Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 325

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би А.Цэгмидийн нэхэмжлэлтэй  Д.Мөнх-Оргилд  холбогдох “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2.270.000 төгрөг гаргуулах”-ыг   хүссэн нэхэмжлэлийг  хүлээн авч танилцаад  

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.Цэгмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улаанбаатараас Сэлэнгэ орох замд ойрын гэрэл, ослын дохио, ослын тэмдэг тавиагүй зорчих хэсэг чөлөөлж зогсоогүйн улмаас уг осол гарсан болно. Энэ бүгд иргэн Д.Мөнх-Оргилын буруугаас болж гарсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд миний хохирол болох үнэлгээний комиссоос гаргасан 2.270.000 төгрөгийг иргэн Д.Мөнх-Оргилоос гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг 1 дүгээр хэсэг 143 тоотод оршин суух Юанчин овогт Дашдоржийн Мөнх-Оргил /МА-85011338, утас-99497222/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Алтанхуяг овогтой Цэгмидийн нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2016.04.06-ны орой ээж модны харалдаа Д.Мөнх-Оргил миний машины газ дуусаад машин зогсоох зорилготой гар өргөөд зогсож байтал хурдтай нэг машин ирэхээр нь дайруулахгүй гэж бодон зайлсан бөгөөд энэ үед машины маань хойноос мөргөж өөрт нь ч надад ч хохирол учирсан. 

Миний хувь жолооч хүний авах ёстой арга хэмжээ болох бүхий л аргыг авсан. Машины падворыг татсан байсан. Ингээд хэргийн газарт замын цагдаа ирж үзлэг хийж, 2016.04.07-ны өдөр шинжилгээний 29 тоот дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр 2 жолоочийг хоёуланг нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж гарсан. Миний хувьд уг дүгнэлтийг эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах ба ямар ч буруугүй гэдгийг тогтоолгох үүднээс гомдол бичсэн. Гомдлыг хүлээн авч дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон. Одоогоор шинжээчийн дүгнэлт гарсан талаар өмгөөлөгч бид хоёрт танилцуулагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно гэжээ. 

Нэхэмжлэгч А.Цэгмид нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Цэгмид миний бие Д.Мөнх-Оргилтой эвлэрлийн гэрээ байгуулан харилцан тохиролцсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Цэгмид нь Д.Мөнх-Оргилоос “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2.270.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан “миний бие Д.Мөнх-Оргилтой эвлэрлийн гэрээ байгуулан харилцан тохиролцсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51.270 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

          Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.Цэгмидийн нэхэмжлэлтэй Д.Мөнх-Оргилд холбогдох “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2.270.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч А.Цэгмид нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгосугай 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51.270 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Л.СОЁЛМАА