Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00283/И |
Дугаар | 344 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 344
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Т.Цэрэндэжидэд холбогдох “Баривчлах байрны зардал 67.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг 2 дугаар хэсгийн 007 тоотод оршин суух Төлөвийн Цэрэндэжид нь 2016 оны 05-р сарын 04-ний өдөр Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 59 тоот шийтгэврээр саатуулах байранд 20 хоног баривчлагдан 2016 оны 06-р сарын 21-ний өдөр хугацаа нь дуусч шүүхийн шийдвэр биелэгдсэн тул энэ хугацааны байрны зардал болох 67.000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг 2 дугаар хэсгийн 007 тоотод оршин суух Боржигон овогт Төлөвийн Цэрэндэжид /МТ-71100200/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Би эрүүлжүүлж байцаах байрны төлбөр болох 67.000 төгрөгийг өөрийн бололцоо боломжоор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Т.Цэрэндэжидэд холбогдуулан “Баривчлах байрны төлбөр 67.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Би эрүүлжүүлж байцаах байрны төлбөр болох 67.000 төгрөгийг өөрийн бололцоо боломжоор бүрэн төлж барагдуулах болно...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 67.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Цэрэндэжидэд холбогдох “Баривчлах байрны зардал 67.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 67.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Т.Цэрэндэжидээс гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА