаагаад унаад явсан. Мотоциклийн түлхүүр байхгүй байхаар нь кундакторыг нь салгаад манелыг нь гишгэсэн чинь ассан. Тэгээд унаад явсан. Г тай Хэрлэн голын гүүрний хойд талд хээр уулзаад тэндээ унтацгаасан. Мотоциклио хоносон газраа үлдээсэн. Д  мотоциклио алдаад цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг хүмүүс М  гэж дууддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

- Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 71/

- Хохирогч Б.Б “Тэр залуу манай гэрт ганцаараа орж ирсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88/

- Гэрч  Б.Б “2018 оны 10 сарын 14-ний орой 19 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Хайрханы 308 тоотод байх байшиндаа хоол хийгээд байж байтал гаднаас нэг үл таних залуу орж ирсэн. Тэгээд “Дэлгэрсайхан гэдэг айл хаана байдаг вэ” гэсэн. Би тийм айл танихгүй гэсэн. Та надад утсаа өгөөч гэхээр нь би дугаараа өгчих, би залгая гэсэн чинь надад  ........ гэж хэлэхээр нь би залгаад өгөхөд цаашаа яриад “эгчээ цагдаагийн даргатай нь хэлээд өгөөч. Би приус-20 машинаа журамлуулчихлаа” гээд ярьж байгаа байдалтай яриад байсан. Тэгж байснаа гэрээс гараад гэрийн баруун талд гараад ярихаар нь би дагаад харсан. Тэгж байснаа байшингийн зүүн тал руу гараад яриад байхад би гэнэт айгаад буцаад гэртээ орсон. Би гэртээ ороод 3 минут болоод гар чийдэнтэй гарч харахад нөгөө хүн огт сураггүй алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би 4-5 жилийн өмнө 40000 төгрөгөөр худалдаж авсан. Би утсаа 30000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 89/

- Гэрч М.Г “Би 2018 оны 10 сарын 14-ний орой 19 цагийн үед гэртээ байж байхад нэг үл таних залуу орж ирсэн. Тэгээд би утсаар чинь ганц яръя гэсэн. Манай гэрээс шууд гараад явсан. Тэгэхээр нь хүүгээ араас нь гаргасан. Тэгээд алга болохоор нь би араас нь гарах гэсэн чинь 2 хүү өөдөөс утас бариад орж  ирсэн. Манай том хүү “саяын хүн манай хашааны хойно очоод 2 амбаарын голын модон дээр зогсоод утас нь салчихаад байхад ярьж байгаа дүр үзүүлээд байхаар нь ахаа утсаа авъя гэсэн чинь тэр хүн утас өгсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 90/

- Гэрч Б.Э “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үл таних 2 залуугийн хамт айлд архи уусан. Би тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Би тухайн үед Баянмөнх суманд явж байгаад мотоцикль хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан. Би нэлээн согтуу байсан. Шөнө 23 цагийн үед жаахан эрүүл болоод ирэхэд миний халаасанд нэг хар өнгийн товчлууртай “самсунг” гэсэн утас, нөгөө нь хар өнгөтэй “нокиа” нэртэй утас байсан. Тэр орой гар утас халаасанд байгааг мэдсэнийхээ дараа сумын төвд бааранд орсон. Баарнаас гарсны дараа нэг залуу намайг хүзүүг маань боогоод дээлтэй залуу нь халаас онгичиж байгаад “улаан шонхор тамхи”, “нокиа” маркийн гар утсыг маань аваад явсан. Тэгээд гэр хороололд О  гэдэг айлд хоносон. Тэр айлдаа “самсунг” маркийн гар утсыг хивсэн доогуур нь хийгээд үлдээсэн. Тэгээд тэр гар утсыг супер маркет дэлгүүрт нэг эмэгтэйд 30000 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн үнэлгээ /хх-ийн 94/

- Яллагдагч Б.Э “2018 оны 10 сарын 14-ний өдөр танихгүй 2 залуутай архи уусан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад архи жаахан гараад сэргэхэд миний халаасанд хар өнгийн товчлууртай “самсунг” гэсэн утас байсан. Би хаанаас гар утастай болсноо мэдэхгүй байна. Тэгээд маргааш өглөө нь цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 04-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 33-44/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 74-86/,

- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би А.О гар утас, О.Д мотоциклийг хулгайлсан. Б.Б гар утсыг авсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

              - Хохирогч А.О, О.Д , Б.Б, иргэний нэхэмжлэгч С.Т, гэрч Б.Э, П.Г , О.Б Э.Г, Б.Б, М.Г нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт  хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Тухайлбал шүүгдэгч Б.Э нь 2018 оны 09 сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд байрлах “Оч” баарны гаднаас хохирогч О.Д Хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1750000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч О.Д “Баянмөнх сумын төвд орж ирээд “Оч” баарны гадаа ирээд зогссон. Баарнаас гартал миний мотоцикль байхгүй байсан. Би мотоциклио 1750000 төгрөгөөр үнэлнэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

- Гэрч П.Г “2018 оны 09 сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын урд Хэрлэн голын эрэг дээр мотоциклио орхиод сумын төв орж “Оч” бааранд орсон. Би согтоод түрүүлээд гараад явсан. Манай найз Г.М “Оч” баарны гадна байсан шар өнгийн улсын дугааргүй мотоцикль унаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

- Гэрч О.Б “2018 оны 09 сарын 08-ны өглөө манай гэрт Г, М  бид 3 хамт байж байтал Д  хүрч ирээд миний мотоциклийг харсан уу, өчигдөр орой баарны гадна тавьсан. Алга болсон байна гэж хэлсэн. Тэр 2 залууг хайж байгаад очоод уулзсан чинь Д ын мотоциклийг аваагүй гээд байсан. Тэгж байгаад Хэрлэн голын гүүрний хойд талд дэрсэн дунд байгаа гэж хэлэхээр нь очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

- Гэрч Э.Г “2018 оны 09 сарын 08-ны өглөө Д  ирээд өчигдөр орой баарны гадна байсан мотоцикль алга болчихлоо гэж ирсэн. Б М Д  бид 4 хамт тэр 2 залууг хайсан. Тэр 2 залуу Д ын мотоциклийг хаана байгааг хэлэхгүй байсан. Бид 2 аваагүй, мэдэхгүй гээд байсан. Тэгж байгаад сүүлдээ Хэрлэн голын хойно байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь тэр 2-г дагуулаад Баянмөнх сумын төвөөр дайраад мотоциклио үлдээсэн газар нь очиж Д  мотоциклио авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

- Яллагдагч Б.Э “2018 оны 09 сарын 07-ны өдөр Баянмөнх суманд ирсэн. “Оч” бааранд орж архи уусан. Г  баарнаас гараад явчихсан. Би нэлээн байж байгаад Г гийн араас гарсан чинь баарны гадна байхгүй байсан. Мөн унаж явсан мотоцикль нь байхгүй байхаар нь ямар ч байсан мотоциклио унаад хөдөлсөн юм байна гэж ойлгоод Д ын мотоцикль баарны гадна байхад нь өөрт нь хэлэхгүйгээр Г г хайх зорилгоор асаагаад унаад явсан. Мотоциклийн түлхүүр байхгүй байхаар нь кундакторыг нь салгаад манелыг нь гишгэсэн чинь ассан. Тэгээд унаад явсан. Г тай Хэрлэн голын гүүрний хойд талд хээр уулзаад тэндээ унтацгаасан. Мотоциклио хоносон газраа үлдээсэн. Д  мотоциклио алдаад цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг хүмүүс М  гэж дууддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

- Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 71/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 33-44/ зэрэг нотлох баримтуудаар,

2018 оны 10 сарын 14-ний шөнө 03-04 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 10-01 тоотод оршин суух хохирогч А.О хүн байнга амьдрах гэр, орон байранд нэвтрэн орж Samsung J-7 маркийн гар утас хулгайлж бусдад 635500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.О “Би Э манай гэрт орж ирэхийг мэдээгүй. Тэр залуу манай гэрт орж ирээд миний орны толгой талд байсан гар утсыг авч байхад нь сэрсэн. Тэгээд би “хөөе чи юун хүн бэ” гэж хэлтэл гэрээс гараад гүйсэн. Тэгэхээр нь би араас нь хувцас өмсөлгүй хөөсөн боловч хөөгөөд гүйцээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

- Иргэний нэхэмжлэгч С.Т “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр өмнө нь харж байгаагүй, танихгүй хүнээс “Samsung J-7” маркийн гар утас 30000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед тэр залуу ганцаараа явж байсан. Тэгтэл тэр залуугаас худалдаж авсан гар утас хулгайн эд зүйл байсан. Би Э  худалдаж авсан “Samsung J-7” маркийн гар утсыг цагдаад хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

- Гэрч А.О “Би 2018 оны 10 сарын 14-нд 5 ханатай монгол гэрт 2 хүүхэд, дүү О  хамт унтаж байсан. Гэрт ороод үзэхэд хүүгийн маань унтаж байсан гудасны толгой орчим тавьж орхисон 2018 оны 05 сарын 21-ний өдөр “Мобиком” ХХК-иас худалдаж авсан, 2 сим ордог, “Samsung J-7” маркийн гар утас алга болсон байсан. Манай нөхөр уг гар утсыг 829000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай лизингээр худалдаж авсан. Би “Samsung J-7” маркийн гар утсаа 690000 төгрөгөөр, юнителийн сим картаа 3000 төгрөгөөр нийт 693000 төгрөгөөр үнэлнэ. Мобикомын сим картаа үнэлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

- Гэрч Б.Э “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үл таних 2 залуугийн хамт архи уусан. Би Баянмөнх суманд явж байгаад мотоцикль хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан. Би нэлээн согтуу байсан ба жаахан эрүүл болоод ирэхэд халаасанд нэг хар өнгийн товчлууртай “Samsung” гэсэн гар утас, нөгөө нь ямар өнгөтэй нь санахгүй байна. “Нокиа” нэртэй товчлууртай утас байсан. Би тэр орой гар утас халаасанд байгааг мэдээд нэг бааранд орсон. Баарнаас гарсны дараа намайг явж байхад нэг залуу хүзүүг маань боогоод улаан шонхор тамхи, “нокиа” маркийн гар утсыг аваад явсан. Тэгээд О  гэдэг айлд очоод хоносон. Өглөө хашааны буланд унтаж байгаад сэрэхэд миний өмдний зүүн талын халаасанд шар өнгөтэй гар утас байсан. Би тэр гар утсыг “Петровис” шатахуун түгээх станцын өөдөөс харсан дэлгүүрт ороод кассан дээр сууж байсан эмэгтэйд 30000 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

- Гэрч С.Т “Би хулгайн гар утас гэж мэдээгүй. Би тэр залуугаас 30000 төгрөгөөр “Samsung J-7” маркийн гар утас худалдаж авсан. Тэгээд хулгайн утас гээд цагдаад өгсөн. Би 30000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн үнэлгээ /хх-ийн 22/

- Яллагдагч Б.Э “2018 оны 10 сарын 14-ний өдөр танихгүй залуутай архи уусан. Өглөө архи гараад сэрэхэд 1 хашааны буланд ганцаараа хэвтэж байсан. Би сэрээд өмдний халаасаа үзэхэд шар өнгөтэй, ухаалаг гар утас байсан. Хэний утас авсныг мэдэхгүй байсан. Тэр утсыг дэлгүүрт 30000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 04-12/ зэрэг нотлох баримтуудаар,

- 2018 оны 9 сарын 14-ний орой 19 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Хайрханы 308 тоотод оршин суух хохирогч Б.Б гэрт  орж гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 43000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Б “Тэр залуу манай гэрт ганцаараа орж ирсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88/

- Гэрч  Б.Б “2018 оны 10 сарын 14-ний орой 19 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Хайрханы 308 тоотод байх байшиндаа хоол хийгээд байж байтал гаднаас нэг үл таних залуу орж ирсэн. Тэгээд Д гэдэг айл хаана байдаг вэ” гэсэн. Би тийм айл танихгүй гэсэн. Та надад утсаа өгөөч гэхээр нь би дугаараа өгчих, би залгая гэсэн чинь надад  ........ гэж хэлэхээр нь би залгаад өгөхөд цаашаа яриад “эгчээ цагдаагийн даргатай нь хэлээд өгөөч. Би приус-20 машинаа журамлуулчихлаа” гээд ярьж байгаа байдалтай яриад байсан. Тэгж байснаа гэрээс гараад гэрийн баруун талд гараад ярихаар нь би дагаад харсан. Тэгж байснаа байшингийн зүүн тал руу гараад яриад байхад би гэнэт айгаад буцаад гэртээ орсон. Би гэртээ ороод 3 минут болоод гар чийдэнтэй гарч харахад нөгөө хүн огт сураггүй алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би 4-5 жилийн өмнө 40000 төгрөгөөр худалдаж авсан. Би утсаа 30000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 89/

- Гэрч М.Г “Би 2018 оны 10 сарын 14-ний орой 19 цагийн үед гэртээ байж байхад нэг үл таних залуу орж ирсэн. Тэгээд би утсаар чинь ганц яръя гэсэн. Манай гэрээс шууд гараад явсан. Тэгэхээр нь хүүгээ араас нь гаргасан. Тэгээд алга болохоор нь би араас нь гарах гэсэн чинь 2 хүү өөдөөс утас бариад орж  ирсэн. Манай том хүү “саяын хүн манай хашааны хойно очоод 2 амбаарын голын модон дээр зогсоод утас нь салчихаад байхад ярьж байгаа дүр үзүүлээд байхаар нь ахаа утсаа авъя гэсэн чинь тэр хүн утас өгсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 90/

- Гэрч Б.Э “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үл таних 2 залуугийн хамт айлд архи уусан. Би тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Би тухайн үед Баянмөнх суманд явж байгаад мотоцикль хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан. Би нэлээн согтуу байсан. Шөнө 23 цагийн үед жаахан эрүүл болоод ирэхэд миний халаасанд нэг хар өнгийн товчлууртай “самсунг” гэсэн утас, нөгөө нь хар өнгөтэй “нокиа” нэртэй утас байсан. Тэр орой гар утас халаасанд байгааг мэдсэнийхээ дараа сумын төвд бааранд орсон. Баарнаас гарсны дараа нэг залуу намайг хүзүүг маань боогоод дээлтэй залуу нь халаас онгичиж байгаад “улаан шонхор тамхи”, “нокиа” маркийн гар утсыг маань аваад явсан. Тэгээд гэр хороололд О  гэдэг айлд хоносон. Тэр айлдаа “самсунг” маркийн гар утсыг хивсэн доогуур нь хийгээд үлдээсэн. Тэгээд тэр гар утсыг супер маркет дэлгүүрт нэг эмэгтэйд 30000 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн үнэлгээ /хх-ийн 94/

- Яллагдагч Б.Э “2018 оны 10 сарын 14-ний өдөр танихгүй 2 залуутай архи уусан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад архи жаахан гараад сэргэхэд миний халаасанд хар өнгийн товчлууртай “самсунг” гэсэн утас байсан. Би хаанаас гар утастай болсноо мэдэхгүй байна. Тэгээд маргааш өглөө нь цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 74-86/

- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би А.О гар утас, О.Д мотоциклийг хулгайлсан. Б.Б гар утсыг авсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

  Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Э нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй, архидан согтуурсан нь нөлөөлсөн байна.

              Иймд шүүх шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.О-д 635500 төгрөгний, хохирогч О.Д т 1750000 төгрөгний, хохирогч Б.Б-т 43000 төгрөгний хохирол учирсан, хохирогч А.О “гар утсаа буцааж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч О.Д “мотоциклио буцааж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч Б.Б “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

Гэмт хэргийн улмаас нийт 2428500 төгрөгний хохирол учирсан бөгөөд уг хохирол нь төлөгдсөн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.Э нь 2002 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш нийт   4-н удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан нь ял шийтгэлийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 сарын 01-нээс хойш үйлдсэн үйлдэлдээ анх удаа шийтгүүлж байгаа, мөн 2015 оны Эрүүгийн хуульд “ялтай байдал, ялгүйд тооцох” тухай ойлголт байхгүй болсон байна.

Иймд Б.Э удаа дараа ял шийтгүүлсэн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.  

 Хулгайлах гэмт хэргийн үндсэн гол шинж нь нууц далд аргаар авах бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч А.О эзэмшлийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч, эд зүйлийг нь эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авсан, хохирогч О.Дайчинбарын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн хохирогч Б.Б гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э 2018 оны 10 сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон 68 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3

 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар

зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

              1.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт  хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 06 /зургаан/  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаан/ хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Б.Э биечлэн эдлэх ялыг нийт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 6.Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ